25/05/2026
Мөн анагаах ухааны салбарт дээгүүр чансаатай The Cochrane Library -д нийтлэгдсэн саяхны судалгаанд 5 хүртэлх насны хүүхдүүдийн амьсгалын замын хурц халдвараас сэргийлэхэд өдөр бүр тогтмол тунгаар Д амин дэм хэрэглэх нь онцгой нөлөөтэй нь нотлогдсон.
💧Өдөрт ердөө ганцхан дусал
Витамин Д-г өдөр бүр хэрэглэ. Монгол хүний биед Витамин Д үргэлж дутагдалтай байдаг. Шалтгаан нь энгийн. Манай орны өвөл урт, нарны гэрэл бага. Зун ч гэсэн хэрэглэх нь зүйтэй. Тиймээс нэмэлтээр заавал авах ёстой. Өдөрт 2000–5000 IU тунгаар уугаарай. К2-той хамт уух нь илүү үр дүнтэй. Д3 кальцийг шингээдэг бол К2 түүнийг яс руу чиглүүлж судасны хатуурлаас хамгаалдаг. 18 хорт хавдраас 30–40 хувь сэргийлдэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Дархлаа, нойр, эрч хүч, сэтгэл зүйн байдалд бүгдэд нь шууд нөлөөлдөг.
Жилд нэг удаа цусны шинжилгээ хийлгэж, эмчийн заавраар тунгаа тохируулаарай.
– 40 нг/мл-ээс дээш бол хэвийн
– 20– 40 нг/мл бол бага зэргийн дутагдалтай
– 20-оос доош байвал архаг дутагдал гэж үздэг.
Та шинжилгээ хийлгэж үзсэн үү?