03/02/2026
UpToDate What’s new in pediatrics?
АНУ-аас буцаж ирмэгц Эх Хүүхдийн эрүүл мэндийн сургалтуудаа Tungalag Mbt Bolor-Erdene Sarankhuu найзуудтайгаа хамтран эхлүүлж байв.
🧑🧑🧒🧒 Сүүлийн нэг жил Эцэг эхчүүдэд зориулсан сургалтандаа цаг гаргаж чадсангүй.
Гэхдээ заваараа бичиж л байя.
🥕🥗🥦 Хүүхдэд хоол танилцуулах
BABY-LED WEANING аргачлал гэдэг нь:
-Нухаш зутан бантан болгож нялбайлгахгүй
-Бүхэл хоолыг гарт нь баригдахаар жижиглэж бэлтгээд
-Хүүхэд өөрөө хоолоо барьж идэхэд туслах, сургахыг хэлнэ.
🥰 Энэхүү арга нь маш олон чухал ач тустай.
Үүнд:
-Өөрөө идэвхтэйгээр өөрийн хэрэгцээгээр зөв зохистой хооллох дадалд суралцана.
-Сонголт хийх чадвартай болно. Сонголтыг мэдээж тархиараа хийж байгаа болохоор уураг тархины хөгжилд маш сайн.
-Гарын жижиг булчингууд хөгжинө.
-Хэл яриа, харилцааны чадварт эерэг нөлөөтэй.
🥣 Уламжлалт халбагадах аргаар дан нухаш, зутан, бантан, миксердсэн хоол өгөх нь олон сөрөг үр дагавартай
Үүнд:
-Өөрөө идэвхтэйгээр зохистой хооллох дадалд суралцаагүй тул хоолонд дургүй болох хандлагатай.
-Хоол голж шилэх нь түгээмэл
-Хэт хүчилж хооллосноос хоолонд дургүй болох хандлагатай
-Ходоод сунасны улмаас хэт их идэж, илчлэгийн илүүдлээс улбаалан таргалалт ба таргалалттай холбоотой эмгэгүүд үүсэх
-Бүхэл хатуу хоол идэж чадахгүй болох, зөвхөн зөөлөн хоол иддэг тул хоол тэжээлийн нэр төрөл цөөрч, улмаар шим тэжээлийн бодисын дутагдал үүснэ.
✅ Шим тэжээлийн дутагдал нь ба төмөр дутлын цус багадалт, цайрын дутал, халдварт өртөмхий болохын зэрэгцээ биеийн ба уураг тархины өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь батлагдсан.
👆🏻 Зохисгүй, буруу хооллолт нь зөвхөн хоол танилцуулах үеийн төдийгүй, бага балчир нас, өсвөр нас улмаар насанд хүрсэн үед ч олон эрүүл мэндийн асуудлын эх үндэс болдог.
👧👶🏻👦 Хэрэв хүүхдэд тань хооллолттой холбоотой ямар нэгэн асуудал, бэрхшээл илэрч байвал эртхэн хүүхдийн эмчид хандаарай!!!
Хуяг-Очирын Мөнгөнцэцэг Munguntsetseg Khuyag-Ochir MD, MPH, MSc, IBCLC
Хүүхдийн эмч, нярайн эмч, эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн,
Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх