07/11/2025
Болох болохгүйг мэдэхгүй учраас эгц урдаас нь зураг авч чадсангүй. Яаж ийгээд л талархал илэрхийлмээр санагдаад🙏
Цамбагаравын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн сувилагч бүсгүйн зураг. Би сайн танихгүй ээ, нэрийг нь ч мэдэхгүй.
Манай хүн хаа нэг сандаргаад тусламж авахаар ирэхдээ энэ бүсгүйн ээлжинд 2 ч удаа таарсан байх. Өнөө өглөө үүрээр мөн л чилээрхээд ирсэн, эчнээ танил болсон энэ бүсгүйн гараа таарсан.
Яасан ч шаламгай юм бэ, яасан ч элгэмсүү, эерэг юм бэ, сандарсан надад л лав бөөн түшиг🙏♥️
За танай хүн жаахан сул байна шүү, унагачихав аа, зөөлөн яваад бие засуулаад ирээрэй, за болсон уу, гайгүй юу, бие засаж чадсан уу гээд л... Хайр хүрэм.
Баярлалаа маш их♥️♥️♥️
Таньдаг хүн байвал дамжуулаад өгөөрэй ♥️♥️♥️ Гарч гүйгээд л шоколад авчирч өгмөөр санагдсан, даанч санаа зовоод😛