Dr. Munkh-Avarga, Oculofacial Plastic and Reconstructive Surgery

Dr. Munkh-Avarga,      Oculofacial Plastic and Reconstructive Surgery Plastic& Cosmetic Surgery of the Face, Eyelids, Orbit and Lacrimal System Skin Cancer Reconstruction

НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.Өрх бүрт аз жаргал, амар амгалан, элбэг дэлбэг байж, хийж бүтээж буй үйлс бүхэн тань үргэлж ...
22/03/2026

НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Өрх бүрт аз жаргал, амар амгалан, элбэг дэлбэг байж, хийж бүтээж буй үйлс бүхэн тань үргэлж өөдрөг сайхан байхыг хүсэн ерөөе.
Наурыз құтты болсын!

🫡
18/03/2026

🫡

🔰 Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын өдрийн мэндийг дэвшүүлье. 👏👏👏

🥰 Та яараарай.
15/03/2026

🥰 Та яараарай.

👨‍⚕️ Миний зарчим:Үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэж байгаа зүйлийг нь бодитоор нүдэнд нь мохоо зүү ашиглан харуулж сонголт...
12/03/2026

👨‍⚕️ Миний зарчим:
Үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэж байгаа зүйлийг нь бодитоор нүдэнд нь мохоо зүү ашиглан харуулж сонголтыг өөрт нь үлдээдэг.
Үүнд:
✅ Давхрааны өндөр
✅ Нүдний урт (гадагшаа,дотогшоо сэтэлгээ)
✅ Давхрааны хэлбэр гэх мэт.

👁️Мэдээж илэрхийлж чадахгүй, итгэлгүй, эргэлзэж байвал хүсэж буй нүднийхээ зургыг гэж хэлдэг.

Хийх эмч юу хүсэж буйг нь гүйцэд сайн ойлгосон бол мэс заслын цаг өгдөг дөө.🤞🏻👌🏻

Яг л дэлгүүрээс хүссэн зүйлээ сонгож авч байгаа мэт 👍🏻

Зураг; 1, 2 нь 03.12.2026 нд

Дотогш сэтэлгээтэй, бүтэн зүслэгтэй хийж бага зэрэг арьс авч давхраа суулгах мэс ажилбарын дараах нэг минут юм.👌🏻

‼️ Анхааруулга‼️    📚 Ном бол ертөнцийг харах толь         👁️ Нүд бол түүнийг харах цонх Би тангараг өргөсөн эмч 👨‍⚕️ хү...
10/03/2026

‼️ Анхааруулга‼️

📚 Ном бол ертөнцийг харах толь
👁️ Нүд бол түүнийг харах цонх
Би тангараг өргөсөн эмч 👨‍⚕️ хүн учир энэ сэвдийг бичихгүй өнгөрөөж чадахгүй нь ❗️
✅Нүд бол хүний хамгийн чухал мэдэрхүйн эрхтэний нэг юм тиймээс нүдний эрүүл мэндийг хамгаалах нь хүн бүрийн хувьд маш чухал асуудал❗️

⁉️Сүүлийн 1 жилийн хугацаанд БНХАУ-ын ӨМӨЗ орны Хөх хотод 7-14хонгийн сургалтанд суусан гэх
Эмч биш, бүр эмчлэх эрх яриад яахав ❗️
эмнэлгийн бус газарт (гоо сайхан ч, шивээсчин бусад шал өөр эрүүл мэндийн бус чиглэлийн) гэх мэт хүмүүс бусдын эрүүл мэндийг ноцтой хохироож байна.👀⚠️
Үүнээс үүссэн эрсдэл, хүндрэлүүдийг хэрхэн яаж эмчлэх, ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байж яасан зориг вэ?
-дээд зовхины арьс авч давхраа суулгана гэх❗️
-өөх авч бүлцэн багасгана гэх ❗️
-хөмсөг доогуур зүсч арьс татна гэх❗️
-доод зовхи татдаг юм бээ⚠️‼️яаж гээд ойлгохгүй юм🤷‍♂️
Надад ирсэн шалтгаануудаас жишээлхэд
⁉️ давхраа хийж байгаад зүүгээ хугалсан
⁉️нүд анигдахгүй байна
⁉️доод зовхи эргээд байна
⁉️нүд торж , аргаж өвдөөд байна
⁉️гоё хөмсөгтэй байсан нарийхан болгочихлоо үс нь ургах уу ? Бас маш муухай сорвижилт үүссэн
⁉️ маш муухай сорвитой боллоо энэ арилах уу
⁉️нүдний хараа муудсан
⁉️шал өөр болчихлоо гэх мэт маш олон шалтгаанууд байна.
👨‍⚕️Та бүхэн мэс засал хийлгэх гэж байгаа бол❗️
ядаж хийх хүн нь Эмч мөн үү биш үү ? Эмчлэх эрхтэй юу? Туршлагатай юу? Эмнэлэг нь үйл ажиллагаа явуулах эрхтэй, зөвшөөрөлтэй юу? Гэдгийг заавал хараач дээ 🙏🏻

✅үүнийг уншиж байгаа хүн бүр бусдад дээрхи анхааруулгыг түгээж өгөөрэй ✅PLS🙏🏻

(Доорхи зураг; гоо сайхан ч дээр зүслэггүй давхраа хийлгэж байгаад зүүгээ хугалаад ирж авхуулсан хүний бодит зураг бөгөөд маш хүнд тохиолдол)
хүндрэл үүссэн олон баримт байна❗️

Мэдээж энэ постны доор дээрхи олон газруудын тролууд сөрөг зүйл бичих нь тодорхой байх өө тэ😅 гол нь баримттай л бичээрэй 👌🏻

05/03/2026

Сайн байцгаана уу?

Хүндэт бүсгүйчүүд та бүхэндээ

🌷‘’Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🌷

🪷🪷🪷Бүсгүй та үргэлж үзэслэнтэй байг🌷

Эмч нь анх удаа гоо сайханы зорилгоор хийдэг мэс заслууддаа 10% off болгож та бүхэндээ бэлэг барья.

Хугацаа: 3-р сардаа

Холбоо барих утас: 99108317 мэссэж үлдээгээрэй
Мөн чат үлдээж болно🙏🏻



🌺Бүсгүй танд илүү үзэсгэлэнтэй өөртөө итгэлтэй инээмсэглэлийг бэлэглэнэ💐

За найзуудаа 🇰🇷 руу гялалзаад ирье. 3 сарын 10 с уулзацгаая 🙇🏻‍♂️
04/03/2026

За найзуудаа 🇰🇷 руу гялалзаад ирье.
3 сарын 10 с уулзацгаая 🙇🏻‍♂️

Миний мэргэжил сайхаан.
28/02/2026

Миний мэргэжил сайхаан.

Тархи , нүд , нүүрний нийлмэл хүнд ил хугарлын мэс засалд баг болон амжилттай ажиллаа та бүхэндээ баярлалаа 🙇🏻‍♂️ 02.26....
26/02/2026

Тархи , нүд , нүүрний нийлмэл хүнд ил хугарлын мэс засалд баг болон амжилттай ажиллаа та бүхэндээ баярлалаа 🙇🏻‍♂️ 02.26.2026

Аав минь 80 насны босго алхаж, сайхан жил гарч байна.Айл өрх бүрт аз хийморь бадарч,Амар амгалан, элбэг хангалуун жил ай...
20/02/2026

Аав минь 80 насны босго алхаж,
сайхан жил гарч байна.
Айл өрх бүрт аз хийморь бадарч,
Амар амгалан, элбэг хангалуун жил айлчлан ирэх болтугай. 🙏✨

18/02/2026
Нурууны хугарлаас үүссэн хүчтэй өвдөлтөд нойргүй ядарсан ээж минь ГССҮТ-н Хүзүү нурууны гэмтлийн мэс заслын тасагт хэвтэ...
13/02/2026

Нурууны хугарлаас үүссэн хүчтэй өвдөлтөд нойргүй ядарсан ээж минь ГССҮТ-н Хүзүү нурууны гэмтлийн мэс заслын тасагт хэвтэн мэс засалд орж өвчин зовуурьгүй болоод бүтэн нойроо авч байгаа нь…
Хагалгааны дараа 1 хоноод л боссон гайхалтай шүү🥰
Цэцэг өгөх мөчийг мэдрүүлэхийг хичээсэнгүй ээ
нойр чухал шүү дээ🙏🏻 .
ХНМЗ-н тасгийн Эмч сувилагч асрагч , мэс заслын багийхандаа маш их баярлалаа. Зовуурь шаналгаанаасаа салаад сайхан байна гэнэ дахин дахин баярлалаа🙏🏻

Address

Ulaanbaatar

Telephone

+97699108317

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Munkh-Avarga, Oculofacial Plastic and Reconstructive Surgery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share