Хүүхдийн Сэтгэл Зүйн төв

Хүүхдийн Сэтгэл Зүйн төв Эцэг эхэд хүүхдийн тухай мэдлэг олгох хөтөлбөр

Хүүхдийг хэн болгохыг эцэг эхийн чиглүүлэг шийддэг эерэг чиглүүлэгчид байцгаая 🧑‍🚒🧑‍🏭🧑‍🔧🧑‍⚕️🧑‍🌾🧑‍🔬🧑‍✈️
03/05/2024

Хүүхдийг хэн болгохыг эцэг эхийн чиглүүлэг шийддэг эерэг чиглүүлэгчид байцгаая 🧑‍🚒🧑‍🏭🧑‍🔧🧑‍⚕️🧑‍🌾🧑‍🔬🧑‍✈️

01/04/2024
Монгол ардын тоглоом наадгай"Шагайн наадгай"1. Шагай шүүрэх2. Шагай таалцах3. Бөгцөг няслах4. Морь уралдуулах5. Алаг мэл...
28/02/2024

Монгол ардын тоглоом наадгай

"Шагайн наадгай"

1. Шагай шүүрэх

2. Шагай таалцах

3. Бөгцөг няслах

4. Морь уралдуулах

5. Алаг мэлхий өрөх

Асуудал дуусдаггүй юм билээ. Бүх зүйлийг шийдчихээд сайхан амьдарна, хайртдаа цаг гаргаж, гэр бүлээ халамжилна гэвэл бүт...
16/10/2023

Асуудал дуусдаггүй юм билээ. Бүх зүйлийг шийдчихээд сайхан амьдарна, хайртдаа цаг гаргаж, гэр бүлээ халамжилна гэвэл бүтэхгүй.

Тийм болохоор одоо л хүссэнээрээ амьдар. Өртэй байсан ч гэсэн дуул, бүжиглэ. Байргүй байсан ч хайрлаж дурла. Машин аваагүй ч аялж зугаал. Хадгаламжгүй байсан ч найз нөхөдтэйгөө зугаац. Гоё утасгүй ч зургаа тултал дар. Ерөөсөө л энэ цаг хугацааг мэдрэх нь л энд ирсэн зорилго. Ингэчихээд, тэгчихээд, энийг дуусгаад, тэрийг болгоод гэвэл мөдгүй. Одоогийн эрч хүч, гоо сайхан, гал цог байгаа ч уу, үгүй ч үү. Дэргэд чинь байгаа хүмүүс бүх асуудлыг чинь шийдэгдэх хүртэл хүлээгээ ч үү, үгүй ч үү. Ямар нэгэн барьцаагүйгээр энх тайван, сэтгэл тэнэгэр аж төрөөрэй. Их хувь заяаны эзэд минь!

ЯАГААД ХҮҮХЭД ЭЭЖИЙГЭЭ ЭЛЭГ БАРЬЖ БУСАДТАЙ ЗҮГЭЭР БАЙДАГ ВЭ?Хүүхэд тань бусадтай байхдаа томоотой, харин ээжийнхээ дэргэ...
15/10/2023

ЯАГААД ХҮҮХЭД ЭЭЖИЙГЭЭ ЭЛЭГ БАРЬЖ БУСАДТАЙ ЗҮГЭЭР БАЙДАГ ВЭ?

Хүүхэд тань бусадтай байхдаа томоотой, харин ээжийнхээ дэргэд янз бүрийн ааш авир гаргаад байна уу.
Бяцхан хүүхдүүдийн эцэг эх бол тэдний хувьд зөвхөн хамгийн дотны хайртай хүн байгаад зогсохгүй бүхэл бүтэн ертөнц тэр чигээрээ юм. Бага насны хүүхдүүдтэй эцэг эхийн хувьд тулгардаг нэг асуудал бол хүүхэд бусадтай үлдэхээрээ өөрийгөө зөв авч явж, үгэнд нь орж, заавар зөвлөгөөг нь дагаж томоотой байдаг мөртлөө эцэг эхээ харахаараа "хүнээ байдаг" явдал юм. Ялангуяа анхны хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүдэд үнэхээр ярвигтай байх нь мэдээж. Үнэхээр ээжийн буруу хүмүүжүүлснээс хүүхэд ээжийгээ харахаар аашаа эвдэж, янз бүрийн авир гаргадаг уу?

Нэгдүгээр шалтгаан: Эцэг эхдээ итгэж байна

Эцэг эх хүүхдийнхээ "хэцүү" ааш авир гаргаж буйг өөрсдийнхөө өгч буй хүмүүжлээс шалтгаалж байна гэж үзэж өөрсдөөсөө бурууг хайдаг. Үнэндээ хүүхэд зангаа эвдэж байж боломгүй авир гаргах нь нэгдүгээрт, хатуу ширүүн хүмүүжүүлж буй тохиолдолд, хоёрдугаарт, хэтэрхий их эрхлүүлж өсгөхөд тохиолддог.

Мөн хүүхдүүд эрхэлж, буруу аашилж байгаа нь хамгийн их хайртай хүмүүстээ 100 хувь итгэж байгаагийн илрэл. Энэ нь хүүхэд хамгийн их хайртай, итгэлийг нь авсан ойр дотны хүндээ л эрхэлдэг гэсэн үг. Иймд эхийгээ харахаар аашаа эвдэж байна гэдэг нь нэг талаас маш хэвийн үзэгдэл. Хүүхэд ээж аавдаа ааш гаргаж, хэлэх зүйлээ хэлж, уйлж, гомдож, баярлаж, хүсэх зүйлээ хүсч, түүнийгээ авч чадаж байна гэдэг гэр бүлийн уур амьсгал эрүүл зөв байгааг илэрхийлж байгаа юм. Иймд хүүхэд тань иймэрхүү байдлаар танд хандаж байвал танаас эмээдэггүй, өөрийгөө илэн далангүй илэрхийлж чаддаг, өөрт тохиолдсон баяр, гуниг, сайн муугаа нуухгүй хуваалцдаг хүн болно.

Харин хүүхэд ээжтэйгээ байхдаа хүмүүжилтэй, бусадтай байхдаа сахилгагүйтдэг бол сайны шинж үү, муугийн шинж үү?

Хэрэв хүүхэд ээжтэйгээ байхад бүх зүйл хэвийн боловч өвөө эмээ, ах эгчтэйгээ байхад эсвэл цэцэрлэг дээрээ муухай аашилж загнадаг бол ээж хүүхдийнхээ хүмүүжилд өөрөө анхаарах цаг болсны дохио юм. Учир нь ийм харьцаа нөгөө харьцааг бодвол арай бага тохиолддог ч илүү ноцтой. Энэ нь өөрийнхөө хамгийн дотны хүн-ээждээ бүрэн итгэдэггүй, харьцаандаа айдастай, иймд өөрийн сэтгэлээ хуваалцдаггүй гэсэн үг. Ийм харьцаа ихэвчлэн урт цагаар ажилладаг, хүүхэддээ анхаарал халамж бага тавьдаг, бага цаг хамт өнгөрүүлдэг болон хүүхэдтэйгээ харилцан ярилцдаггүй эцэг эхэд ихэвчлэн тохиолддог.

Нэн ялангуяа өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлдэггүй, асрагч эхээр харуулдаг Европын орны хүүхдүүд ийм төлөвшилтэй байх нь түгээмэл. Иймд ийм асуудлаас ангид байя гэвэл өөрөө хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхдийнхээ асуудалд оролцох, хамт цагийг өнгөрөөж, асуудлыг хамт шийдэж байх хэрэгтэй.

Хоёрдугаар шалтгаан. Бусдаар түрий барих

Зургаан нас хүртэлх хүүхдүүдийн зан ааш тогтворгүй, ердөө л хамелеон мэт хувирч байдаг. Мөн хажуудаа байгаа томчуудыг харж дуурайж, үйл хөдлөл, яриа хөөрөө, тэр байтугай халбага сэрээгээ яаж барьж байгааг нь хүртэл яг хуулбарлаж байдаг. Компьютерийн ард аавыгаа дуурайж суух гээд кабелийг нь таслах, ээжийгээ дуурайж хоол хийх гээд гал тогоогоор нэг гурил цацах, нохойгоо хооллох гээд хамаг махыг чинь гаргаад өгөх нь ч бий. Энэ бол хүүхдийн хөгжлийн энгийн үзэгдэл, хүүхэд юм сурч, өөрөө бие дааж юм хийх гэсэн хамгийн зөв хандлага. Ийм хандлагыг эцэг эхчүүд загнаж, шийтгэж буруутгаж биш урамшуулж, хөхүүлэн дэмжиж, цаашид яаж зөв хийхийг нь дагуулж сургаж байх нь зүйтэй. Тэгээд ч ийм байдалд орсон хүүхдүүд өхөөрдөм хөөрхөн байдаг. Ийм үед загнаж зандарвал цаашид юм хийж үзэх хүсэл төрөхгүй, зөвхөн өөрийн тань заавраар хийдэг эсвэл хийж өгснийг хүлээж авдаг л хүн болно гэсэн үг. Ийм хүүхдүүд өөртөө итгэлгүй, шийдвэр гаргах чадваргүй, зөвхөн бусдын зөвлөгөөг дагагч болон хүмүүждэг.

Цэцэрлэг дээрээ эсвэл өөр хүнтэй зөв зүгээр байснаа ээжийгээ харангуутаа ааш нь огцом хувирч байвал энэ нөгөө л 6 хүртэлх насныханд тохиолддог хамелеон шинж чанарын илрэл. Жишээ нь, хүүхэд эмээтэйгээ өдрийг өнгөрөөжээ. Бүх зүйл сайн сайхан байлаа. Хүүхэд эмээгээ уурласан, баярласан хамаагүй ярианы хэв маяг, зан ааш, тавьсан шаардлага бүгдэд гайхалтай зохицоод байж чадна. Энэ нь зүгээр л ойлголцлын түвшинд биш, мэдрэмжээрээ хийж байгаа үйлдэл. Ямар ч бодол санаагүйгээр эмээгийн санааг дагаж хийнэ гэдэг ургамал нарыг дагаад байрлалаа өөрчилж байгаатай эсвэл өвчтэй эзэндээ тус болох гээд хажууд нь очих нохой, муурны зөнгөөрөө хийж буй үйлдэлтэй адил. Ээж нь ирлээ. Удаан байсан нөхцөл байдал өөрчлөгдлөө. Ээж нь өөр шаардлага тавьж, өөр сэтгэлийн хөдлөл үзүүлж, ярианы болоод биеэ авч явах хэв маяг өөрчлөгдлөө. Нэг өөрчлөлтөөс нөгөө өөрчлөлтөнд шилжих цаг хүүхдэд олдсонгүй. Энэ өөрчлөлтийг хүлээж автал хэсэг хугацаанд хүүхэд сонин байдлаар өөрийгөө илэрхийлж эхэлнэ. Энэ шилжилтийг олон эцэг эх ойлгодоггүй, ялгаж харилцаад байна гэж боддог. Гэтэл энэ нь нэг харилцаанаас нөгөөд шилжих шилжилтийн энгийн процесс байх нь. Эцэн эхчүүд ажиглаад харвал ийм харилцаа тийм удаан үргэлжлэхгүй 1-2 цагийн дараа хүүхэд хэвийн байдалдаа орсон байдаг.

Хүүхдийн энэ занг яаж өөрчлөх вэ?

Хамгийн гол нь эцэг эх биднийг эвгүй байдалд орууллаа, олны нүдэнд хүмүүжилгүй гэдгээ харууллаа гэж хүүхэддээ гомдож, бурууг тохох хэрэггүй. Эцэг эх хүүхдийнх нь энэ зан авир зөвхөн тэдэнд гаргаж буй авир биш, хүүхдийн хөгжлийн нэг үе шат жамаараа явагдаж байна гэдгийг хатуу ойлгож, тайван хүлээж авах хэрэгтэй. Давтан хэлэхэд хамгийн хайртай хүмүүсийнхээ дэргэд хүүхэд онгирон сагсуурч, үймүүлж, эрхэлж, уйлж унжиж, юм нэхэж, айлгаж байна гэдэг хэвийн үзэгдэл. Харин эсрэгээрээ бол асуудалтай гэдгийг дээр дурдсан. Ээж үүнийг эмзэг хүлээж авалгүй тайван амгалан, байх ёстой зүйл мэтээр сүр бадруулалгүй хүлээж авбал хүүхэд тэгэсгээд тайвширч, шинэ нөхцөл байдалдаа дасаад ирдэг. Үүнийг ихэнх эцэг эх мэдэхгүйгээсээ загнаж зандарч, муу хүүхэд мэтээр ойлгуулж, эсвэл номхон дуулгавартай байлган "сайн" хүүхэдтэй болох гэж дарамталснаас байдал эсрэгээрээ эргэж, асуудлыг дэврээж орхидог тал бий.

Хүлээх тактик

Хүүхэд зан аашаа эвдэн янз бүрийн ааш гаргахад эхчүүд ихэвчлэн хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байна гэж өөрийгөө буруутгадаг. Үүн дээр эмээ, өвөө нь "Бидэнтэй зүгээр байсан хүүхэд яахаараа чамтай ингэдэг байнаа. Чи ерөөсөө хүүхдийн арга эвийг олохгүй байна" гэх мэтээр тос нэмэх нь бий. Далайн хүчтэй түрлэг ирэхэд түүнийг өнгөрөөчих л юм бол нэг хэсэгтээ тэр давалгаа буцаж ирдэггүй. Яг үүнтэй адилхан ааш авир гаргаж байгаа хүүхэдтэй эвтэйхэн харьцаж болно. Яг ааш гаргаж байх үед нь оролдолгүй орхиод хэсэг тайван хүлээж харзнах нь хүүхдэд тайвширч хэвийн байдалдаа ороход нь туслах үйлдэл юм. Ийм тохиолдолд хүүхэд бусдын аргадалт, нөлөөгүйгээр өөрөө өөрөө тайвширч, хэвийн байдалд ордог. Харин энэ байдал удаан үргэлжилвэл "Миний хүү ээжийгээ ямар их санаа вэ. Хүүгээ эрхлэх, сахилгагүйтэхийг харсан чинь сайхан болчихлоо" гэдэг ч юм уу, хайраа илэрхийлсэн үгийг зөөлөн, уурлалгүйгээр, чанга биш хэлээрэй. Хүүхдийн сэтгэлийн хөөрлийг эцэг эхийн тайван хүлээлт л хамгийн сайн дардаг бөгөөд энэхэн зуур л тэвчиж чадвал хүүхэд нэг мэдэхэд ээжтэйгээ энхрий ялдам харилцаж эхэлсэн байх вий.

Гэр бүлийн доторх харилцаагаа хянах

Зарим тохиолдолд сэтгэлийн хөөрөл ихтэй, удаан хугацаагаар ааш авир гаргадаг хүүхэд тохиолдох нь бий. Ийм үед хүүхэд хяналтаас гарч, өөрийг чинь "галзууруулах" шахаж магадгүй. Хэдий хүүхдийн онцлогоос шалтгаалан сэтгэлийн хөөрөлд автан үймүүлэх, үгэнд орохгүй байх, хамаг юмаа бусниулах зэрэг нь их, бага байж, энэ нь энгийн хөгжлийн нэг хэлбэр гэж үзэгдэх боловч гэр бүлийн доторх харилцаандаа шинэ дүрэм гаргах байдлаар асуудлыг саармагжуулж бас болно. Ингэх нь хүүхдийн харилцаа хүүхэд асрагч юм уу, эмээ өвөөгийн хяналтаас хурдан гарч, шинэ орчиндоо хурдан дасан зохицоход тусална. Эмээг, асрагч хэн ч бай аав ээжийг ирмэгц хүүхдийг хүлээлгэж өгөөд хурдан явах хэрэгтэй. Ингэсний дараа ээж хэсэгхэн зуур хүүхэддээ хүлээцтэй хандах. Энэ дүрмээр хэсэг хугацаанд "тоглоход" хүүхэд хэвийн байдалдаа хурдан ордог болно.
Энд нэг зүйлийг хэлэхэд хүүхдэд хичнээн эмээ өвөө, асрагч, ах дүү хамаатан садан байна, тэр бүгдтэй хүүхэд өөр өөрийнх нь зан байдалд тохируулан зөнгөөрөө харьцах дадал суусан байдаг. Гэхдээ хүүхэд тэдэнтэй хэзээ ч ээжтэйгээ байгаа мэт байдаггүй, ээжтэйгээ харьцдаг шигээ харьцдаггүй.
Хүүхэд бусадтай хамт байж сурах нь хүүхдийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Аав ээж нь хүүхдээ ах дүүтэй, эмээ өвөөтэй нь ойр байлгадаг айлын хүүхэд хүнтэй харилцаж сурсан, арга эвийг олдог, шинэ газар, шинэ хүмүүстэй дасан зохицохдоо амархан болж хүмүүжих нь бий. Харин гэртээ ганцаараа ихэнх цагийг өнгөрөөдөг бол нээлттэй биш, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай болж өсдөг. Гэсэн ч хүүхдийн хувьд ээж зав муутай, хүүхэддээ бага цаг гаргадаг ч хамгийн хайртай дотны хүн нь хэвээр байдаг. Иймд хүүхэддээ зав бага гаргадаг бол гэртээ ганцаардуулалгүй аль болох ах дүү, эмээ өвөөтэй нь ойр байлгаж хүмүүстэй харилцаанд оруулж байх нь чухал. Ингэх нь хүүхдийг нийгмийн харилцаанд оруулж, мэдээлэл авах боломжоор хангаж, ирээдүйд олны дунд нийцтжй ажиллаж, амьдрахад сургадаг.

Жишээ нь, хүүхэд эмээтэйгээ байхдаа хоолойн өнгө нь өөрчлөгдөж захиран тушаах, заавар зөвлөгөө өгөх дуртай болж, зарим үгэн дээрээ өргөлт хийх маягаар дуурайж болно. Ингэлээ гээд хүүхдийг шүүмжилж, тоглоом тохуу хийж болохгүй. Хүүхдийн хөгжил жам ёсоороо л явж байна гэсэн үг. Харин дараа өөр нэгэнтэй байхдаа бас өөр ярианы хэв маяг, үгийн сантай болох зэргээр тасралтгүй хөгжиж байдаг.
Харин хүүхдийн хүмүүжилд ээж эсвэл эмээ гэдэг ч юм уу ганцаарчилсан нөлөө оролцож байх нь илүү ач холбогдолтой байдаг. Хэрэв ээж, эмээ хоёр нэгэн зэрэг өөр өөрийнхөөрөө байлгаж хүмүүжүүлэх гээд оролдвол хоёр өөр арга барил, хүмүүжлийн дунд хүүхэд самгардаж эвдрэх нь бий. Иймд нэг удаадаа "нэг бол ээж, нэг бол эмээ, нэг бол асрагч" гэсэн зарчим мөрдөх нь аюулгүй.
Харин аав нь тусдаа амьдардаг хүүхдүүдийн хувьд байдал өөр байдаг. Ийм тохиолдолд аавтай нь хамт байлгахаар хүүхдээ өгөхдөө өөрсдийн хоорондын зөрчил, хэрүүл маргааныг "мартах" хэрэгтэй. Энэ тийм амар зүйл биш ч хэзээ ч хүүхэддээ салсан аав, тусдаа амьдарч буй аавыг нь муулж, өөрийгөө түүний төлөө бүхнээ зориулж буй мэтээр ойлгуулах гэж "жүжиг" тавьж болохгүй. Тэглээ гээд хүүхэд ойлгож хүлээж авдаггүй. Учир нь хүүхдийн хувьд аав бол аав, ээж бол ээж. Хоёулаа эрхэм дотны хүмүүс.

Эцэст нь хүүхэд эцэг эхтэйгээ нууж хаах зүйлгүй чөлөөтэй харилцаж, айж эмээлгүй асуудлаа ярьж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна гэдэг хамгийн эрүүл хүмүүжлийн нэг хэлбэр бөгөөд хүүхэд эцэг эхдээ бүрэн дүүрэн итгэж найддагийн баталгаа. Цэцэрлэгтээ үлгэр жишээ охин гэртээ ирээд "ад чөтгөр" шиг аашилж байвал бүү гайх. Тэр зүгээр л бусдын хажууд бие, үйлдэл, сэтгэл хөдлөлөө барьж байсан, харин одоо өөрийн хамгийн хайртай аав ээжтэйгээ айх, хүнийрхэх, биеэ барих шаардлагагүй боллоо.

Эх сурвалж: Очир бариа

Хааяадаа зүгээр л хэтэрхий simple амьдрахыг хүсдэг.Амжилт, тэмцэл гэдгийг мэдэхгүй зөвхөн амар амгалан л оршдог юм шиг.....
10/10/2023

Хааяадаа зүгээр л хэтэрхий simple амьдрахыг хүсдэг.

Амжилт, тэмцэл гэдгийг мэдэхгүй зөвхөн амар амгалан л оршдог юм шиг... Уул, ус, модон дунд байхад төрдөг тэр л уужим тэнэгэр дэндүү тайван жаргалтай мэдрэмжийг өдөр бүр мэдэрмээр.

Даалгавар тушаал байхгүй, дарамт шахалт мэдрэхгүй. Надад шаардлагагүй зүйлсийн төлөө хичээж зүтгэхгүй. Тэнгэр өөд ширтэж дүүрэн амьсгаа аваад надад таалагддаг зүйлсийг хийж амьдармаар.

Миний хувьд аз жаргал гэж амар амгаланг хэлдэг бололтой.
by АРХАНГЕЛЬ

Бас мэдмээр юм байна.Хүмүүс энэ хэдэн шинжилгээг их хольж ярьдаг.X-ray бол гавлын ясны гэмтэл,MRA бол судасны өөрчлөлт,M...
12/03/2023

Бас мэдмээр юм байна.

Хүмүүс энэ хэдэн шинжилгээг их хольж ярьдаг.

X-ray бол гавлын ясны гэмтэл,

MRA бол судасны өөрчлөлт,
MRI бол тархины зөөлөн эд, хавдар, шигдээсийн харвалт,

СТ бол тархины зөөлөн эд, ясны өөрчлөлт, цус харвалт зэрэгт ихэвчлэн их мэдрэг, өвөрмөц байдаг.

Иргэний пост ‼️‼️‼️ Ганц бие эхчүүдээ нөхөртэй болох гэж бүү яар❗️❗️❗️Мөөмнөөсөө гараагүй шахам, хэлд бүрэн орж амжаагүй...
11/03/2023

Иргэний пост ‼️‼️‼️

Ганц бие эхчүүдээ нөхөртэй болох гэж бүү яар❗️❗️❗️

Мөөмнөөсөө гараагүй шахам, хэлд бүрэн орж амжаагүй, яс нь ч бүрэн ургаагүй, ургасан нь бэхжээгүй, хөл гар, хавирга, хүзүүгээ хугалуулах нь битгий хэл ширүүхэн үнсэхэд ч хайран гуравхан настай хүүг хойт эцэг нь онц хэрцгийгээр зэрэмдэглэн зодож, хүнд гэмтээж бэртээсэн аймшигт хэрэг ДАХИАД Л гарчихлаа❗️❗️❗️

Хүү ГГСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт үхэл, амьдралын заагт өчигдрөөс хойш тэмцэж байна❗️❗️❗️
Ганц бие ээжүүдээ

Хүний охиныг, төрсөн үртэйгээ хөсөр хаягсад аа
Эхэд нь санаархаж, үрийг нь зэрэмдэглэгчид ээ❗️❗️❗️
Хэчнээн хүү хойт эцэг, эхийнхээ гарт хөл, гараа хугалуулж, тархиа гоожуулж, заазуурдуулж, зэрэмдэглүүлж, амиа алдаж байж,

Хэчнээн охин хойт эцэг, эхийнхээ гарт хүчирхийлүүлж, хүсээгүй жирэмслэж, аборт хийлгэж, зэрэмдэглүүлж, зодуулж, амиа алдаж байж хүүхдийг хайрлаж, эрхийг нь зөрчихгүй амьдруулах юм бэ ээ❓❓❓

Хэд, хэчнээн хүүхэд❗️❗️❗️
Ганц бие эхчүүдээ, ээжүүдээ нөхөрт гарах гэж битгий яар. Үрсээ зэрэмдэглүүлж, яргалуулж, алуулан байж хүнтэй суух хэрэг байгаа гэж үү❗️❗️❗️

Х.Эрхэс

Хүн амьтанд битгий хамаагүй гомдож бай. Хар ядаргаа. Сэтгэлээ гамна. Чамайг тэр гомдоосон гэдгээ ч мэдэхгүй хамраа ухаад...
11/02/2022

Хүн амьтанд битгий хамаагүй гомдож бай. Хар ядаргаа. Сэтгэлээ гамна. Чамайг тэр гомдоосон гэдгээ ч мэдэхгүй хамраа ухаад, өгзөгөө маажаад хэвтэж байгаа.🙄

ЭРХЛҮҮЛЭХИЙН АЧ ТУС"Эрхийн балай" болно гэж айлтгүйгээр хүүхдээ тэвэрч, үнсэж, өхөөрдөж, бүүвэйлж, өөртөө нааж байх нь о...
19/11/2021

ЭРХЛҮҮЛЭХИЙН АЧ ТУС

"Эрхийн балай" болно гэж айлтгүйгээр хүүхдээ тэвэрч, үнсэж, өхөөрдөж, бүүвэйлж, өөртөө нааж байх нь олон ач тустай.

1. Эрхлүүлсэн хүүхэд нойр, хоолондоо сайн байдаг. Мөн унтах, сэрэх цаг нь тогтвортой бөгөөд тогтмол байдаг аж.

2. Эрхлүүлсэн хүүхдийн амьсгал, зүрхний цохилт жигд байдаг.

3. Эрхлүүлсэн хүүхэд алсдаа стресстэй тэмцэх чадвараараа илүү хүн болж төлөвшдөг.

4. Эрхлүүлсэн хүүхдэд нийгмийн харилцааны гормон илүү их ялгардаг тул эрт нийгэмшиж, өөрийгөө илэрхийлж сурдаг.

5. Эрхлүүлсэн хүүхдийн тархины хөгжил жигд хэвийн байдаг.

6. Хүүхдээ эрхлүүлж тэвэрч энхрийлж байгаарай. Уян зөөлөн ааштай болж тайван амгалан болдог.

7. Бас өөрийн тань энерги маш сайн сэргэж илүү их эрч хүчтэй болдог.

8. Өдөржин ядарсан стресс алга болж зүрх сэтгэлд тань хайр дүүрч баяр баяслаар дүүрэх болно.

Циклийг тасал ❤️Яг үнэндээ эцэг эхийн үйлдэл, үг, харилцаа хандлага бүр "бүгд" зөв байдаггүй. 🧐Тэд ч мөн алдаатай харилц...
30/10/2021

Циклийг тасал ❤️

Яг үнэндээ эцэг эхийн үйлдэл, үг, харилцаа хандлага бүр "бүгд" зөв байдаггүй. 🧐
Тэд ч мөн алдаатай харилцаа болон ээнэгшилтээр авсан буруу хариу үйлдэл үзүүлсээр байдаг.😏
Гэтэл эцэг эхчүүд "би ингэж л өссөн юу нь буруу байгаан" хэмээн өөрсдийгөө зөвтгөсөөр алдаагаа олж хардаггүй нь харамсалтай😔

Өөрт төрж буй сэдэл, мэдрэмж, хандлага, хариу үйлдэл, харилцаа зэргээсээ ямар ээнэгшилт ямар харилцаанд өсөж хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаа анзаараад үзээрэй. 🤗🥰

Хөгжил & Хүмүүжил

Сексист ээж...Миний хүү 7 настай. Би түүнд "Чи эрэгтэй хүүхэд байж ингэлээ, тэглээ" гэх мэт үгсийг монгол араншингаараа ...
11/07/2021

Сексист ээж...

Миний хүү 7 настай. Би түүнд "Чи эрэгтэй хүүхэд байж ингэлээ, тэглээ" гэх мэт үгсийг монгол араншингаараа гэнэ сэрэггүй хэлчихдэг юм. Гэтэл өөдөөс "Ээж ээ, та ямар сексист юм бэ?" гэх боллоо шүү. Тэгээд бид ярилцав.

-Чи сексист гэж юу гэсэн үг болохыг мэдэх юм уу?

-Мэднэ. Гэхдээ би танд ойлгуулж чадахгүй байна. Та хүнийг дандаа эмэгтэй, эрэгтэй гэж ялгадаг. Хүмүүс бүгд адилхан.

-Гэхдээ л эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрт өөр зүйл бий. Жишээ нь чи даашинз өмсдөггүй биз дээ? Эрэгтэй хүн бас том болоод эмэгтэй хүнээс илүү хүчтэй болдог. Тиймээс охидтой битгий барьц.

-Ээж ээ, хэрвээ хүсвэл эрэгтэй хүн палааж өмсөж болно. Gucci хүртэл эрэгтэй хүнд зориулсан палааж хийснийг та мэдэх үү?

-Гэхдээ чи өмсөхгүй юм байгаа биз дээ? Би чамд худалдаад аваад өгөх үү?

-Үгүй хэрэггүй, баярлалаа. Би өмсмөөргүй байна. Гэхдээ л эрэгтэй хүн өөрөө хүсвэл юу ч өмсөж болно. Юу ч өмссөн байсан бид нарт хамаагүй. Та зүгээр л ойлго. Бас эмэгтэй хүмүүс та нар ч гэсэн хүчтэй. Та нар гэдэснээсээ хүүхэд гаргадаг. Тийм болохоор эрэгтэй хүмүүсээс дутахгүй хүчтэй заа юу? Эрэгтэй хүн хэзээ ч хүүхэд гаргаж чадахгүй. Магадгүй мэс заслаар гаргах байх. Гэхдээ бүх хүүхэд мэс заслаар төрж болохгүй ш дээ. Энэ бол аюултай.

-Миний хүү чинь ямар ч ухаантай юм бэ дээ. Ёстой эр хүн шиг ярьж байна.

-Ээж ээ, та дахиад л сексист үг хэлчихлээ. Би зүгээр хүн шиг л ярьж байна. Эмэгтэй хүн ч бас яг тань шиг ухаантай шүү.

Заа ингээд альфа үеийн хүүхэдтэй хамаагүй ярьж болохгүйгээ сая л нэг юм ойлгов.

Жич: Сексизм бол хүйс дээр үндэслэн ялгаварлан гадуурхах хандлага юм. Сексизм нь ялгаварлан гадуурхах үзэл, хэвшмэл ойлголт, жендэрийн үүрэг гэсэн ойлголттой холбоотой бөгөөд энэ нь нэг хүйс нөгөөгөөсөө илүү гэсэн итгэл үнэмшил юм. Энэ нь бэлгийн дарамт, хүчиндэх болон бэлгийн хүчирхийллийн бусад хэлбэрийг өдөөж байдаг. Сексист хүн гэдэг нь бодол, зан байдлаараа хүн ба амьтныг хүйсээр нь ялгаварлан гадуурхах үзэлд автсан хүн юм.

Address

Ulaanbaatar
00976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97699628001

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхдийн Сэтгэл Зүйн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хүүхдийн Сэтгэл Зүйн төв:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram