Чингэлтэй дүүрэг 16-р хороо "Тэгш Өлзий" ӨЭМТ

Чингэлтэй дүүрэг 16-р хороо "Тэгш Өлзий" ӨЭМТ Өрхийн Эрүүл Мэндийн Төв

08/05/2026

⚠️Хаврын хуурайшилтай үед үнс нурмаа ил задгай бүү асга.
❗️гал түймэр гарах эрсдэлтэй
❗️угаарын хийд хордох эрсдэлтэй
❗️салхитай үед агаарт хийсэж эрүүл мэндэд эрсдэлтэй
❗️хөрсний бохирдол үүсэх эрдэлтэй

08/05/2026
08/05/2026

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух яндангаа тогтмол хөөлж хэвшье✅

👉монгол гэрийн зуухны янданг 7 хоногт 1 удаа
👉ханан пийшинд байрлах янданг улиралд 1-2 удаа

08/05/2026

⚠️Зууханд түлшийг хэт ихээр хийхэд агаарын эргэлт муудаж, дутуу шаталт явагддаг. Энэ нь угаарын хий (CO) ихээр ялгарах үндсэн нөхцөл болдог тул түлшийг зууханд хэт дүүргэхгүй байхыг зөвлөж байна.

08/05/2026

⚠️ Анхааруулга: Өмнөд Африкт бүртгэгдсэн “MV Hondius” хөлөг онгоц дээрх Хантавирусийн дэгдэлт нь хүнээс хүнд халдварлах чадвартай “Андс” (Andes) омог болохыг албан ёсоор баталлаа.

Энэхүү омог нь Хантавирусийн төрлүүдээс хүнээс хүнд халдварлах боломжтой нь тогтоогдсон цорын ганц хувилбар бөгөөд халдвар дамжих тохиолдол маш ховор ч маш ойрын хавьтлын үед эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Аарон Мотсоаледи парламентын тайландаа тус улсын лабораторид шинжилсэн хоёр тохиолдлоос “Андс” омог илэрснийг мэдээлжээ.

🦠 Хантавирус нь өндөр халуурах, амьсгалын хүндрэл үүсгэх аюултай халдвар бөгөөд эрт илрүүлэлт, хавьтлын хяналт маш чухалд тооцогддог.

#ЭрүүлМэнд #Дэгдэлт

Товлолын дархлаажуулалтандаа заавал хамрагдаарай.Улаанбурхан бол маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин Улаанбурхана...
29/04/2026

Товлолын дархлаажуулалтандаа заавал хамрагдаарай.
Улаанбурхан бол маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин
Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь 1 хүртэлх насны, вакцин хийлгэх насанд хүрээгүй нярай хүүхдүүд байдаг.
Эдгээр хүүхдүүд өөрсдөө вакцин хийлгэх боломжгүй. Тэгвэл тэднийг хэн хамгаалах вэ?
- Бид. Дархлаатай хүн ам.
Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс халдвар авч, цааш дамжуулснаар хамгийн эмзэг бүлэг болох нярай хүүхдүүд өвчилж, хүндрэх, амь насанд хүрэх эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэхгүй байх нь зөвхөн өөртөө биш, бусдад—ялангуяа хамгаалах боломжгүй хүүхдүүдэд эрсдэл бий болгож байна.
Иймээс:
- Улаанбурханы вакциндаа бүрэн хамрагдах
- Хүүхдийнхээ товлолт вакциныг хоцроолгүй хийлгэх
- Дутуу бол нөхөн дархлаажуулалтад хамруулах
гэсэн энгийн алхмууд нь нярай хүүхдийн амь насыг хамгаалж буй хамгийн том хамгаалалт

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байнаЦуврал зөвлөмж №1: Сарын тэмдгийн үеийн зөвлөмж✔️ Анхаарах зүйлс:Ар...
28/04/2026

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна
Цуврал зөвлөмж №1: Сарын тэмдгийн үеийн зөвлөмж

✔️ Анхаарах зүйлс:
Ариун цэврийг сайтар сахих (хэрэглэлийг 3–4 цаг тутам солих)
Дулаан хувцаслаж, даарч хөрөхөөс сэргийлэх
Хөнгөн, шим тэжээлтэй хоол идэх (жимс, ногоо, төмөр ихтэй хүнс)
Хэт их ачаалалтай дасгал хийхээс зайлсхийх, хөнгөн хөдөлгөөн хийх
Сайн амарч, хангалттай унтах
✔️ Өвдөлт намдаах энгийн аргууд:
Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих
Бүлээн ус, цай уух
Тайван амрах, стрессээ зөв зохицуулах

26/03/2026

✅Гэр бүл, ажлын хамт олон, нийгмийн дунд сүрьеэ өвчний талаарх буруу ойлголт, мэдээлэл дутмаг байгаа нь сүрьеэтэй хүмүүсийг эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхээ эдлэх боломжгүй болгохын зэрэгцээ тэдний нийгэм- эдийн засгийн байдлыг доройтуулдаг.🙋
👉Бид сүрьеэтэй өвчтөнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчинэ.👍

Address

Чингэлтэй дүүрэг 16 хороо
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Чингэлтэй дүүрэг 16-р хороо "Тэгш Өлзий" ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category