Mongolian Association of Lifestyle Medicine

Mongolian Association of Lifestyle Medicine Монголын Эрүүл Амьдралын Хэв Маягийн Анагаах Ухааны нийгэмлэгийн АЛБАН ёсны пейж хуудас Lifestyle medicine is our choice.

👏🏻 Монголын эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны нийгэмлэг “АРХАГ ӨВЧНИЙ ҮЕИЙН ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙН АНАГААХ...
14/03/2026

👏🏻 Монголын эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны нийгэмлэг “АРХАГ ӨВЧНИЙ ҮЕИЙН ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙН АНАГААХ УХААНЫ МЕНЕЖМЕНТ” сэдэвт 2 багц цагийн ТАНХИМ-ын сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 14-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

👏🏻Сургалтанд хамрагдсан эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, хувь хүмүүстээ баярлалаа.

Эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны нотолгоонд суурилсан мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх ээлжит сургалтаараа уулзацгаая.

✅ ТА манай нийгэмлэгт нэгдэж, гишүүнээр элсэхийг хүсвэл доорх линкээр бүртгүүлээрэй. 👇👇👇
https://forms.gle/rNaDYNtmw25CCGbj8

❇️ГИШҮҮНЧЛЭЛД :
>Нарийн болон ерөнхий мэргэжлийн эмч нар
>Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
>Сэтгэл засалч
>Эмнэлгийн хоол зүйч
>Спортын эмч
>Урьдчилан сэргийлэх төвийн эмч, сувилагч, резидент, анагаахын чиглэлийн оюутнуудад
>Эрүүл мэндтэй холбоотой, эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хэн бүхэнд нээлттэй шүү.

☎️Лавлах утас: 5522-2228

@Цахим шуудан: mongolianlifestylemed@gmail.com

#НОЙР #ЭрүүлМэнд #алтанэмч
Mongolian Association of Lifestyle Medicine American College of Lifestyle Medicine

09/03/2026

👏🏻 Эрүүл амьдралын хэв маяг”-т ач холбогдол өгч, зөвлөж, хянаж, урамшуулах нь бүх нийтийн “Халдварт бус өвчин”-ий шалтгаанд чиглэсэн арга хэмжээ юм.

🌞Монголын эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны нийгэмлэгээс 2026 оны 03 дугаар сарын 14-ны өдөр “АРХАГ ӨВЧНИЙ ҮЕИЙН ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙН АНАГААХ УХААНЫ МЕНЕЖМЕНТ” сэдэвт 2 багц цагийн ТАНХИМ-ын сургалтыг зохион байгуулах гэж байна.

📌Сургалтанд хамрагдах эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн HRDC - сайтаар нэвтэрч, сургалтын зар руу орж бүртгүүлнэ үү.

✅Кредитгүй, сайн дураар сургалтанд суух хүсэлтэй хүмүүс доорх линкээр бүртгэлээ үүсгэх эсвэл бидэнтэй утас, эсвэл чатаар холбогдоно уу!

Утас: + 976 55222228

2️⃣0️⃣2️⃣6️⃣ оны эхний БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТЫН ЗАР-ыг хүргэж байна 👏👏🌞Монголын эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны ...
06/03/2026

2️⃣0️⃣2️⃣6️⃣ оны эхний БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТЫН ЗАР-ыг хүргэж байна 👏👏

🌞Монголын эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны нийгэмлэгээс 2026 оны 03 дугаар сарын 14-ны өдөр “АРХАГ ӨВЧНИЙ ҮЕИЙН ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙН АНАГААХ УХААНЫ МЕНЕЖМЕНТ” сэдэвт 2 багц цагийн ТАНХИМ-ын сургалтыг зохион байгуулах гэж байна.

📌Сургалтанд хамрагдах эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн HRDS системээс гадна доорх линкээр орж бүртгэлнэ үү.
https://forms.gle/qY7aBMvkihSCsJzV8

✅Кредитгүй, сайн дураар сургалтанд суух хүсэлтэй хүмүүс доорх линкээр бүртгэлээ үүсгэх эсвэл бидэнтэй утас, эсвэл чатаар холбогдоно уу!
https://forms.gle/qY7aBMvkihSCsJzV8

Сургалтын төлбөр 35,000 төгрөг
Төлбөр хүлээн авах данс: Хаан банк MN30 000 500 5570125332
Монголын Эрүүл Амьдралын Хэв Маягийн Анагаах Ухааны Нийгэмлэг
Утга: Овог нэр, утасны дугаар

Утас: + 976 55222228

06/03/2026

✅ “Архаг өвчний үеийн эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны менежмент” багц цагийн хөтөлбөрийн танилцуулга ЛАЙВ 👇

❗️👉Эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны талаар сонирхож байвал анхаарлаа хандуулаарай.❇️👉Манай нийгэмлэгээс зохион...
04/03/2026

❗️👉Эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны талаар сонирхож байвал анхаарлаа хандуулаарай.

❇️👉Манай нийгэмлэгээс зохион байгуулах "Эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны эмчилгээ" багц цагийн сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2026/03/06-нд 17.00 цагт шууд ЛАЙВ-аар хүргэх гэж байна . . .

🤗👉Сургалттай холбоотой, эрүүл амьдралын хэв маягтай холбоотой асуулт байгаа бол энэ Баасан гарагт уулзаж хамтдаа ярилцая

Mongolian Association of Lifestyle Medicine

Монголын Эрүүл Амьдралын Хэв Маягийн Анагаах Ухааны Нийгэмлэг гишүүнчлэлийн элсэлтээ авсаар байгаа шүү 👇👇👇Нийгэмлэгийн г...
28/02/2026

Монголын Эрүүл Амьдралын Хэв Маягийн Анагаах Ухааны Нийгэмлэг гишүүнчлэлийн элсэлтээ авсаар байгаа шүү 👇👇👇

Нийгэмлэгийн гишүүддээ дараах боломжуудыг олгож байна 🤗🤗🤗
✅Эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны сургалт, шалгалтын талаарх мэдээллээр хангагдах, оролцох
✅Сургалт, эрдэм шинжилгээний хуралд хөнгөлөлттэй оролцох
✅Гишүүдэд зориулсан мэдээллийг хүлээн авах, ашиглах
✅Дэлхийн болон Азийн Эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны холбооны олон улсын хурлын талаарх мэдээллээр хангагдаж, оролцох боломж бүрдэх;
✅Нийгэмлэгээс зохион байгуулж буй үйл ажиллагаа, арга хэмжээ (уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг, явган аялал...гм)-тэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол шуурхай авах, хөнгөлттэй нөхцөлөөр оролцох
✅Салбарын шагнал, урамшуулалд нийгэмлэгээс тодорхойлуулах

❇️ГИШҮҮНЧЛЭЛД :
>Нарийн болон ерөнхий мэргэжлийн эмч
>Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
>Сэтгэл засалч
>Эмнэлгийн хоол зүйч
>Спортын эмч
>Урьдчилан сэргийлэх төвийн эмч, сувилагч, резидент, анагаахын чиглэлийн оюутнуудад
>Эрүүл мэндтэй холбоотой, эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хэн бүхэнд нээлттэй шүү.

✅ ТА манай нийгэмлэгт нэгдэж, гишүүнээр элсэхийг хүсвэл доорх линкээр бүртгүүлээрэй. 👇👇👇
https://forms.gle/rNaDYNtmw25CCGbj8

☎️Лавлах утас: 5522-2228
@ Цахим шуудан: mongolianlifestylemed@gmail.com
Facebook: https://www.facebook.com/share/1BxAZsdu5r/?mibextid=wwXIfr

#НОЙР #ЭрүүлМэнд #алтанэмч

Монголын Эрүүл Амьдралын Хэв Маягийн Анагаах Ухааны Нийгэмлэг гишүүнчлэлийн элсэлтээ авсаар байгаа шүү 👇👇👇Нийгэмлэгийн г...
28/02/2026

Монголын Эрүүл Амьдралын Хэв Маягийн Анагаах Ухааны Нийгэмлэг гишүүнчлэлийн элсэлтээ авсаар байгаа шүү 👇👇👇

Нийгэмлэгийн гишүүддээ дараах боломжуудыг олгож байна 🤗🤗🤗
✅Эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны сургалт, шалгалтын талаарх мэдээллээр хангагдах, оролцох
✅Сургалт, эрдэм шинжилгээний хуралд хөнгөлөлттэй оролцох
✅Гишүүдэд зориулсан мэдээллийг хүлээн авах, ашиглах
✅Дэлхийн болон Азийн Эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны холбооны олон улсын хурлын талаарх мэдээллээр хангагдаж, оролцох боломж бүрдэх;
✅Нийгэмлэгээс зохион байгуулж буй үйл ажиллагаа, арга хэмжээ (уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг, явган аялал...гм)-тэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол шуурхай авах, хөнгөлттэй нөхцөлөөр оролцох
✅Салбарын шагнал, урамшуулалд нийгэмлэгээс тодорхойлуулах

❇️ГИШҮҮНЧЛЭЛД :
>Нарийн болон ерөнхий мэргэжлийн эмч
>Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
>Сэтгэл засалч
>Эмнэлгийн хоол зүйч
>Спортын эмч
>Урьдчилан сэргийлэх төвийн эмч, сувилагч, резидент, анагаахын чиглэлийн оюутнуудад
>Эрүүл мэндтэй холбоотой, эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хэн бүхэнд нээлттэй шүү.

✅ ТА манай нийгэмлэгт нэгдэж, гишүүнээр элсэхийг хүсвэл доорх линкээр бүртгүүлээрэй. 👇👇👇
https://forms.gle/rNaDYNtmw25CCGbj8

☎️Лавлах утас: 5522-2228
@ Цахим шуудан: mongolianlifestylemed@gmail.com
Instagram: lifemedmon

#сэтгэцийнэрүүлмэнд #НОЙР #ЭрүүлМэнд #тамхи #Дасгал #сэтгэцийнэрүүлмэнд #хооллолт #алтанэмч

✍️ Манай нийгэмлэгийн хувьд 2026 ондоо шинэ залуу “Lifestyle medicine  doctor”-уудаа угтан авсан сайхан жил эхэлж байна ...
23/02/2026

✍️ Манай нийгэмлэгийн хувьд 2026 ондоо шинэ залуу “Lifestyle medicine doctor”-уудаа угтан авсан сайхан жил эхэлж байна 🤩

📌 Та бүхэндээ нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүдээ танилцуулъя 👇👇👇

✅Өөрийн болон хайртай дотны хүнийхээ амьдралын хэв маягийг сайжруулах, засах, эмчлэх талаар сонирхож байвал та манай багт нэгдээрэй 👍
✅️ Олон, олон эмч мэргэжилтнүүд энэ чиглэлээр мэргэшин архаг өвчний тархалтыг бууруулах, эрүүл чанартай амьдрахад нь хүн амаа чиглүүлэх болно гэж итгэж байна.
✅️ Амьдралын хэв маягийн анагаах ухаан нь өвчний илэрч буй шинж тэмдгийг дарахаас илүү архаг өвчинд хүргэдэг суурь шалтгаанд анхаарч эмчлэх, урьдчилан сэргийлэх, бүрмөсөн эрүүлжихэд нь өвчтөнтэй хамтарч ажилладаг.

Тун удахгүй зарлах манай сургалтанд бүртгүүлээрэй.

#сэтгэцийнэрүүлмэнд #НОЙР #ЭрүүлМэнд #тамхи #Дасгал #сэтгэцийнэрүүлмэнд #хооллолт #алтанэмч

Монголын эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны нийгэмлэгийн танилцуулга ЛАЙВ-аар уулзацгаая.  2026/02/12 буюу Пүрэв...
11/02/2026

Монголын эрүүл амьдралын хэв маягийн анагаах ухааны нийгэмлэгийн танилцуулга ЛАЙВ-аар уулзацгаая.

2026/02/12 буюу Пүрэв гарагт 17.00 цагт

Нийгэмлэгийн гишүүнчлэлийн линкийг хавсаргав :
https://forms.gle/rNaDYNtmw25CCGbj8

Амьдралын хэв маягийн анагаах ухаан бол ирээдүй. Lifestyle medicine is the future (T. Colin Campbell, PhD)Архаг өвчин эм...
27/01/2026

Амьдралын хэв маягийн анагаах ухаан бол ирээдүй.
Lifestyle medicine is the future (T. Colin Campbell, PhD)
Архаг өвчин эмгэгт хүргэж буй суурь шалтгаануудад анхаарч, зан үйл өөрчлөх ЖОР бичихгүйгээр зовиур, шинж тэмдэг дарах эмчилгээ хийгээд өнөөгийн эрүүл мэндийн салбарын зардал дийлдэхгүй болно.
Манай нийгэмлэгт нэгдээрэй. Тун удахгүй гишүүнчлэл элсүүлэх мэдээлэл хүргэх болно. Мөн ээлжит сургалтаа зарлана. Та бүхэн биднийг дагаж байгаарай.

#ЭрүүлМэнд #алтанэмч #Сэтгэцийнэрүүлмэнд #нойр #Эслэг #тамхи #хооллолт

💡ЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ  ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА. Архаг өвчний эмчилгээнд шинж тэмдэг дарахаас 💊, 💉илүү,  зан үйлийн өөрчлөлтийн ...
18/12/2025

💡ЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА.
Архаг өвчний эмчилгээнд шинж тэмдэг дарахаас 💊, 💉илүү, зан үйлийн өөрчлөлтийн зөвлөгөө өгөх, хянах нь эмчилгээний эхний сонголт байдаг.

🩺Анагаахын боловсролд архаг өвчин эмгэгийн суурь шалтгаан болох хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, өвчтөний зан үйл өөрчлөх талаар судлах хөтөлбөр байдаггүй.

Иймд нотолгоонд суурилсан амьдралын хэв маягийн анагаах ухаан өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хөгжиж буй салбар болж байна.

Манай нийгэмлэгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан кредиттэй сургалтыг 2026 оны 1-р сард төлөвлөсөн.
Та бүхэн манай пейжийг дагаж байгаарай.

Эмч бидний эмнэлзүйн практикт хамгийн их тохиолддог боловч хамгийн их эргэлзээ, асуулт дагуулдаг сэдэв болох "Дислипидеми буюу Өөх тосны солилцооны алдагдал" юм. Энэ талаар доор дэлгэрэнгүй танилцуулья!

Европын Зүрхний Нийгэмлэг (ESC) болон Европын Атеросклерозын Нийгэмлэг (EAS)-ээс гаргасан 2019 оны удирдамж, мөн саяхан шинэчлэгдсэн 2025 оны нэмэлт өөрчлөлтүүд (Focused Update)-ийг үндэслэн энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.

Монгол улсын хувьд ESC-ийн удирдамж зааврыг түлхүү ашигладаг бөгөөд 2018 оны ЭМСайдын А/337 дугаар тушаалаар батлагдсан Дислидемийн оношилгоо, эмчилгээний зааврыг мөрдлөг болгон хэрэглэж байгаа билээ. Түүнчлэн Зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, Артерийн гипертензи, Архаг ишемийн удирдамж, Чихрийн шижингийн эмнэлзүйн заавар зэрэг тус бүрт тодорхой тусгагдсан байдаг.

➡ Өвчтөнүүд "Миний холестерин хэвийн хэмжээнд орчихлоо, одоо эмээ зогсоож болох уу?", "Би өөх идэхгүйгээр яаж амьдрах юм бэ?", "Эм уухгүйгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болох уу?" гэх мэт олон асуултыг тавьдаг. Зүрх судасны өвчлөл, нас баралт МУ-д тэргүүлэх байр суурийг эзэлсээр байгаа энэ үед бидний, ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нарын үүрэг оролцоо энэ асуудалд туйлын чухал байдаг билээ. Энэхүү нийтлэлээрээ эдгээр асуултад ШУ-ны үндэслэлтэй, хамгийн сүүлийн үеийн нотолгоонд суурилсан хариултыг өгөхөөр зорилоо.

1️⃣ “Хэвийн хэмжээ" гэж байхгүй, "Эрсдэлд суурилсан зорилтот түвшин" гэж бий

Юуны өмнө бид нэгэн хуучин ойлголтыг халж, шинэ хандлагыг бүрэн эзэмших хэрэгтэй байна. Лабораторийн шинжилгээний хариу дээрх "Reference range" буюу лавламж хэмжээг хараад өвчтөнд "Таны холестерин хэвийн байна" гэж хэлэх нь орчин цагт туйлын хангалтгүй, бүр зарим тохиолдолд “алдаатайд” тооцогдохоор болоод байна.

2019 оны ESC/EAS удирдамж болон 2025 оны шинэчлэлтийн гол үзэл баримтлал бол "Зүрх судасны нийт эрсдэл". Өөрөөр хэлбэл, Бага нягтралтай липопротеин (LDL-C)-ы зорилтот түвшин нь тухайн хүний зүрх судасны эрсдэлээс шууд хамаарна. Эрсдэл өндөр байх тусам LDL-C-ыг илүү ихээр бууруулах шаардлагатай! Өөрөөр хэлбэл "Бага байх тусам сайн" (The Lower, The Better) гэсэн зарчим улам бүр батжисан байна.

Шинэ удирдамжаар эрсдэлийн үнэлгээг хийхдээ бидний сайн мэдэх SCORE үнэлгээнээс SCORE2 болон SCORE2-OP (70-аас дээш насныханд зориулсан) үнэлгээ рүү шилжихийг зөвлөсөн. Энэ нь зөвхөн нас баралтаар зогсохгүй, зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг бусад хүндрэлүүдийг хамтад нь тооцдогоороо давуу талтай.

Тэгэхээр эмч таны ширээн дээр холестерины шинжилгээний хариу ирэхэд хамгийн түрүүнд хийх үйлдэл бол тоог харах биш, харин өвчтөнөө харах явдал юм. Энэ хүн тамхи татдаг уу? Даралт нь ихэсдэг үү? Чихрийн шижинтэй юу? Нас нь хэд вэ? Эдгээр хүчин зүйлс дээр үндэслэн эрсдэлийг нь тооцсоны дараа л тэр хүний LDL-C ямар байх ёстойг шийднэ. Жишээлбэл, зүрхний шигдээс болж байсан өвчтөний LDL-C нь 2.0 ммоль/л байхад лабораторийн хариу дээр "хэвийн" гэж харагдаж болох ч, удирдамжийн дагуу бол энэ нь "маш өндөр" бөгөөд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай түвшин юм. Учир нь маш өндөр эрсдэлтэй бүлэгт LDL-C нь 1.4 ммоль/л-ээс бага байх, мөн суурь түвшнээсээ 50%-иар буурсан байх гэсэн хатуу шалгуурыг тавьж байна.

2️⃣Амьдралын хэв маягийн өөрчлөлт

Эмийн эмчилгээтэй эн зэрэгцэх эмчилгээ
Монгол эмч нарын хувьд өвчтөндөө амьдралын хэв маягийг өөрчлөх зөвлөгөө өгөх нь заримдаа "хад мөргөх" мэт санагддаг. Мах, өөх тосны хэрэглээ өндөртэй манай орны нөхцөлд энэ нь амаргүй боловч, бид зөвлөгөөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжихүйц байдлаар өгөхийг хичээх хэрэгтэй.

➡ Хооллолт: Өөхөө хасах уу? Махаа багасгах уу? Олон өвчтөн "Би бараг цагаан хоолтон болох ёстой юу?" гэж асуудаг. Хариулт нь ҮГҮЙ. Гол асуудал нь ханасан өөх тос (saturated fat) болон транс тосны хэрэглээг бууруулахад явдал юм. Ханасан өөх тос нь элэгний LDL рецепторын идэвхийг бууруулж, цусан дахь "муу" холестериныг ихэсгэдэг.

👍 Монголчуудын хувьд дараах зөвлөгөөнүүд үр дүнтэй байж болох юм:

•Өөхтэй махыг бүрмөсөн хорихын оронд өөхийг нь ялгаж хэрэглэх, дотор өөх, амархан царцдаг өөхний хэрэглээг хязгаарлах.

•Транс тос буюу маргарин, үйлдвэрийн аргаар боловсруулсан жигнэмэг, нарийн боов, түргэн хоолны хэрэглээг эрс багасгах. Эдгээр нь LDL-ийг нэмэгдүүлээд зогсохгүй, судас хамгаалагч HDL (өндөр нягтралттай липопротейн) -ийг бууруулдаг тул зүрх судасны системд "давхар цохилт" болдог.

•Эслэг (fiber) бол гол түлхүүр. Манай хооллолтод хамгийн их дутагддаг зүйл бол ногоо, жимс, бүхэл үр тариа. Эслэг нь цөсний хүчлийг гэдсэнд өөртөө шингээж гадагшлуулж улмаар элэг холестериноос шинэ цөсний хүчил үүсгэх шаардлагатай болж, улмаар цусан дахь холестериныг зарцуулж эхэлдэг. Өвчтөндөө "Махаа хас" гэхийн оронд "Махан дээрээ аяга ногооны салат нэмж ид" гэж зөвлөх нь илүү хэрэгжих магадлалтай.

➡ Хөдөлгөөн ба Жин: Биеийн жингийн илүүдэл, ялангуяа хэвлийн таргалалт нь триглицерид ихсэх, HDL буурах гол шалтгаан болдог. Долоо хоногт дор хаяж 150 минутын дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөн (хурдан алхах, дугуй унах) хийх нь зөвхөн липидийн үзүүлэлтүүдийг сайжруулаад зогсохгүй, инсулин мэдрэг чанарыг сайжруулж, артерийн даралтыг бууруулдаг.

➡Архи ба Тамхи: Тамхи татах нь судасны ханыг гэмтээж, LDL холестерин судсанд хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг тул тамхинаас бүрэн гарахыг зөвлөх хэрэгтэй. Харин архины хувьд, хэтрүүлэн хэрэглэх нь триглицеридийг эрс нэмэгдүүлдэг тул гипертриглицеридеми буюу триглицерид өндөртэй өвчтөнд архийг бүрэн хориглох шаардлагатай.

3️⃣ “Эмээ хэзээ зогсоох вэ?"
Энэ бол эмч нарын хувьд хамгийн чухал хэсэг юм. Өвчтөнүүд ихэвчлэн 3-6 сар эм уугаад, шинжилгээний хариу хэвийн гарахад эмээ зогсоочихдог. Үүнийг бид маш тодорхой тайлбарлаж, ойлгуулах ёстой.

➡ Дислипидемийн эмчилгээ, ялангуяа Статин эмчилгээ нь "Ханиадны эмчилгээ" биш, харин "Даралтны эмчилгээ"-тэй ижил зарчмаар явагддаг. Бид артерийн гипертензитэй өвчтөнд даралтны эм уугаад 120/80 болоход "Та эдгэрчихлээ, эмээ зогсоо" гэж хэлдэггүй. Яг үүнтэй адил, өөх тос бууруулах эмчилгээ нь урьдчилан сэргийлэх, хянах эмчилгээ юм. Хэрэв өвчтөн эмээ зогсоовол, элэгний холестерин үйлдвэрлэл буцаад нэмэгдэж, хэдхэн долоо хоногийн дотор липидийн үзүүлэлтүүд анхны өндөр түвшиндээ очно. Үүнийг дагаад зүрх судасны эрсдэл буцаад нэмэгдэнэ. Тиймээс, Зүрх судасны өндөр болон маш өндөр эрсдэлтэй хүмүүст статин эмчилгээ нь насан туршийнх байх магадлал өндөр гэдгийг анхнаас нь ойлгуулах хэрэгтэй. Харин тунг зохицуулах, өөрчлөх асуудал байж болно.

➡ Статины айдас ба бодит байдал: Элэг, ходоод гэмтээх вий гэсэн айдас өвчтөнүүдийн дунд түгээмэл байдаг. Гэвч судалгаагаар статины шалтгаант элэгний ноцтой гэмтэл маш ховор тохиолддог (100,000 хүнд 1-ээс цөөн). Статин ууж байх үед элэгний фермент (АЛАТ) бага зэрэг нэмэгдэх нь элэгний үйл ажиллагаа алдагдаж буйн шинж биш бөгөөд ихэнхдээ түр зуурынх байдаг. Харин ч статин нь зүрхний шигдээс, тархины харвалтаас сэргийлэх тул болзошгүй жижиг эрсдэлээсээ хэд дахин илүү тустай юм.

4️⃣ Эмийн сонголт ба 2025 оны шинэчлэлтүүд

➡ Статин - Эмчилгээний тулгуур чулуу. Статин бол хамгийн эхний сонгох ёстой эм хэвээр байна. Өндөр эрсдэлтэй өвчтөнд бид өндөр тунтай (High-intensity) статин (жишээ нь: Аторвастатин 40-80мг, Розувастатин 20-40мг) зөвлөх ёстой. "Бага тунгаар эхлээд үзье" гэдэг хандлага нь өндөр эрсдэлтэй өвчтөнд цаг алдах, эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай.

➡ Эзетимиб - Хамтрагч. Статины дээд тунгаар зорилтот түвшинд хүрэхгүй бол, эсвэл өвчтөн статиныг уух боломжгүй бол Эзетимибыг эмийн эмчилгээнд нэмж бичих нь стандарт эмчилгээ болсон. Эзетимиб нь холестерины шимэгдэлтийг гэдсэнд саатуулдаг бөгөөд статинтай хавсарч хэрэглэхэд LDL-C-ыг нэмэлтээр 15-20% бууруулдаг. 2025 оны шинэчлэлтээр, хэрэв өвчтөн зүрхний цочмог шигдээс (ACS) болсон үедээ аль хэдийн статин ууж байсан бол, шууд Эзетимибийг статинтай хавсарч эхлэхийг зөвлөх болсон. Энэ нь "Эрт, хүчтэй цохилт өгөх" стратеги юм.

➡ Шинэ эмийн бүлгүүд: Bempedoic Acid ба PCSK9 дарангуйлагчид. 2025 оны шинэчлэлтээр Bempedoic Acid хэмээх шинэ эмийн талаар онцолсон. Энэ эм нь статин уух боломжгүй (statin-intolerant) өвчтөнүүдэд маш сайн сонголт болж байна. Уг эм элгэнд холестерин үүсэлтийг саатуулдаг боловч булчинд нөлөөлдөггүй тул булчин өвдөх гаж нөлөө үзүүлдэггүй давуу талтай. Мөн PCSK9 дарангуйлагчид (Evolocumab, Alirocumab) болон Inclisiran зэрэг тарианууд нь LDL-C-ыг маш эрчимтэй бууруулдаг биотехнологийн гайхамшигтай эмүүд юм. Эдгээрийг "Маш өндөр эрсдэлтэй", эмийн эмчилгээнд үр дүнгүй байгаа хүмүүст зөвлөнө.

5️⃣ Анхаарах ёстой онцгой бүлгүүд ба шинэ зөвлөмжүүд

➡ Липопротеин(a): Таны өвчтөн LDL холестерин нь хэвийн байхад харвалт, зүрхний шигдээсээр өвдсөн үү? Шалтгаан нь липопротейн а (Lp(a)) байх магадлалтай. Энэ нь удамшлын гаралтай, судас хатуурал болон тромбоз үүсгэдэг липопротеин юм. 2019 болон 2025 оны удирдамж нь насанд хүрсэн хүн бүрийг амьдралдаа ядаж нэг удаа Lp(a)-аа шинжлүүлэхийг зөвлөсөн. Хэрэв Lp(a) >50 мг/дл (>105 нмоль/л) байвал зүрх судасны өндөр эрсдэлтэйд тооцно. Харамсалтай нь одоогоор үүнийг шууд бууруулах батлагдсан эм хараахан нэвтрээгүй байгаа ч, уг өвчтөний бусад эрсдэлт хүчин зүйлсийг (LDL, артерийн даралт, тамхи, биеийн жин гэх мэт) хатуу хянах шаардлагатайг юм.

➡ Триглицерид өндөр байвал яах вэ? Хэрэв өвчтөн статин ууж байгаа ч триглицерид өндөр (1.5-5.6 ммоль/л) хэвээр байвал зүрх судасны эрсдэл өндөр хэвээр байна гэсэн үг. Энэ тохиолдолд 2025 оны шинэчлэлтээр Icosapent ethyl (цэвэршүүлсэн EPA) буюу Омега-3 бэлдмэлийг өндөр тунгаар (2г-аар өдөрт 2 удаа) хэрэглэхийг зөвлөж байна. Энгийн загасны тос эсвэл хүнсний нэмэлтүүд (DHA/EPA холимог) нь зүрх судасны эрсдэлийг бууруулдаггүй болохыг сүүлийн үеийн судалгаанууд (STRENGTH, OMEMI-судалгаанууд) харуулсан тул эмч нар энгийн нэмэлтүүдийг эмчилгээний зорилгоор зөвлөхөөс татгалзах хэрэгтэй.

➡ Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд: 2025 оны удирдамжид нэгэн хатуу анхааруулга орсон нь Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. "Улаан будааны хөрөнгө" (Red yeast rice) зэрэг холестерин бууруулдаг гэх нэмэлтүүд нь зүрх судасны эрсдэлийг бууруулдаг гэсэн хангалттай нотолгоо байхгүй, мөн аюулгүй байдлын асуудал (статинтай ижил гаж нөлөө үзүүлэх боломжтой) байгаа тул эдгээрийг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг ЗӨВЛӨХГҮЙ (Class III, Level 😎 гэж заасан байна. Эмч бид өвчтөндөө энэ талаар үнэн зөв мэдээлэл өгч, баталгаагүй бүтээгдэхүүнд мөнгөө үрэхгүй байхыг сануулах нь зүйтэй.

📌Дислипидемиын менежмент бол зөвхөн тоо бууруулах тухай биш, харин тухайн хүний насыг уртасгах, чанартай амьдралыг хадгалах тухай асуудал юм.

ЧАГНУУР ХАМТ ОЛОН

22/08/2025

Address

Mahatma Gandhi Street
Ulaanbaatar
17011

Opening Hours

Monday 09:00 - 17:00

Website

https://forms.gle/4A68ZgJtULPNgqGa8

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Association of Lifestyle Medicine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mongolian Association of Lifestyle Medicine:

Share