05/12/2025
Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл. Стандарттай Монгол
хариуцлага,хяналтын тогтолцоог хэрэгжүүлье
Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл Стандарттай Монгол аян хэрэгжиж байгаад талархан амжилт хүсье.
Монгол улсын иргэдэд чанар стандартын шаардлага хангасан, аюулгүй эм,эмнэлгийн хэрэгсэл хэрэглэж байгаад хяналтыг хэрэгжүүлж, үндэсний болон олон улсын стандартыг мөрдөж батламж, итгэмжлэл олгодог субьект бол Монгол улсын стандарт хэмжил зүйн газар.
Монгол улсын гаралтай эм, эмнэлгийн хэрэгслийг төрөөс дэмжин, чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнд давуу эрх олгож байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд Дотоодын давуу эрх авч тендерт оролцох зорилгоор монополь эрх бүхий дотоодын эмийн үйлдвэрүүд MNS эрүүл мэндийн технологийн стандартгүй мэс заслын самбай, ороох боох материалд Тохирлын гэрчилгээг ямар ч хяналтгүй авч байна.
Тухайлбал Мөнхийн тун ХХК Монгол улсад бүртэгдээгүй стандарт аваагүй мэс заслын 8 нэр төрлийн ариун самбайд тохирлын гэрчилгээ авах зорилгоор MNS 6623-1:2016 мэс заслын нэг удаагийн хэрэгсэл мэс заслын малгайн, эмйин савлагаа, чанарын хяналтын фармакофейн МУҮФ 2011, фармакофейн өгүүлэмж ҮФӨ 2023 болон ОХУ-ын ГОСТ-ын марлийн техникийн үзүүлэлтийг үндэслээд Стандарт хэмжил зүйн газраас ахлах мэргэжилтэн Д.Болормаа ямар ч хяналтгүй, шууд Тохирлын гэрчилгээ ологож байна.
Эрүүл мэндийн технологийн стандартыг баталж хэрэгжүүлдэг эрх бүхий байгууллага өөр стандартын баримт бичиг бүрдүүлээд ирж байхад түүнийг үндэслээд Монгол улсын үндэсний стандартын гэрчилгээг хууль журам зөрчиж олгож болохгүй.
Стандарттай Монгол байцгаая