09/04/2024
❓
😇⚠️ Толгой эргэх зовиурын цаана тэнцвэр зохицуулах мэдрэлийн тогтолцооны гэмтэл байж болохоос гадна зүрх судас, дотоод шүүрэл, бодисын солилцоо, хордлогын болон сэтгэцийн шалтгаант гэх мэт олон эрхтэн тогтоолцооны зохицуулга алдагдахад үүсч болно.
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл гэж коммент бичээрэй
Толгой эргэлтийн ангилал:
- Төвийн
- Захын
☑️ Төвийн гаралтай толгой эргэлт:
🔻Тархины цусан хангамжийн дутагдал /нуруу суурийн артерийн/
🔻Үүдэвчийн мигрень
🔻Вестибуляр эпилепси
🔻Тархмал хатуурал
🔻Удамшлын
🔻Бодисын солилцооны эмгэг
☑️ Захын буюу чихний гаралтай толгой эргэлт:
🔻 Байршлын хамааралт хоргүй хэлбэрийн толгой эргэлт
🔻 Меньерийн өвчин
🔻 Лабиринтит /сонсгол- тэнцвэрийн мэдрүүлийн бактери, вирусын халдвар/
🟢 Тархины цусан хангамжийн дутагдалын үеийн толгой эргэлт:
• Тархины цусан хангамжийн эмгэгийн 20%-д нуруу суурийн артерийн бүсэд үүснэ
• Бага тархины харвалтын гол шинж нь толгой эргэлт байдаг
🔵 Байршлын хамааралт хоргүй хэлбэрийн толгой эргэлт:
• Эмэгтэйчүүдэд давамгайлан, дунджаар 51-57 насанд илүү тохиолдоно.
• Толгойгоо дээш, доош эргүүлэх, тонгойх болон биеэр тойрох хөдөлгөөн хийхэд гэнэт толгой эргэх, дотор муухайрах, тэнцвэр алдах шинж илэрнэ
• Энэ толгой эргэлт нь тэнцвэрийн эрхтэний тал цагирган сувгийн эмгэгтэй холбоотой үүснэ
• Гэнэт эхэлж, 1 минут хүртэл хугацаанд үргэлжилж, тодорхой хугацааны дараа үе үе толгой эргэж, давтагдаж болно
🟣 Меньерийн өвчин
• Толгой эргэлт 24 цаг хүртэл үргэлжилнэ
• Дүлийрэх
• Чих шуугих
🔴 Сэтгэцийн шалтгаант толгой эргэлт
• Сэтгэл түгших
• Сандрах эмгэг
• Байрлалын айдаст толгой эргэлт /цахилгаан шат, гүүр, шатаар явахад толгой эргэх/
• Талбайн улигт айдас - тээврийн хэрэгслээр зорчиход толгой эргэх
⚕️ Танд толгой эргэх зовиур илэрвэл мэргэжлийн мэдрэлийн эмчид хандаж, оношоо тогтоолгон, тохирсон эмчилгээг хийлгээрэй.
🏥 Баяр мед мэдрэлийн эмнэлэгт дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна:
- Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө
- Тархины судасны өнгөт хэт авиан оношилгоо буюу допплер-дуплекс
- Тархины цахилгаан бичлэг
👩⚕ Мэргэжлээрээ 29 жил ажилласан туршлагатай, АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч ажиллаж байна.
📍 БЗД, 1-р хороо, Их тойруу, Сансарын тойргийн баруун урд буюу Сансарын Петровис колонка, KFC-н зүүн талд MJ төв, 5 давхарт, 501 тоот
☎️ 𝟖𝟎𝟎𝟎𝟕𝟓𝟕𝟖
#толгой #харвалт #харвах #судас #допплерографи #дуплекссонографи #Мэдрэл #Мэдрэлийн #нойргүйдэл
🏥 Баярмед мэдрэлийн эмнэлэг нь мэдрэлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.