28/08/2025
За тэгээд хэл сурна гэснийхээ хэдэн жилийн ой дээр яваа юм биш биз, хиймэл оюун ашиглаад хэлээ сайжруулах олон боломж байдаг. Хадгалаад аваарай. Үнэгүй хэр нь үр дүнтэй хэдэн апп-ыг санал болгож байна.
🌟 ChatGPT5 Voice (OpenAI)
- Ямар давуу талтай вэ? ChatGPT-ийн апп дээр “Voice” функцээр шууд ярилцаж, хүссэн сэдвээр чөлөөтэй дадлага хийж болно. Танд хариу өгөхдөө зөв дуудлагаар ярьж, алдааг тань засаж, зөвлөгөө өгнө.
- Үнэ: Үнэгүй хувилбар байгаа, гэхдээ pro хувилбар нь илүү ухаалаг, хурдан.
- Яаж ашиглах вэ? ChatGPT app татаж ав → Voice товчийг дар → Англиар асуулт асууж, өдөр тутмын яриа хийгээрэй.
- Жишээ: “Let’s practice a job interview in English. Please correct my mistakes.”
🌟 Google Gemini
- Ямар давуу талтай вэ? Зарим бүс нутагт voice chat дэмждэг. Англиар бичиж эсвэл ярьж дадлага хийж болно. Алдааг тань засаж, зөв найруулгаар хариу өгнө.
- Үнэ: Үнэгүй
🌟 Duolingo - Ялангуяа анхан, дунд шатныханд тохиромжтой.
- Ямар давуу талтай вэ? Ярианы, сонсголын дасгалуудыг AI-тай хамт хийх боломжтой. Дуудлага шалгаж, алдааг засаж өгнө.
- Үнэ: Үнэгүй (сурталчилгаатай), эсвэл Plus хувилбар нь төлбөртэй.
🌟 ELSA Speak - Мэргэжлийн дуудлага сайжруулахад нэн тохиромжтой.
- Ямар давуу талтай вэ? Дуудлага, аялга засахад AI-р тусална. Өөрийн дуудлагыг бичиж, яг аль авиан дээр алдсан, хэрхэн засахыг зааж өгдөг.
- Үнэ: Үнэгүй хэсэгтэй, бүрэн хувилбар нь төлбөртэй (сарын 5-7$ орчим).
🌟 HelloTalk AI, Tandem AI
- Ямар давуу талтай вэ? AI болон бодит хүнтэй хоёулантай нь чат, яриа хийж болдог. AI нь танд алдаагаа засах, зөв хэллэг санал болгоно.
- Үнэ: Үнэгүй (суурь хувилбар), нэмэлт төлбөртэй функцүүдтэй.
🌟 YouGlish
- Ямар давуу талтай вэ? Аль ч үг, хэлц үгийг бодит видео дээр англи хэлтэй хүмүүс хэрхэн дууддагийг сонсох, дагаж унших, дуудлагаа хөгжүүлэх давуу талтай.
- Үнэ: Үнэгүй
Хэрхэн үр дүнтэй хэрэглэх вэ?
- Өдөр бүр 10-15 минут ярилцах/унших дадлага хийвэл хамгийн хурдан ахиц гарна.
- ChatGPT Voice болон ELSA Speak апп-ууд хамгийн бодит, шууд ярианы ур чадвар сайжруулахад үр дүнтэй гэж хэрэглэгчид дүгнэсэн.
- Duolingo, HelloTalk, Tandem нь анхан, дунд шатанд илүү тохиромжтой, чөлөөтэй яриа, үгийн баялаг нэмэхэд тусална.
- AI-тай өдөр бүр ярилц: “Let’s talk about travel today.”, “Can you correct my pronunciation?” гэх мэтээр сэдэв нэмж болно.
- Алдаагаа засуулж, зөв дуудлагаар дахин хэлэхийг хүсээрэй.
- AI-тай role-play хийж, бодит амьдралд гарах ярианд бэлд: Жишээ нь, “Let’s practice ordering at a restaurant.” гэх мэт.
- Өөрийн яриаг бичиж, сонсоорой: Өөрийн дуудлагыг сонсоод алдаагаа засах нь хурдан ахих шалтгаан болдог.
Хиймэл оюуныг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хэрэглээний AI MASTER онлайн сургалтын шинэ анги элсэлт эхэлсэн.
Хичээл 2025 оны 9 сарын 10 -30 хүртэл үргэлжилнэ.
🚀 Хиймэл оюун ухааны анхан шатны ойлголттой болно.
🚀 Сонирхолтой платформууд дээр ажиллаж, хэрэглэж сурна.
🚀 Өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн цааш хөгжих боломжтой.
Хичээл групптээ 3 сар хадгалагдах учир нөхөөд үзэж болно.
Төлбөр 210.000₮
Энэ сургалт анхан шатныханд зориулж, Монгол хэлээр явах болно. Бүртгэлийг чатаар хийж байна. Мэдээлэл авахыг хүсвэл 1 гэсэн коммент үлдээгээрэй, эсвэл над руу чатаар холбогдоорой.