Sunny massage / Нархан бариа засал

Sunny massage / Нархан бариа засал олон жилийн туршалгтай

СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ӨВДӨЛТБүсэлхийн L4-5, ууцны S түвшинд мэдрэлийн ёзоор үрэвссэнээс эсвэл дарагдаж цочирсноос бидний суу...
18/11/2025

СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ӨВДӨЛТ
Бүсэлхийн L4-5, ууцны S түвшинд мэдрэлийн ёзоор үрэвссэнээс эсвэл дарагдаж цочирсноос бидний суудлын мэдрэлийн үрэвсэл гэж нэрлэдэг өвдөлт үүсдэг.
Бүсэлхий нурууны энэ хэсэг нь биеийн хүндийн төвийг үүрч байдаг, хөдөлгөөнд их оролцдог онцлогтой тул жингийн илүүдэл, буруу суулт зэрэг амьдралын зөв бус дадал хэвшил, удаан хугацаагаар хүнд хөдөлмөр эрхлэх, байнгын суугаа ажил эрхлэх, гэмтэл, буруу хувцаслалтаас нуруу бэлхүүсээрээ даарах жиндэх зэрэг олон шалтгаанаас нугалам болон жийргэвчинд бий болсон бүтцийн өөрчлөлтөөс мэдрэлийн ёзоор дарагдан эсвэл үрэвсэж өвчин эхэлдэг. 40–45 наснаас дээш хүмүүст элбэг тохиолддог байсан бол орчин үед суугаа ажил эрхэлдэг хүн олон болсон, компьютер утасны хэт хэрэглээ зэрэг амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалан нурууны өвчин залуужиж байгаагаас өвчлөгсдийн нас улам залуужиж 20-оос дээш насны иргэд өвчлөх нь түгээмэл болсон. Гол шинж тэмдэг нь нуруу ууц хэсгээр хүчтэй өвдөхөөс гадна өвдөлт нь хонго, гуя, тахим шилбээр уруудан зарим тохиолдолд хөлийн ул хүртэл дамжина.
Өвдөлт голдуу ямар нэг хөдөлгөөний улмаас гэнэт үүсэхээс гадна бөхийж тонгойх, эргэх хөдөлгөөн хийх үед өвдөлтийн хүч нэмэгдэж, хөдөлгөөн хязгаарлагддаг онцлогтой. Шатаар өгсөж уруудах үед өвдөлт ихэснэ. Дүлэх, ханиаж найтаах, санамсаргүй огцом хөдөлгөөн хийх, хөлөө сунгаж жийх үед өвдөлт эрс нэмэгдэнэ.
Өвдөлтөөс гадна хөлд бадайрах шинж илэрдэг. Аль нугалмын түвшинд мэдрэлийн ёзоор хавчуулагдаж цочирсноос хамааран мэдрэлжүүлдэг хэсгийн арьсны мэдрэхүй ихсэх болон багасах шинж илэрдэг. Хүмүүс үүнийг хөлийн ийм хэсэгт мэдээгүй оргиод байна гэж хэлдэг.
Бүсэлхийн L4-5 нугалмын түвшинд мэдрэл дарагдахад хонго, гуяны хажуу талаар өвдөхөөс гадна өвдөлт нь нь өвдөгний дотор талаар доош дамжиж хөлийн тавхай хүрнэ.
Бүсэлхийн L5-S1 нугалмын түвшинд бол хонго, гуяны ар талаар өвдөхөөс гадна өвдөлт нь тахим, хөлийн эрээн булчин, шилбэний гадна талаар доош дамжиж хөлийн тавхай хүрдэг.
Ууцны түвшинд мэдрэл цочирч дарагдсанаас хонго ташаагаар ороож тойрч өвдөхөөс гадна цавь, гуяны дотор талаар уруудаж өвддөг.
Өвдөлтөөс гадна эдгээр хэсгүүдэд бадайрал, арьсны мэдрэлжилт адагдах шинж илрэх нь элбэг.
Мөн эдгээр шинжээс гадна шээс олон хүрэх, бага багаар шээх, мэдээгүй шээх, эмэгтэйчүүдийн эрхтэн талаас умай унжих, бэлгийн хөрөлт, үргүйдэл, зулбалт, биеийн юмны мөчлөг алдагдах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх, түрүү булчирхайн үйл ажиллагаа доголдох зэрэг шинж хааяа илэрч болно.
Оношилгоо
Таны нуруунд хүчтэй өвдөлт өгөх, хөдөлгөөн хязгаарлагдах, гар хөл рүү бадайрах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл та өвчнөө хүндрүүлэлгүй мэргэжлийн эмчид хандаж, рентген зураг авхуулах шаардлагатай. Хэрэв мэдрэлийн ёзоор дарагдсан ноцтой шинж илэрч байвал эмч MRI зураг авхуулахыг зөвлөнө.
Мөн та гэрийн нөхцөлд дараах сорилуудыг хийж үзээрэй. Хэрвээ сорилоор өвдөлт өгч байвал та мэргэжлийн эмчид заавал хандаарай.
o Хамраа чимхэж амаараа амьсгаа авч түгжээд дүлэхэд хүзүүний нугалам орчим өвдөлт өгөх
o Хөл газар хүрэхгүй сандал дээр хөлөө унжуулан 90 градусын өнцөг үүсгэн суугаад 1 хөлөө шулуун өргөж, толгойгоо өргөсөн хөлийн өвдгөндөө хүргэхээр тонгойход бүсэлхий ууц нуруу, хөл рүү өвдөлт өгөх.
o Дээш харан хэвтэж хөлийг шулуун өргөхөд өвдөлт өгөх
Эдгээр шинж нь мэдрэл дарагдсаны шинж юм.

Цаг авах утас9️⃣6️⃣6️⃣1️⃣1️⃣8️⃣7️⃣1️⃣

Талархал илэрхийлье Anhaa Anhaaтаны дэмжлэгийн төлөө! Тууштай дэмжигч байгаад баяр хүргэе 🔥!
18/11/2025

Талархал илэрхийлье Anhaa Anhaa

таны дэмжлэгийн төлөө! Тууштай дэмжигч байгаад баяр хүргэе 🔥!

Сайн байцгаана уу. Та бүхэн хүзүүний 7 нугалмын зургийг харж байна. Хүзүү бол нурууны үргэлжлэл бөгөөд уурлаж бухимдах, ...
18/11/2025

Сайн байцгаана уу. Та бүхэн хүзүүний 7 нугалмын зургийг харж байна. Хүзүү бол нурууны үргэлжлэл бөгөөд уурлаж бухимдах, амьдралын буруу хэв маягаас болж суулт үүсэж эхэлнэ. Энэ нь даамжирснаар остеохондроз буюу нугалам хоорондын жийргэвч, түүний завсар байдаг шингэний эмгэг үүснэ. Энгийнээр нуруу хүзүүний үе шохойжих гэж ойлгож болно.

Шалтгаан:

#Насжилт: Хүний нас ахих тусам нурууны ясны тэжээл багасаж, хөгшрөл явагдах ба тухайн эрхтэн элэгдэх үйл явц хүчтэй болдог.
: Яс, мөгөөрсний бүтцэнд орж, хэлбэрийг тогтоож байдаг шимт бодисуудыг өдөр дутмын хоол хүнсээр хангалттай хэмжээгээр эсвэл огт хэрэглэхгүй байх. Тухайлбал толгой, шийр нь үений жийрэг, мөгөөрсөнд шаардлагатай шимт бодисоор хамгийн баялаг.
: Ажил, амьдралын онцлог, хэв маягтай холбоотойгоор байнгын удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух, буруу суух, зэрэг нь хүзүү, нурууны хэвийн байрлалыг өөрчлөх /мурийх, бөгтийх/, нугалам хоорондын зай багасаж, нугаламын ёроолоос гардаг мэдрэлийн судал болон цусны судсыг дарах шалтгаан болно
, байнгын хэт их хөдөлгөөн нь энэ өвчнийг үүсгэх шалтгаан болдог. Энэ шалтгаан нь гэрийн эзэгтэй нарт их тохиолддог. Учир нь тэд өдөр дутам тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг билээ.
Хүзүү нуруундаа авсан бага хэмжээний гэмтэл нь ясны бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлөөгүй боловч гэмтсэн газрын булчин хүчтэй агшиж, байнгын чангаралтай байх нь тухайн хэсгийн цусан хангамжийн дутагдалд оруулдаг.
Том хэмжээний гэмтэл нь ясны бүтцийг алдагдуулдаг бөгөөд яс нь бороолж эдгэхдээ нурууны нугалам хоорондын завсаргүй, нугаламууд хоорондоо шахагдах нөхцөл үүсгэдэг


Илрэх шинж:

*Хүзүү хөшнө
*Мөр хөшиж, булчин зангирч, чангарана
*Халуу оргино
*Мөр даагдахаа болино
*Хүзүү хөшиж булчин чангарснаас цусан хангамж дутсанаас толгой өвдөх, даралт ихсэх шинж гарна.
*Өвчин хэт хүндэрсэн үед зүрхээр хатгах гэх мэт зүрхний өвчний шинж гардаг.
*Хүзүү хөших, өвдөх зовиурын улмаас нойргүйдэж болно

Дээр дурдсан эхний 3 шинж тэмдэг нь остеохондроз өвчний эхэн үед илэрдэг бөгөөд бид ихэнхи тохиолдолд хуян хөөрөх гэж ярьдаг.

Авах арга хэмжээ:

Голлох шалтгааны дийлэнхи хувийг хөдөлгөөний дутагдал эзэлдэг тул гүйх, алхах зэрэг идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Идэвхитэй хөдөлгөөн нь остеохондроз өвчнөөс урьдчилан сэргийлэх төгс арга юм.

Мөн толгойн 3 цэгийн зогсолт өдөрт дор хаяж 2 минут хийж хүзүү болон нурууны булчинг байнгын идэвхитэй байлгах

Булчингын чангарал гэж юу вэ?(та үүнийг гүйцэд уншихад ердөө 20 сек зарцуулна)Булчин өвдөх нь голдуу түүний чангарлаас ү...
06/11/2025

Булчингын чангарал гэж юу вэ?
(та үүнийг гүйцэд уншихад ердөө 20 сек зарцуулна)
Булчин өвдөх нь голдуу түүний чангарлаас үүддэг. Булчинг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгүүд болох эгнэсэн уургуудаас тогтдох саркомер нь агшихдаа хоорондоо ойртож байдаг. Хэд хэдэн шалтгаанаас хамааран булчингын зарим ширхэг буцаж сунахгүйгээр агшдаг. Энэ нь булчингын өвдөлтийг үүсгэдэг байна.
Агшсан зангилааг сэдээгч цэг гэж нэрлэдэг. Сэдээгч цэгүүд үүсэх шалтгаан, механизм нь тодорхой бус боловч булчингын өвдөлт үүсгэх хэд хэдэн хүчин зүйлс бий. Үүнд стресс, нойргүйдэл, ядаргаа,гэмтэл,огцом хөдөлгөөн,хүнд юм өргөх болон булчингын тэжээлийн хангамж буурах зэрэг хамаарагддаг.
Механик гэмтлийн дараа тусгай даавар ялгаран булчингын ширхэгийг агшааж, мэдрэлийн эд эсүүдэд өвдөлийн мэдээлэлийг дамжуулах бөгөөд улмаар цусны судас өргөсөн хавагнуулдаг байна.
Нуруу орчмын ихэнх өвдөлт нурууны булчингын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас буюу чангарсантай холбоотой байдаг. Булчингын чангарал нь ямар нэг хөдөлгөөн дасгал, эмчилгээгүйгээр өөрөө суларна гэж байдаггүй уламл чангарах хандлагатай байдаг.Үүнээс үүдэн нуруунд суулт үүсэх ,жийргэвч мөгөөрсний бүтэц өөрчилөгдөх, нурууны 2 талын булчин харилцан адилгүй чангарснаас нуруу муруйх зэрэг эмгэг өөрчилөлтүүд үүсдэг.
Булчмнгын агшилт чангарал нь артерийн судас,мэдрэлийн судлыг дарснаар гэнэтийн өвдөлт үүсдэг байна.
Цаг авах утас9️⃣6️⃣6️⃣1️⃣1️⃣8️⃣7️⃣1️⃣

Хүзүүний булчин ясживал хөл, гаранд саажилт явагддагХүзүүний дискний өвчлөлөөс илүү хортой “Хүзүүний булчингийн ясжилт” ...
06/11/2025

Хүзүүний булчин ясживал хөл, гаранд саажилт явагддаг

Хүзүүний дискний өвчлөлөөс илүү хортой “Хүзүүний булчингийн ясжилт” (хүзүүний булчин хатуурч ясжих өвчин өвчний талаар таньд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Хүзүүний булчингийн ясжилт хүндэрвэл хөл гаранд саажилт явагдаж, улмаар татанхай болох аюултай юм. Тус өвчнийг эдгээхийн тулд саа саажилттай төстэй эмчилгээний цаг хугацаа шаардагдана.

Шинж тэмдэг: Хүзүү хөшингө болж сайн эргэхгүй, мөр 2 тал руугаа өвдөн гар бадайрна. Даамжирвал саажилттай төстэйгээр гарын хөдөлгөөн удааширч товч товчлох, савх барих зэрэг хөдөлгөөн хийх боломжгүй болно. Алхахад хүндэрч амархан бүдэрчунадаг болно. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл “саажилт” гэж таамаглан эмчилгээ хийлгүүлэн эдгэрлийг олж чадаагүй өвчтөнүүд байдаг. Иймээс дээрх шинж тэмдгүүд илэрсэн үед хамгийн түрүүнд сэжиглэх өвчөн нь “Хүзүүний булчингийн ясжилт” (хүзүүний булчин хатуурч ясжих өвчин) юм.

◆ “Хүзүүний булчингийн ясжилт” (хүзүүний булчин хатуурч ясжих өвчин) гэдэг нь

Хүзүүний булчин нь хүзүүний ясны ар хэсгээр даган уртаашаа байрласан шөрмөсучраас диск үүсэхээс сэргийлэхээс гадна тонгойх зэрэг хөдөлгөөний үед хамгаалан бүрхэн байрладаг. Энэ булчин хатуурах өвчнийг хүзүүний булчингийн ясжилт гэнэ. Ясжиж буй булчин нь бага багаар томорч хүзүүний мэдрэлийн судсыг түрж эхлэхэдгар хөл мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг.

◆ 50-иас дээш насны эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог: Энэ өвчлөлт Өрнөдийнхөнд бага бөгөөд ялангуяа Солонгос Япон зэрэг Дорнын улсуудад өвчлөлт их байдаг. Эл өвчнийг тусдаг учир шалтгаан одоо болтол тодорхой болоогүй ч Алс Дорнодынхон, тэр дотроо Азийнхан их тусдаг байна. Юутай ч 40 нас гармагц хүзүүний булчин ясжих өвчин тусах магадлал эрс нэмэгддэг бөгөөд 50-иас дээш насныхан өвчлөх нь элбэг болдог байна.

Хүзүүний булчингийн ясжилт” нь эхэн үедээ хүзүү орчмын өвдөлт болон тавгүйтэлзэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрнэ. Цаашлаад сээр нурууны 60% орчимхувьд суулт өгөх үед хөл гар бадайрч, мэдрэхүй суларч, тамир тэнхээ алдагдахзэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Даамжран мэдрэлийн өвчний шинж мэдрэгдэж эмнэлэгт очиход аль хэдийн өвчин даамжирч газар авсан байх тохиолдол элбэг.Эхэн шатандаа хүзүүний диск болон саажилтийн шинж тэмдгүүдтэй адил учраасамархан андуурагддаг. Тиймээс 40-өөс дээш насныханд элбэг тохиолддог хүзүү болон мөрөөр янгинаж өвдөх, хөл бадайрах зэрэг шинж тэмдгүүд илрэх үед үл тоолгүй орхилгүй мэргэжлийн эмчид хандаарай.

Тиймээс хүзүүгээ байнга хөдөлгөн, дасгал хийж, хүзүүндээ иллэг хийж байх хэрэгтэй юм. Мөн удаан хугацаагаар комьпютерийн ард суухгүй байх, хүзүүгээ нэг хэвэнд удаан барихгүй байхыг хичээгээрэй!
☎️Цаг авах утас 9️⃣6️⃣6️⃣1️⃣1️⃣8️⃣7️⃣1️⃣📞

Булчин өвдөж эхэлвэл цусны эргэлт бууран үүнээс үүдэлтэйгээр дасгал хөдөлгөөн хийх үед ялгарсан бодисууд биенээс гадагши...
03/11/2025

Булчин өвдөж эхэлвэл цусны эргэлт бууран үүнээс үүдэлтэйгээр дасгал хөдөлгөөн хийх үед ялгарсан бодисууд биенээс гадагшилж чадахгүйн улмаас архаг ядаргаа, анхаарал сулрах, нойр муудах, сэтгэл гутрал, чөлөөт мэдрэлийн үйл ажиллагаа доголдох зэрэг үүсч болдог.
Мөн түүнчлэн булчингийн өвдөлтийн үед сайтар иллэг хийх болон сунгалт хийсэнээр цусны эргэлтийг сайжруулж зангирсан булчинг суллан өвдөлтийг бууруулах нь чухал юм.
Хёнжун цэг нь шагайнаас дээш 3 хуруу зайд байрладаг цэгийг нэрлэдэг.
Уг цэг нь булчингийн өвдөлтийг намдаахаас гадна үе мөчний өвдөлт, мэдрэлийн өвдөлтийг ч мөн адил бууруулахад үр дүнтэй байдаг. Үүнээс гадна хөлний хүч сулрах эсвэл шагай амархан гэмтэх гээд байдаг хүмүүс тус цэгийг байнга илж өгвөл тустай.
Синсан цэг өлмийн дээрээ зогсох үед шилбэний булчин хонхойж орж байгаа хэсгийг хэлдэг.
Энэ цэг нь цусны эргэлтийг нэмэгдүүлэх гол цэг бөгөөд тус хэсэгт дарж өгсөнөөр шилбэний булчинг суллан хөлний хаван болон бадайрах шинж тэмдэгийг бууруулахад үр дүнгээ үзүүлдэг.
Пүнши цэг нь гараа ташааны хажуудаа буулгаад зогсоход дунд хурууны доод талд байрладаг. Тус цэг дээр дарсанаар цусан дахь хүйтэн агаар гадагшилж цусны эргэлтийг сайжруулахаас гадна өвдөгний өвдөлтийг бууруулан элэгний үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд ч үр дүнтэй.

💗Халуун хөнжил гэж юу вэ?**  Халуун хөнжил нь биеийн өөх тос шатаах, усны илүүдэл жинг хасах, биеийн хэмжээг багасгахад ...
29/10/2025

💗Халуун хөнжил гэж юу вэ?**
Халуун хөнжил нь биеийн өөх тос шатаах, усны илүүдэл жинг хасах, биеийн хэмжээг багасгахад чиглэсэн **гоо сайхны үйлчилгээний нэг төрөл** юм. Энэхүү аргад биеийн тодорхой хэсгийг (ихэвчлэн хэвлий, гуя, нуруу) халуун орчинд ороож, 💯идэвхт бодис (хүрэн хөгц, ламинари, эфирийн тос г.м)**-ын нөлөөгөөр цусны эргэлт, метаболизмыг идэвхжүүлдэг. Үр дүнд нь илүүдэл шингэн, токсиныг гадагшлуулж, арьсны уян хатан байдлыг дэмждэг.
💯Халуун хөнжлийн үйл явц ба зарчим**
1. **Биеийн хэсгийг бэлтгэх**:
- Арьсыг скрабээр цэвэрлэж, нүх нээгдэхэд нөлөөлдөг.
- Идэвхт бодисоор бүрсэн ороомгийг биед нааж, дулааны орчинд (халуун цаас, битүүмжлэл) ороох.

2. **Дулааны нөлөө**:
- Халуун орчин нь **биеийн температур**-ыг нэмэгдүүлж, **хөлс гаргах**-ыг идэвхжүүлдэг.
- Энэ нь **усны илүүдэл, токсин**-ыг гадагшлуулахад тусалдаг.

3. **Идэвхт бодисын нөлөө**:
- Ламинари, капсаицин (чинжүүний экстракт) зэрэг бодисууд нь **өөх тосны эсийг задалж**, арьсны гүн хэсэгт үйлчилдэг.
💯Халуун хөнжлийн үр дүн**
- **Түр зууры
Биеийн жин хасалт**: Усны жинг гадагшлуулснаар 1-3 кг жин хасагдах боломжтой.
- **Биеийн хэмжээ багасгалт**: Хөнжлийн дараа арьсны сулралт багасч, биеийн хэмжээ жижигрэх үр дүн гардаг.
- **Арьсны гялалзвар**: Цусны эргэлт сайжирснаар арьс илүү гялалзсан, уян хатан болдог.

4. **Тогтвортой үр дүнд хүрэх**:
- Хэрэв жин хасах гол зорилготой бол **хооллолт, дасгал**-тай хослуулах нь зайлшгүй.
- Хөнжлийг долоо хоногт 1-3 удаа давтаж, 5-10 удаагийн курс хийхийг зөвлөдөг.

5,халуун хөнжил чангарсан булчин өвдөлтийг намдаана
Нойр сайжруулна

6🚫❓Анхаар 🚫❓
Өндөр даралт,зүрх судасны өвчтэй хүмүүс.
Жирэмсэн эсвэл арьсны мэдрэг хүмүүс.
Тохиромжгүй ❓

💯Дүгнэлт**:
Халуун хөнжил нь **биеийн хэмжээ багасгах, арьсыг гялалзуулахад** тусалда.Үр дүнгээ тогтворжуулахын тулд **эрүүл амьдралын хэв маяг**-тай хослуулах нь чухал. Мөн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаас авахдаа эмчийн зөвлөгөөг авахаа мартуузай!💖
☎️9️⃣6️⃣6️⃣1️⃣1️⃣8️⃣7️⃣1️⃣

19/10/2025

💯Бүтэн биеийн бариа 4️⃣5️⃣к
90минут улаан туяа шарлага зэс бумба халуун чулуу үнэгүй

💯Толгой хүзүү нуруу аарцаг гуя шилбэ тавхай 4️⃣0️⃣к
60минут улаан туяа шарлага зэс бумба халуун чулуу үнэгүй

💯Толгой хүзүү нуруу 2️⃣0️⃣к
30минут
Улаан туяа шарлага зэс бумба
20минут

ЭМЧИЛГЭЭНИЙ КҮРС БАРИА
БҮТЭН БИЕИЙХ
🫰3️⃣удаа 1️⃣3️⃣5️⃣к
90минут
Улаан туяа шарлага зэс бумба халуун чулуу халуун лаа үнэгүй

🫰5️⃣удаа 2️⃣0️⃣0️⃣к
90минут
Улаан туяа шарлага зэс бумба халуун чулуу халуун лаа үнэгүй

🫰1️⃣0️⃣Удаа 4️⃣0️⃣0️⃣к
90минут
Улаан туяа шарлага зэс бумба халуун чулуу халуун лаа үнэгүй

🫰БИО энерг цахилгаан бариа 4️⃣5️⃣к

Хаяг🏢Дөлгөөн нуур хойн хоймор office зүүн хойн 🏙️CASTLE TOWN байр 1давхар 💯Sunny massage / Нархан бариа засал

Цаг авах утас ☎️9️⃣6️⃣6️⃣1️⃣1️⃣8️⃣7️⃣1️⃣📞📞📞
ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00

Telephone

+97680003867

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sunny massage / Нархан бариа засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram