Giimaa Yoga studio

Giimaa Yoga studio Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Giimaa Yoga studio, Yoga studio, Ulaanbaatar.

Иога бясалгалын
✨Танхим болон онлайн сургалт
✨Байгууллага хамт олны сургалт
✨Хувь хүний хөгжлийн сургалт
✨ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, зөвлөгөө

Хаяг: Баруун 4 зам, Макс моллын ард, Колорадо бизнес төв, 208 тоот 🏢 94109100

Бүх зүйлд зохистой хэмжээ буюу тэнцвэр л хэрэгтэй. Хоол зүйч М.Пүрэвжав: ЦАГААН ГУРИЛ, БАНТАН, ХОНИНЫ СҮҮЛ, ӨӨХ ТОСОН ДА...
06/01/2026

Бүх зүйлд зохистой хэмжээ буюу тэнцвэр л хэрэгтэй.

Хоол зүйч М.Пүрэвжав: ЦАГААН ГУРИЛ, БАНТАН, ХОНИНЫ СҮҮЛ, ӨӨХ ТОСОН ДАХЬ ОМЕГА-3-ЫН ТАЛААР

Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан "Зөв хооллолт-Эрүүл мэндэд" уулзалтыг ШУТИС-ийн номын санд өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр "Хоол, хүнсний талаарх ташаа мэдээлэл, түүнээс үүдэх зарим үр дагавар" сэдэвт илтгэлийг Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав танилцуулсан юм.

Тэрбээр ярианыхаа эхэнд хооллолтын талаарх ташаа мэдээлэл, үүнээс үүдэх сөрөг үр дагавар их байна. Тиймээс ч "Зөв хооллолт-Эрүүл мэндэд" уулзалтыг зохион байгуулах нэг шалтгаан болсон. Халдварт бус өвчлөлийн 70-80 хувь нь буруу хооллолтоос шалтгаалдаг. Иймд хоол, шим тэжээлийн талаарх зөв, зохистой мэдээллийг иргэдэд өгснөөр мэдлэг, хандлага, дадалд нь нөлөөлөх боломжтой гэдгийг дурдлаа.

Түүний илтгэлийн онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.

Өнгөрсөн хугацаанд нийтийн дунд хооллолттой холбоотой төөрөлдсөн худал, ташаа мэдээлэл их гарсан. Манайхан эмч нарыг худлаа ярихгүй гэж итгэдэг. Гэтэл одоо худал ярьдаг эмч нар ч бий болсон байна. Тухайлбал, “Монголчуудын хоногийн хоолонд Омега-3 эх үүсвэр бараг байхгүй тул нэмэлт хэрэглэх шаардлагатай. Учир нь загасны мах хэрэглэдэггүй” гэж та бүхэн сонссон байх. Омега-3-ын реклам шиг зүйлийг Б.Дугархүү эмч хэлсэн байдаг.

Энэ мэдээлэлд залруулга хэлье. Монголчууд таван хошуу малынхаа махыг хоол хүнсэндээ өдөр бүр хэрэглэж байна. Хэдийгээр загасны маханд байдаг шиг их биш ч, малын мах бага хэмжээгээр Омега-3-ыг агуулдаг. Хэрэв монголчуудын хоногийн хоолонд Омега-3 байдаггүй байсан бол альцгеймер өвчин тусах өндөр эрсдэлтэй байх байсан. Гэтэл манай хөгшчүүл дотор энэ төрлийн өвчин маш ховор тохиолддог. Бид малын махыг өдөр болгон иддэг учраас Омега-3 байгаа гэсэн үг.

Нэг хэсэг “Хүүхдэд бантан өгөх нь муу” гэж нэлээд ярилаа. Энэ бол хийж байгаа технологитойгоо шууд холбоотой. Усан дотор хэдхэн ширхэг мах буцалгаад дээр нь цагаан гурил хийвэл шим тэжээлгүй болно. Харин ясны шөл, ногооны шөл, махны шөлөнд хийгээд өгвөл илүү шим тэжээлтэй.

Монголчуудад кофены хуурай сүүг "Milk" гэж ойлгуулсан. Яг үнэндээ энэ бол сүү биш, ургамлын тос. Кофены хуурай сүүг найруулаад нялх хүүхдээ угжиж байхыг хүртэл харж байлаа. Өмнө цэцэрлэг, сургуулиудад хүртэл кофены сүү өгдөг байсан тохиолдол бий. Бид хүүхдэдээ сүү өгөх ёстой. Гэтэл сүүгээ орлуулаад ургамлын тос өгч байсан үзэгдэл гарч байсан.

Энэ хуурай сүүг гадаадад "Alternative non-dairy cream" гэж нэрлэдэг бөгөөд сүү биш, ургамлын тос. Та бүхэн аливааг худалдаж авахдаа найрлагыг нь харж байх нь чухал. Жишээлбэл, хуурай сүүний найрлагад глюкоз сироп, ургамлын гаралтай тос, цэвэршүүлсэн ус, хүнсний нэмэлтүүд, байгалийн гаралтай амт үнэр оруулагч, хүнсний будаг зэрэг ордгийг харж болно.

Ийм зүйлээр тэжээсэн хүүхдүүд насанд хүрээд өвчин тусвал гайхах зүйлгүй. Энэ мэтчилэн буруу, ташаа мэдээлэл эргээд хүмүүст асар сөрөг үр дагавар авчирч байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас coconut oil-ыг хамгийн муу буюу "worst" тос гэж мэдээлсэн байдаг. Гэтэл coconut oil 93 хувь ханасан тос гэж ташаа мэдээлж байна. Зүүн өмнөд Азийн улс орнууд coconut тосоо л сурталчилж, зах зээлд гаргахаас өөр яах юм бэ. Тэдэнд өөр тос байхгүй шүү дээ.

Гэтэл малын сүүл 50 хувь нь ханасан тос, 50 хувь нь ханаагүй тос агуулдаг. Энэ тосыг хүмүүс мөрөөдөж байна. Гэтэл бид өөрт байгаа зүйлээ идэхгүй мөртлөө бүтэн ханасан тос авчраад хэрэглэдэг. Түүнчлэн ургамлын тос дотроос "Наранцэцэгийн тос"-ыг муу гэж яриад байгаа. Ургамлын тос л бол ургамлын тос гэдгийг хэлье.

Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан. Цагаан гурил дотор агуулагддаг гол уураг бол глютен. Гэтэл глютенийг шууд утгаар нь цавуу гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, үүнийг цаасан дээр зураг наадаг цавуу шиг ойлгоод байгаа юм. Энэ бол цавуу биш, зүгээр ийм нэртэй уураг. Гурилын цавуулаг шинж чанарыг илтгэж байгаа болохоос гэдсэнд наалдана гэдэг ойлголт хэзээ ч байхгүй.

Сүүлдээ хүний гэдсийг зүгээр л сантехникийн хоолой шиг ойлгож байна. Ус хийгээд л угаана гэх механик ойлголттой байж болохгүй. Хүний бие гэдэг бол тэр чигээрээ бодисын солилцоо бүхий ухаалаг систем юм.

Төмс идэх муу гэж мэдээлэл гарсан. Мэдээж жингийн илүүдэлтэй хүн төмс их идэх, тэр дундаа хуурч, шарж идвэл таргалалтад нөлөөлнө. Гэхдээ төмсийг Дэлхийн зүрх судасны холбооноос кали, натрийн хамгийн зохистой харьцаатай байдаг гэж мэдээлсэн нь бий.

Дээрх бүх мэдээллээс чухам юу хэлэх гээд байгаа вэ гэвэл, хоол гэдэг бол хэмжээ байдаг юм хэмээн хоол зүйч М.Пүрэвжав нэмж хэллээ.

Эх сурвалж : Ikon.mn

🧘Амралтын өдрөө өөрийн бие сэтгэлийн эрүүл мэндэд зориулаарай. Бямба, Ням гарагийн анги10:00 – Нарны мөргөл, хатха иог11...
05/01/2026

🧘Амралтын өдрөө өөрийн бие сэтгэлийн эрүүл мэндэд зориулаарай.

Бямба, Ням гарагийн анги

10:00 – Нарны мөргөл, хатха иог
11:30 – Нурууны эмчилгээний иог
13:00 – Хатха иог, сунгалт
15:00 – 🤰 Жирэмсний иог

Giimaa Yoga studio 🕉️

05/01/2026

🧘Иогт зориулсан цаг хугацаа зөвхөн өөрийнхөө төлөө бус гэр бүл, хайртай хүмүүсийнхээ ч төлөө хийх том хөрөнгө оруулалт юм шүү.❤️

Giimaa Yoga studio 🕉️

Амралтын өдрөө бие, сэтгэлдээ хөрөнгө оруулж өнгөрүүлмээр байна уу? ✨📣 Giimaa Yoga Studio-д амралтын өдрийн анги 1-р сар...
02/01/2026

Амралтын өдрөө бие, сэтгэлдээ хөрөнгө оруулж өнгөрүүлмээр байна уу? ✨

📣 Giimaa Yoga Studio-д амралтын өдрийн анги 1-р сараас эхлэн НЭМЭГДЛЭЭ!

Ажлын өдрүүдэд амжихгүй явсаар өөрийгөө хойш тавьсаар байна уу?

👉 Одоо Бямба, Нямд өөртөө цаг гаргах боломж бүрдлээ.

🧘‍♀️ Хичээлийг удирдах багш:
👩‍⚕️ Хүний их эмч, иогийн багш Д.Болортуяа
– Биеийн бүтэц, өвдөлт, ачааллыг анагаах ухаан + иогийн уялдаатайгаар заана.

🌿 Хичээлийн төрөл:
✔️ Хатха иог
✔️ Нарны мөргөл
✔️ Нурууны эмчилгээний иог
✔️ Жирэмсний иог

🗓 Хуваарь (Бямба, Ням):
⏰ 10:00 – Нарны мөргөл, хатха иог
⏰ 11:30 – Нурууны эмчилгээний иог
⏰ 13:00 – Хатха иог, сунгалт
⏰ 15:00 – 🤰 Жирэмсний иог
💚 Яагаад энэ анги танд хэрэгтэй вэ?
✔️ Нуруу, үе мөчний өвдөлт багасна
✔️ Булчин уян хатан, бие хөнгөрнө
✔️ Стресс тайлагдаж, амралтын чанар нэмэгдэнэ
✔️ Жирэмсэн ээжүүд аюулгүй, мэргэжлийн хичээлд хамрагдана

📍 Хаяг: Баруун 4 зам, Макс моллын ард
Колорадо бизнес төв – 2 давхар
📞 Холбогдох утас: 94109100

🕉️ Giimaa Yoga Studio

Амралтын өдөр бол өөрийгөө сэргээх хамгийн зөв цаг.
👉 Суудал хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.

2026 он минь тавтай морил❤️❤️❤️
01/01/2026

2026 он минь тавтай морил❤️❤️❤️

✨ Өнгөрснөө талархлаар үдэж Шинэ гэрэлд нээгдэхүй ✨Өнгөрсөн 2025 онАмьдралын замналаа эргэн санаж,өнгөрсөн туршлага сори...
31/12/2025

✨ Өнгөрснөө талархлаар үдэж
Шинэ гэрэлд нээгдэхүй ✨

Өнгөрсөн 2025 он
Амьдралын замналаа эргэн санаж,
өнгөрсөн туршлага сорилт бүрээсээ суралцсан, уучилж, чөлөөлсөн, өөрийгөө илүү танин мэдсэн, дотоод аялал хийж, амьдралын жинхэнэ зорилгоо тодорхойлж илүү суралцсан мэдлэг туршлага хуримтлуулсан жил байлаа.

Ирж буй 2026 он
Бие – сэтгэл – ухамсрын тэнцвэрийг
илүү гүн мэдэрч, өөрийн итгэл үнэмшил,
үнэ цэн, амьдралын жинхэнэ зорилгынхоо төлөө тууштай сахилга баттай, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн дотоод хүч, гэрлээ асаах жил байх болтугай.

Алхам бүр тань ухамсартай,
Амьсгал бүр тань тайван,
Өдөр бүр тань өөртэйгөө илүү ойр
Аз жаргалтай сэтгэл хангалуун байхыг чин сэтгэлээсээ ерөөе 🤍

Өөрийн сэтгэл хангалуун амьдралаа бүтээх, өөрийгөө танин мэдэх, өөрчлөх, дотоод тэнцвэрээ олох гэрэлт замд Giimaa Yoga studio таньтай хамт алхах болно 🧘‍♀️✨

Хамтдаа байсан та нартаа баярлалаа ❤️
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ 🥰

💎Шинэ ондоо өөртөө цаг гаргаж,өөрийгөө хайрлаарай🫂🧘🏻‍♀️📅 Бямба,Ням гаригт🌸10:00 Хатха иог,Нарны мөргөл🌸11:30 Хатха иог, ...
30/12/2025

💎Шинэ ондоо өөртөө цаг гаргаж,өөрийгөө хайрлаарай🫂🧘🏻‍♀️
📅 Бямба,Ням гаригт
🌸10:00 Хатха иог,Нарны мөргөл
🌸11:30 Хатха иог, Нарны мөргөл
🌸13:00 Нурууны эмчилгээний иог
🌸15:00 Жирэмсний иог
☎️ 94109100
Giimaa Yoga studio 🧘🏻‍♀️

🤰 Ирээдүйн бяцхан амьдралд тайван орчныг та бэлдэж байна уу? Жирэмсний хугацаанд✅биеийн өөрчлөлт,✅нуруу, аарцагны ачаала...
25/12/2025

🤰 Ирээдүйн бяцхан амьдралд тайван орчныг та бэлдэж байна уу?

Жирэмсний хугацаанд
✅биеийн өөрчлөлт,
✅нуруу, аарцагны ачаалал,
✅сэтгэл зүйн тогтворгүй байдал
эмэгтэй хүний биед их нөлөөлдөг.

🧘‍♀️ Жирэмсний иог нь:
✨ Нуруу, аарцагны өвдөлтийг багасгана
✨ Амьсгалыг зөв болгож, төрөхөд бэлтгэнэ
✨ Сэтгэл зүйг тайвшруулж, айдас стрессийг бууруулна
✨ Ээж, ураг хоёрын холбоог илүү мэдрүүлнэ
🌸 Бямба • Ням гараг бүр
🕒 15:00 цагт
🤰 Жирэмсний иогийн тусгай анги
👩‍⚕️ Жирэмсний иогийн туршлагатай багшийн удирдлага дор аюулгүй, зөөлөн, таны биед тохируулсан дасгалууд хийгдэнэ.

📍 Giimaa Yoga Studio
Баруун 4 зам, Макс моллын ард
Колорадо бизнес төв 2 давхар
📞 Бүртгэл: 94109100

🤍 Ээж та өөрийгөө тайван байлгавал,
үр тань ч тайван өснө.
👉 Өөртөө болон үрдээ зориулж энэ цагийг бэлэглээрэй.

25/12/2025

Жирэмсний иога
Бямба Ням гарагт 15:00 цагт орохоор боллоо.
Асууж байсан хөөрхөнүүд минь ороод ирээрэй 🤗

🌿 ӨСВӨР НАСНЫХАНД ЗОРИУЛСАН🧘‍♂️ ИОГА & БЯСАЛГАЛЫН АНГИ (13–18 НАС) 📅 2, 4 өдрүүдэд⏰ 12:30 цагаас👦👧 13–18 нас Өсвөр нас б...
25/12/2025

🌿 ӨСВӨР НАСНЫХАНД ЗОРИУЛСАН
🧘‍♂️ ИОГА & БЯСАЛГАЛЫН АНГИ (13–18 НАС)

📅 2, 4 өдрүүдэд
⏰ 12:30 цагаас
👦👧 13–18 нас

Өсвөр нас бол
👉 бие махбод,
👉 сэтгэл хөдлөл,
👉 бодол санаа
хамгийн их өөрчлөгдөж, ачаалал авдаг үе.
Хүүхэд тань:
📱 утсанд их цаг зарцуулж байна уу?
🧍🏼‍♀️Бие бялдрын хөгжил буруу байна уу? Нуруу бөгтөр, цээж мөрөө хавчиж байна уу?
😤 уур уцаартай, дотогшоо болсон уу?
😵 хичээлийн стресс, дарамт их байна уу?
👉 Тэгвэл энэ анги яг хэрэгтэй.

🌱 ЯАГААД ӨСВӨР НАСАНД ИОГА ЧУХАЛ ВЭ?
✨ Нуруу, биеийн тэнцвэрийг зөв хөгжүүлнэ
✨ Стресс, бухимдлыг биеэс гаргана
✨ Анхаарал төвлөрөл, тайван байдал нэмэгдэнэ
✨ Амьсгал, бясалгалаар сэтгэлээ удирдаж сурна
✨ Өөртөө итгэх итгэл, дотоод тогтвортой байдал бий болно
👉 Энэ бол зүгээр дасгал биш,
👉 өөрийгөө ойлгож, тайвшрах ур чадвар юм.
🧘‍♀️ АНГИЙН ОНЦЛОГ
✔ Өсвөр насныханд тохирсон иога
✔ Стресс тайлах амьсгал, бясалгал
✔ Дэлгэцээс холдож, өөртэйгөө холбогдох орчин
✔ Туршлагатай иогийн багшийн удирдлага дор
💬 ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД:
“Өсвөр насанд нь зөв дэмжлэг өгч чадвал хүүхэд өөртөө итгэлтэй, тайван хүн болон төлөвшинө.”

📩 Суудал хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй

Giimaa Yoga studio🕉️
Өсвөр насныхны бие ба сэтгэлийн тэнцвэр.

Хаяг:Баруун 4 зам Макс моллын ард Колорадо бизнес төв 2 давхар,
📞94109100

#хүүхдийниога #хүүхдийнбясалгал #модны2 #3,4-рхороолол #баруун4зам #10-рхороолол #гандан #төмөрзам #25-рэмийнсан #хамгийнойрхониога #йога

25/12/2025

🧘 Амралтын өдрийн Хатха иогийн ангидаа бүртгэж байна.

🌟 Хүний биеийн булчин ба Эрүүл мэнд Хүний бие 600 гаруй булчинтай бөгөөд эдгээр нь зөвхөн хөдөлгөөн хийхэд зориулагдаагү...
25/12/2025

🌟 Хүний биеийн булчин ба Эрүүл мэнд

Хүний бие 600 гаруй булчинтай бөгөөд эдгээр нь зөвхөн хөдөлгөөн хийхэд зориулагдаагүй юм.

Булчин нь:
🫀 Зүрхний болон судасны системийг дэмжих – зүрхэнд ачаалал өгч, цусны эргэлтийг сайжруулна
🧠 Мэдрэлийн тогтолцоотой холбоотой – булчингийн зөв ашиглалт нь мэдрэлийн дохиог илүү хурдан дамжуулж, төвлөрөл, тэнцвэрийг сайжруулдаг
🔥 Метаболизм, бодисын солилцоонд оролцох – булчин идэвхтэй байх тусам илчлэг шатаах, жингээ зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ
🛡 Дархлааг дэмжих, гэмтлээс хамгаалах – булчингийн хүч, уян хатан байдал нь нуруу, үе мөчийг хамгаалдаг
🧘‍♀️ Иог ба булчингийн ач тус
Иог нь зөвхөн сунгалт биш, булчингийн мэдрэлийн зохицуулалт, хүч, уян хатан байдлыг хөгжүүлдэг.
Хөдөлгөөн бүр мэдрэлийн системд сигнал өгч, тархины анхаарал төвлөрлийг идэвхжүүлдэг
Булчинг зөв ашигласнаар нуруу бөгтийх, булчин сулрах зэрэг асуудлаас урьдчилан сэргийлнэ
Амьсгалтай хослуулснаар стресс багасч, сэтгэл зүй тогтворжино.

Giimaa Yoga studio 🕉️

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 06:00 - 21:00
Tuesday 06:00 - 20:00
Wednesday 06:00 - 20:00
Thursday 06:00 - 20:00
Friday 06:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Giimaa Yoga studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category