La Mode Yoga Studio

La Mode Yoga Studio Баруун 4 зам, Голомт хотхон, Е блок (Өгөөж талаасаа орно)

🌴 SUMMER HOT BODY 🌴 Охид бүсгүйчүүдэдээ зориулж   зуны халуухан биеэ урлах хөтөлбөр гаргаж байнаа 🤩🤩🤩   буюу иогийн байр...
03/05/2022

🌴 SUMMER HOT BODY 🌴

Охид бүсгүйчүүдэдээ зориулж зуны халуухан биеэ урлах хөтөлбөр гаргаж байнаа 🤩🤩🤩
буюу иогийн байрлалыг (Asana) өндөр эрчимтэй бэлтгэлтэй (HIIT-High Intensity Interval Training) хослуулсан хөтөлбөр юм.

✅ 2 сарын хугацаанд үргэлжлэнэ
✅ хүний тоо хязгаартай
✅ өглөө ирэхдээ уснаас өөр зүйл ууж идэхгүй ирэх
✅ хоолны зөвлөгөө өгнө
✅ дотор өөхлөлт болон биеийн индексийн хэмжилт хийнэ

🗓

⭕️ Суудлын ажил хүнийг хөдөлгөөний дутагдалд оруулдаг гэдгийг л мэдэх боловч өөр ямар эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлд...
08/04/2022

⭕️ Суудлын ажил хүнийг хөдөлгөөний дутагдалд оруулдаг гэдгийг л мэдэх боловч өөр ямар эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та бид сайн мэддэггүй. Тэгвэл суугаа ажлын 14 сөрөг нөлөөг танд сонирхуулъя.

1️⃣ Венийн судасны тромбоз: Ажил дээрээ болон гэртээ босолгүй хэт удаан суух нь цусны эргэлтэд нөлөөлж, хөлд цусны бөөгнөрөл үүсгэх аюултай. Тиймээс 30 минут тутамд босч, өрөөн дундуураа алхан, чилээ гаргах дасгал хийж байгаарай.

2️⃣ Илүүдэл жин: Та өдөржин суудаг бол хэчнээн олон тураах эм уугаад ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байх вий. Хангалттай хэмжээний калорийг биеэсээ гадагшлуулж, шатааж чадахгүй байгаагаас гол асуудал үүсдэг гэнэ. Түүнээс гадна бодисын солилцоог удаашруулснаар, аажимдаа илүүдэл жинд хүргэдэг.

3️⃣ Зүрхний өвчлөлийн эрсдлийг ихэсгэх: Энэ эрсдлийг бууруулахад өдөрт нэг цаг дасгал хийгээд ч нэмэргүй байдаг аж. Харин цаг тутмын, байнгын хөдөлгөөн л биднийг энэ өвчнөөс хол байлгаж чадах нь.

4️⃣ Чихрийн шижин: Зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгдэхийн хажуугаар суугаа ажилтай хүн жирийн хүнээс чихрийн шижин тусах магадлал нь 7 хувиар илүү байдаг. Учир нь таны цусанд хуримтлагдсан сахарыг зарцуулах идэвхтэй хөдөлгөөн дутсаных аж.

5️⃣ Цусан дахь холестролын хэмжээ ихсэх: Сахараас гадна, цусан дахь холестролын хэмжээг ихэсгэлдэг нэг хүчин зүйл бол яахын аргагүй суугаа амьдралын хэв маяг юм. Энзимийн үйл ажиллагааг 90 хувь хүртэл бууруулдаг тул биед орсон өөх тосыг энергид хангалттай зарцуулж чаддаггүй аж.

6️⃣ Нурууны мөгөөрс шохойжих: Бидний бие өдөржин суухад зориулагдаагүй. Тийм ч учраас удаан хугацаагаар суух нь ташаа, нурууны ясанд ихээхэн хэмжээний даралт учруулдаг учир тэр хэсэг өвчилж, гэмтэх магадлалтай. Жишээлбэл, таны нурууны мөгөөрс шохойжиж болно.

7️⃣ Бөгтөр болох: Та ажил дээрээ, ширээ, компьютерийнхээ ард зөв суудаг уу? Хэрэв үгүй бол таныг бөгтөр, эсвэл нуруу хүзүүний гажигтай болох эрсдэл хүлээж байна.

8️⃣ Өвдөгний өвчин: Нэг байрандаа удаан суувал өвдгөнд тань очих ачаалал ихэсч өвчлөлд хүргэх магадлалтай.

9️⃣ Булчингийн сулрал: Хөдөлгөөний дутагдал таны булчингийн массаас хороож сулралд хүргэдэг. Ялангуяа биеийн ихэнх үйлдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг шаантаг болон өгзөгний булчин суларснаар таны хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй.

1️⃣0️⃣ Стресс: Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм. Харин цус бага эргэлдэнэ гэдэг нь таны сэтгэлийг таатай болгодог, тайвшруулдаг гормон биеэр тань бага гүйнэ гэсэн юм.

1️⃣1️⃣ Бодисын солилцоо удаашрах: Дээр дурдсанчлан цусны эргэлт багасч, энзимийн үйл ажиллагаа буурснаас бодисын солилцоо удааширдаг байх нь. Энэ нь өөрөө олон өвчин дагуулдаг зүйл гэдгийг бид андахгүй.

1️⃣2️⃣ Хүзүүний өвчин: Олон жил суугаа ажилтай байсан хүний хүзүүний үе, булчинг гэмтээж ажил дээрээ суугаагүй үед ч гэсэн чилж өвддөг болно.

1️⃣3️⃣ Нурууны өвчин: Энэ нь цаг тутамд босоод хэдхэн минутын дасгал хийгээд байхад зайлсхийж болох өвчлөл боловч олон суугаа ажилтай хүмүүс үүнийг анхааралгүй, тоолгүй явсаар хүндрүүлж орхидог.

1️⃣4️⃣ Нас богиносох: Өдөрт 6-аас илүү цагаар суугаа ажилладаг хүн жирийн хүнээс эрт нас барах магадлал даруй 35 хувиар өндөр байдаг аж. Энэ бол өдрийн ихэнхийг ширээний ард өнгөрүүлдэг хүмүүсийн хувьд тоглоом биш юм. Тиймээс та яг одоо босоод 5-хан минутыг эрүүл мэнддээ зарцуулж, дасгал хийгээрэй.

🌸 "ЛА МОДЕ" ИОГА СТУДИО 🌸 ГОЛОМТ ХОТХОН ✅ ИОГ=ЭРЧ ХҮЧ➕ГООЛИГ БИЕ ГАЛБИР➕ЗАЛУУ НАС+➕СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН💯ТА БҮХНИЙГ ӨГЛ...
08/04/2022

🌸 "ЛА МОДЕ" ИОГА СТУДИО

🌸 ГОЛОМТ ХОТХОН

✅ ИОГ=ЭРЧ ХҮЧ➕ГООЛИГ БИЕ ГАЛБИР➕ЗАЛУУ НАС+➕СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН💯

ТА БҮХНИЙГ ӨГЛӨӨГ ИОГООР ЭХЛҮҮЛЖ ӨДӨРӨӨ ЭРЧ ХҮЧТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА. ЭРҮҮЛ УРТ НАСЛАХЫН НУУЦ БОЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ЮМ. ИОГ ХИЙСНЭЭР БИЕИЙН ӨДӨР ТУТМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦДОГГҮЙ ЭД ЭСҮҮД СЭРГЭНЭ,МӨН НЭГ Л ЯДРУУ, ЗАЛХУУ, ЮУ Ч ХИЙХ ХҮСЭЛГҮЙ ӨДРҮҮД ИХ УДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙВАЛ ТАНИЙ БИЕД ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТУТАГДАЖ БАЙГААГИЙН ШИНЖ ЮМ. ТЭР ҮЕДЭЭ ИОГ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙВЭЛ АЖИЛ БОЛОН ӨДӨР ТУТМАА ЭРЧ ХҮЧ ДҮҮРЭН ӨНГӨРҮҮЛЖ ИЛҮҮ ҮР БҮТЭЭЛТЭЙ БАЙХАД МАШ ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ.

Өглөөг иогоор эхлүүлж
Өдөрийг эрч хүчээр дүүрэн
Өнгөрүүлцгээх үү?

Анхан шатны иогын анги
Анхан шатны иогын байрлалууд орно. Иогын байрлалуудыг зөв хийх, зөв амьсгалын дасгал , бясалгал хийх. Мөн иогын байрлалуудыг барьсанаар биеийн бүх хэсэг жигд турна, булчин чангарна. Дотор эрхтний үйл ажиллагаа сайжирна. Нойргүйдэл, стресс, хуян арилна

Нурууны иога анги
Нурууны суултанд зориулсан байрлал, бөгтөр засах, зөв зогсолт болон суултыг хэвшүүлэх, нурууны диск болон нурууны асуудалтай , байнга суугаа эсвэл зогсоо ажил хийдэг хүмүүсд тохиромжтой анги болно.

Нарны мөргөлийн анги
Энэ дасгалыг хийхэд хүний биеийн бүх булчин шөрмөс, үе мөч, эд эсүүд хөдөлгөөнд ордог байна. Тодруулбал, хүний биед байх 72000 судал, суваг, 600 орчим булчин, 200 орчим ясыг хөдөлгөөнд оруулж эдгээрийг холбосон үе холбоос, шөрмөсийг хөдөлгөөнд оруулдагаараа онцлогтой. Дурын хүн энэ дасгалыг хийж чадна.

Өгзөг, хэвлийн кардио анги
Өгзөг хэвлийн булчин чангалах, өгзөгний хэлбэр засах , томруулах, хэвлийн булчин чангалах ,гэдэсний өөх хайлуулах бэлхүүс нарийсгах. Энэ ангийг иога ангитай хослуулан сонгох боломжтой ба илүү үр дүнтэй болно.

📍Баруун 4 зам, Голомт хотхон, Е блок, 202
☎️ 95909447, 95909347

Өглөөг иогоор эхлүүлж Өдөрийг эрч хүчээр дүүрэнӨнгөрүүлцгээх үү?Анхан шатны иогын анги Анхан шатны иогын байрлалууд орно...
15/03/2022

Өглөөг иогоор эхлүүлж
Өдөрийг эрч хүчээр дүүрэн
Өнгөрүүлцгээх үү?

Анхан шатны иогын анги
Анхан шатны иогын байрлалууд орно. Иогын байрлалуудыг зөв хийх, зөв амьсгалын дасгал , бясалгал хийх. Мөн иогын байрлалуудыг барьсанаар биеийн бүх хэсэг жигд турна, булчин чангарна. Дотор эрхтний үйл ажиллагаа сайжирна. Нойргүйдэл, стресс, хуян арилна

Нурууны иога анги
Нурууны суултанд зориулсан байрлал, бөгтөр засах, зөв зогсолт болон суултыг хэвшүүлэх, нурууны диск болон нурууны асуудалтай , байнга суугаа эсвэл зогсоо ажил хийдэг хүмүүсд тохиромжтой анги болно.

Нарны мөргөлийн анги
Энэ дасгалыг хийхэд хүний биеийн бүх булчин шөрмөс, үе мөч, эд эсүүд хөдөлгөөнд ордог байна. Тодруулбал, хүний биед байх 72000 судал, суваг, 600 орчим булчин, 200 орчим ясыг хөдөлгөөнд оруулж эдгээрийг холбосон үе холбоос, шөрмөсийг хөдөлгөөнд оруулдагаараа онцлогтой. Дурын хүн энэ дасгалыг хийж чадна.

Өгзөг, хэвлийн кардио анги
Өгзөг хэвлийн булчин чангалах, өгзөгний хэлбэр засах , томруулах, хэвлийн булчин чангалах ,гэдэсний өөх хайлуулах бэлхүүс нарийсгах. Энэ ангийг иога ангитай хослуулан сонгох боломжтой ба илүү үр дүнтэй болно.

📍Баруун 4 зам, Голомт хотхон, Е блок, 202
☎️ 95909447, 95909347

10/03/2022
La Mode Yoga Studio - н хичээлийн танхим. Бид үйл ажиллагаагаа нээж та бүхэнд тав тухтай орчин, чадварлаг багшийн үр дүн...
10/03/2022

La Mode Yoga Studio - н хичээлийн танхим.
Бид үйл ажиллагаагаа нээж та бүхэнд тав тухтай орчин, чадварлаг багшийн үр дүнтэй иога хичээлүүд болон кардио дасгалын хосолсон ангиудыг санал болгож байна.

🧘🏻‍♀️ Даваа, Лхагва, Баасан
Анхан шатны иог+Өгзөг, хэвлийн кардио анги
☀️ Өглөө 06:30-08:30 | 08:30-10:30
🌤 Өдөр 11:00-13:00
🌥 Орой 18:30-20:30

🧘🏻‍♀️ Мягмар, Пүрэв, Бямба
Нурууны иог+Өгзөг, хэвлийн кардио анги
☀️Өглөө 06:30-08:30
🌤 Өдөр 11:00-13:00
🌥 Орой 18:30-20:30

📍Баруун 4 зам, Голомт хотхон, Е блок, 202
☎️ 95909447, 95909347

Амьсгалын хэлбэр нь сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжүүд өөрчлөгдөхөд хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг анзаарч байсан уу? Уур...
05/03/2022

Амьсгалын хэлбэр нь сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжүүд өөрчлөгдөхөд хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг анзаарч байсан уу? Уурлах үед амьсгал хурдасч, уйтгартай үед хүндэрч, сэтгэл амгалан үед тогтуун намуун болдог. Сэтгэл амьсгалд нөлөөлдөг шиг, амьсгал, иог нь сэтгэлд нөлөөлдөг. Иогад заагддаг Пранаяма (амьсгалын техникүүд)-аар дамжуулан сэтгэл илүү тогтуун амгалан, сонор соргог болж, илүү сайн шийдвэр гаргахад тусалдаг. Иог, иогын дасгал хийсний үр дүнд анхаарал төвлөрөл сайжирч, ажлын бүтээмж, ур дүй нэмэгдэх болно. Иогоор дамжуулан хуримтлагдсан стрессийг илүү үр дүнтэй арилгаж, өдөр тутмын амьдралдаа йогын ач тусыг гүн гүнзгий мэдрэнэ.Далд идэвхгүй авъяас чадвар, бүтээлч байдал дэлбээгээ нээж, байгаль дэлхийтэйгээ нэг болдог. Эцэс сүүлд нь бид бүхнийг хүрээлж буй буруу зөрүү сонсогдолтыг үл ажран, өнө мөнхийн дотоод амгалан, баяр баясалыг ухаарахуй өөд биднийг зүглүүлдэг.

By: https://www.artofliving.org/mn-mn

Иог хийх нь бидэнд олон талын ач тустай. Амьдралын төрөл бүрийн хэмжээс, өнгө төрх нь йог ба йогын асаануудын хичээн хий...
05/03/2022

Иог хийх нь бидэнд олон талын ач тустай. Амьдралын төрөл бүрийн хэмжээс, өнгө төрх нь йог ба йогын асаануудын хичээн хийснээрээ улам баяжиж, үр шимээ өгнө. Бидний эрхтэн систем бол бие, сэтгэл, оюун санааны салшгүй нийлэмж. Бие дэх хэвийн бус байдал нь сэтгэлд нөлөөлж, мөн адил таагүй, тогтворгүй байдалыг сэтгэлд бий болгож, эргээгээд биенд өвчин эмгэгээр илэрдэг. Иог, иогын асаанууд бидний биед тэнцвэрт байдлыг бий болгох ач тустай юм.
Биений хувьд иог, иогын асаан олон талаараа ач тустай билээ. Булчин холбоос эдүүдийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхээс гадна, тэдний үйл ажиллагааг хүчирхэг болгож биеийн хэлбэр төлөв байдалыг сайжруулдаг. Асаан буюу байрлалууд нь эрхтэнүүдэд массаж хийж, үйл ажиллагааг сайжруулах тустай. Ийм байдлаар иог, иогын асаанууд –хоол боловсруулах, дотоод шүүрлийн, зүрх судас, мэдрэлийн төрөл бүрийн системийн үйл ажиллагааг зохицуулах тустай. Йог нь цусны бага/их даралт, ужигарсан биений өвдөлт, чихрийн шижин, сэтгэл гутрал, нойр хэвийн биш байдал зэрэг янз бүрийн архаг өвчнийг анагаадаг. Өдрөө йогын дасгалаар эхлүүлсэн байхад нар жаргах хүртэл биднийг эрч хүчтэй, урам зоригтой байлгасаар байдаг.

By: https://www.artofliving.org/mn-mn

Багш Б.Дүүриймаа 2007~2012 Аэробек Гимнастикийн тамирчин ( Дэд мастер) 2012~2014 Street dance studio бүжигчин 2018 онд ~...
04/03/2022

Багш Б.Дүүриймаа
2007~2012 Аэробек Гимнастикийн тамирчин ( Дэд мастер)
2012~2014 Street dance studio бүжигчин
2018 онд ~ Солонгос улсад KYIA yoga institute-г
Иогийн заах аргын багш
Анхан шатны иогын зааварлагч
Агаарын иогийн зааварлагч багшаар олон улсад заах эрхтэй төгссөн.
2018 ~ 2021 Солонгос улсад Duri’s yoga studio багшаар ажилласан.

🌿“ЛаМоде” иога студио шинэ элсэлтээ авч байна.  Голомт хотхон Е блок📟Утас : 95909447, 95909347Төлбөр : • өгзөг хэвлийн а...
28/02/2022

🌿“ЛаМоде” иога студио шинэ элсэлтээ авч байна. Голомт хотхон Е блок
📟Утас : 95909447, 95909347

Төлбөр :
• өгзөг хэвлийн анги, анхан шатны иога анги
120.000₮
• нурууны иога анги
150.000₮
• хосолсон анги
200.000₮
•Лимитлэсс анги (7 хоногийн 6 өдөр)
280.000₮

Анхан шатны иога анги - анхан шатны иогын байрлалууд орно. Иогын байрлалуудыг зөв хийх, Зөв амьсгалын дасгал , бясалгал хийх. Мөн иогын байрлалуудыг барьсанаар биеийн бүх хэсэг жигд турна, булчин чангарна. Дотор эрхтний үйл ажиллагаа сайжирна.

Өгзөг хэвлийн анги - өгзөг хэвлийн булчин чангалах, өгзөгний хэлбэр засах , хэвлийн булчин чангалах ,гэдэсний өөх хайлуулах бэлхүүс нарийсгах

Нурууны иога анги - Нурууны суултанд зориулсан байрлал, бөгтөр засах, зөв зогсолт болон суултыг хэвшүүлэх, нурууны диск болон нурууны асуудалтай , байнга суугаа эсвэл зогсоо ажил хийдэг хүмүүсд тохиромжтой анги болно.

28/02/2022

Сайн байна уу ?

📍Голомт хотхонд Е блокд “ЛАМОДЕ” 🧘‍♀️Иога студио нээлтээ хийж байна. Танийг тав тухтай орчинд чадварлаг багшийн заавраар иога хийж өөрийн эрүүл мэнд болон бие галбиртаа хөрөнгө оруулахыг урьж байна. 💝💝💝

(🎁🎁🎁Нээлтийн урамшуулал зарласан байгаа тул амжиж бүртгүүлээрэй)

📌Утас : 95909447, 95909347

Address

Seoul Street
Ulaanbaatar

Opening Hours

Monday 06:30 - 20:30
Tuesday 06:30 - 20:30
Wednesday 06:30 - 20:30
Thursday 06:30 - 20:30
Friday 06:30 - 20:30
Saturday 06:30 - 20:30

Telephone

+97695909447

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when La Mode Yoga Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to La Mode Yoga Studio:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category