24/04/2024
Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд байрлах Астра Рүүт ХХК-ийн ЭМТ УРГАМЛЫН үрийн плантациас хураан бэлтгэсэн
🌱50гр -10,000₮
🌱1кг-180,000₮
Хунчир нэрийн дэлгүүр болон үрийн дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа бөгөөд 1кг-аас дээш хүргэлттэй.
Утас: 94111029
️Хунчирын ашиг тус:
✅️Үндэс: Хунчирын үндэс нь амьд бие махбодод дархлааг бий болгогч манай гариг дээрх хамгийн хүчирхэг ургамал юм. Хунчир нь цусан дахь холестериний хэмжээг буруулах, даралт тогтворжуулах, цусан дахь саахарын хэмжээг бууруулах гэх мэт эмчилгээний олон ач тустай. Хунчирын үндсийг 3-5 жил ургуулан 8-10 сарын хооронд хураан авна.
✅️Дээд навч: Хунчирын навчны дээд хэсгийг 7-8 сарын хооронд хураан авч жигнэх болон хуурах аргаар боловсруулж хатаана. Хунчирын навч нь селень, цайр, төмрийн агууламж өндөр бөгөөд хамгийн сайн чанарын цай болдог.
✅️Доод навч, иш: Хунчирын навч ишийг 9, 10-р сард хураан авч хатаан малын тэжээл бэлтгэнэ. Энэхүү тэжээлийн уургийн агууламж нь царгаснаас 20%-иар өндөр байдаг тул малын маш сайн тэжээл болдог.
💚Хунчирын байгаль орчинд үзүүлэх нөлөө
Хунчир болон бусад буурцагтны овгийн олон наст ургамал нь элсний нүүдлийг зогсоож, хөрсний чийгийн балансыг барьдаг цөлжилтийн эсрэг ургамал юм. Хунчир тариалсанаар хөрсний үржил шим дээшлэхийн зэрэгцээ ялзмаг нэмэгдэж, хөрсний азотын хэмжээ ихэснэ. Хунчир хураан авсан талбайд бусад төрлийн тарималыг тариалахад бордоо шаардлагагүйгээр арвин ургац ургана. Элэгдэж доройтсон хөрсийг олон наст ургамал тариалж сэргээдэг.
🟢Тариалах заавар
Хунчирыг үр болон үрсэлгээгээр тариалж болно. Үрээр тариалах үед 5, 6-р сард элс, хайргатай, чийг багатай хөрсөнд тариалах нь нэн тохиромжтой. Чийгийн агууламж ихтэй дан хар шороон хөрсөнд тохиромжгүй. Хөрсийг 50-60см гүнд хүртэл боловсруулна. Үрийг 1,5-2см-ийн гүнд суулгах ба мөр хооронд 30-75см, үр хооронд 2-10см зайтай байна. Энэхүү хэмжээнүүд нь хөрс, чийг, хэдэн жил ургуулахаас хамаарч харьцангүй байна. 1га талбайд үрийн орц 10-30кг байна.
Монгол хунчирын үр нь гадуураа зузаан хальсан бүрхэвчтэй байдаг тул шууд суулгаж болохгүй. Жижиг талбайд багахан үрээр тариалах бол үрээ усанд дэвтээн бэлцийсэн хэсгээс нь авч тариална. Том талбайд их хэмжээгээр тариалах бол үйлдвэрийн аргаар гадна хальснаас салгаж тариалалтад бэлтгэнэ. Үр нь 5-10 хоногийн дараа соёолж эхлэх ба газрын дээд хэсэгт 15см орчим ургатал нь хөрсийг чийгтэй байлгана. 2, 3 дахь жилүүдэд хөрсний чийг ихэдвэл үндэс ялзарч үхжих аюултайг анхаарна уу.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян- Улаан тосгон Астра Рүүт ХХК.