11/03/2026
Төхөөрөмжтэй пилатес гэж юу вэ?
Reformer Pilates- ба эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд 💝
Төхөөрөмжтэй пилатес reformer, cadillac зэрэг төхөөрөмж дээрх дасгалууд нь булчин, үе мөчийг ачаалал багатайгаар гүн ажиллуулдаг.
Аарцаг, хэвлийн гүн булчин, нуруу, амьсгал-тай шууд холбоотой учраас жирэмслэлт болон нөхөн үржихүйн эрхтэний эрүүл мэндэд доорх эерэг нөлөөг үзүүлнэ 🙏
✅ Аарцгийн ёроолын булчин бэхжинэ.
Пилатесийн ихэнх дасгал pelvic floor + deep core-ийг идэвхжүүлдэг.
Ингэснээр
• Умай, давсаг, өндгөвчийг дэмжиж, зөв байрлалд аваачина.
• Шээс задгайрах эрсдэл бууруулна
• Төрөхөд бэлдэн, булчин бүрийн мэдрэмжийг сайжруулна
✅ Умай болон өндгөвчний цусны эргэлтийг сайжруулна.
Удаан суудаг амьдралын хэв маяг нь аарцгийн хэсгийн цусны эргэлтийг муутгадаг.
Пилатес:
• Аарцаг орчмын микроциркуляцийг нэмэгдүүлнэ
• Эсүүдэд илүү их хүчилтөрөгч очно
• өндгөвчний үйл ажиллагаа болон дааврын тэнцвэрт байдалд дэмжлэг үзүүлдэг.
✅ Дааврын тэнцвэрт байдалд дэмжлэг болдог
Пилатес нь:
• стрессийг бууруулна
• кортизолын түвшинг багасгана
Ингэснээр:
• сарын тэмдгийн цикл тогтворжих
• өндгөн эсийн чанарт эерэг нөлөө үзүүлэх
• үр тогтох боломжийг дэмжих
✅ Нуруу ба аарцгийн байрлалыг засна
Аарцаг урагш/хойш хэт хазайх, нурууны муруйлт ихсэх үед:
• умайн байрлалд нөлөөлөх
• аарцгийн цусны урсгал муудах боломжтой.
Reformer Pilates:
• neutral pelvis байрлалыг хэвшүүлдэг
• нуруу-аарцгийн биомеханикийг сайжруулдаг
✅ Жирэмслэхэд биеийг бэлтгэнэ
Төхөөрөмжтэй пилатес нь:
• core stability
• амьсгал + диафрагмын дасгал
• аарцаг, ташааны хөдөлгөөн
гурвыг нэг дор хөгжүүлдэг.
Энэ нь:
• жирэмсний үед нурууны өвдөлт багасах
• төрсний дараа хурдан сэргэх
• диастаз (хэвлийн булчингийн зай) багасахад тусалдаг.
✅ Төрсний дараах сэргэлтийг хурдасгана
Зөв хөтөлбөртэй пилатес:
• хэвлийн гүн булчинг сэргээнэ
• аарцгийн ёроолыг чангаруулна
• нуруу, мөрний ачааллыг бууруулна