25/04/2026
#Эцэг эхийн хуралд суулаа.
#Багшийн яриаг нэлээн удаан сонсож суусны эцэст нэг үг хэлэхгүй бол бүр болохгүй санагдаад босож ирлээ.
#Угаасаа би шудрага хүн, хэлье гэснээ хэнд ч хэлнэ.
#Буруугийн өмнө нүд сохор, чих дүлий явж яасан ч чадахгүй!
#Тэгээд шууд л хэллээ:
• #Заа багшаа! Таны заах арга зүйтэй маргах зүйл алга!
#Гэхдээ 1-р ангийн хүүхэд таны наад яриад байгаа 2 гишүүнтийн квадрат, Хэмжигдэхүүн, Тэгшитгэл энэ тэрийг чинь яаж ойлгох юм бэ?
#Тэр чинь 6-хан настай жаахан амьтан шдээ!!!
#Багш миний урдаас гайхан харлаа.
#Эцэг эхчүүд ч саяны миний үгэнд цочирдсон нь лав.
#Дахиад үг хэлээсэй гэсэн шиг бүгд над руу харцгаав.
#Би ч ёстой болгож тавьжээ.
#Эцэг эхчүүд бараг алга таших нь ээ.
#Би ч үнэхээр импүүлс хүн юмдаа, ахиад бүр хэдэн үг нэмээд болгоод өгье гэж бодлоо.
#Тэгсэн багш над руу ойртож ирээд хэллээ:
• #Ахаа энэ 7-р ангийн эцэг эхийн хурал ш дээ!
• #Танай хүүхэд 1-р анги юм уу?😳😢🫣😬
😛😝😜🤪