Топуна эмнэлэг Topuna emneleg

Топуна эмнэлэг Topuna emneleg Топуна эмнэлэг нь 15 ортой, дотор, уламжлалт, сэргээн за?

07/08/2023

ГАНГА ӨВСНИЙ АЧ ТУС

Монголчууд бид үнэтэй цайтай эм, витамин, сүлжээний элдэв дээдийн бэлдмэл гэсэн хор хэрэглэхээсээ илүү Монгол хөрс шороонд ургаж, Монгол хүний бие онцлогт тохирсон, байгалийн аура, биеийн энергийг дэмжиж өгдөг ариун дагшин өвс ургамлаа шүтэж хэрэглэх ёстой юм шүү. Өвөг дээдэс маань ганга өвсний ид шидийг гайхан биширч, амьдрал ахуйдаа байж болох бүх хувилбараар нь ашигладаг байсныг олон жишээгээр хэлж болохоор байна. Гангыг ууж, утаж, дэрлэж, идэж дуундаа хүртэл “Ариун ганга” гэж оруулж ирсэн нь цаанаа учиртай билээ.Ингээд ариун сайхан үнэртэй, айл гэрт буй муу энергийг хөөж сайн сайхныг урин дууддаг увидастай ганга өвсний гайхамшгуудыг хүргэж байна.

НЯН, ХАЛДВАРЫГ УСТГАЖ, УУШГИЙГ ЦЭВЭРЛЭНЭ.

Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь агаар дахь нян бактерийг устгаж, амьсгалаар хүний биед орсноор уушгийг цэвэрлэж биеийг эрүүлжүүлдэг. Арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх нян бактер, олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог хамгийн хэрэгтэй ургамал.

АМЬСГАЛЫН ЗАМ, ХООЛОЙН ӨВЧНИЙГ АНАГААНА.

Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.

АРЬСНЫ ХАРШИЛ, МӨӨГӨНЦӨР, ЯР ШАРХЫГ АРИЛГАНА.

Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг. Гангыг ууж, биеэ шавшсанаар нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг.

АМНЫ ХӨНДИЙГ ХАМГААЛЖ, ШҮДИЙГ ХОРХОЙТОХООС СЭРГИЙЛНЭ.

Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Байнга хэрэглэснээр амны хөндийн элдэв бактерийг устгаж таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээнэ. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтохоос сайтар хамгаалдаг.

ЭЛДЭВ ШАВЬЖ, ШУМУУЛ, ЦАГААН ЭРВЭЭХЭЙГ ҮРГЭЭНЭ.

Гангийг үүсгэж, утсахад жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргэдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавжнуудыг ганга өвсний үнэр, тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай.

СТРЕСС, БУХИМДЛЫГ ТАЙЛЖ ТАЙВРШУУЛНА.

Ганганы үнэр уушиг, судас болон оюун санааг “нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулахад ганга хамгийн чухал хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмчлээрэй.

ХӨХНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЖ ЦЭВЭРШИЛТИЙГ ХОЙШЛУУЛНА.

Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь биед дутагдаж буй дааврын ялгаралтыг нэмэгдүүлснээр цэвэршилтийг хойшлуулдаг.

ГАНГЫГ УУЖ ХЭРЭГЛЭХДЭЭ:

Ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит, уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулах, хеликобактерыг устгахад ууж хэрэглэхдээ 1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1 – 2 минут буцалгаад 1 – 2 цаг хандалж хэрэглэдэг. Өдөрт 70 – 100 мл-аар хоолноос өмнө 3 удаа уудаг.

17/06/2023

#Өнөөдөр ЭХЭМҮТ-ийн бидний ✋дэмжих үйлчилгээний✋ ажилтнуудын баярын өдөр. Хүмүүс эмнэлгийг эмч сувилагчаар л төсөөлдөг. 😍Тэгвэл тэдний ард дэмжих үйлчилгээний алба гэж байдаг. 👍Тэд эмнэлгийн 👫хүний нөөцийг бүрдүүлж, 👑удирдлагаар ханган, 👨‍💼санхүү эдийн засгийг зохицуулж, 📯сургалт сурталчилгааг түгээн, 🧑‍🎓эрдэм шинжилгээний судалгаатай бүтээл гаргаж, 💻техник технологи, мэдээлэл зүйн зохицуулалтыг хийж, 👨‍🔧цахилгаан, ус, дулааны эрсдлийг хааж, 👩‍🔬эм тариаг түгээж, 🧑‍✈️жолоо мушгиж зорьсон газар нь хүргэж, 👮аюулгүй байдлыг сахин хамгаалж, 👨‍🍳хоолоор эмнэн, 🕵️‍♂️шинжилгээ сорьцын хариу гарган, 👩‍💼тооцоо хийж тоо бодон дэмжих үйлчилгээг тасалдалгүй хангаж байдаг эрхэм хүмүүс❤️.
Монголын эх хүүхдийн төлөөх эрхэм үйлсэд нь амжилт хүсэж байна. Сайхан баярлаарай

07/05/2023

💕Бидний сувилагчид🩺
💕Бидний ирээдүй

15/03/2023
Дархлаа дэмжих, хордлого тайлах багц-Зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, сэргээх засах багц-Уушигны үйл ажиллагаа дэмжих,...
10/06/2022

Дархлаа дэмжих, хордлого тайлах багц
-Зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, сэргээх засах багц
-Уушигны үйл ажиллагаа дэмжих, сэргээх багц
🌸🌸🌸 Уг эмчилгээ нь ковидын дараах ядралт сульдал арилгах, уушгины үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хийгдэнэ. 🌸🌸🌸
👇👇👇 Хэрвээ таньд дараах шинж тэмдэг илэрвэл манай эмнэлэгт хандана уу.👇👇👇
⚜ Ядарч сульдах
⚜ Амьсгал давчдах
⚜ Чээж хөндүүрлэх
⚜ Ой тогтоолт муудах
⚜ Нойргүйдэх
⚜ Зүрх дэлсэх
⚜ Толгой эргэх
⚜ Үе мөч өвдөх
⚜ Стресс сэтгэл гутралд орох
⚜ Чих шуугих гэх мэт.
Эмчилгээний үр дүнд:
✅Уушигны нөхөн төлжилт эрчимтэй нэмэгдэнэ
✅Үнэр, амтаа алдах мэдрэмж хурдан сэргэнэ
✅Ядрах, сульдах шинж тэмдгүүд арилна
✅Халдвараас үүсэлтэй хордлого тайлагдана
Эмчилгээний заалт:
🔸 Ковидын халдварт өртсөн
🔸 Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор
🔸 Мэс ажилбар, мэс заслын дараах нөхөн сэргээлт шаардлагатай
🔸 Бүх төрлийн хордлого тайлах
🔸 Архаг ядаргаанд орсон, тогтмол сульдах шинж тэмдэгтэй хүмүүс
***Та 09:00-16:30 цагийн хооронд утсаар холбогдож цаг авч үйлчлүүлнэ үү!!***
📞ЦАГ АВАХ УТАС 70 005859
Хаяг: БЗД, 3-р хороо, 12-р хороолол 2, 57/5
(УХТЭ-ийн зүүн талд, Анужин зочид буудлын хойно)

эмчилгээний үргэлжлэх хугацаа 7 хоног #ӨДРИЙН #ЭМЧИЛГЭЭ

26/03/2022

Alcohol Addiction Treatment Center

Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ.Үүнд : 1. Бүх төрлийн яадаргаа ( амархан     яадарч сульдах)2. Архаг хууч өвчин сэ...
24/03/2022

Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ.

Үүнд :
1. Бүх төрлийн яадаргаа ( амархан яадарч сульдах)
2. Архаг хууч өвчин сэдэрсэн
3 Эрхтэн тогтолцооны эмгэг үүссэн
4. Амин дэм , уураг мөн хүчил төрөгчийн дутагдалд орсон
5. Нойргүйдэл болон мэдрэлийн яадаргаанд орсон
6. Хордлого харшилийн зориулсан эмчилгээг мэргэжлийн туршлагтай эмч баг хамт олон хийж гүйцэтгэж байна.

#ТОПУНА ЭМНЭЛЭГ

Мөн манай эмнэлэг дээр БУСАД ДАРХЛАА ДЭМЖИХ ДУСАЛ ТАРИЛГA-ууд хийгдэж байна.

Хаяг: 13-р хороолол улсын төв 2-р эмнэлэгийн зүүн талд .
Утас: 99915964 99109041

Сайн байна уу?Манай эмнэлэг үйлчлүүлэгч та бүхэнд-Архины хордлогын яаралтай тусламж-Дотрын өвчин-Ковидын дараах нөхөн сэ...
19/03/2022

Сайн байна уу?
Манай эмнэлэг үйлчлүүлэгч та бүхэнд
-Архины хордлогын яаралтай тусламж
-Дотрын өвчин
-Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ
-Бариа засал
-Хүчил төрөгчийн эмчилгээгээр үйлчилж байна.

Холбогдох утас: 99915964, 99109041,
70 005859

Address

Баянзүрх дүүрэг, 3-р хороо 12-р хороолол 2, 57/5
Ulaanbaatar

Telephone

+97670005859

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Топуна эмнэлэг Topuna emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Топуна эмнэлэг Topuna emneleg:

Share

Category