07/03/2025
ҮЕ МӨЧНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ШИМ ТЭЖЭЭЛТ ХҮНСҮҮД 💪🍏
Ахмад настай хүмүүсийн дунд түгээмэл тохиолдож тэдний хөдөлгөөний чадвар алдалтыг үүсгэдэг эмгэгийн нэг нь остеоартрит юм. Остеоартрит буюу үе ясжих эмгэг нь 60-аас дээш настай эмэгтэйчүүдийн 18%, эрэгтэйчүүдийн 9.6% нь тухайн өвчнөөр шаналж байна. Энэ өвчний тархалт 2050 он гэхэд 130 саяд хүрэх төлөвтэй байна. 🕰️
Хүнсний найрлагыг ойлгон таньж, үе мөчний өвчнөөс сэргийлэн хөдөлгөөний чадвараа хадгалах боломжтой талаар энд өгүүлье.
🌿 ҮЕ МӨЧНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАДГАЛДАГ ШИМ ТЭЖЭЭЛД:
1. Омега-3 тосны хүчил 🐟🥑
Омега-3 тосны хүчлүүд нь эйкозаноидуудын солилцоонд нөлөөлдөг тул үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөн түүнчлэн омега 3 нь эсийн мембран бүтэц дэх омега-6 тосны хүчлүүдтэй хамтарч үрэвслийг өгөөгч простагландин ба лейкотриений нийлэгжилтийг бууруулах замаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Омега-3 хүчил нь өвчин намдаах үрэвслийн эсрэг дааврын бус эмийн үйлдлийг дэмжин остеоартриттай хүний эмчилгээнд ашиг тустай байдаг.
Омега 3-аар баялаг хүнсний бүтээгдэхүүнд загас 🐠, ургамлын тос 🌻, хушга 🌰, улаан түрс 🍣, өндөг 🥚, маалингын үр 🌾, нарсны самар 🌲 ордог.
2. Полифенолууд 🍇🍷
Остеоартриттай хүнд полифенолуудын 2 аргаар эмчилгээний үйлдэл үзүүлдэг:
- Үрэвслийг үүсгэгч цитокины нийлэгжилтийг дарангуйлж үрэвсэл даамжрахаас сэргийлнэ.
- Антиоксидант үйлдэл үзүүлэн эдийн гэмтэл үүсгэгч чөлөөт радикалуудыг саармагжуулж, үе мөчний эдийг исэлдэлтээс үүдсэн эдийн гэмтэл үүсэхээс хамгаалдаг.
Нилээд түгээмэл судлагдсан полифенолуудын нэг бол куркумин 🧂 юм. Куркумин турмерик, хар перец, карри, цагаан гаанд агуулагддаг. Мөн EGCG нь ногоон цайны 🍵 гол полифенол, ресвератрол - улаан дарс 🍷, жимс 🍇, самар 🌰 зэрэгт агуулагддаг, генистейн нь шар буурцагны бүтээгдэхүүнд агуулагддаг изофлавон 🌾, нобилетин - цитрус жимсэнд байдаг 🍊, гидролиз болох таннин ба пунзанин нь анар жимсний полифенол юм. 🍎
3. Витамин К 🥦
Oстеоартрит өвчний үед К витамины үүрэг нь онцгой чухал ач холбогдолтой юм. Энэ нь ясны эд, мөгөөрсний бат бөх чанарыг хадгалах остеокальцин болон мөгөөрсөн холбох эдийн бүтцийн уургийн нийлэгжилтэд оролцдог. К витамин дутагдах эсвэл огт байхгүй бол эдгээр уургууд хэвийн нийлэгжиж, үйл ажиллагаа явуулж чадахгүй бөгөөд улмаар үе мөчний бүтцийн эвдрэл үүсэхэд нөлөөлдөг. К витамины ийн дутагдалтай хүмүүст мөгөөрсний хэлбэр алдагдах, өвдөгний мениск холбоос гэмтэх эрсдэл өндөр байдаг бол К витамины дутагдлыг засахад үе хоорондын зайн нарийсалтыг багасдаг. К витамин хүний биед 2 хэлбэртэй байдаг бөгөөд К1 витамины гол эх үүсвэр нь ногоон навчит ногоо 🥬 (бууцай, брокколи), ургамлын тос 🌻, К2 витамин нь гэдэсний нянгаар хүний биед үүсгэгддэг. 🦠
Эмийн хавсарсан эмчилгээ 💊:
Өвчин намдаах үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийг дээрх нэр дурдагдсан шим тэжээлээр баялаг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээтэй хослуулах нь эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхээс гадна сэргээн засах эмчилгээний үр дүнг сайжруулах нөлөөтэй юм.