14/02/2026
Зүрхний 24–96 цагийн бичлэг (Holter ECG) — Зүрхний далд өөрчлөлтийг илрүүлэх хамгийн найдвартай арга
Holter ECG нь зүрхний цахилгаан идэвхжилийг тасралтгүй 24, 48, 72, 96 цагийн турш бичиж, амьдралын өдөр тутмын ердийн нөхцөлд зүрхний хэмийг ажиглан шинжилдэг зөөврийн төхөөрөмж юм. Өдөр тутмын ердийн амьдралын үед буюу таны өдөр бүр хийдэг хөдөлгөөн, нойр, ажил, тайван байх үед зүрхийг тань хянаж бичлэг хийдэг тул эмнэлгийн орчинд илрэхгүй хэм алдагдлыг илрүүлэх давуу талтай.
Яагаад 24 биш 48–96 цагийн бичлэг хэрэгтэй байдаг вэ?
1. Тасалдсан, үе үе илрэх хэм алдагдлыг барих боломж өндөр
•Ховдолын хэм алдагдал
•Тосгуурын жирвэгнээ (Atrial fibrillation) — үе үе илрэх хэлбэр
•Синусын зогсолт
•Зүрх гэнэт удаашрах/хурдсах өөрчлөлт
Ийм хэм алдагдлууд нэг өдөрт илрэхгүй байх магадлалтай тул уртасгасан бичлэг илүү үр дүнтэй.
2. Толгой эргэх, ухаан балартах, зүрх дэлсэх нь үе үе тохиолддог бол
Эдгээр шинж тэмдгийг хэмийн өөрчлөлттэй уялдуулан барих магадлал 48–96 цагийн бичлэгт хамгийн өндөр.
3. Эмийн нөлөөг хянах үед
Өдөрт өөр өөр хэмийн хэлбэлзэл гардаг тул уртасгасан бичлэг эмийн нөлөөг найдвартай үнэлэх нөхцөл болдог.
Holter ECG юу илрүүлж чаддаг вэ?
•Зүрх дэлсэх (palpitation)-ийн шалтгаан
•Хэм алдагдал (arrhythmia)-ын бүх төрлүүд
•Тайван болон ачааллын үеийн QT интервалын өөрчлөлт
•Ховдолын тосгуурын экстрасистол
•Тосгуурын жирвэгнээ, чичиргээ үе үе илрэх хэлбэр
•Шөнийн хэм удаашрах (bradycardia)
•Зарим эмийн сөрөг нөлөө
Шинжилгээ хэрхэн хийгддэг вэ?
•Цээжний тодорхой хэсгүүдэд жижиг электрод наана
•Бичлэгийн төхөөрөмжийг бүсэлхийгээр зүүнэ
•Шинжилгээний хугацаанд усанд орохгүй
•Өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлнэ
•Төхөөрөмжийг салгаж ирээд, өгөгдлийг компьютер дээр анализ хийж тайлан гаргана
Хэнд хамгийн тохиромжтой шинжилгээ вэ?
•Зүрх дэлсэх, доголдох мэдрэмжтэй
•Шалтгаан тодорхойгүй толгой эргэх, унах (syncope)
•Даралт ихсэлттэй
•Зүрхний хавхлагын өвчтэй
•Хэм алдагдлын сэжигтэй
•Эм хэрэглэж байгаа бөгөөд нөлөөг нь хянах шаардлагатай
Яагаад Хүмүүн Мед-ийг сонгох вэ?
•Шинжлэх ухаанд үндэслэсэн оношилгоо
•Хүний төлөө сэтгэлтэй, туршлагатай эмч нар
•Зүрх судасны тусгайлсан төв
•Өдөр тутмын амьдралд нийцсэн зөвлөгөө, дасгал, хяналт
•Гэр бүлээрээ үйлчлүүлэхэд тохиромжтой орчин
📍 Хаяг: УБ хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол,
Гранд Плаза, Сод Монгол ШТС-ийн замын хойд талд
📍 Map: https://maps.app.goo.gl/Luurmr2PSLt1DF63A
📞 Холбоо барих: 93032023, 99232022, 88111947
📆 Цаг авах болон зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
💙 Зүрхээ хайрлая. Зүрхээ хамгаалъя. Зүрхээ анагаая.
#хүмүүнмед #зүрхнийэрүүлмэнд #судаснышинжилгээ #эрүүлгэрбүл #ЭрүүлАмьдрал