17/09/2025
“ӨВДӨГ ЦООРХОЙ ӨМД ӨМСӨХГҮЙ БАЙХЫН УЧИР” Цуврал 42
👚Орчин үед хувцасны загвар эргэж сэмэлсэн, цоолсон загвар залуучуудын дунд их байгаа.
💁♀️ Загвартайгаа мэдээж хөл нийлүүлэн алхах хэрэгтэй ч эрүүл мэнд талаас ямар нөлөө үзүүлдэг болохыг танд сонирхуулая.
👉 Цуврал 41 дээр хий нь сүүжинд түшиглэж биеийн доод хэсэгт оршиж гүйдэг гэж дурьдсан.
🐑Амьтан, малд шимт 4 яс гэж байдаг. Хүнд ч бас бусад ясаа шимжүүлж байдаг шимт яснууд гэж бий.
🦵 Доод биеийн ясыг шимжүүлж байдаг шимт яс бол ТОЙГ. Дээшээ дунд чөмөг, доошоо шилбэ, шагай, хөлийн тавхай хуруу гээд биеийн доод хэсгийн яснуудыг шимжүүлнэ.
🦴 Яс нь хийн гүйх мөр, орших орон тул өвдөг цоорхой өмд өмсөнө гэдэг нь тойг ясыг байнга салхи, чийг, нойтон хүйтнээр үлээлгэж тойг ясны ШИМИЙГ БАРАГДУУЛЖ байгаа.
Энэ нь цаашлаад өвдөг өвдөх, үе мөчний өвчлөлд хялбар өртөх өвчний шалтгаан болдог. Үүнээс шалтгаалан гарч болох шинж тэмдэг:
1. Өвдөг хүйт оргиж сэнгэнэх
2. Өвдөг гэнэт хавдах /Хүрхэд хүйтэн сэлхэгэр цагаан өнгөтэй/
3. Хөл дулаацахгүй байнга хүйт оргих
4. Доод мөчдийн яс хугарамтгай болох гэх мэт...
💌 Зөвөлгөө:
1. Өвдөг ил гарсан хувцас /юбка, шорт, цоорхой өмд/ өмссөн бол оройдоо сүүлний тос, шар тос, гүнждийн тосны аль нэгийг түрхэж халуун бүлээн оргитол үрэх, бүлээн жин тавих.
2. Тойг ясныхаа шимийг хамгаалахын тулд малын шимт 4 ясны /борви, тойг, далны бариул, ахар сүүл/ шөл 7 хоногтоо 1 уух.
3. Өвдөг ил бол нойтон газар, борооны дараа чийгтэй газар өвдөглөж суухгүй байх.
4. Хэрэв таны үе мөч өвддөг бол өвдөг, мөр тань ил гарсан хувцас битгий өмсөөрэй.
5. Нэг зүйлийг хичээнгүйлэн гуйхад та бүхэн эмнэлэгийн газраар явах бол бүтэн хувцастай явж байгаарай 🙏
Учир нь эмнэлэгт олон өвчний АД байдаг. /Өөрөөр бол олон янзын сайн муу энерги их бий, муу нь илүү./
Энэ ад нь энэ сиймхий, ноорхой, цоорхой хувцасанд шингэх зүйл гардаг. Та эмнэлгээр өөрийгөө үзүүлэх эсвэл гэр бүлийнхээ хүнтэй хамт байгаад энерги тань доройтсон явж байх үед хорлож ч мэдэх тул та бүхэн бүтэн хувцастай л эмнэлгээр явж байгаарай.
Ийм зүйлээс болсон өвчин онош нь тогтоогдохгүй учир нь олдохгүй яваад л байдаг тал бий.
/Мухар сүсэг гэж бодож байгаа хүмүүс нь алгасаад явчихаарай/
Танд эрүүл энхийг хүсэе
Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О.Очгэрэл