Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг

Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг, Child Development, Baynzurkh duureg 8-r khoroo, Ulaanbaatar.

Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэгийн                              "Эрхэм зорилго -Алсын хараа-Уриа"
19/05/2026

Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэгийн "Эрхэм зорилго -Алсын хараа-Уриа"

🥰
13/05/2026

🥰

💎АНХААРАЛ ХАЛАМЖ...
🔹Эцэг эх, асран хамгаалагч таны анхаарал халамж нь хүүхдийг бусдыг ойлгодог, хүндэлдэг, эерэг зан төлөвтэй нэгэн болгон төлөвшүүлдэг.

😊
13/05/2026

😊

💎ДУЛААН ДУРСАМЖ...
🔹Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь хүүхдийн сэтгэлд насан туршийн нандин дурсамжийг бүтээнэ.

👍
13/05/2026

👍

💎АМАР ТАЙВАН МЭДРЭМЖ...
🔹Гэр бүлийн амар тайван орчин нь хүүхдийн төлөвшилд эерэг нөлөө үзүүлдэг.

11/05/2026

Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ 2026 амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Хамтран ажилласан багш ажилчид, эцэг эх асран хамгаалагч та бүхэндээ БАЯРЛАЛАА.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ-2026 ЭХЭЛЛЭЭ. БАГШ НАРТАА АМЖИЛТ👍👍👍
04/05/2026

ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ-2026 ЭХЭЛЛЭЭ.
БАГШ НАРТАА АМЖИЛТ👍👍👍

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН 313 ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

✅Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 2026 оны 05 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

✅Боловсрол сургалтын байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв, нийслэлийн Боловсролын газар хамтран уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг, цахим санал асуулга авах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Дээрх ажлуудын үр дүн болон 18,659 багшийн санал хүсэлтэд үндэслэн үнэлгээний зохион байгуулалтад тодорхой өөрчлөлтүүдийг тусгаж, журмыг шинэчлэн гаргасан.

✅Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь дараах онцлогтой. Үүнд:

✅Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээний байгууллага болох Боловсролын үнэлгээний төв зохион байгуулах бол багшийн гүйцэтгэлийн үнэлгээг сургууль, цэцэрлэгт суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон.

✅Мөн өмнөх жилүүдэд багшийн ажлыг олон талын оролцогч буюу нийт 8 төрлийн оролцогч үнэлж дүгнэдэг байсан бол шинэчилсэн журмаар тухайн сургууль, цэцэрлэгийн үнэлгээний баг багшийн бүтэн жилийн ажлын гүйцэтгэлийг цогцоор нь үнэлэх зохицуулалт хийгдсэн нь илүү бодит, үр дүнд суурилсан үнэлгээ хийх боломжийг бүрдүүлж байна.

✅Хүүхдийн хөгжлийн үнэлгээний хувьд 2–3 настай хүүхдүүдийг хамруулахгүй бөгөөд 4–5 настай хүүхдүүдийг хамруулан үнэлэхээр тусгасан.

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтнуудад ажлын амжилт хүсье.

03/05/2026

💎Хүүхдэдээ бусдыг анхааралтай сонсох, харилцан ярилцах, бусдын мэдрэмжийг ойлгох чадварыг үлгэрлэн харуулаарай.

БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 04.29-05.08 хүртэл зохион байгуулагдана.     😊 Үнэлгээнд хамрагдах нийт багш,  хүүхдү...
29/04/2026

БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 04.29-05.08 хүртэл зохион байгуулагдана.
😊 Үнэлгээнд хамрагдах нийт багш, хүүхдүүддээ амжилт хүсье.👍👍👍
Бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн гүйцэтгэлийн үнэлгээний асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг

27/04/2026

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө бид хамтдаа "ХАЙР-4" нээлттэй үзүүлэх ажил эцэг эх, асран хамгаалагчдын дунд амжилттай болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаанд цэцэрлэгийн 14 бүлгийн 200 гаруй эцэг эх, асран хамгаалагчид хамрагдсан.

Нээлттэй үзүүлэх ажилд :
✅Цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаа, цаг үеийн мэдээ мэдээлэл-Эрхлэгч О.Оюунмаа, арга зүйч Б.Цолмонтуяа
✅Бага насны хүүхдийн хөгжил, эцэг эх асран хамгаалагчдын дэмжлэг- Боловсрол судлалын доктор (Sc.D), профессор Б.Галбадрах
✅Дусал бүрийг хуримтлуулъя, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаар мэдээ мэдээлэл- Эмч Б.Энхбаяр
✅Сургалт, үйл ажиллагааны танилцуулга - Хөгжим, Хөдөлгөөн эрүүл мэнд, 14 бүлгийн багш, багшийн туслах нар зохион байгуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд цаг заваа зарцуулан бидний ажлыг хүндэтгэн хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагчдадаа, хамтран ажилласан багш, багшийн туслах, эмч, тогооч, үйлчилгээний ажилчдадаа баярлаж талархсанаа илэрхийлье.

"ХАМТЫН ЗҮТГЭЛ – БИДНИЙ АМЖИЛТ"☺️

24/04/2026

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭ
#Зөвлөмж

✅Дэлгэцийн хэрэглээг зөв хязгаарлах нь ХҮҮХДИЙН:
📌Нүдний эрүүл мэнд
📌Нойрны чанар
📌Анхаарал төвлөрөл
📌Биеийн хөдөлгөөн
📌Сэтгэл санааны тогтвортой байдалд эергээр нөлөөлдөг.

Address

Baynzurkh Duureg 8-r Khoroo
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 17:30
Tuesday 07:30 - 17:30
Wednesday 07:30 - 17:30
Thursday 07:30 - 17:30
Friday 07:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг:

Share