Koala Family Center

Koala Family Center Parenting program and counseling, Creative Bookclub, Creative events,

16/02/2026

Benefits of reading. Хүүхдүүддээ үзүүлээрэй ээж аавуудаа

Хүүхэдтэйгээ ярилц, харилц гэж хэлээд амархан ЗА гээд ярилцчихдаг нэгэн байхад ЗА гээд учираа олохгүй, аргаа олохгүй нөг...
10/02/2026

Хүүхэдтэйгээ ярилц, харилц гэж хэлээд амархан ЗА гээд ярилцчихдаг нэгэн байхад ЗА гээд учираа олохгүй, аргаа олохгүй нөгөө нь байдаг шүү.

Ийм ээж аавууд өөрийн хүүхэд насандаа очиж өөрийн ээнэгшихүйн асуудлаа тодорхойлж ойлгож чадах аваас гаргалгаа амархан гараад ирдэг дээ.

Нэг мэдэхэд л би хийчихсэн шүү. Саруул багшаа хүүхэдтэйгээ учираа олчихлоо гэдэг дээ.

09/02/2026

ХҮҮХДЭЭ ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ хөгжүүлэх гээд чадвараар шахахын оронд эрүүл аюулгүй хамгаалагдсан мэдрэмж, сэтгэлзүйг өгөхөд анхаараарай.

СЭТГЭЛ ДҮҮРЭН ӨССӨН ХҮҮХЭД ААНДАА ӨӨРӨӨ ХЭРХЭН ХӨГЖИХ АРГАА ОЛДОГ.

06/02/2026

Манай хүүхэд тоондоо хэлэндээ муу цагийн багш авч өгье гэхийн оронд яагаад ингээд байна.

Хүүхдийн минь сэтгэл санаа хэр байгаа бол юу бодож, мэдэрч байгаа болоо гэдэгт санаагаа чилээгээрэй ЭЭЖ ААВУУД МИНЬ. . .

#хүүхдийнхөгжил #эрүүлсэтгэлзүй #итгэлтэйхарилцаа

06/02/2026

Сургууль болон бэлтгэл ангид бэлтгэх 4, 5 настнуудын сургалт.

👩‍🏫 Энэхүү сургалтаар хүүхдийнх нь:
☘️ Анхаарал төвлөрөх чадварыг дэмжих
☘️ Өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжих
☘️ Танин мэдэхүйн чадваруудыг дэмжих
☘️ Гарын жижиг булчин, бүтээлч хөгжлийг дэмжих
☘️ Бие даах чадварыг дэмжих
☘️ Сургууль, багшийн зааврын дагуу ажиллах чадварыг дэмжих
☘️ Суралцах хүслийг дэмжих болно.

Манай сургалтын онцлог нь:

🕵️‍♀️ Хүүхэдтэй ойлгож мэдэрсэн сайхан харилцаа үүсгэхийг эрхэмлэдэг
🕵️‍♀️Энэ утгаараа хүүхэд сургалтад ирэхдээ баяр жаргалтай болдог
🕵️‍♀️ Бүтээлч номын клуб, Хэл заслын сургалт болон Эцэг эхчүүдтэй хүүхэд хүмүүжлийн сургалт ордог Арт терапи, Сэтгэл зүй, СӨБ мэргэжлийн туршлагатай багш нар хичээл орно, давхар сургалтуудад хамрагдах боломжтой
🕵️‍♀️ Шалгалт өгөхөд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг ээж аав нарт нэг удаагийн сургалтаар өгнө, мөн байнгын эргэх холбоотой ажилладаг
🕵️‍♀️ Хүүхдийн давуу талуудыг дэмжин, сайжруулах чадваруудыг дэмжин тулж ажилладаг.

⏰Хуваарь:

Мягмар, Пүрэв гаригт 16:30-18:30

👉БАЙРШИЛ: Хан- Уул дүүрэг Гэрлүг Виста 5808 байр 2 давхарт 203 тоот (гаднаасаа 203 гэж дуудлага хийгээд дотроосоо онгойж лифт ажиллана)
👉Утас: 88094829, 89102748, 89006800

❓ Хүүхэд үгэнд орохгүй, өөрийнхөөрөө аашлаад байна уу?“Яагаад ийм зөрүүд юм бол оо?” гэж санаа зовох үе байна уу?Эсвэл з...
05/02/2026

❓ Хүүхэд үгэнд орохгүй, өөрийнхөөрөө аашлаад байна уу?

“Яагаад ийм зөрүүд юм бол оо?” гэж санаа зовох үе байна уу?
Эсвэл заримдаа “ингэж өөрийнхөөрөө байгаа нь зөв, хүчтэй үзэл бодолтой хүн болно” гэж өөрийгөө тайвшруулдаг уу?

👉 Ийм үед бид ихэвчлэн хүүхдийн ааш занг л хардаг.
Гэтэл ТОЙРОГ ХӨТӨЛБӨР-ийн үүднээс харахад заримдаа асуудал нь аашлаад зан биш, хүүхдийн доторх аюулгүй байдлын мэдрэмж байдаг.

🧠 Ийм хүүхэд ихэвчлэн:

тушаана

загнана

эсэргүүцнэ

“чи надад ингэх ёстой” гэж аашилна

Ингэж муухай аашилж байгаагийн цаана:

“Хэн нэгэн удирдаж өгөхгүй байна, би өөрөө барих хэрэгтэй”
гэсэн айдас дээр суурилсан оролдлого байдаг нь хачирхалтай бидний хэзээ ч бодож төсөөлж байгаагүй зүйл.

Үүнийг сэтгэл зүйд controlling–punitive гэж нэрлэдэг. Энэ нь Secure feeling (attachment)-тэй хамааралтай.

🔴 Controlling–punitive үед
хүүхэд эцэг, эхийг удирдаж, харилцааг барьж, аюулгүй байдлыг өөрөө хангахыг оролддог.

🟢 Secure feeling үед
эцэг, эх удирдлагыг барьж, хүүхдэд: “Би энд байна. Би хариуцна.”
гэсэн мэдрэмж өгдөг.

👶 Жишээ нь: 5 настай хүү

“Үгүй! Би ингэхгүй!”

Ээж, аавыгаа загнана

Дүрэм зөрчихөөс айхгүй

👩 Ээж, аав (дотроо): “Би хэлэхээр улам уурлаад байна… Би яахаа мэдэхгүй байна…”

👉 Энэ үед хүүхэд “давраад” байгаа биш.
👉 Харин удирдлага алдагдсаныг мэдэрч,
👉 өөрөө удирдахыг оролдож байгаагын илрэл юм.

Өөрөөр хэлбэл хүүхэд удирдаж байвал тэр хүчтэйдээ биш,
харин хэн нэгэн удирдаж өгөхгүй байгаагаас айж байна гэсэн үг.

Эцэг эхчүүд бид

❌ Илүү чанга загнах
❌ “хүүхэд л асуудалтай” гэж бодох
❌ Хүүхдийг “дарж” дуулгавартай болгох гэж оролдохын оронд

харин ⬇️

✅ Тайван, тод дуугаар удирдан чиглүүлэх
✅ “Би энд байна, би хариуцна” гэсэн оршихуй
✅ Хил тогтоохдоо айлгахгүй, ухрахгүй
✅ Хүүхдийг бус, харилцаагаа засах хэрэгтэй байгаагаа ойлгож ухаарах хэрэгтэй.

Хүүхэд тайвшрахын тулд эцэг, эх нь хүчтэй, ухаалаг, эелдэг, том хүн байх хэрэгтэй.

Хэрвээ та:

хүүхдээ “хэт догшин”, “хэт удирддаг” гэж санаа зовж байгаа бол

эсвэл “би яаж удирдахаа мэдэхгүй” гэж мэдэрч байвал манай ТОЙРОГ (Circle of security Parenting program) ХӨТӨЛБӨРт хамрагдаарай.

👉 Та ганцаараа биш шүү.
👉 Энэ бол засаж болдог харилцааны хэв маяг юм шүү.

03/02/2026

Одбаяр хүүгийн гэр бүл холбогдоно уу. Баярлалаа
89006800

“Хүүхдийг бие даалгах гэдэг нь ганцааранг нь үлдээх биш, харин хажууд нь байж дэмжихийг хэлдэг.”
03/02/2026

“Хүүхдийг бие даалгах гэдэг нь ганцааранг нь үлдээх биш, харин хажууд нь байж дэмжихийг хэлдэг.”

29/01/2026

Өнөөдөр буюу 01.29 оройн 18:30с COS Parenting танилцуулах хичээл болно. СОнирхсон ээж аавуудад нээлттэй

ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ👅👂👶👧🗣Хэл ярианы хөгжил гэж үгээр дамжуулан өөртэйгээ, өрөөлтэй харилцах, танин мэдэх чадварыг олж авах ...
28/01/2026

ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ👅👂👶👧🗣

Хэл ярианы хөгжил гэж үгээр дамжуулан өөртэйгээ, өрөөлтэй харилцах, танин мэдэх чадварыг олж авах түүнийгээ илэрхийлэх үйл явц юм. Торохгүй чөлөөтэй ярьж сурах хүртлээ, хүүхэд бидний ярианы өнгө аяс болон бүтцийг аажим аажмаар ойлгож, танин мэдэж үгийн баялаг нэмэгдэж байдаг.

Нэмж хэлэхэд, хэл ярианы хөгжил нь ярих ур чадварын хөгжлийн үйл явцаар тодорхойлогддог.

Хүүхэд байхдаа ээжийнхээ дуу хоолойн өнгө аясыг сонсож, үгийг барьж авч, ашиглаж түүнийгээ тунгаан бодох процессийг хэл ярианы хөгжлийн үйл явц гэж харж болно.

Энэ утгаараа хүүхэд уншиж, бичиж сурахаасаа өмнө хэлээ ойлгож ярьж сурдаг. Ярих ур чадварыг бид тусгайлан хичээлээр олж авдаггүй харин уншиж, бичих чадварыг хичээлээр олж авдаг.

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг аль болох багад нь дэмжиж өгөх нь чухал. Сургуульд орохдоо л энгийн ярианы чадамжтай болсон байх нь хүүхдийн танин мэдэхүйн үйл явцад эерэгээр нөлөөлдөг. Хэл ярианы хөгжил сайтай хүүхэд сургуульд ороод өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж, бусадтай харилцаа сайтай, багшийн хичээлийг ойлгож суралцах чадварт эерэгээр нөлөөлнө.

Хэл ярианы хөгжил нь хүүхдийн суурь боловсролд нөлөөлөх чухал элемэнт мөн. Энэ нь хүүхдийн хөгжилд дараах байдлаар нөлөөлдөг. Үүнд:

Мэдрэмжээ ойлгох, илэрхийлэх
Бодох суралцах
Асуудлаа олж харах
Бусадтай харилцаа үүсгэх, харилцаа амжилттай авч явах

Нялх хүүхдийн тархи дуу чимээ, үг хэллэгийг хүлээн авч, таньж мэдэн эргүүлэн гараа даллах, заах, ганганаж хариу үзүүлдэг. Энэ явц нь цаашдын хөгжлийн эх булаг байдаг. Улмаар хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, унших бичих чадварын суурь хундам болдог.

Олон эрдэмтэд хүүхдийн хөгжлийн суурь нь 1 нас хүртэл гэж үздэг тэгвэл энэ үеийн харилцаа хүүхдийн тархины хөгжил, тэр дундаа хэл ярианы төв болох Брокийн төв (яриагаа хянах, үгээ зөв тод хэлэхийг хянах үүрэгтэй), Верникийн төв (ярианд дүн шинжилгээ хийж, ярьж буй зүйлийг уялдуулан ойлгох үүрэгтэй), Сонсгол болон Харааны төвүүдэд эерэгээр нөлөөлнө.

НЯЛХ НЯРАЙ ҮЕИЙН ХАРИЛЦАА (CHILD-DIRECTED SPEECH)
Доорх видеог Нялх нярай хүүхэдтэй ээжүүд% аавууд дахин дахин үзээрэй. Их чухал шүү. 🧐😃

Бид нялх, нярай хүүхэдтэй ингэж нүүр тулсан ярилцлага хийх гэхээр өөртөөгэй яриад байгаа юм шиг, хажуу дах хүн маань юу гэх бол, мангар хүн шиг нялх хүүхэд юу ойлгох вэ дээ гэх мэтчилэн бодлууд хөвөрдөг нь үнээн

Төрсний дараах сэтгэл гутралтай ээжүүд бол бас юун ингэж хүүхэдтэйгээ харилцах манатай л байгаа байх. 😇😇

Шинэхэн ээж, аавуудад түгээгээрэй. ШЭЙРЛЭЭРЭЙ.

https://m.youtube.com/watch?v=O8ETEajtfUs&fbclid=IwAR0fz5yOys-Ml-Crlu3FWLrkoIEqO__SuNPaBfeGxAfGCyK1y0TM9jC9JkY_aem_AaGGqc1NL8u28Oqy6fWoriJlRs--BDrV17oyFlDnVauOoTAXbn-Csiw02Bq8KYu2PW8&list=PPSV

This video demonstrates how to model child-directed speech in a well-child visit.

Хүүхдэд хамгаалуулсан мэдрэмж (secure feeling) их чухал.Төрсөн цагаасаа эхлэн хүүхэд энэ мэдрэмжийг хайж хүсч байдаг. Тү...
27/01/2026

Хүүхдэд хамгаалуулсан мэдрэмж (secure feeling) их чухал.

Төрсөн цагаасаа эхлэн хүүхэд энэ мэдрэмжийг хайж хүсч байдаг.

Түүнийг эцэг, эхээсээ авч чадсан хүүхэд өөртөө итгэлтэйгээр аливааг таньж мэдэж, хэн нэгнээс тусламж хүсэж, өөрийгөө илэрхийлж, надад тусламж хэрэгтэй байна та туслаарай гэж өөрийн юу хүсч буйгаа ойлгож түүнийгээ хэлж сурдаг. Энэ бүхний цаана өөртөө итгэх итгэл улмаар бусдад итгэх итгэл аливаа харилцаанд итгэлцэл гэдэг зүйлийг мэдэрч сурсан байдаг.

Энэ бүгд туршлага, мэдрэмж нь үгээр илэрхийлэхэд хэцүү, өөрийн мэдэлгүй сурсан дадсан зүйлээр гарч илэрч хүүхдийг тодорхойлж ирээдүйн ажил, амжилтын эх булаг болоод зогсохгүй хэрхэн сайн хань ижил, аав, ээж болохыг тодорхойлдог.

Тэгэхээр энэ ХАМГААЛУУЛСАН МЭДРЭМЖ гэдэг их чухал учиртай зүйл байгаа юм даа.

Манай хөтөлбөрт үүнийг хэрхэн хүүхэддээ өгөх үү? Яагаад бид өгч чаддаггүй вэ? тухай заадаг байгаа.

#хувьхүнийхөгжил #хүүхэд #хүүхдийнхөгжил #хүүхдийнхүмүүжил #харилцаа #ээнэгшил #эцэгэхийнсургалт

Address

47. 898220, 106. 927464
Ulaanbaatar

Opening Hours

09:00 - 16:00

Telephone

+97689006800

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Koala Family Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Koala Family Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

PLAYGROUP гэж юу вэ? Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ хамт тогтсон цагт уулзаж өөр орчинд хөгжилдөн, тоглож тусгай хөтөлбөрөөр хөгжиж байдаг зүйл юм. Хамгийн чухал нь хүүхдүүдийн маань нийгэмшлийн хамгийн анхны хэлбэр болохын сацуу гэртээ удаан суугаа ээжүүдэд бас цагийг үр дүнтэйгээр өнгөрүүлэх боломжийг олгодог. Дэлхийн ихэнх өндөр хөгжилтэй оронд PLAYGROUP аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Харин манай улс хожуу сууршлын нийгэмд шилжсэн ч гэлээ улс орны маань ирээдүй болсон хүүхэд, хүүхдээ гэртээ харан сууж байгаа ээж, аав, эмээ, өвөө, асрагч нарт энэхүү гайхалтай боломжийг олгох цаг нь болсон. Монголын хамгийн анхны PLAYGROUP (Тоглонгоо хөгжье) хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. ХАМТДАА уриан дор Өмнөд Австралийн мужийн засгийн газраас хүлээн зөвшөөрсөн хөтөлбөрийн дагуу хийгдэх болно. Хүүхэдтэйгээ ХАМТДАА дуулъя Хүүхэдтэйгээ ХАМТДАА тоглоё Хүүхэдтэйгээ ХАМТДАА ном уншья Хүүхэдтэйгээ ХАМТДАА инээлдье Хүүхэдтэйгээ ХАМТДАА харъя Хүүхэдтэйгээ ХАМТДАА хийж бүтээе Хүүхэдтэйгээ ХАМТДАА ХӨГЖЬЕ.

Та хүүхэдтэйгээ манай хөтөлбөрт хамрагдсанаар:


  • Бусад ээж аав, асран хамгаалагч нартай харилцах, туршлага солилцох.

  • Хүүхдийнхээ хийх дуртай зүйлсийг хэрхэн гэртээ хийж болох тухай гарын доорх материал ашиглан хэрхэн хийж болох тухай туршлага хуримтлуулах

  • Хүүхдүүдээ багаас нь номонд дуртай болгох