ХЭРХЭН БҮТСЭН БЭ... ЭЦЭГ КОРПОРАЦИ
ТА нар үүнийг мэдэх үү.... бид 2018 оны 11-р сараас эхлэн Бүгд Найрамдах Турк улсын Станбул хотын арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон хувцас загвар , нэхмэлийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж ирсэн ба эхний 1 жилийн хугацаанд өөрсдийн болон гэр бүл, найз нөхдийн хэрэгцээнд хэрэглэгч болж ирсэн. Бид чанар стандарт үнийн судалгааг өөрсдийн биеэр мэдэрч ирсэн билээ. Ингээд бид ярилцаж энэхүү мэдэрсэн зүйлсээ Монголын ард түмнийхээ нэгээхэн хэсэгт ч гэсэн хүргэхийн сацуу Турк нэрийн дор хоосон хөөрөгдөлд хүргэдэг Хятад гэж нэрлэгддэг хуурамч чанарын стандарт хангаагүй нас богинотой бараа бүтээгдэхүүнээс ангид байлгаж , таны үнэт цаг болон хичээл зүтгэлээрээ олсон мөнгө санхүүг үргүй хоосон зарцуулахгүй байх тал дээр анхаарал хандуулахаар шийдсэн юм. Ингээд бид та бүхэндээ зориулж ФЭЙС БҮҮК ПЭЙЖ ХУУДАС нээж түүнийгээ ТУРК НЭХИЙ, ТАНСАГ ҮНЭРТЭН гэж нэрийдсэн билээ. ӨӨӨӨӨӨӨ МЭДЭЭЖ та гайхаж байгаа байх. зөвхөн турк нэхий юм бол юун ТАНСАГ ҮНЭРТЭН бэ гэж..... бид ингэж явахдаа алдарт францын тансаг үнэртэн болох CHANEL, DIOR, HUGO BOSS, BURBERRY, CK, GIORGIO ARMANI D&G гэх мэт үнэртэнгүүдийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг эзэмшигч,үйлдвэрлэгч нэгэнтэй таарч түүнтэй хамтран ажиллаж эхэлсэн юм. Оригнал усыг зам зардлын өндөр нэмэлт өртөггүйгээр зах зээл дэх үнээс хямд байж болох үнээр яг үйлдвэрээс нь авах боломж бүрдэж билээ.
Хүн гэдэг төрөл зүйл бол бусдад өөрийгөө үг үйлдлээр илэрхийлж харилцахаас гадна гадна өнгө үзэмж , үнэр гэгч өвөрмөц зүйлээр далд холбоог үүсгэж чаддаг билээ. Гадна өнгө төрх сайхан байхын хажуугаар биед эвтэй , тухтай тэр тусмаа хүйтэнд жиндүүлэхгүй дулаан байна гэдэг хамгийн чухал асуудлууд билээ.
Үнэрээр бид өөртөө таалагдах хамгийн чухал мэдрэмжийг авдаг. хүн бүр өөрт таалагдах үнэртэнг сонгон хэрэглэснээрээ бие болооод сэтгэлийн таашаалыг авч байдаг. ТА ҮҮНИЙГ МЭДЭХ үү... эрэгтэй усанд эмэгтэй төрөл зүйлийн эр төрөл зүйлийг татдаг үнэрийг аа харин эмэгтэй усанд эрэгтэй төрөл зүйлийн эмэгтэй төрөл зүйлийг татдаг үнэрийг шингээж өгсөн байдаг гэдгийг. Үнэртэнгээр бид өөрт таалагдах, өөр хэн нэгэнд таалагдах гэхээс гадна үнэрээр бид хэн нэгнийг мөн эмчилж чаддаг.
та бүхэн бидэнтэй хамтран ажилласандаа таатай байх болно. баярлалаа
...