Манай компани өөрөө улаанбуудай тарьж ургуулан, ямар нэгэн нэмэлтгүй 100 хувь байгалийн гаралтай шүүс үйлдвэрлэдэг.
Витграсс гэж юу вэ, яагаад үүнийг уудаг вэ
Витграсс буюу wheatgrass – энэ улаан буудайн залуу нахиа, өөрөөр хэлбэл бичил улаан буудайнаас гаргаж авсан шүүс юм. Үүнийг хүнсний нэмэлт амин дэм болон ашигладаг. Ялангуяа хавар болон сайн чанарын нарийн ногоон багатай бүс нутагт хэрэглэдэг.
Нахиалсан улаан буудайн үр тарианы ачаар хорт хавдраас ангижирсан хэмээн ярих болсон (тухайн үедээ нэлээн сенсаац тарьсан мэдэгдэл байсан) АНУ-ын иргэн Энн Вигморын ачаар өнгөрсөн зууны дунд үеэс улаан буудайн өвсний хор болон ашиг тусын талаар хэлэлцэх болсон. Дараа нь Вигмор энэ сэдвээр хэдэн арван ном хэвлүүлж, олон сая дагалдагчдын армитай болсон.
Өнөөдөр витграсс ундаа нь йогоор хичээллэдэг болон эрүүл хооллолтыг сурталчилдаг хүмүүсийн хувьд эмчилгээний ундааны түвшинд хүргэж шүтэн бишэрсэн ундаа юм. Энэхүү ундааны нөлөө нь өргөн хүрээний ашиг тустай тул түүнийг саяхан батлагдсан хүний биед юутай ч зүйрлэшгүй ашиг тустай хоол, ундааны «супер хоол» гэсэн ангилалд оруулсан.
Витграссыг хэрэглэх зөвлөмж
• Халзрах. Е амин дэм ихээр агуулдаг тул үс унах хамгийн түгээмэл шалтгаануудын нэг болох хялгасан судасны дистрофитэй тэмцэх боломжийг олгодог.
• Арьсны өвчин. Арьсанд ногоон шүүс түрхэх эсвэл ногоон шүүсийг хөлдөөж бэлтгэсэн мөсөөр үрэхэд арьсны усны тэнцвэрийг хэвийн болгож, тууралт гарах шалтгааныг арилгах боломжтой.
• Таргалалт. Витграсс нь ходоодны шүүсний нийлэгжилтийг эрчимжүүлж, хортой холестерин шингэхээс сэргийлж, гэдэс цэвэрлэгдэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэ бүхэн нь жигд, гэхдээ эрчимтэйгээр жин хасах боломжийг олгодог.
• Хөгшрөлт. Энэхүү шүүс нь ашигтай бодисуудаар арвин баялаг тул зүй ёсны болон хүрээлэн буй орчны сөрөг нөхцөлөөс үүдэлтэй хөгшрөх үйл явцыг удаашруулдаг.
• Архаг ядаргаа. Витграсс ундааг тогтмол хэрэглэх нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, эрч хүчийг нэмэгдүүлж, стресст өртөхгүй байх чадварыг нэмэгдүүлж, сэтгэл санааны байдлыг сайжруулдаг.
• Дархлаа сулрах. Бие махбод байгалийн гаралтай дархлаа зохицуулагч бодисуудаар хангагдаад зогсохгүй гэдэс хорт бодисоос цэвэрлэгддэг. Салст бүрхэвч амин дэмүүдийг илүү эрчимтэй шимэж, хамгаалах хүчийг сэргээдэг.
• Биеийн хэт их ачаалал. Спорт эрчимтэй хичээллэх нь эд эс дэх хорт бодисын хэмжээ нэмэгдэхэд хүргэдэг. Витграсс нь биеийг идэвхтэйгээр хоргүйжүүлдэг бөгөөд энэ нь дасгал сургуулилтын дараа хурдан сэргэх боломжийг олгодог.
• Хүчил шүлтийн тэнцвэр алдагдах. Хүчиллэгжсэн бие махбодь нь гадны болон дотоод эмгэг төрүүлэгч хүчин зүйлүүдийн нөлөөнд илүү өртөмтгий болдог. Улаан буудайн шүүс нь бүх химийн үзүүлэлтүүдийг хэвийн болгож, эрүүл мэндийг бэхжүүлдэг.
• Шархлаат колит. Эдгээх чадвартай шингэн нь гэдэсний салст бүрхэвчийн цочролыг багасгадаг бөгөөд үүний ачаар таагүй шинж тэмдгүүд арилдаг.
• Өндөр холестерин ба цус багадалт. Витграссыг тогтмол хэрэглэснээр цусны найрлага богино хугацаанд мэдэгдэхүйц сайжрана.
Эцэст нь хэлэхэд витграссын соёолжны шүүсийг хоол хүнсэндээ оруулах явдал нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэж үздэг.
Дээр дурьдсан бүх үр дүнд хүрэхийн тулд өдөрт 1 порц ундаа уухад хангалттай бөгөөд энэ нь ердөө 30 мл шингэн юм.
Амин дэм, эрдэс бодисын найрлага ба ашиг тус
Улаан буудайн нахианы шүүсний химийн найрлага нь нэлээд баялаг. Витграсс — амин дэм болон эрдэс бодисуудын баяжмал.
Витграсс бол экологийн цэвэр бүтээгдэхүүн. Амин дэм, ашигтай эрдэс бодис, микроэлементүүдийн өндөр агууламжтай тул эрүүл мэндийг бэхжүүлэх чадвартай.
Улаан буудайн өвсний шүүс нь хүний биед зайлшгүй шаардлагатай 100 орчим эрдэс бодис, шинжлэх ухаанд мэдэгдэж буй бараг бүх амин дэмийг агуулдаг. Үүнээс:
А амин дэм нь бодисын солилцоо хэвийн болоход тусалж, хөгшрөлтийн явцыг удаашруулдаг;
В1 амин дэм (тиамин) нь нүүрс ус, өөх тос, уургийн солилцоог хариуцдаг;
В2 амин дэм (рибофлавин) нь цус төлжих үйл явцад оролцдог бөгөөд гемоглобины түвшин нэмэгдэхэд тусалдаг;
В3 амин дэм (пантотений хүчил) нь хоол боловсруулалт хэвийн болоход тусалдаг;
В6 амин дэм (пиридоксин) тархины үйл ажиллагааг сайжруулж, ой санамж болон сэтгэл санааны байдлыг сайжруулдаг;
В9 амин дэм (фолийн хүчил) нь ДНК-ийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг;
С амин дэм (аскорбины хүчил) нь дархлааны системийг бэхжүүлж, шархны эдгэрэлтэд дэмжлэг үзүүлдэг;
Е амин дэм (альфа токоферол) нь эд эсийг чөлөөт радикалууд (биеийн эсийг гэмтээдэг тогтворгүй атомууд)-ын нөлөөнөөс хамгаалж, үс болон хумсыг сайжруулдаг.
Хлорофилл. Дэлхий дээрх хамгийн шилдэг энергийн ундаа бөгөөд витграс 70%-д нь агуулагддаг. Стресст өртөхгүй байх чадвар болон тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж, хорт бодисыг гадгашлуулан зайлуулдаг. Хлорофиллийн молекул нь гемоглобиний молекултай ижил бүтэцтэй байдаг тул хүчилтөрөгчийн тээвэрлэлтэд идэвхтэй тусалдаг.
Витграссын 70% нь зөвхөн хүний биед хэрэгтэй химийн элементүүд, ялангуяа хүчилтөрөгчөөр ханасан нарны энерги гэж нэрлэгддэг хлорофиллээс бүрддэг. Яг энэ хлорофилл нь л витграссыг эрүүл мэндэд маш их ашигтай болгодог.
Витграссыг хэрхэн яаж хэрэглэх вэ
Витграссыг тогтмол хэрэглэх нь бие махбодид тустай. Гэхдээ хүссэн үр дүндээ хүрэхийн тулд витграссыг өглөөний цайнаасаа 15 минутын өмнө өлөн элгэн дээрээ хэрэглэх хэрэгтэй. Энэ нь ашигтай бодисууд илүү хурдан бөгөөд бүрэн шингэхэд дөхөмтэй ба бүхэл өдрийн турш бие махбодийг бүх ашигтай бодисоор хангах болно.
• Бага тунгаар ууж эхлэх ба тунг аажмаар нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь бие махбодь цэвэршүүлэх үйл явцад дасан зохицоход зайлшгүй шаардлагатай
Бохирдол ихтэй тохиолдолд бие махбодь янз бүрийн хариу үйлдэл үзүүлэх магадлалтай. Зарим хүмүүсийн хувьд витграссыг уух үед:
• Батга гардаг;
• Дотор муухайрдаг;
• Элэг болон бөөрний хавьд өвддөг;
• Хоол боловсруулах эрхэт хямардаг.
Эдгээр шинж тэмдгүүд нь гаж нөлөө биш, зүгээр л бие махбодь ийм байдлаар цэвэрлэгддэг бөгөөд энэ тохиолдолд сандрах шаардлагагүй. Бие махбодь дахь хорт бодисууд удаан хугацаанд хуримтлагдсан байдаг бөгөөд тэдгээрийг арилгахад 1-2 долоо хоног шаардагдана.
Витграсс ундаанд агуулагддаг амин дэм болон эрдэс бодисууд нь хүний бие махбодид байнга шаардагдаж байдаг витграссыг хэрэглэх хугацаа хязгааргүй бөгөөд та удаан хугацааны турш өдөр бүр ууж болно.
Эсрэг заалт ба гаж нөлөө
Улаан буудайн нахианы шүүсийг хэрэглэхэд ихэвчлэн гаж нөлөө гардаггүй. Зарим тохиолдолд элэг болон ходоодны орчимд таагүй мэдрэмж төрөх, цээж хорсох, өтгөн шингэрэх, гэдэс дүүрэх гэх мэт гаж нөлөө илэрч болно. Эдгээр тохиолдлуудад тунг багасгах эсвэл түр хугацаанд суперфудыг хэрэглэхээ болихыг зөвлөж байна.
Хүүхдүүдэд
Улаан буудайн нахианы шүүс нь хүүхдүүдэд их ашигтай – дархлааг бэхжүүлдэг. Та цэцэрлэг, сургуульд орохоор бэлтгэх үедээ ууж болно, уух ч хэрэгтэй.
Энэхүү нэмэлт нь хурдан дасан зохицоход тусалдаг бөгөөд ханиад болон бусад хортой вирусийн улмаас өвчлөх магадлалыг бууруулдаг. Витграсс нь глютен агуулдаггүй тул харшил үүсэх эрсдэл бага байдаг.
Шинжлэх ухааны судалгаагаар витграсс цус багадалтад тустай болохыг нотлоогүй. Ургамлын гаралтай төмрийн шингэц нь амьтны гаралтайнхаас муу байдаг. Иймд хүнсний нэмэлт тэжээл бүхий алим, сагаг, анар нь энэ өвчний үед үр дүнгүй байдаг. Цус багадалтыг эмчийн хяналтан дор төмрийн бэлдмэлээр эмчилдэг.
Эсрэг заалтууд:
• элэгний өвчин;
• гастрит ба ходоодны шархлаа;
• нойр булчирхайн үрэвсэл;
• гэдэсний спазм үүсэх хандлагатай колит буюу бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвсэл;
• улаан буудайн харшил.
Шархлаат өвчин. Бүтээгдэхүүний найрлагад ордог идэвхтэй ферментүүдийн өндөр агуулга нь ходоодны салст бүрхэвчийг цочрооход хүргэдэг бөгөөд энэ нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ.
Жирэмслэлт ба хөхүүл эх. Витграсс нь өндөр үйлчилгээтэй будисуудыг хэт ихээр агуулдаг. Эдгээр тохиолдлуудад энэ шингэнийг хэрэглэхэд санаанд оромгүй үр дагаварт хүргэж болзошгүй.
Төмрийн дутагдал. Энэ ундаа нь бие махбодиос эрдэс бодисыг эрчимтэй гадгашлуулдаг тул эмгэг байдлыг улам хүндрүүлэх магадлалтай. Ер нь бол мэргэжилтнүүдийн зүгээс витграссыг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх үедээ төмөр бүхий эрдэсийн комплексийг хэрэглэхийг зөвлөдөг.
Эсрэг заалтын жагсаалтад ороогүй ямар ч архаг өвчний үед эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.
Амин дэм ба эрдэс бодисууд Нөлөө
Картиноидууд Өөх тостой хамт хэрэглэхэд А амин дэмийг үүсгэдэг урьтал бодисууд нь А амин дэм болж хувирдаг. Арьсны уян хатан чанарыг хадгалж, салст бүрхэвч хуурайшихаас сэргийлж, хараанд ашигтай нөлөө үзүүлнэ.
Е амин дэм Антиоксидант, арьс болон үсэнд ашигтай
В бүлгийн амин дэмүүд Мэдрэлийн тогтолцоог бэхжүүлж, импульс хэвийн дамжуулагдах нөхцөлийг хангана
С амин дэм Дархлааг дэмжихэд тустай, цусны судасны ханыг бэхжүүлж, нэвчилтийг нь бууруулдаг
К амин дэм Цусны бүлэгнэлийн хүчин зүйлүүд
Хлорофилл Мэдрэлийн тогтолцоонд ашиг тустай магнийн эх үүсвэр. Салст бүрхүүлийн үрэвслийг намдаадаг.
Натри Ус болон давсны тэнцвэрийг зохицуулдаг
Кали Зүрхний хэмнэлийг хэвийн байлгадаг
Зэс Цус төлжүүлдэг, дотоод шүүрлийн тогтолцоо, фермент, дархлааны системийг хэвийн болгох
Төмөр Гемоглобины түвшинг хэвийн хэмжээнд байлгана
Цайр Дархлаа, вирусын халдвартай тэмцэхэд тусалдаг