11/01/2024
~Зүрх~
Цус, Хүчилтөрөгч зүрхэнд дутагдах үед цээжээр хөндүүрлэх, зүрх базлах, хүнд юмаар дарж байгаа юм шиг мэдрэмж төрөх шинж тэмдэг илэрнэ.
Зүрх нь сэтгэл хөдлөл хэт их илрэх эсвэл биед их ачаалал авахад өвддөг бол хүндэрвэл энгийн үед ч өвдөж эхэлдэг.
Тэгвэл та бидэнд илэрсэн ч хэзээ ч зүрхтэй холбож бодохооргүй шинж тэмдгүүд таны зүрх өвдөж байгааг илэрхийлж байдаг байх нь.
1. Хурхирах🤔
Энэ нь мэдээж өөр энгийн шалтгаанаас үүдэлтэй байж болох ч хурхиралтыг эмчилснээр зүрхний өвчлөл үүсэх магадлалыг бууруулж болдог гэнэ шүү.
2. Буйлнаас цус шүүрэх🩸️
Буйлны өвчин ч зүрхтэй холбоотой байх боломжтой гэнэ. Хамгийн аюултай нь периодонтит ба энэ үрэвсэл нь эрүүний ясыг гэмтээж болзошгүй байдаг. Түүнчлэн энэ өвчин зүрхний судас хатуурах, шигдээс үүсэх гол хүчин зүйл болдог гэнэ.
3. Хүзүү, мөр хөшиж өвдөх
Хүзүү, мөр заримдаа бүр эрүү хавиар дарагдаж байгаа мэт өвдөх нь өөр шалтгаанаас үүсэлтэй байж болох ч зарим үед зүрх өвдөх гэж байгааг илэрхийлж байдаг гэнэ шүү.
4. Ходоод халуу шатах
Ходоод гэдэсний дээд хэсгээр халуу шатах, цанхайх, бөөлжис цутгах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд ч мөн адил зарим тохиолдолд зүрхний өвчнийг анхааруулж байгаа дохио байж мэдэх юм.
Админ нь өөрөө олж уншсан хачирхалтай хэрэгтэй санагдсан мэдээллээ хуваалцъя гэж бодлоо😉