24 цагийн ЭДГЭ шүдний эмнэлэг / EDGE implant clinic

24 цагийн ЭДГЭ шүдний эмнэлэг / EDGE implant clinic 3/4-р хорооллын эцэс Emart-ын хойно 13-р сургуулийн замын эсрэг талд ЭДГЭ төвд

15/09/2025

МЕТАЛЛ ШААЗАН БҮРЭЭС (PFM CROWN) ГЭЖ ЮУ ВЭ?

Металл шаазан бүрээс гэдэг нь нимгэн металл бүрхүүлийг гадуур нь шүдний өнгөтэй шаазан материалаар хучиж хийсэн бүрээс юм.

1.Давуу тал✅
Зөв зохиомжлогдсон ур хийц сайтай металл шаазан бүрээс нь шүдийг нөхөн сэргээх шүдэлбэрүүдийн дотроо хамгийн үзэмжтэй гоёмсог шүдэлбэрийн төрөлд хамаарах бөгөөд хүний төрөлхийн шүдтэй маш адилхан харагддаг. Түүнчилэн бат бөх чанар сайтай

2.Сул тал
Шаазан шүдэлбэрийн нэг сөрөг тал нь тэрээр хөрш шүдний паалан болон хөрш шүдэнд хийсэн металл бүрээсэний гадаргууд зүлгүүр шинж чанартай учир тэдгээрийг элэгдэлд оруулдаг.
Зарим үед хатуу зүйл хазсаны улмаас шаазан хагарч металлаасаа ховхорч унадаг. Монголчуудын хувьд хатуулаг ихтэй ааруул идэх, мах идэхдээ яс хазах зэргээр шаазан шүдийг хагалах нь элбэг тохиолддог тул шаазан шүдэлбэр зүүх үедээ ямар хоол хүнс хэрэглэх талаарх зааварчилгааг маш сайн өгч байх шаардлагатай.

3.Эрсдэл
Ямар нэг ноцтой эрсдэлт хүчин зүйл байхгүй боловч бүрээс зүүсэн шүд нь хожуу ямар нэг шалтгаанаар өвдөх юм бол тухайн шүдэнд сувгийн эмчилгээ хийх шаардлагатай болно.

4.Эмчилгээний хувилбар
Дан металл бүрээс байж болно

5.Эмчлэхгүй бол
Нэгэнт эмч тань бүрээс хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн бол таны шүд цоорол даамжирсан, тодорхой хэсгүүдэд хагарч цуурсан заавал нөхөн сэргээх шаардлагатай л гэсэн үг. Та шүдэндээ анхааралгүйгээр тэр чигт нь орхивол хэсэг хугацааны дараа шүдээ авхуулахаас өөр аргагүй болно.

15/09/2025
Метал цутгамал тагнайтай хиймэл шүд хийж байна.Цутгамал тагнайтай шүдДавуу тал :-Аманд зай бага эзэлнэ-Хэл ярианд өөрчлө...
10/09/2025

Метал цутгамал тагнайтай хиймэл шүд хийж байна.
Цутгамал тагнайтай шүд
Давуу тал :
-Аманд зай бага эзэлнэ
-Хэл ярианд өөрчлөлт бага оруулна
-Амтлах мэдрэмж алдагдах нь бага.
-Зажлалтыг физиологийн замаар дамжуулдаг буюу буйланд даралт өгөх нь бага.
-Зажлах үйлийг 90%-аар сэргээнэ.
-Кобальт хромын хайлш тул харшил үүсгэхгүй.
Үнийн хувьд:
Нэг талдаа шүдний тоо хамаарахгүй-400000₮

Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 3/4-р хороолол Emart-ийн хойно 13-р сургуулийн эсрэг талд ЭДГЭ төвд гаднаа машины зогсоолтой. Утас: 77413247

ШҮД ЦАЙРУУЛАХ ХАМГИЙН САЙН АРГАЧЛАЛ ЮУ ВЭ? ГЭДЭГ АСУУЛТАНД СУДЛААЧИД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХАРИУЛТ ӨГЧЭЭAmerican Ch...
28/06/2025

ШҮД ЦАЙРУУЛАХ ХАМГИЙН САЙН АРГАЧЛАЛ ЮУ ВЭ? ГЭДЭГ АСУУЛТАНД СУДЛААЧИД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХАРИУЛТ ӨГЧЭЭ
American Chemical Society шүдний эмч нар блон шүдний эмнэлгийн өвчтөн үйлчлүүлэгчидэд зориулан шүд яагаад өнгөө алддаг болон шүд цайруулах бүтээгдэхүүнүүдийг ашиглан шүдийг хэрхэн дахин өнгийг нь сэргээх тухай химийн шинжлэх ухааны үүднээс тайлбарласан видео мэдээлэл бэлтгэсэн байна.
Энэхүү мэдээлэлд шүдний паалангийн бүтцийн үндсэн нэгж гидроксиапатит болон түүнийг бүрдүүлэгч талст бүтцүүдийн дунд кальци ба фосфорын ионууд хэрхэн байрладаг тухай мэдээллийг дэлгэрэнгүй үзүүлжээ.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс, ундаа жүүсний будагч бодисууд шүдний паалангийн талстуудын дундуур нэвтэрч тэндээ наалдан үлддэг. Бид өдөр тутамдаа сттандарт амны эрүүл ахуйн хэрэгсэлүүд болох шүдний сойз, завсарын утсыг ашиглан тэдгээр бодисуудын дийлэнхийг шүдний паалангаас салгаж чаддаг ч зарим хэсэг нь паалангийн гүнд наалдан үлддэг. Энэ будагч бодисууд аажим аажимдаа хуримтлагдсаар таны шүд өнгөө алдаж шарлаж эхэлдэг. Энэхүү будагч бодсыг арилгахын тулд ихэнх хүмүүс шүд цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болдог. Гэрийн нөхцөлд хамгийн өргөн хэрэглэдэг шүд цайруулагч нь whitening strips буюу цайруулах наалт юм.
Ихэнх whitening strips-үүд нь найрлагандаа устөрөгчийн хэт исэл болон carbamide peroxide агуулсан гель хэлбэрийн бүтэцтэй байдаг. Эдгээр хоёр төрлийн бодисын шүдтэй харилцан үйлчилэн механизм нь адилхан бөгөөд исэлдсэн молекулууд нь шүдэнд наалдсан будгийг өөртөө шингээж шүдийг цайруулдаг. Шүдний өнгийг муутгахад нөлөөлдөг гол молекул нь chromophore бөгөөд гэрлийн долгионы уртаасаа хамаарч ямар өнгө үүсгэх нь тодорхойлогддог. Шүд цайруулах материалууд нь энэхүү chromophore молекулын үйл ажиллагааг таслан зогсоодог.
Шүд цайруулах хамгийн энгийн арга нь цайруулах үйлчилгээтэй шүдний оогоор шүдээ угаах аргачлал бөгөөд энэ нь шүдийг цайруулахын зэрэгцээгээр цэвэрлэх сайн талтай байдаг. Гэсэн хэдий ч шүдний оо нь шүдний гадаргууг зурж гэмтээх сөрөг талтай. Учир нь цайруулах оо нь өөртөө цахиурын нэгдэл бүхий зүлгэгч бодис агуулдаг. Хэдийгээр цайруулах оогоор шүдний гадаргуу хэсгийг сайтар цэвэрлэх боловч паалангийн гүнд байх будагч бодисуудыг авч чадахгүй байх дутагдалтай талтай.
Эцсийн дүндээ гэрийн нөхцөлд шүд цайруулах хамгийн сайн аргачлал нь устөрөгчийн хэт исэл агуулсан цайруулах бодис боловч шүд цайруулалтын үр дүн нь тухайн бодисын төрөл, концентраци, өвчтөний өөрийн шүдний нөхцөл байдал зэргээс хамаарах болохыг анхаарах нь чухал.
Хэрэв түргэн хугацаанд үр дүнтэй цайруулахыг хүсч байгаа бол хамгийн сайн аргачлал нь шүдний эмчид очиж мэргэжлийн түвшний үйлчилгээ авах юм. Хэдийгээр ялимгүй өндөр үнэтэй ч шүдний эмнэлгийн зориулалтын өндөр концентрацитай цайруулагч бодисуудын үр дүн нь маш түргэн хугацаанд гардаг,эмчийн хяналтан дор аюулгүй гэдгээрээ сайн талтай юм.

Шүдний эмнэлэгт имплант хийлгэхээр ирсэн үйлчлүүлэгч бүрийн биднээс асуудаг түгээмэл асуултын нэг нь “Хэрэв би имплант с...
28/06/2025

Шүдний эмнэлэгт имплант хийлгэхээр ирсэн үйлчлүүлэгч бүрийн биднээс асуудаг түгээмэл асуултын нэг нь “Хэрэв би имплант суулгац биедээ суулгавал хэзээ нэгэн цагт оношилгоо хийхэд сөрөг нөлөө учруулах уу?” гэдэг асуулт.
Хүмүүс имплантын суулгацыг металл бэлдэцээр хийдэг тул энэ нь өндөр давтамжийн цахилгаан соронзон орон үүсгэж эд эрхтний дүрсийг буулгадаг MRI оношилгоонд сөрөг нөлөө учруулах байх гэж ойлгодог. Мөн MRI оношилгоо хийдэг зарим нэг оношилгооны мэргэжилтнүүдийн энэ талын ойлголт дутуугаас болж хүмүүст буруу мэдээлэл өгөх нь бий.
Тэгвэл шүдний салбарт ашиглагдаж байгаа металлуудыг дотор нь Ferromagnetic metal ба Non-Ferromagnetic metal гэж 2 төрөл болгон ангилдаг. Ferromagnetic metal-н төрөлд хиймэл шүдэнд түгээмэл ашиглагддаг төмөр, гангийн хайлш, никель, хромын хайлш зэрэг хамаардаг.
Харин имплантын суулгацыг хийхэд ашигладаг цэвэр титан ба титаны хайлшууд нь Non-Ferromagnetic metal төрөлд хамаардаг. Энэ төрлийн металууд нь маш идэвхгүй тул соронзон оронд бараг нөлөө учруулдаггүй. Мэдээж цэвэр титан уу титаны хайлш уу гэдгээсээ хамаараад бага зэргийн нөлөө учруулж болох боловч тэр нь зөвхөн имплант суулгацын орчмын багахан зайд л нөлөөлөх тул биеийн бусад хэсгүүдийн оношилгоонд сөрөг нөлөө учруулахгүй.
Иймд та имплант суулгацтай бол санаа зоволтгүй MRI оношилгоонд орж болно. Өнөө цагт имплант эмчилгээ нь дэлхий нийтээр түгэн тархсан эмчилгээний төрөл тул та гэлтгүй дэлхийн сая сая хүн имплант суулгацтай ч MRI болон бусад оношилгоонд саадгүй орсоор байгааг бүү мартаарай.
Энд нэг сануулах зүйл нь харин та Ferromagnetic төрлийн төмөр, никель ба хромын хайлш агуулсан хуучны үеийн хиймэл шүдтэй бол MRI оношилгоонд сөрөг нөлөө учруулж болзошгүй тул аль болох эртхэн Non-Ferromagnetic материал болох церкон материалаар хийсэн шинэ үеийн хиймэл шүдээр солиулаарай.

⭐️   😁 гэдэг нь тухайн хувь хүнд өөрт нь хамгийн зохисон хувилбараар тэгш сайхан өнгөлөг цагаан шүдтэй инээмсэглэлийг би...
28/06/2025

⭐️ 😁 гэдэг нь тухайн хувь хүнд өөрт нь хамгийн зохисон хувилбараар тэгш сайхан өнгөлөг цагаан шүдтэй инээмсэглэлийг бий болгох зорилго бүхий нүүр ам судлаач эмч ажилтны хамтын үйл ажиллагаан дээр хийгдэх эмчилгээ юм.
🦷 нь маш бат бөх кристал бүтэцтэй хүний бие организмд 100% нийцтэй байдгаараа бүрээсний бусад төрлөөс хэд хэдэн давуу талтай. Өөрийн шүднээс өөлж засаад хэв авч лабораторид циркон материалаар зорж хийдэг согог засал гоо сайхны эмчилгээ юм. Та шүднийхээ хэлбэр болоод өнгийг өөрчлөх хүсэлтэй бол циркон бүрээсийг сонгоорой.
🦷 Бүрээсний өнгөний сонголтыг өөрийн шүдтэй адил цагаан өнгө буюу зэрэг үйлчлүүлэгчийн хүссэн өнгөөр хийх боломжтой
🛡Давуу талууд 🛡
🔹Байгалийн гэрэлтдэг өнгө нь гадаад байдлыг бодит харагдуулдаг. Саарал хөхөлбөр туяа харагддаггүй
🔹 Сонгосон өнгө нь цаг хугацааны явцад хувирдаггүй
🔹 Бат бөх бүтэц нь урт хугацааны туршид баталгаа болж өгдөг
🔹 Шүдний эргэн тойронд бактери үржих нөхцлөөс хамгаална
🔹 Харшил өгдөггүй материал учраас ихэнх хүмүүст тохирдог
🔹 Циркон нь хүний эрүүл мэндэд аюулгүй, буйлыг үрэвсүүлэхгүй, хордлого болон бусад сөрөг нөлөө үзүүлэхгүй
🔹 Шүдний гоо сайхан төдий зажлах үйлийг бүрэн нөхөн сэргээх боломжтой
🦷 Ямар хүмүүст тохиромжтой вэ?
🔹 Шүдний хэмжээ, хэлбэртээ сэтгэл хангалуун бус
🔹 Зуултын элэгдэлтэй жижиг шүд
🔹 Шүдний паалангийн их хэмжээний цооролтой, паалан муу
🔹 Үүдэн шүдний их хэмжээний заагтай
🔹 Шүд ургаагүй эсвэл авхуулсан тохиолдолд бүрээс болон гүүрэлсэн шүдэлбэр байдлаар нөхөн сэргээх
🔹 Үүдэн болон араа шүд их хэмжээний ломботой
🔹 Гажиг заслын аппарат зүүх боломжгүй тохиолдолд
📍 3/4-р хороолын эцэст Emart-ийн хойно 13-р сургуулийн замын эсрэг талд "ЭДГЭ"төвд
☎️ 77413247

26/06/2025
Авагддаг металл суурьтай шүдэлбэр RPD
07/02/2025

Авагддаг металл суурьтай шүдэлбэр RPD

24 цагийн ЭДГЭ шүдний эмнэлэг / EDGE implant clinic
29/01/2025

24 цагийн ЭДГЭ шүдний эмнэлэг / EDGE implant clinic

🦷👩🏻‍⚕️Эмчийн үзлэг, зөвөлгөө  #ҮНЭГҮЙ 😱Та цаг авч үйлчлүүлээрэй ☎️Утас: 77413247⏰Цагийн хуваарь: Өдөр бүр 24 цаг 🏥 Хаяг:...
14/05/2024

🦷👩🏻‍⚕️Эмчийн үзлэг, зөвөлгөө #ҮНЭГҮЙ 😱Та цаг авч үйлчлүүлээрэй ☎️Утас: 77413247⏰Цагийн хуваарь: Өдөр бүр 24 цаг
🏥 Хаяг: БГД 3/4-р хорооллын эцэс Emart-ийн хойно 13-р сургуулийн замын эсрэг талд ЭДГЭ төвд Утас: 77413247 #шүднийэмнэлэг #шүднийаппарат #шүднийэмчилгээ #шүднийэмнэлэг #24цагийншүднийэмнэлэг #Хиймэлшүдэлбэр #Авагддагшүдэлбэр #шүднийэмчилгээ #шүднийэмчилгээ #шүднийцоорол #имплант

Address

3/4-р хорооллын эцэс Emart-ийн хойно 13-р сургуулийн замын эсрэг талд ЭДГЭ төвд 77413247
Ulaanbaatar
00976

Telephone

+97677413247

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 24 цагийн ЭДГЭ шүдний эмнэлэг / EDGE implant clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to 24 цагийн ЭДГЭ шүдний эмнэлэг / EDGE implant clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram