Дарь Эх нэгдсэн эмнэлэг /Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв/

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Дарь Эх нэгдсэн эмнэлэг /Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв/

Дарь Эх нэгдсэн эмнэлэг /Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв/ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа Дарь Эх нэгдсэн эмнэлэг

01/12/2025

БЗДЭМТ Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн хамт олон 🎈жил бүрийн 12-р сарын 1-нд тохиодог ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд амбулаториор болон хэвтэн эмчлүүлж буй иргэдэд мэдлэг мэдээлэл хүргэн ажиллалаа.

ДОХ гэж юу вэ?
Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдолын вирусээр хүмүүст халдварлаж, дархлааны тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин юм. ХДХВ нь хүний дархлааны тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болгодог.
🦠Ямар замаар дамжих вэ?
- Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
- Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
- ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр
👩‍⚕️Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Хосууд бие биедээ үнэнч байх
- Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
- Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
- Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.
- Зүү, тариур дамжуулан хэрэглэхгүй байх
🖍️ДОХ-ын эсрэг эмчилгээ нь зөвхөн вирусийн хөгжлийг саармагжуулах, дархлааг дэмжих төдий л байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

23/11/2025
20/11/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️

“BYHEART” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна!

Монгол Улсад өнөөдрийн байдлаар “BYHEART” нялхсын сүүн тэжээл нь импортоор орж ирээгүй талаар гаалийн байгууллагаас мэдээлсэн. Уг бүтээгдэхүүнийг цахим сүлжээ, онлайн дэлгүүрээс худалдан авч, хэрэглэсэн байх эрсдэлтэй тул энэхүү сэрэмжлүүлгийг хүргэж байна.

26/06/2025
ДАРЬ-ЭХ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА ЦАХИМ СИСТЕМД ШИЛЖЛЭЭ📲Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжи...
24/06/2025

ДАРЬ-ЭХ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА ЦАХИМ СИСТЕМД ШИЛЖЛЭЭ📲

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гарч буй чанарыг хэрхэн үнэлж байгааг тандах зорилгоор тус судалгааг цахимаар авч эхэллээ. Бидний үйлчилгээ чанарыг илүү сайжруулахад таны үнэлгээ чухал хувь нэмэртэй болно. Энэхүү сэтгэл ханамжийн судалгааны үр дүнд суурилсан “ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ”-ийг дээшлүүлэх болно. Мөн амбулатори болон хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд тулгуурлан эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал юм.

Доорхи Линк дээр дарж орно уу?

1. Амбулаторийн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж
https://docs.google.com/forms/d/1CMawpQoilZgY5HORbTUEtFs303lu-PdlpU9aKuTzIUc/edit

2. Хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамж
https://docs.google.com/forms/d/16KG-8wwnP35HfQisuH9_GKJZCtfmT_eZOQtSwNYQLD0/edit

Амбулаторийн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа

24/06/2025

Улаанбурхан өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх утас: 80036665

19/06/2025

Address

БЗД 21-р хороо Дарь эхийн эцэст
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дарь Эх нэгдсэн эмнэлэг /Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category