Зөв хооллолт

Зөв хооллолт Goo Saihan beauty Эрүүл хооллолт

14/03/2024
28/01/2021

Эрүүл хооллолтын 10 дүрэм
Эрүүл хооллолт нь хүнийг эрүүл байлгахын зэрэгцээ амжилт, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. ХБНГУ-ын Хоол хүнсний нийгэмлэг (ГХХН)-ээс шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлт дээр тулгуурлан эрүүл чанартай хооллолтын 10 дүрэм гаргажээ. Энэ нь бид хүүхдэдээ болон өөрсдөө өдөр тутмын хоол ундаа сонгон хэрэглэх, эрүүл хооллоход практик ач холбогдолтой юм.
1. Олон төрлийн зүйл идэх
Янз бүрийн хоол хүнсний зүйлийг сольж хэрэглэх нь биемахбод шаардлагатай бодисуудыг зохих хэмжээгээр авахад хамгийн их тустай байдаг. Жишээлбэл, уураг, амин дэм, нүүрс ус. Тиймээс ГХХН-ээс өдөр бүр хоол хүнсэндээ талх, үр тариа буюу үр тариан бүтээгдэхүүн, ахиухан төмс, хүнсний ногоо, буурцагт ногоо, самар, жимс, сүү ба сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөж байна. Мөн мах, загас, өндөг, өөх тосыг зохих хэмжээгээр хэрэглэж байх шаардлагатай ажээ.
2. Үр тариан бүтээгдэхүүн өдөрт хэд хэдэн удаа мөн ахиухан төмс
Талх, цагаан будаа, хэрчсэн гурил-гоймон, овъёосны нэвс (Haferflocken) гэх мэт үр тариан бүтээгдэхүүн болон төмс нь эрүүл чанартай хоол хүнсний суурь болно. Эдгээр нь ихээхэн цардуул, өндөр чанарын уураг, бага өөх тос, их хэмжээний амин дэм ба эрдэс бодис, хоёрдогч ургамлын бодис, “дүүргэгч” бодис (Ballaststoffe)-ыг бие махбодод өгдөг. (манайхны арвайн гурил нэгэн чухал хүнсний бүтээгдэхүүн бололтой)
Бүтэн үр тариа бүхий бүтээгдэхүүнүүд хамгийн тохиромжтой (өндөр молекулын) нүүрс ус агуулдаг. Түүнээс гадна энэ хүнсний бүтээгдэхүүн нь дүүргэгч бодисоор баялаг, өег, цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг бодвол бие махбодод шаардлагатай шим тэжээлт бодис илүү агуулдаг.
3. Хүнсний ногоо, жимсийг өдөрт “5” удаа
Жимс болон хүнсний ногоо нь амин дэм, эрдэс бодисоор баялаг, дүүргэгч бодис, хоёрдогч ургамлын бодис агуулахын зэрэгцээ энергийн агууламж багатай байна. Иймээс эдгээр нь бага калоритай байхын зэрэгцээ чухал хэрэгцээт бодисоор бие махбодыг хангана.
Тэгэхээр та өдөр бүр наад зах нь 5 поорц хүнсний ногоо ба жимсийг болж өгвөл шинээр нь, мөн богино хугацаагаар болгож, эсвэл үндсэн хоололтын цагт, мөн завсрын хөнгөн хооллолтын үед 1 поорц жүүс хэрэглэж хэрэглэж байна уу. Энэ нь таны эрүүл мэндэд хамгийн сайнаар нөлөөлнө.
4. Өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүн, долоо хоногт нэгээс хоёр удаа загас, мах, хиам, зохих хэмжээгээр өндөг
Сүү ба сүүн бүтээгдэхүүн нь биемахбодод, тухайлбал, яс бүтэж бий болоход чухал хэрэгцээтэй кальцийг нийлүүлнэ. Иймээс өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүнийг сүү, тараг, бяслаг зэрэг хэлбэрээр хэрэглэнэ.
Мах нь бие махбодод төмөр, эрдэс бодис, амин дэм (B1, B6, B12) өгдөг. Долоо хоногтоо хэрэглэх мах, хиам нь 600 граммаас илүүгүй байна. Мах, сүүн бүтээгдэхүүн өөх, тос багатай байвал сайн. Далайн загас бол иод нийлүүлэгч чухал бүтээгдэхүүн. Тэгэхээр иодын хэрэгцээгээ хангахын тулд долоо хоногт наад зах нь нэг удаа загас хэрэглэх хэрэгтэй. Загасанд мөн селен, омега-3-өөх тосны хүчил байдаг.
5. Бага өөх тос, өөх тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүн
Өөх тос бол энерги үүсгэгч, биеийн эд эсийг бүтээгч материал, мөн тосны хүчлийг нийлүүлэгч. Өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүн нь тосонд уусдаг амин дэмүүдийг агуулдаг. Хэт их өөх тос нь жин нэмэгдүүлж, зүрх судасны өвчин, даралт ихсэх зэрэг өвчин үүсгэнэ.
Иймээс хоол хийж бэлтгэхдээ наран цэцгийн тос, раапс эсвэл оливын тос зэрэг ургамлын өндөр чанарын тос түлхүү хэрэглэх. Мах, сүүн бүтээгдэхүүн, жигнэмэг, чихэр-шоколад болон түргэн хоол зэрэгт байдаг нүдэнд харагддаггүй өөх тосыг мөн тооцох хэрэгтэй. Өдөрт нийтдээ 60-80 грамм өөх тос хэрэглэхэд хангалттай.
6. Зохих хэмжээгээр саахар, давс
Чихэрлэг зүйлийг тогтмол хэрэглэх нь шүд хорхойтох, мөн зарим тохиолдолд жин нэмэгдэхэд нөлөөлдөг. Тэгэхээр саахар, чихэрлэг зүйл, янз бүрийн төрлийн саахар агуулсан ундааг хааяа хэрэглэх.
Давсгүй хоол бол амтгүй. Гэхдээ давсыг аль болох багаар хэрэглэх хэрэгтэй. Хоолыг амтлагч ногоонууд болон хоол амтлагчаар амталж, давс бага оролцуулж болно. Иод ба фторын нэгдэл агуулсан давс хэрэглээрэй.
7. Ахиухан шингэн зүйл
Ус бол амьдралын чухал хэрэгцээний зүйл. Тэгэхээр та наад зах нь өдөртөө 1,5 литр шингэн зүйл уугаарай. Юуны түрүүнд ус (гэхдээ манай хөгшид ус уувал усан хаван гүйнэ, хярам, цай уу гэдэг), миниральтай ус, ургамлын болон жимсний цай зэрэг аль болох калори багатай зүйл байвал сайн. Спиртлэг ундааг зөвхөн хаа нэгтэй маш бага хэмжээгээр хэрэглэж болно.
8. Амтлаг байх, хоол ундыг хянуур нямбай бэлтгэх
Зарим хүнсний бүтээгдэхүүн гэрэл, хүчилтөрөгч, халуун, усанд амархан муудах талтай. Тэгэхээр хүнсний материалуудыг аль болох удаан хадгалалгүй болж өгвөл шинээр нь хэрэглэх хэрэгтэй. Ямар ч хоолыг бага тос хэрэглэн аль болох бага гал (температур)-аар түлэхгүйгээр болгоно. Жишээлбэл, хайруулын тавганд бага зэрэг тос, ус хийгээд жигнэж болгох.
9. Цаг зав гаргах, хоолоо таашаан идэх
Яарч мөн юм хийх завсраа хооллох тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хоолныхоо амтыг төдийлөн мэдэрч таашаал авдаггүй. Таашаал авч хооллоход цаг хугацаа шаардагдана. Бид хооллосноос 15-20 минутын дараа цадаж байгаагаа мэдэрдэг. Тэгэхээр “түргэн идэгч” цадаж буй эсэхээ ер мэддэггүй. Таашаал авахад ширээний засалт зэрэг хоолох орчин бас нөлөөлнө. Тэгэхээр хоолоо амталж таашаан идэх нь эрүүл хооллолтод мөн хамрагдана.
10. Жингээ анхаарах, хөдөлгөөнтэй байх
Хэт таргалах болон жиндээ хүрэхгүй байхын аль аль нь сөрөг үр дагавартай. Тийм учраас жингээ хэвийн барих нь хамгийн чухал. Дээр дурдсан эрүүл хооллолтын дүрмүүд жингээ барих, нэлээд хэсэг хугацааны дараа жингээ хасахад тусална.
Аль болох хөдөлгөөнтэй байх, спорт хийх (өдөр бүр 30-60 минут) нь жингээ барих болон хасахад хувь нэмрээ оруулна. Зохих жиндээ байх нь таны сэтгэл санаа, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Copy
24/01/2021

Copy

24/01/2021

Зарим хүнсэнд агуулагдах эслэгийн хэмжээ

Улаан буудайн хивэг (1/2 аяга нь 8.8гр)
Улаан,цагаан, ногоон, хар шош (1/2 аяга нь 7.5- 8.5гр)
Шар буурцаг (1/2 аяга нь 5.2 гр)
Хөх тарианы талх, жигнэмэг (2 зүсэм/ширхэг нь 5.0 гр)
Хальстай жигнэсэн амтат төмс (1 ширхэгт 4.8 гр)
Лийр (1 ширхэг лийр 4.3-4.4 гр)
Ногоон вандуй(1/2 аяга нь 4.4 гр)
Бүхэл үрийн талх(2 ширхэг зүсэмд 4.4 гр)
Бөөрөлзгөнө (1/2 аяга нь 4.0 гр)
Хар чавга (1/2аяга нь 2 3.8 гр)
Хатаасан илжгэн чих (1/2 аяга нь 3.7-3.8 гр)
Овьёосны хивэг (1/2 аяга нь 3.6 гр)
Хулуу(1/2 аяга нь 3.6 гр)
Бууцай(1/2 аяга нь 3.5 гр )
Бүйлс самар (30гр нь 3.3 гр)
Хальстай алим (1 ширхэг нь 3.3 гр)
Бүхэл үрийн хэрчсэн гурил (1/2 аяга нь 3.1 гр)
Гадил/ Жүрж(1 ширхэг нь 3.1 гр)

23/01/2021

Хооллолт -80% Хөдөлгөөн- 20%

23/01/2021

ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд Таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар Таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно.
Эрүүл, зөв хооллох үндсэн зөвлөмж

Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх
Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
Төрөл бүрийн жимс,жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх
Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
Давсыг бага хэрэглэх
Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
Ус ихээр хэрэглэх
Өглөөний цайгаа заавал уух /copy/

💚 УРТ НАСЛАХЫН ҮНДЭС НОГООН АЛИМПолифенол гэдэг бодис нь алиманд агуулагддаг ба багтаа болон харшилтай тэмцихэд асар чух...
23/01/2021

💚 УРТ НАСЛАХЫН ҮНДЭС НОГООН АЛИМ

Полифенол гэдэг бодис нь алиманд агуулагддаг ба багтаа болон харшилтай тэмцихэд асар чухал нөлөөтэй ажээ. Саяхан зуу нас давсан австрали эмээ Эдн Спарвей ухаан орсон цагаасаа эхэлж өдөрт наад зах нь нэг ногоон алим ид гэдэг хатуу зарчмыг баримталж ирснээр өдгөө хүртэл ийнхүү урт удаан насалсан тухайгаа дэлгэжээ.

23/01/2021

Яагаад усыг олон дахин буцалгаж болдоггүй вэ?

Усыг олон дахин буцалгаж хэрэглэхгүй байх 3 шалтгаан.
- Усыг дахин дахин буцалгахад хүчилтөрөгч үгүй болно. Хүчилтөрөгчгүй ус хүний биед ямар ч ашиггүй. Хүн загас биш учраас уснаас хүчилтөрөгчийг сорж биедээ шингээж чадахгүй. Насанд хүрсэн хүн минутанд цэвэр агаараас 360мл хүчилтөрөгчийг сорж ойролцоогоор 16-20 удаа амьсгалдаг байна. Харин нэг аяга цэвэр уснаас 6-10мл хүчилтөрөгчийг авдаг байна. Тиймээс олон дахин буцалгасан уснаас авах хүчилтөрөгч ямар болох нь ойлгомжтой .

- Усыг дахин дахин буцалгаснаар хатуулаг чанар нь ихэсдэг. Усанд ууссан кальци, магнийн давсны агуулга их байх тусам түүний хатуулаг нь их байдаг. Усыг буцалгахад эдгээр давсны зарим нь (голдуу карбонатын давснууд) задарч тунадас болдог.
Хатуулаг ихтэй усыг дахин дахин буцалгаснаар кальцийн карбонат, магнийн карбонат үүсэх бөгөөд эдгээр нь давс шиг уусч алга болдоггүй. Өөрөөр хэлбэл ус буцалгагчинд тогтсон байдаг цагаан өнгөтэй шохой шиг зүйлтэй адилтгаж болно. Энэ тунадас бидний ходоодонд үлддэг

- Олон дахин буцалгасан усан дахь хүчилтөрөгч, кальци зэрэг ашигтай эрдэс бодис ууршиж, дэгдэж алга болдог. Усыг олон дахин буцалгахад нитрат, нитрит үүсэх үү? /Нитрат нь хортой давсанд орохгүй ч исэлдэлтийн дүнд давсны дутуу исэл нитроз агуулсан нэгдлүүд үүсгэдэг. Эдгээр нь хүний эс болон ДНК-г гэмтээж, эсийн гаж өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг. Нитритийг хиам болон нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг ба их хэмжээгээр хэрэглэвэл хүний биед гаж нөлөөлдөг/.

BADAMIN BRAND -с тавигддаг бүх мэдээллүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг болно./copy/

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зөв хооллолт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Зөв хооллолт:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category