SoyonCoach

SoyonCoach Аура оношилгоо, хувь хүний хөгжил, гэр бүлийн харилцаа, "Сүнсний томъёо" зурхай, лааны засал

Намайг Соёнгоо гэдэг. Би 20-од жил нягтлан бодогчоор ажиллаж байгаад энэ ажлаасаа залхаад өөрийгөө юу хийж чадахаа сайн бодож тунгаасны эцэст Коуч-сэтгэл зүйч мэргэжлийг сонгож 2016 оны 5 сард сургуулиа дүүргэж дипломоо авсан юм. Бусад хүмүүст сонголтоо олоход нь туслах, нүдийг нь нээж өгөх, сэтгэлийн дэм өгөх нь миний хувьд хамгийн эрхэм үйл, хамгийн дуртай хийх зүйлийн нэг нь болхоор уг мэргэжлэ

эр цаашид ажиллахаар зориг шийдэж гараагаа эхэлж байгаа юм. Гэвч сэтгэл зүйчээр ажилах гэхээр хүмүүс Шар хадны л ойлголттой байдаг мөн оношийг нь олох гэж цаг хугацаа их шаарддаг болхоор илүү хурдам дөхөм болгохын тулд Аура оношилгоо сурч 2016 оноос эхлэн үзлэг оношилгоо зөвлөлгөө өгөн үйл ажиллагаагаа явуулж байна. Гол онцлог мань аураг сэтгэл зүй талаас тайлбарлаж түүн дээр яаж ажиллах тал дээр мэдлэг олгох, засах зөвлөлгөө өгдөг мөн сэтгэл зүй тайлбарласан хөзрөөр асуудлуудаа шийдвэрлэж болдог юм.

15/04/2026

Манай "АМЬДРАЛАА ШИНЭЭР ЗӨВ ЭХЛҮҮЛЭХ АЯН" группд нумерологийн 4 хичээл орсон. 2026 оны тооны тайлал болон бид өөрсдөө 2026 ондоо юү анхаарч энэ жилийг яаж зөв хөдлөх вэ юүнд илүү анхаарах вэ. Нийт 21 хичээлтэй өөрийгөө өөрчлөх, засах, шинэчлэхэд зориулсан коучинг болон тоон зурхай видео хичээл бэлдэж оруулсан. Группийн төлбөр 65к, хаанаас ч хэзээ ч үзэж болно

Хэт ургуулж боддог хүмүүс их байгаа
17/03/2026

Хэт ургуулж боддог хүмүүс их байгаа

Тархи гэдэг сонин эрхтэн. Аюул байхгүй үед ч аюул төсөөлж чадна. Өнгөрсөн яриаг дахин тоглуулж, ирээдүйн боломжит бүтэлгүйтлийг кино шиг урьдчилж харуулна. Энэ нь сул дорой байдал биш—тархины хамгаалах механизм. Эволюцийн хэлээр бол “эрт анзаар, амьд үлд.” Гэхдээ орчин үеийн амьдралд энэ систем хэт ажиллах үе бий.

Тиймээс зарим бодол бодит баримт биш, зүгээр л тархины симуляци байдаг. Тархинд бодол төрөх нь түүнийг үнэн гэсэн үг биш. Үүл тэнгэрээр нүүдэг шиг бодол ч бас нүүдэг. Тэднийг барих гэж оролдох тусам удаан үлддэг.

Практик зөвлөгөө: бодлоо зогсоох гэж бүү оролд. Харин нэрлэ. “Энэ бол санаа зовнил”, “Энэ бол таамаг”, “Энэ бол дурсамж.” Нэр өгөхөд тархи нэг алхам ухардаг. Тэр мөчид бодол биш, чи удирдаж эхэлдэг.

Заримдаа хамгийн ухаалаг алхам бол бүхнийг шийдэх биш—зүгээр л бодлыг өнгөрөхийг ажиглах явдал.
#сэтгэлсудлал #сэлгэлзүй

17/03/2026

Надад хүн хараал хийчихэж үү гэж хардаж ирлээ над дээр
Нарийн ярьвал чи өөрийгөө хараачихжээ гэсэн их гайхах юм
Ёр дуудаж ёолж идсэн хоол бүр чинь хор болж
Ёо ямар хэцүү юм бэ гэж үглэх бүрдээ чи өөрөө насаа богиносгочиж
Үйлсгүй заяагүй гэж үр хүүхдээ өдөр шөнөгүй хараадаг юм байна
Үхэл дуудаж муу ёрыг хооллон сүг бас тэжээдэг юм байна
Амны билэг сэтгэлийн гал хоёроо сайхан асаа гэхээр өө худлаа гээл явчихлаа
Ахиад өөр бөө дээр оччихсон засуулж явна аа л гэнэ гэхдээ бахь байдгаараа
Эр нөхөр нь архинд живж амьдралд алдахад хорвоогоор нэг зарлаж явна
Эрүүл саруул хүн шиг хүнийг зүхсээр байгаад ноён нурууг нь сэвтээчихсэн
Чамд өөрт чинь л их учир байна даа гэхээр шал хачин бөө байна гэж намайг шоолов
Чанга хатуухан хэлж яхирлахаар ярдаг юм байна гэж зэвүүцэв
Надаар чи засуулаад нэмэргүй эхлээд сайхан сэтгэлээ зас гэхээр гайхна
Надад мөнгө харуулж нэг үзээд за за хэрэггүй ирж гээд тэнэг хэвээрээ гараад явна
Чамд хэн ч хараал хийгээгүй гол нь чи өөрөө хэцүү байна шүү
Чамайг гэх хүн бүхнийхээ хувь тавилангийн тогоог харлуулж байна шүү
Үг хэл сэтгэл бодлоо жаахан уужуу болгочихвол уг нь болчихно доо
Уруудаад байгаа амьдрал чинь тэвхийтэл сайхан босоод л ирнэ дээ
Халзан морьт. Р. Отгонцэцэг

(Баян өлгий аймаг Толбо нуур)
Халзан морьт. Р. Отгонцэцэг
Сорү

Би дандаа хүний төлөө, өөрийгөө хойш нь тавьсаар байгаад өөрөө юү хүсэж байгааг мэдэхгүй болчихжээ, өөрийгөө өөрчлөх гэх...
16/03/2026

Би дандаа хүний төлөө, өөрийгөө хойш нь тавьсаар байгаад өөрөө юү хүсэж байгааг мэдэхгүй болчихжээ, өөрийгөө өөрчлөх гэхээр учраа олдоггүй ээ ... Ийм өөрийгөө ойлгохгүй байгаа мэдрэмж байна уу. Тэгвэл тус болох манай хөтөлбөрт нэгдээрэй, 20 хичээл нь доторх хүнээ ойлгож юү хүсэж тэмүүлэх үү, юуны төлөө амьдрах уу асуултад хариулахад тус болно. Төлбөр нь 65к, асуух зүйл байвал пм бичээрэй

01/03/2026

Шалгаад үзээрэй яг таарна

Аймар таардын бэ 😱😱😱
1-р сарын 1-9 ~ Нохой
1-р сарын 10-24 ~ Хулгана
1-р сарын 25-31 ~ Арслан
2-р сарын 1-5 ~ Муур
2-р сарын 6-14 ~ Тагтаа
2-р сарын 15-21 ~ Яст мэлхий
2-р сарын 22-28 ~ Ирвэс
3-р сарын 1-12 ~ Сармагчин
3-р сарын 13-15 ~ Арслан
3-р сарын 16-23 ~ Хулгана
3-р сарын 24-31 ~ Муур
4-р сарын 1-3 ~ Нохой
4-р сарын 4-14 ~ Ирвэс
4-р сарын 15-26 ~ Хулгана
4-р сарын 27-30 ~ Яст мэлхий
5-р сарын 1-13 ~ Сармагчин
5-р сарын 14-21 ~ Тагтаа
5-р сарын 22-31 ~ Арслан
6-р сарын 1-3 ~ Хулгана
6-р сарын 4-14 ~ Яст мэлхий
6-р сарын 15-20 ~ Нохой
6-р сарын 21-24 ~ Сармагчин
6-р сарын 25-30 ~ Муур
7-р сарын 1-9 ~ Хулгана
7-р сарын 10-15 ~ Нохой
7-р сарын 16-26 ~ Тагтаа
7-р сарын 27-31 ~ Муур
8-р сарын 1-15 ~ Сармагчин
8-р сарын 16-25 ~ Хулгана
8-р сарын 26-31 ~ Яст мэлхий
9-р сарын 1-14 ~ Тагтаа
9-р сарын 15-27 ~ Муур
9-р сарын 28-30 ~ Нохой
10-р сарын 1-15 ~ Сармагчин
10-р сарын 16-27 ~ Яст мэлхий
10-р сарын 28-31 ~ Ирвэс
11-р сарын 1-16 ~ Арслан
11-р сарын 17-30 ~ Муур
12-р сарын 1-16 ~ Нохой
12-р сарын 17-25 ~ Сармагчин
12-р сарын 26-31~ Тагтаа

Хэрэв Нохой гэж таарч байвал: Та маш шударга, зөөлөн хүн юм. Таны шударга байдалд хэн ч эргэлзэх ёсгүй юм байна. Ажил албандаа анхаарлаа хандуулаад ирэхээрээ та нэлээн чин үнэнч, шударга байдал гаргахыг эрмэлздэг юм байна. Та бол маш энгийн хүн. Та хэрүүл маргаан, зодоон цохионоос хол байдаг, даруу төлөв, бусдыг номхотгож чаддаг хүн юм. Ийм учир найзууд тань танд маш сайн ханддаг нь маргаангүй. Хувцас сонголтондоо мэдрэмжтэй ханддаг. Таны хувцасны шүүгээ сүүлийн үеийн загварлаг хувцаснуудаар шинэчлэгдээгүй бол та хямардаг юм байна. Та алдартай, бас таныг ойлгоход хялбар. Танд цөөн хэдэн таныг ойлгож чаддаг, маш хүнлэг найзууд байдаг юм байна. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 4 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Хулгана гэж таарч байвал: Та сахилгагүйтэж, дүрсгүйтэх дуртай хүн байна. Нүдэнд чинь тодрох дэггүй харц таныг бусдад маш эгдүүтэй, анхаарал татам харагдуулдаг байна. Тантай байхад хэзээ ч уйдахааргүй. Бусад хүмүүс таны хийх гэж буй зүйлд оролцож, тантай хамт байж эсвэл таныг өөрсөддөө урьж дуудах дуртай байдагт нь гайхах зүйлгүй. Гэхдээ та их эмзэг хүн учир хүний хэлснийг хүндээр хүлээж авдаг талтай. Бусад хүмүүс тантай харьцахдаа хэлэх үгээ бодож байх хэрэгтэй байдаг юм байна. Хэрэв хэн нэгэн таныг үгээр идэх, муу үг хаях эсвэл хуурах гэж оролдвол таны уур хилэнг хүртэх юм. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 3 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Арслан гэж таарч байвал: Та бол энх тайван, амар амгаланд дуртай хүн юм байна. Хэн нэгэнтэй муудалцах, гар зөрүүлэх үе гарвал та аль болох зайлсхийдэг. Их хөдөлгөөнтэй хүн, нэг газраа удаан хугацаагаар байх дургүй. Бусад хүмүүст нөлөөтэй, ойлгоход хялбар хүн юм байна. Төрөлхийн удирдагч зан тань таныг бусад хүмүүсээс ажлын сайн үр дүн гаргаж авахад нөлөөлдөг байна. Бусадтай харьцах харьцаа тань бусдад таалагддаг, үнэлэгддэг. Бусдаар хүндлүүлж, хайрлуулах, бусдад таалагдах дуртай бөгөөд хэн нэгэн танд бага зэргийн урам өгөхөд л та маш баясч догдолдог. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 5 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Муур гэж таарч байвал: Маш хайр хүргэм, эгдүүтэй, хөөрхөн, зарим үед ичимхий бөгөөд маш хурц ухаантай. Ихэнхи үед та чимээгүй байдлыг илүүд үздэг. Та маш олон төрлийн сонирхол, хоббитой бөгөөд тэднийгээ цаашид судалж, ихийг таньж мэдэхийг эрмэлздэг. Энгийн үед та маш дажгүй харагддаг боловч, шаардлагатай үед тэсрэх гэж буй галт уулыг ч санагдуулам зан гаргах нь олонтаа. Та маш загварлаг, бусад хүмүүс ч таныг загварлаг гэж хардаг. Ерөнхийдөө та маш нээлттэй, өөрөөрөө хүн боловч танихгүй хүмүүстэй тийм ч их юм ярьдаггүй. Тантай хамт байхдаа хүмүүс их тайван байдаг. Найзуудаа сонгохдоо та нэлээн шалгуур тавьдаг юм байна. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 2 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Яст мэлхий гэж таарч байвал: Та маш их зүрх сэтгэлтэй, бараг л төгс гэмээр хүн юм. Таны сайхан сэтгэл олон хүмүүсийн дунд байхад тань ч үргэлж мэдрэгддэг. Мөн амар амгалан байдалд их дуртай. Танд муу муухай зүйл хийсэн ч байсан, та төдийлэн өшөө авах, муу санахыг эрмэлздэггүй. Энэ байдалдаа ч та их дуртай. Хэн нэгнийг далдуур муулах дургүй. Хүмүүстэй харьцах харьцаа чинь бүгдэд таалагддаг. Та хүмүүсд хайр, энхрийлэл, сэтгэлийг түгээсээр л байдаг боловч хариу нэхэж хардаггүй юм байна. Та бол маш өглөгч хүн. Бүх зүйлийг маш гэгээлгээр хардаг байдлаараа та их өөдрөг хүн юм. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 10 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Тагтаа гэж таарч байвал: Та бол ХЯЛБАР БОЛОВЧ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛын бэлэг тэмдэг юм. Таны хүрээлэл сайхан ч байсан муухай ч байсан, танд энэ огтхон ч нөлөөлөлгүйгээр хаа явсан газраа баяр баясал бэлэглэж явдаг юм байна. Та найзууд дундаа ахлагч, лидер нь бөгөөд хэн нэгнийг хэрэгтэй үед нь аргадаж тайвшруулахдаа гарамгай. Та хуурамч байдал, хууран мэхлэлтийг жигшиж, энэ зүйлээс хол байхыг эрмэлздэг. Иймэрхүү зүйлс хэзээ ч тантай тааралддаггүй, тааралдсан ч та хол байдаг юм байна. Та ажил албандаа маш цэгцтэй, зохион байгуулалт сайтай ханддаг. Ямар нэг эмх цэгцгүй байдлыг та хэзээ ч гаргадаггүй. Хайр дурлалд умбахдаа хялбар байдагт энэ төрлийн хүмүүс анхаарах хэрэгтэй. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 8 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Ирвэс гэж таарч байвал: Та бол нууцлаг нэгэн. Та ямар ч хэцүү үед өөрийгөө хялбархаан гэгч нь аваад гарч, ямар ч хүнд асуудлыг хялбар шийддэг хүн юм. Заримдаа та хэцүү, төвөгтэй зан гаргаж, өөрийн хүрээллийнхэнтэйгээ хов жив ярих дуртай. Хэтэрхий ёсорхог, дэг жаягтай хүн юм байна. Бүх нөхцөл байдал, бүх зүйлсийг заримдаа боломжгүй гэдгийг нь мэдсэн хэрнээ л хүссэнээрээ байлгах дуртай. Үүнийхээ үр дүнд зарим нэг хүмүүсээс зайгаа барих тохиолдол ч бий. Гэсэн хэдий ч хэн нэгэн үнэхээр танаар дутаж буй үед та тэдэнд сэтгэлээсээ тусалж чаддаг нэгэн. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 12 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Сармагчин гэж таарч байвал: Маш тэвчээргүй, бухимдуу хүн юм. Ямар нэгэн зүйлийг аль болох бушуухан л дуусгачих гээд байдаг талтай. Гэвч дотроо та маш энгийн боловч олны анхаарлын төвд байх дуртай нэгэн юм байна. Энэ талаараа та бусдаас маш онцгой харагдаж чаддаг байна. Өөрийгөө ямар ч хамаагүй аргаар аюулгүй, эрүүл байлгаж чаддаг хүн юм. Ямар нэг тааламжгүй хов жив, асуудалд таны нэр оролцсон явж байх юм бол та цочролд орж ихээр хямардаг юм байна. Ийм учир та ямар нэгэн зүйл эхлүүлснээсээ авахуулаад л маш анхааралтай байдаг юм байна. Хэрэв ямар нэг таагүй зүйл совингоороо мэдрэх үед таны зургаа дахь мэдрэхүй тань таныг аюул осол, таагүй бүгдээс хамгаалдаг байна. Мөнгөнд дуртай зандаа анхаарах хэрэгтэй шүү!!!

27/01/2026

🔮 Өөрийнхөө амьдралын кодыг энэ доорх видеоноос тайллыг нь олж сонирхож үзээрэй!

Манай хөтөлбөрийг сонирхоорой!Ердөө 65К ✨️
27/01/2026

Манай хөтөлбөрийг сонирхоорой!
Ердөө 65К ✨️

26/01/2026

2026 он 2+0+2+6=10=1+0=1 болж байгаа энэ жил заавал ямар нэгэн шинэ юм эхлүүлэх хэрэгтэй.

Миний яриад байсан 20 хичээлтэй групп нээгдсэн шүү
26/01/2026

Миний яриад байсан 20 хичээлтэй групп нээгдсэн шүү

26/01/2026

Манай подкаст АМЬДРАЛ ҮЗСЭН АНИА НАР нь та хэддээ зориулаад
АМЬДРАЛАА ШИНЭЭР ЗӨВ ЭХЛҮҮЛЭХ АЯН гэдэг групп нээж байгаа. Хөтөлбөр нь 20 хичээлтэй, танилцуулах видеог нь сонирхож үзнэ үү

Address

Talk Talk English 4th Floor
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when SoyonCoach posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to SoyonCoach:

Share

Category