26/03/2023
Вазелиныг магтмаар санагдав 😍
Бидний хэлж заншсанаар вазелин, үндсэн нэршил нь Petroleum Jelly✨️
✨️✨️Давуу талууд:✨️✨️
📌Хуурай арьс, уруул, зовхинд түрхэх
Хамгийн найдвартай чийгшүүлэгчдийн нэг. Жишээ нь зовхи хамгийн нимгэн арьс тул хэр баргийн чийгшүүлэгчид тохирохгүй цочроох хандлагатай байдаг. Ийм тохиолдолд вазелин хамгийн зөв сонголт.
📌 Арьсны гэмтлийг хурдан төлжүүлэх
Жишээ нь зүсэгдсэн шарханд вазелин түрхсэнээр чийгшлийг хадгалж, шарханд бохир орохоос сэргийлж, сорви тогтохоос сэргийлэх тустай.
📌 Живхний шалтгаант тууралтад түрхэх
Живхний шалтгаант тууралтаас сэргийлэхийн тулд мамагийнхаа арьсыг хуурай, цэвэр байлгах нь хамгийн чухал. Харин нэгэнт тууралт гарсан тохиолдолд дээрх 2 чухал арчилгаагаа үргэлжлүүлэн мөн тууралтад нь вазелин түрхэхийг зөвлөж байна. 3-4 хоногт тууралт арилдаг ба хэрвээ үр дүнгүй бол арьсны эмчдээ хандаарай. Өөр шалтгаантай байж мэднэ шүү.
📌 Хумс хуурайшихаас сэргийлэх
Хумсаа ойрхо будуулдаг бол будаггүй үедээ вазилин түрхэж хэвшээрэй. Ингэснээр хумс усаа алдаж хуурайшин хугарахаас сэргийлнэ 😘
#арьсныэмч #арьсарчилгаа