Нараа бариа засал /Naraa Baria Zasal

Нараа бариа засал /Naraa Baria Zasal Манай бариа маш өвөрмөц техниктэй хийгддэг бөгөөд үр дүн ч өндөр гэдэгт эргэлзэхгүй байж болно шүү

02/11/2023

Цөс шингэн үед тосонд уусамхай амин дэмүүд болох Д3 шингэлт сайтай байдаг.

07/08/2023

Хөөрч хөшихөө больж хүзүүний чангарсан булчин сулараад ядрахгүй гоё болдог шүү
88223665 99703665

31/07/2023

Шинэ 7 хоногийн мэндээ
Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж найман сар минь наашаа айсуу

Манай бариа заслын төв нь Бүтэн биеийн шар тостой бариаХуян тараах нурууны булчин суллагааХүүхдийн бүх төрлийн бариа Цөс...
28/07/2023

Манай бариа заслын төв нь
Бүтэн биеийн шар тостой бариа
Хуян тараах нурууны булчин суллагаа
Хүүхдийн бүх төрлийн бариа
Цөс угаах ,цөсний нугаралт арилгах эмчилгээ
Жирэмсэний бариа
Горьдсон мөөм
Өвдөг ,нурууны шивүүр
Хуян шар уснаас салгах шивүүр
Зүрхний хий ,бөөрний хий арилгах бариа
Савны хий гаргах бариа зэргүүдийг хийж үйлчилж байна .
Хаяг :1 хороолол 33 байр 7 орц 222 тоот
Цаг авах утас 88223665 99703665

28/07/2023

Өдөр бүрийн зөв хэвшил бол байнгын дархлаа өндөртэй байна гэсэн үг.

27/07/2023

Бүтэн биеийн шар тостой бариа сав голын хий гаргах нийлээд 60000
Курс нь 3 хоног

25/07/2023

Мэдрэлийн судас дарагдах нь ийм аюултай
Та бүхэндээ Едил эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг. Эдгээр мэдрэлүүд дарагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ.

1. Хүзүүний нэгдүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.

2. Хүзүүний хоёрдугаар үе хоорондох мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.

3. Хүзүүний гуравдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.

4. Хүзүүний дөрөвдүгээр үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал, мөр үү хөшиж өвдөх зовиуртай болно

5. Хүзүүний тавдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад гар бадайрах, чинэрэх зовиур илэрдэг.

6. Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилно.

7. Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад цөс өтгөрөх, цөсний хана зузаарна.

8. Сээр нурууны тавдугаар үеийн мэдрэл дарагдахад элэгний үйл ажиллагаанд саатал учирч элэг нянг ихээр хурааж өгдөг.

9. Сээр нурууны зургадугаар үеийн мэдрэл дарагдахад ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх,өвчүүний ард зовиурлана.

10. Сээр нурууны 7, 8 дугаар үеийн мэдрэл дарагдахад нойр булчирхай, дэлүүний үйл ажиллагаа мууддаг.

11. Сээр нурууны 9, 10, 11 дүгээр үеийн мэдрэл дарагдахад бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна.

12. Бүсэлхийн нэгдүгээр үеийн мэдрэл дарагдахад бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж өтгөн ялгарахад саад учирч болно.

13. Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад тухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

14. Бүсэлхийн 4, 5 дугаар үеийн мэдрэл дарагдахад бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.

Жоомны онолНэгэн зоогийн газрын зөөгчийн энгэр дээр нэлээн томоохон жоом нисч ирээд суучихав. Бүсгүй тэр даруй орилж, үс...
25/07/2023

Жоомны онол

Нэгэн зоогийн газрын зөөгчийн энгэр дээр нэлээн томоохон жоом нисч ирээд суучихав. Бүсгүй тэр даруй орилж, үсчин бөөн юм болов. Нөхцөл байдлыг хяналтаас алдахгүйн тулд хажууханд нь захиалга авч байсан зөөгч тэр даруй ирсэн боловч, эхний зөөгчийн цохиж унагасан балагт жоом нөгөө бүсгүйн толгой дээр гарч суухад, аврахаар ирсэн бүсгүй эхний зөөгчөөс ч илүү реакц гаргав. Энэ завсар эхний зөөгчид захиалга өгөх гэж байсан хүмүүс тухгүйтэн зоогийн газрыг орхисон бөгөөд, хоёр бүсгүйн сандрал, орилоон халдвар тарааж, өөр дээр нь жоом суугаагүй ч эргэн тойронд нь байсан зарим хүмүүс эмх забараагүй байдалд автаж, таагүй нөхцөл байдал заалыг дүүргэв.

Энэ бүхнийг харж байсан үйлчлэгч охин тайван хүрч ирээд, үсчиж байсан зөөгчийг барьж аван, толгойноос нь жоомыг салгаж, барьсан чигтээ зөөлөн алхсаар хаалгаар гаргаж хаяв.

- Үнэндээ жоом ийм байдлыг үүсгэв үү?
- Хэрэв жоом ийм айдас хүйдсийг үүсгэсэн юм бол үйлчлэгч охинд энэ нь яагаад нөлөөлсөнгүй вэ?

Үнэндээ жоом биш, гэнэтийн нөхцөл байдлыг хяналтандаа авч, хариу үйлдэл үзүүлж мэдэхгүй/чадахгүй хүмүүс жоомны онолын хохирогч болдог. Үүнийг жоомны онол гэнэ.

Тэгхээр,
- Замын түгжрэл
- Тэнэг дарга
- Эхнэрийн үглээн
- Нөхрийн уур уцаар
- Хүүхдийн дүрсгүйтэл
- Нийгмийн бухимдал миний/таны бухимдал цухлыг хүргээд байгаа хэрэг биш байх нь!
Тэр бүхэнд хариу үзүүлж чадахгүй байгаа бидний чадал тэнхээ л тиймхэн байх нь!

Эндээс:
1. Бид аливаад реакци үзүүлээд яваад байж болохгүй нь...
2. Аливаад эрүүл, ухамсар давамгайлсан, шийдэлд төвлөрсөн хариу үйлдэл үзүүлж сурах... Зөөгчид реакцалсан, харин үйлчлэгч охин хариу үйлдэл үзүүлсэн
3. Реакц ямар ч асуудалгүй, зөнгөөрөө л гардаг. Харин хариу үйлдлийг хүн бодож, дүгнэж, ухамсар ажиллуулж байж хийх болдог.

Есөн хүсэл нь биелсэн хүн аз жаргалтай байдаг юм биш, есөн шидийн юм тохиолдсон ч зөвөөр давдаг хүн аз жаргалтай.

Гэр бүл судлаач,
Т.Бямбатогтох

 #СЭРЭМЖЛҮҮЛЭГ ❗❗❗Голио сорж болохгүй!!!Залуу хүн мэдлэггүйгээс болоод маш буруу үйлдэл хийж байна. Маш товчхон тайлбарл...
25/07/2023

#СЭРЭМЖЛҮҮЛЭГ ❗❗❗
Голио сорж болохгүй!!!
Залуу хүн мэдлэггүйгээс болоод маш буруу үйлдэл хийж байна. Маш товчхон тайлбарлая. Азийн орнууд тэр тусмаа өмнө хятад юннань японд ургамлын харшилд царцааг хэрэглэдэг. Царцааны бэлдмэл гэж байхаас гадна шууд хуурч иддэг. Харин голиог огт хэрэглэдэггүй. Голио өвс ургамлаас гадна махан идэштэй. Энд тэндэхийн сэг зэм үхсэн мэрэгчээр хооллоно. Ихэнх голионы гэдсэнд туузан хорхой үржсэн байдаг бөгөөд голионы гэдсийг гаргаад үзэхээр мушгираад байж байдаг. Адуу үхэр өвс идэж байхад голио хазагдаж гэдсэнд нь орсноор туузан хорхой үржиж адуу үхэр турж эцэстээ үхэхэд хүрдэг. Хүний ходоодонд орсон нь шулуун гэдэс бүдүүн гэдсэнд үржиж том цүдгэр гэдэс үүсгэж эсвэл турж эцэж амьдаараа өтний хоол болж эхэлдэг. Зарим нь урт болсоор байгаад ходоодны амаар цухуйж гарч ирэх тохиолдол бий. Мөн гэдсэн дотор нь туузан хорхой өндөглөж шулуун гэдэс болон шүлсээр гадагшилдаг бөгөөд ахуйн замаар эргэн тойрондоо халдварлаж бусдыг өвчлүүлдэг. Ам шүлс аяга гар ор хөнжил гэх мэт замаар өндөг халдварлаж дараагийн хүний ходоодонд үржиж эхэлдэг. Фасебүүкээр
"Голионы бөгсийг амьдаар нь сорох аян өрнөөд байх шиг бна. Голио нь бие дотроо 50мянга хүртэлх тооны, 18 төрлийн шимэгч шавжны өндөг, 140 орчим өвчин үүсгэх нян, вирус, бүр тахлын нян ч тээх тохиолдол байдаг гэдгийг анхааруулъя"

Би танд чухал мэдээлэл өглөө. Та шейрлэж бусдад хүргэнэ үү.

Хоол зүйч М.Пүрэвжав: ЦАГААН ГУРИЛ, БАНТАН, ХОНИНЫ СҮҮЛ, ӨӨХ ТОСОН ДАХЬ ОМЕГА-3-ЫН ТАЛААРЦагаан гурил гэдсэнд орж, наалд...
24/07/2023

Хоол зүйч М.Пүрэвжав: ЦАГААН ГУРИЛ, БАНТАН, ХОНИНЫ СҮҮЛ, ӨӨХ ТОСОН ДАХЬ ОМЕГА-3-ЫН ТАЛААР

Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан "Зөв хооллолт-Эрүүл мэндэд" уулзалтыг ШУТИС-ийн номын санд өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр "Хоол, хүнсний талаарх ташаа мэдээлэл, түүнээс үүдэх зарим үр дагавар" сэдэвт илтгэлийг Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав танилцуулсан юм.

Тэрбээр ярианыхаа эхэнд хооллолтын талаарх ташаа мэдээлэл, үүнээс үүдэх сөрөг үр дагавар их байна. Тиймээс ч "Зөв хооллолт-Эрүүл мэндэд" уулзалтыг зохион байгуулах нэг шалтгаан болсон. Халдварт бус өвчлөлийн 70-80 хувь нь буруу хооллолтоос шалтгаалдаг. Иймд хоол, шим тэжээлийн талаарх зөв, зохистой мэдээллийг иргэдэд өгснөөр мэдлэг, хандлага, дадалд нь нөлөөлөх боломжтой гэдгийг дурдлаа.

Түүний илтгэлийн онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.

Өнгөрсөн хугацаанд нийтийн дунд хооллолттой холбоотой төөрөлдсөн худал, ташаа мэдээлэл их гарсан. Манайхан эмч нарыг худлаа ярихгүй гэж итгэдэг. Гэтэл одоо худал ярьдаг эмч нар ч бий болсон байна. Тухайлбал, “Монголчуудын хоногийн хоолонд Омега-3 эх үүсвэр бараг байхгүй тул нэмэлт хэрэглэх шаардлагатай. Учир нь загасны мах хэрэглэдэггүй” гэж та бүхэн сонссон байх. Омега-3-ын реклам шиг зүйлийг Б.Дугархүү эмч хэлсэн байдаг.

Энэ мэдээлэлд залруулга хэлье. Монголчууд таван хошуу малынхаа махыг хоол хүнсэндээ өдөр бүр хэрэглэж байна. Хэдийгээр загасны маханд байдаг шиг их биш ч, малын мах бага хэмжээгээр Омега-3-ыг агуулдаг. Хэрэв монголчуудын хоногийн хоолонд Омега-3 байдаггүй байсан бол альцгеймер өвчин тусах өндөр эрсдэлтэй байх байсан. Гэтэл манай хөгшчүүл дотор энэ төрлийн өвчин маш ховор тохиолддог. Бид малын махыг өдөр болгон иддэг учраас Омега-3 байгаа гэсэн үг.

Нэг хэсэг “Хүүхдэд бантан өгөх нь муу” гэж нэлээд ярилаа. Энэ бол хийж байгаа технологитойгоо шууд холбоотой. Усан дотор хэдхэн ширхэг мах буцалгаад дээр нь цагаан гурил хийвэл шим тэжээлгүй болно. Харин ясны шөл, ногооны шөл, махны шөлөнд хийгээд өгвөл илүү шим тэжээлтэй.

Монголчуудад кофены хуурай сүүг "Milk" гэж ойлгуулсан. Яг үнэндээ энэ бол сүү биш, ургамлын тос. Кофены хуурай сүүг найруулаад нялх хүүхдээ угжиж байхыг хүртэл харж байлаа. Өмнө цэцэрлэг, сургуулиудад хүртэл кофены сүү өгдөг байсан тохиолдол бий. Бид хүүхдэдээ сүү өгөх ёстой. Гэтэл сүүгээ орлуулаад ургамлын тос өгч байсан үзэгдэл гарч байсан.

Энэ хуурай сүүг гадаадад "Alternative non-dairy cream" гэж нэрлэдэг бөгөөд сүү биш, ургамлын тос. Та бүхэн аливааг худалдаж авахдаа найрлагыг нь харж байх нь чухал. Жишээлбэл, хуурай сүүний найрлагад глюкоз сироп, ургамлын гаралтай тос, цэвэршүүлсэн ус, хүнсний нэмэлтүүд, байгалийн гаралтай амт үнэр оруулагч, хүнсний будаг зэрэг ордгийг харж болно.

Ийм зүйлээр тэжээсэн хүүхдүүд насанд хүрээд өвчин тусвал гайхах зүйлгүй. Энэ мэтчилэн буруу, ташаа мэдээлэл эргээд хүмүүст асар сөрөг үр дагавар авчирч байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас coconut oil-ыг хамгийн муу буюу "worst" тос гэж мэдээлсэн байдаг. Гэтэл coconut oil 93 хувь ханасан тос гэж ташаа мэдээлж байна. Зүүн өмнөд Азийн улс орнууд coconut тосоо л сурталчилж, зах зээлд гаргахаас өөр яах юм бэ. Тэдэнд өөр тос байхгүй шүү дээ.

Гэтэл малын сүүл 50 хувь нь ханасан тос, 50 хувь нь ханаагүй тос агуулдаг. Энэ тосыг хүмүүс мөрөөдөж байна. Гэтэл бид өөрт байгаа зүйлээ идэхгүй мөртлөө бүтэн ханасан тос авчраад хэрэглэдэг. Түүнчлэн ургамлын тос дотроос "Наранцэцэгийн тос"-ыг муу гэж яриад байгаа. Ургамлын тос л бол ургамлын тос гэдгийг хэлье.

Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан. Цагаан гурил дотор агуулагддаг гол уураг бол глютен. Гэтэл глютенийг шууд утгаар нь цавуу гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, үүнийг цаасан дээр зураг наадаг цавуу шиг ойлгоод байгаа юм. Энэ бол цавуу биш, зүгээр ийм нэртэй уураг. Гурилын цавуулаг шинж чанарыг илтгэж байгаа болохоос гэдсэнд наалдана гэдэг ойлголт хэзээ ч байхгүй.

Сүүлдээ хүний гэдсийг зүгээр л сантехникийн хоолой шиг ойлгож байна. Ус хийгээд л угаана гэх механик ойлголттой байж болохгүй. Хүний бие гэдэг бол тэр чигээрээ бодисын солилцоо бүхий ухаалаг систем юм.

Төмс идэх муу гэж мэдээлэл гарсан. Мэдээж жингийн илүүдэлтэй хүн төмс их идэх, тэр дундаа хуурч, шарж идвэл таргалалтад нөлөөлнө. Гэхдээ төмсийг Дэлхийн зүрх судасны холбооноос кали, натрийн хамгийн зохистой харьцаатай байдаг гэж мэдээлсэн нь бий.

Дээрх бүх мэдээллээс чухам юу хэлэх гээд байгаа вэ гэвэл, хоол гэдэг бол хэмжээ байдаг юм хэмээн хоол зүйч М.Пүрэвжав нэмж хэллээ.

Эх сурвалж : Ikon.mn

"Михачи" компанийн захирал И.ТОМОКО : Японы 10 мянган йенийн дэвсгэрт дээр байдаг Мэйжигийн үеийн агуу эрдэмтний “Хүнээс...
24/07/2023

"Михачи" компанийн захирал И.ТОМОКО : Японы 10 мянган йенийн дэвсгэрт дээр байдаг Мэйжигийн үеийн агуу эрдэмтний “Хүнээс доор хүн гэж байхгүй, бас хүнээс дээр хүн гэж үгүй” гэсэн алдартай үг бий. Товчхондоо хүн бол амьтан ч биш, бурхан ч биш гэсэн санаа л даа. Хуманизм гэх ойлголтыг анх удаа Японы нийгэмд энэ хүн оруулж ирсэн юм. Түүнээс өмнө хүнээс дээгүүр хүн гэж байсан. Өөрөөр хэлбэл Мэйжигээс өмнө хүн бурхан ч, амьтан ч байсан. Энэ эрдэмтэн анхны англи хэлтэй япончуудын нэг, барууны соёлтой ойрхон байсан учраас Японд хүмүүнлэг нийгэм бүтээхийг зорьсон байдаг юм. Одоо ч тэр хүний байгуулсан их сургууль Японд бий. Боловсролд маш их анхаарсан.

Монголчууд хуманизмыг нинжин сэтгэл гэж ойлгодог. Монголчуудын хувьд нинжин сэтгэлийг зөөлөн сэтгэл, зөөлөн чанартай холбодог бол япончууд тийм биш. Нинжин сэтгэлийн хэмжээний хувьд япон, монгол аль нь ч бай хүн л учраас нэг их ялгаагүй. Гэхдээ япончууд зөөлөн байхыг сул доройд тооцдог. Найзууд маань зовлон, асуудал яриад мөнгө асууж ирдэг. Би үгүй л гэдэг. Миний хувьд өрөвдөхгүй байгаадаа биш. Эцсийн эцэст зарчмаараа явж байсан нь надад амар.

Хуманизм бол нинжин сэтгэлээс тэс өөр асуудал. Японд хуманизмыг хүн ямар байх ёстой вэ гэсэн зарчмын асуудал гэж хардаг. Жишээ нь, би зарчмыг хүнлэг байхын үндэс гэж үздэг учраас бусдад мөнгө зээлдэггүй. Манай нөхөр хүнд зөөлөн хандахыг хуманизм гэж боддог учраас зориод ирсэн хүмүүсийг өрөвдөж мөнгө зээлээд байдаг. Өнөөдөр нэг хорт хавдартай охин фэйсбүүкт пост бичлэг оруулж хандив гуйсан байсан. Би мөнгө өгөөгүй. Тэр охины цаана цахим орчинд бичлэг ч оруулах чадалгүй өвчиндөө шаналаад нас барж байгаа олон хүүхэд бий шүү дээ. Ийм зовлонтой бүх хүүхдийн асуудлыг шийдэж чадахгүй ганц хоёрт нь халааснаасаа мөнгө гаргаж өгөх нь хуманизм биш. Ийм асуудалд яаж хандах ёстой вэ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдэх вэ гэдэг зарчмыг гаргаж ирэх системтэй байх нь л хуманизм. Энэ чинь л хүмүүнлэг нийгэм.

Жирэмсний хугацаанд хэрэглэх хоолны агууламжУураг нь хүүхдийн эрхтэн систем бүрэлдэн тогтох, булчингийн хөгжлийг сайжруу...
17/07/2023

Жирэмсний хугацаанд хэрэглэх хоолны агууламж
Уураг нь хүүхдийн эрхтэн систем бүрэлдэн тогтох, булчингийн хөгжлийг сайжруулахад чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол, хүнсний зүйлд үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно.

Өөх, тос - Жирэмсэн байх үед бүх эрхтний ачаалал эрс нэмэгддэг учраас алдагдсан илчлэгийг хангах зорилгоор өөх тос хэрэглэнэ. Амьтны гаралтай өөх тос бага, ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Амин дэм, эрдэс бодисууд - Биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэн, эрхтэн тогтолцооны тогтвортой үйл ажиллагааг хангах үүргийг гүйцэтгэнэ. Амин дэм, эрдэс бодисуудыг агуулсан хоол тэжээлд ургамлын гаралтай төрөл бүрийн хүнсний зүйл, жимс, сүү, загас, цагаан идээ орно.

Төмөр, фолийн хүчил - Цусны бүтэц, төлжилтөнд голлох үүргийг гүйцэтгэж, төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ. Фолийн хүчил ургийн тархи, нуруу нугас хөгжин бүрэлдэхэд чухал нөлөөтэй ба гаж хөгжлөөс урьдчилан сэргийлнэ.

Address

Хаяг: СХД 1-р хороолол 33 байр 7-р орц 2 давхар 222 тоот/бор угсармал 9 давхар/
Ulaanbaatar

Telephone

+97699703665

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нараа бариа засал /Naraa Baria Zasal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share