Unicity Ariunaa

Unicity Ariunaa Шинжлэх ухаанаас хамгийн шилдэгийг
Шимт байгалиас хамгийн сайханыг танд зориулав америкт үйлдвэрлэв

Бөөрний үйл ажиллагаа бусад эрхтэнтэй холбоотой байдаг. Бөөр нь биеийн доод хэсэгт хийн оронд орших боловч усан махбодто...
09/11/2023

Бөөрний үйл ажиллагаа бусад эрхтэнтэй холбоотой байдаг. Бөөр нь биеийн доод хэсэгт хийн оронд орших боловч усан махбодтой эрхтэн учир ихэвчлэн хий, бадган хавсарсан хүйтэн чанартай өвчнөөр өвчлөх нь илүү. Бэртэл гэмтэл, доргилтоос шалтгаалж, цус шарын халуунаар бөөр өвчилж болно. Ялангуяа өвлийн улиралд усан махбод дэлгэрдэг тул энэ улиралд бөөр давсагний өвчин хөдлөх магадлал их байдаг тул эл улиралд бөөр бэлхүүсээрээ дулаан байж, бөөрөө энхрийлүүштэй. Уламжлалт анагаах ухаанд бөөр нь долоон тамирын охь шим дуслын тунгалгийг хурааж, дамжуулах гол үүрэгтэй эрхтэн. Үүнээс гадна бие махбодын усны шингэнийг зохицуулдаг. Бөөр нь бусад эрхтэнтэй нягт холбоотой ажиллагаатай. Уламжлалт анагаах ухаанд зүрхийг амин шүтээн, бөөрийг амийг тогтоогч гэж үздэг. Зүрхний үйл ажиллагааны алдагдлын үед бөөр өвчилнө. Бөөр олон шалтгааны улмаас өвддөг. Хүйтэн чийгтэй нойтон газар байнга ажиллах, хүнд хүчир зүйл өргөх, усны үйлийг хэтрүүлэх, хордлого, харшил болон цус шарын халуун нянтай хавсарснаас болж өвчилдөг. Дээрх шалтгаанаас бөөрний илч тамир доройтно. Үүнээс үүдэж шээс ялгаруулалт алдагдан, шээсний хэмжээ багасах, эсвэл ихсэх өөрчлөлт гарна. Бөөр хүйтнээр өвчлөхөд шөнө ойр ойрхон шээж, өдөрт бага шээнэ. Шээс ялгаруулах үйл ажиллагаа алдагдсанаас биед услагийн хувь нэмэгдэж, шар усны үүсэлт ихсэн хаван үүснэ. Хаван дотроо цайвар, суваг, усан хаван гэж гурван янз байдаг. Аажимдаа цусны тамир муудан, төлжилт доройтон, өвчтөний гадаад илрэл нь тамир тэнхээ муудах, өнгө жавхаа алдах, үр тогтох үйл ажиллагаа суларна. Бөөрний өвчлөлийг уламжлалт анагаах ухааны талаас бөөрний хий, бөөрний архаг, бөөрний сувагт унах, бөөрний халуун, бөөрний ус алдах, бөөр гэмтэх, бөөрний хэрх, дарган 8 гэж ангилдаг.

Өвдөлт бөөрний орчим нурууны хоёр талын шулуун булчин өвдөнө. Хүчтэй өвдөлт бөөрний чулуу өвчин, бөөрний суналтын үед илэрдэг. Шээсний гаралт өөрчлөгдөнө. Үүнд цусан шингэний хэмжээтэй холбоотой байна уу, шөнийн шээс нь их байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бөөрний ажиллагаа муудсанаас эрэгтэй хүнд бэлгийн сулрал, эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөн үр тогтохгүй болдог. Өвчний ерөнхий шинжээс гадна тус бүрийн шинж гэж бий. Хийн хүйтэн дийлэнх үед өвчтөнд голдуу нуруу, бөөр өвдөх, бөгсөн биеийн доод мөч хүйт оргих, чих шуугих, тамир алдах, толгой эргэх шинж илэрдэг. Энэ нь бороотой хүйтэн бүрхэг өдөр илүү ажиглагдана. Бөөрний халуун дийлэнх үед ууц нуруу халуу оргин хатгуулах, сүүж бэлхүүсээр хатгуулан шархирах, толгой өвдөх, ундаасах, халуурах, бие хавагнах, даралт ихсэх шинж тэмдэг илэрнэ. Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юун түрүүнд даарч хөрөхгүй, ажил амьдрал, хоолны дэглэмээ зөв зохицуулж, биеэ эрүүл байлгах нь чухал. Бөөр нь хэвлийн хөндийд сул оршдог тул бөөрний даруулга хэрэглэх нь доргилт суналтаас хамгаална. Бөөрний даруулгыг зүүхдээ зогсоо буюу суугаа байдалд хийвэл ямар ч үр дүнгүй. Хэвтээ байдалд хөлөө эгц дээшээ 90 градус өргөж, 10-15 минут болсны дараа бөөр өөрийн байх байрандаа очдог. Тэр үед бөөрний даруулгаа хийгээд, дараа нь босох хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс дээл өмсөж, бүсээ сайн ороож бүсэлдэг байсан нь бөөрөө хамгаалах нэг хэлбэр байсан.

Бөөр ба элэг

Эх хүү дайсан махбодын онолоор элэг бол бөөрний хүү махбодтой эрхтэн юм. Бөөр биеийн дотоод усан оргилуур адил элэг цөсний шарын халууныг дарна. Бөөр муудвал элэгний гал ихэсдэг буюу элэг өвчлөнө. Бөөр болоод бамбай булчирхай, бамбай булчирхайнаас гарах гормон, бөөрний дээд булчирхайн ажиллагаа цусны эргэлтэд нөлөөлнө.

Бөөр ба ходоод

Эх хүү дайсан махбодын онолоор бөөрний дайсан махбодтой эрхтэн нь ходоод гэж үзнэ. Бөөр өвчилбөл дагаад ходоодны галын илч доройтож, хоолны шингэц муудан, хаван үүсдэг. Эсрэгээрээ ходоодны нөхөр махбодтой эрхтэн нь бөөр гэж үзнэ. Мөн л ходоод муудахад дагаад бөөр өвдөнө гэсэн үг. Тийм учраас энэ хоёр нь хоорондоо салшгүй нягт уялдаа холбоотой бөгөөд эмчилгээ хийхдээ хоёр эрхтнийг хоёуланг нь барьж эмчилдэг.

Бөөр ба яс

Ясны үүсэлтийг бөөр хариуцдаг бөөрний гадагш цухуйх яс нь шүд гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс шүд сайтай хүний бөөр сайн байдаг. Биеийн долоон тунгалгийн охь шим болсон дуслын тунгалаг бөөрөнд очиж, ясны тамирыг төлжүүлдэг. Шүд сулрах, яс сийрэгжих нь бөөрний өвчлөлөөс үүдэлтэй.

Бөөр ба давсаг

Хоёулаа усан махбодтой тул сав эрхтэн хоорондоо цагаан судлаар холбогддог. Давсаг нь бөөрний дагуул сав эрхтэн гэж явна. Тиймээс бөөр өвдөхөд давсаг дагаад өвддөг.

Бөөр ба нүдний холбоо

Бөөрний дотоод толь нь нүд, гадаад толь нь чих. Бөөрний архаг хүйтэнд чих шуугина, сонсгол муудна, бадгантай хавсарсан үед чихний дэлбээ цахлайтаж хогжруутна. Нүд цэлхийсэн ус гүйлэгнэсэн, дээд доод зовхи цэлхийн нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болно.

Эмчилгээ : Ер нь УАУ-н онолоор бөөрний өвчинд хүйтэнг голлож засдаг буюу бүлээн чанартай эмчилгээг хийдэг. Эмчилгээний гол зарчим идээ унд, явдал мөр, эм, засал гэсэн 4 арга дээр үндэслэн хийгддэг.

Идээ унд : Бүлээн шимтэй хонины мах, тарваганы мах, адууны мах, сарлагийн шар тос, бурам, архи, бөөрөн шош, тод ногоон өнгийн ногоонууд, сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлэхгүй тохируулан хэрэглэх хэрэгтэй хамгийн гол нь ходоодны галын илчийг дарахаар их хэмжээнд идэж болохгүй. Хүйтэн, сэрүүн, царцуу, хоносон, илжирсэн, иссэн, даршилсан хоол унд зэргээс татгалзах хэрэгтэй.

Явдал мөр : Аль болох даарч болохгүй. Дулаан хувцаслаж, хөлөрсөн чийгтсэн хувцсыг даруй сольж занших. Амьдарч буй орчин, гэр орон мөн адил дулаан байх хэрэгтэй. Нуруу бүсэлхийгээр амьтны арьсан бүслүүр, дулаан бүслүүр зүүж хэвших. Чийгтэй, нойтон, хүйтэн, их устай газар удаан суух, ажиллаж болохгүй. Хүнд хүчир ажил, морь унах, доргилт чичиргээнтэй газар суух, үсэрч цовхчих, ноцолдох, барилдах зэрэг үйлийг хийж болохгүй.

Түрүү булчирхайн үйл ажиллагааг нөхөн сэргээнэХямарч явахаар хэрэглээд үзээ....97000030 #Простате Ти Эл СИТүрүү булчирха...
04/11/2023

Түрүү булчирхайн үйл ажиллагааг нөхөн сэргээнэ
Хямарч явахаар хэрэглээд үзээ....97000030
#Простате Ти Эл СИ
Түрүү булчирхайн бэлдмэл
✅Түрүү булчирхайн сувгууд болон шээсний замыг эрүүлжүүлнэ
✅Түрүү булчирхайн хортой хоргүй хавдрын үед хэрэглэнэ
✅Түрүү булчирхайн шохойжилт, томролын үед хэрэглэнэ маш сайн үр дүнтэй
✅Ойр ойрхон шээх, шөнө босож шээх, шээсэн ч дутуу шээсэн мэдрэмж төрөх, шээс дусагнах зэрэгт сайн үйлчилгээтэй
#Эс Кей Би
Шээс ялгаруулах тогтолцоог тэжээлээр хангана.
#Үйлчлэл:
✅Шээсний замыг цэвэрлэн эрүүлжүүлж шээс хөөх шээсний гарцыг сайжруулах
✅Давсагны үрэвсэл, чулууг цэвэрлэнэ.
✅Бэлгийн замын халдвар, давсагны үрэвсэл, шээсний сувгийн үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл анагаах үйлчлэлтэй.
✅Бөөр, давсгийг эрүүлжүүлж, илүүдэл усыг гадагшлуулна
✅Кальций, төмөр, манган, А, С, Е, В комплекс амин дэмүүд, алколойдууд орсон найрлагатай.


МОНГОЛД албан ёсны #ПАТЕНТЫН эрхтэйгээр
9 дахь жилдээ худалдаалагдаж байна.
🙂ЭМЗөвлөх :88223665 97000030

Өөрийгөө хайрладаг хүн гэр бүлээ хайрладагХүргэлт 97000030 97009000
04/11/2023

Өөрийгөө хайрладаг хүн гэр бүлээ хайрладаг
Хүргэлт 97000030 97009000

Түрүү булчирхайн үйл ажиллгааг нөхөн сэргээнэ.Хямарч явахаар хэрэглээд үзээ..     #түрүүбулчирхай88223665 97000030
15/09/2023

Түрүү булчирхайн үйл ажиллгааг нөхөн сэргээнэ.Хямарч явахаар хэрэглээд үзээ..
#түрүүбулчирхай
88223665 97000030

Бэлгийн сулралыг арилганаunicity renew 88223665 97000030
05/09/2023

Бэлгийн сулралыг арилгана
unicity
renew
88223665 97000030

зүрхний тэжээл та өөрийн моторийн тосоо солисон уузүрхээр хатгах ,дэлсэх ,пульс ихсэх багасах , амархан ядраад ар дал мө...
04/09/2023

зүрхний тэжээл
та өөрийн моторийн тосоо солисон уу
зүрхээр хатгах ,дэлсэх ,пульс ихсэх багасах , амархан ядраад ар дал мөр лүү хатгаж байна уу
#КОЭНЗИМ КЮ 10

88223665 97000030

Өнөөдрөөс  #клийнс эхэлсээн...
27/08/2023

Өнөөдрөөс #клийнс эхэлсээн...

Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь эрүүл урт наслахад тань тусланаЭнх явж Мөнх жаргаарай
27/08/2023

Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь эрүүл урт наслахад тань туслана
Энх явж
Мөнх жаргаарай

26/08/2023
1 ш годгор нь 5 тэрбум бактеритай шдэunicity probionicпробиотик бол дархлаа 88223665   97000030
26/08/2023

1 ш годгор нь 5 тэрбум бактеритай шдэ
unicity probionic
пробиотик бол дархлаа
88223665 97000030

26/08/2023

Үргэлжлэл

Address

УБ, Баянгол, 6 хороо, 10 хороолол, Энх тайваны өргөн чөлөө, 59а байр 201 тоот
Ulaanbaatar
16080

Alerts

Be the first to know and let us send you an email when Unicity Ariunaa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Unicity Ariunaa:

Share