Mongolian Red Cross Youth

Mongolian Red Cross Youth Монголын улаан загалмай нийгэмлэгийн "Хүүхэд залуучуудын хөдөлгөөн"

“ХӨГЖЛИЙН 7 ХОНОГ” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА✨🍀Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлий...
16/01/2026

“ХӨГЖЛИЙН 7 ХОНОГ” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА✨🍀

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих багийн хэрэгжүүлж буй “Хөгжлийн 7 хоног” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Өнөөдрийн сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих багийн ахлагч М.Цэцэгсүрэн удирдан чиглүүлэн ажилласан юм. 🫶🏼🙌🏻

“Хөгжлийн 7 хоног”-ийн хүрээнд судалсан нийт сургалтын сэдвийн хүрээнд оролцогчдоор багийн ажил хийлгэж, хүүхэд бүрийг үүрэгжүүлэн багт хуваарилав.🤝🏼🍀

Ингэснээр хүүхдүүд сургагч багшийн хүрээнд хэрэгжүүлэх 3 сарын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, танилцуулсан юм.📆✨

“ХӨГЖЛИЙН 7 ХОНОГ” МЭРГЭЖИЛ СОНГОЛТИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ🤝🏼👏🏻Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжли...
15/01/2026

“ХӨГЖЛИЙН 7 ХОНОГ” МЭРГЭЖИЛ СОНГОЛТИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ🤝🏼👏🏻

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих багийн хэрэгжүүлж буй “Хөгжлийн 7 хоног” хөтөлбөр 4 дэх өдрөө үргэлжиллээ. 📆✨

“Хөгжлийн 7 хоног”-ийн 4 дэх өдрийн сургалтаар Отгонтэнгэр Их сургуулийн Маркетингийн албаны ахлах ажилтан Э.Энхсайхан “Цахим орчинд хэрхэн контент, бичлэг хийх вэ?” талаар сонирхолтой мэдээлэл өгсөн юм. ✨📸

Мөн хүүхдийн болон насанд хүрэгчдийн төрөлхийн өгөгдлийг оношилж, өөрийгөө хөгжүүлэхэд нь тусалдаг “Genetic info Mongolia” байгууллагын Сэтгэл зүйч багш А.Нарангарав мэргэжил сонголтын талаар хүүхдүүдтэй нээлттэй ярилцлага хийсэн юм. Энэ үеэр сургалтад хамрагдаж буй оролцогчдоос 4 хүүхэд сонгон үнэ төлбөргүй оношилж өглөө.👨🏻‍🎨🧑🏻‍🔬🧑🏻‍🚒

“ХӨГЖЛИЙН 7 ХОНОГ” ХӨТӨЛБӨР АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА🚑✨Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, за...
14/01/2026

“ХӨГЖЛИЙН 7 ХОНОГ” ХӨТӨЛБӨР АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА🚑✨

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих багийн хэрэгжүүлж буй “Хөгжлийн 7 хоног” хөтөлбөр 3 дахь өдрөө үргэлжилж байна. 🤩🎯

Өнөөдрийн сургалтыг Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн онцгой гишүүн Г.Дөлгөөн “Анхны тусламж амь нас аварна” сэдвээр чиглүүлэн ажилласан юм. 🍀🫶🏼

Сургалтаар анхны тусламж гэж юу вэ, түүний ач холбогдол, хүний биеийн эрхтэн тогтолцоо, тусламж үзүүлэхэд анхаарах зүйлс, хахах, түлэгдэх үед авах арга хэмжээний талаар мэдвэл зохих мэдлэг, ойлголтыг оролцогчдод өглөө.✨❤️

Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих багийн зохион байгуулж буй “Хөгжлийн 7 хоног” сургалтын 2 дахь өдөр 📅✨ МУЗН-ын Эрүүл...
13/01/2026

Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих багийн зохион байгуулж буй “Хөгжлийн 7 хоног” сургалтын 2 дахь өдөр 📅✨ МУЗН-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Ахлах ажилтан А.Мөнхтуул 🏥🤝 болон Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан Г.Намхай нар танилцуулга мэдээлэл өгсөн. 🌍🌱
Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нанжинханд “Цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” 💻🛡️, ОТИС-ын сэтгэл судлал, нийгмийн ажилтны магистр багш Г.Батчимэг “Бусдыг мэдэрч ойлгох” 🧠💬❤️ сэдвээр тус тус сургалт орлоо ✅📚

12/01/2026

🌟 “Хөгжлийн 7 хоног”-ийн хүрээнд�👧🧑 хүүхэд, залуучуудын хөгжилд чиглэсэн дараах сургалт, уулзалтууд зохион байгуулагдлаа
📌 Үүнд:
* 🧠✨ Хувь хүний менежментийн мастер дасгалжуулагч багш Батцэцэг
* 💎Дэд Ерөнхийлөгч, Хүүхэд залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөний Тэргүүн Э.Ууганбаяр�– “Хувь хүний дотоод үнэ цэн”
Эдгээр сургалтууд нь оролцогчдын хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар, сэтгэлзүйн ойлголт болон цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.🍀✨ Мөн бидний үйл ажиллагааг дэмжин ажилсан баярлалаа❤️

🌟 “Хөгжлийн 7 хоног”-ийн хүрээнд�👧🧑 хүүхэд, залуучуудын хөгжилд чиглэсэн дараах сургалт, уулзалтууд зохион байгуулагдлаа...
12/01/2026

🌟 “Хөгжлийн 7 хоног”-ийн хүрээнд�👧🧑 хүүхэд, залуучуудын хөгжилд чиглэсэн дараах сургалт, уулзалтууд зохион байгуулагдлаа🍀✨
📌 Үүнд:
* 🧠✨ Хувь хүний менежментийн мастер дасгалжуулагч багш Батцэцэг
* 💎Дэд Ерөнхийлөгч, Хүүхэд залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөний Тэргүүн Э.Ууганбаяр�– “Хувь хүний дотоод үнэ цэн”
* 💬🤍 Отгонтэнгэр Их Сургуулийн Сэтгэл судлал, Нийгмийн ажлын тэнхимийн багш�– “Бусдыг мэдэрч ойлгох”
* 📸🎥 ОТИС-ийн Маркетингийн албаны дарга�– “Цахим орчинд зураг, бичлэгийг хэрхэн зөв, үр дүнтэй хийх вэ?”
* 🤝🌱 Күнз сургуулийн нийгмийн ажилтан�– “Хүн хоорондын харилцаа, мэндлэх хүндлэх ёс”
* 🛡️💻 Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас�– “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”
✨ Эдгээр сургалтууд нь оролцогчдын хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар, сэтгэлзүйн ойлголт болон цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.🫶🏼❤️

МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөтөлбөр жил бүр зохион байгуулдаг “Санта Челленж”-ийг 📅 2025 оны 11 дүгээр сарын 22-ноос 1...
08/01/2026

МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөтөлбөр жил бүр зохион байгуулдаг “Санта Челленж”-ийг 📅 2025 оны 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэл 📍 нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хүрээнд ✅ амжилттай хэрэгжүүлсэн.

🎁 Уг челленжийн хугацаанд нийт 👧👦 11,000 орчим хүүхдэд бэлэг хүргэж, 🤝 БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэс, ЧД-ийн Цагдаагын газар, ЧД-ийн Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0101 дүгээр анги, ХУД-ийн Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Хан-Уул дүүргийн Замынн цагдаагийн хэлтэс, ХУД-ийн Эрүүл мэндийн төв, ХУД-ийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх хэлтэс, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн ажилтан, СБД-ийн Хүүхэд, Гэр Бүл хөгжил, хамгааллын хэлтэс, СБД-ийн Тамгын Газрын орлогч Н.Өнөрцэцэг, БНХАУ-ын Алтан-Эмээл хотын Хөгжмийн сургууль, Говь-Алтай аймгийн ЗДТГ, ХГБХХГ, Боловсролын газар, сумдын ЗДТГ, МЭХ-ны Говь-Алтай газар, Дэлхийн зөн ОУБ, Ид шидийн орон, аж ахуйн нэгж, сайн дурын байгууллагууд болон ЕБС-ийн 34-р сургууль, Шинэ Монгол Харүмафүжи дунд сургууль, хувийн болон улсын сургуулиуд, мөн хувь хүмүүс нэгдэн хамтран ажиллалаа. 🎁 Түүнчлэн “Санта Челленж”-ийн хүрээнд ойролцоогоор 🎁 7,000 бэлэг цуглуулж, 🧸 эмзэг бүлгийн хүүхэд, иргэд, хүүхдийн засах хүмүүжүүлэх байгууллага болон хүүхдийн төвүүдэд тус бэлэгнүүдийг хүлээлгэн өглөө ✅

23/12/2025

✨🍀 ТҮҮХТ 32 ЖИЛИЙН ОЙ 🍀
Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 32 жилийн ойн”�баярын мэндийг хүргэе 🤍
📅 2025 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хөдөлгөөний үйл ажиллагааг чиглүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, бодлого, манлайллаараа үлгэр дуурайлал болж ирсэн Удирдах зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлж, мөн 2 ба түүнээс дээш жил идэвхтэй ажилласан гишүүдээ дараах шагналаар тус тус шагнан урамшууллаа ✨🤝🏼
🏅 Шилдэг залуу�🏅 Хүмүүнлэг хүүхэд�🏅 Тусч хүүхэд
Хүнлэг энэрэнгүй үзэл, сайн дурын сэтгэлээр нэгдсэн та бүхэндээ баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе 🌱💙
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа ✨🍀🫶🏼

22/12/2025

Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний үүсэж хөгжсөний түүхт 32 жилийн ойн” баярын мэндийг өсвөр болон залуучуудын улаан загалмайн гишүүд 🤍 Сайн дурын идэвхтэн залуус 🫶🏼 Хамтран ажиллагч байгууллагууд 🤝🏼 Бүхий л дунд шатны хороод мөн энэхүү хөтөлбөртэй сэтгэл зүрхээрээ холбогдсон хүн бүрд халуун мэндийг хүргэе 🥰✨
Түүхт 32 жилийн хугацаанд та бүхний хүнлэг энэрэнгүй ,халуун дулаан сэтгэл бүхэн хүүхэд, залуучуудын амьдралд эерэг өөрчлөлт авчирч, нийгэмд итгэл найдвар, гэрэл гэгээг асаасаар ирсэн билээ.🌱💡Тиймээс та бүхний
цаашдын хичээл сурлаг, ажил үйлсэд амжилт бүтээл арвин байж, хүнлэг энэрэнгүй үйлс бүхэн тань хойч үедээ улам бат бэх өвлөгдөх болтугай 🌈🍀Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа 🤩🫶🏼

19/12/2025

Хүмүүнлэгийн үйлсийг дэмжих "Social Media" багт таныг урьж байна📸😎

✅Тавигдах шаардлага:
• ХЗХ-ний гишүүн байх🔍
• Хүмүүнлэгийн үйлсэд чин сэтгэлээсээ хувь нэмэр оруулах хүсэлтэй🫶🏼✨
• Бүтээлч сэтгэлгээтэй, шинэ санаачилга гаргах чадвартай🙌🏻🍀
• Багаар ажиллах чадвартай 🤝🏼✨
• Видео засварлах (video editing) ур чадвартай. 🎬🎧
• Цагийн менежмент сайтай ⏰⏳

✅Гүйцэтгэх үүрэг:
Цаашид Хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөс зохион байгуулж буй үйл ажиллагааг сурвалжлах, олон нийтэд мэдээлэл хүргэх, цахим орчинд идэвхжүүлэлт хийж, хуваарийн дагуу контент бэлтгэх 💡🎞️

✅Шалгаруулалт:
Шалгаруулалт нь хоёр хэсгээс бүрдэнэ:
1-р хэсэг : Видео бичлэг: 30 сек - 1 мин үргэлжлэх хугацаатай.
• Шаардлага: Царай болон хоолой тод, чанарын шаардлага хангасан байх.
• Агуулга:
- Өөрийн товч танилцуулга.
- Бидний багт элсэх шалтгаан, оруулах хувь нэмэр
2-р хэсэг:
• Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагний онцлогийг тодотгоож өгсөн рийл бичлэг явуулах 🫶

✅Бичлэг хүлээн авах холбоос: (instagram chat)
❗️Бичлэгийг 2025 оны 12-р сарын 19 ний өдрөөс 2026 оны 1-р сарын 05 ний 18:00 цаг хүртэл хүлээж авна.

https://www.instagram.com/mongolian_red_cross_youth?igsh=aGhvcWRucjluMWM5

Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн хэмжээнд зохион байгуулагдаж буй "САНТА ЧАЛЛЕНЖ-2025" аяны бэлэг цуг...
16/12/2025

Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн хэмжээнд зохион байгуулагдаж буй "САНТА ЧАЛЛЕНЖ-2025" аяны бэлэг цуглуулах үйл ажиллагаа хоёр өдрийн турш зохион байгуулагдлаа.
Сургуулийн удирдлагууд, нийт багш ажилчид, анги хамт олон, эцэг эхчүүд маш идэвх санаачилгатай оролцож бэлгүүдээ хандивлалаа.
Сайн үйлсийн аянд нэгдсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье


Address

СБД 1 хороо, Монголын Улаан нийгэмлэгийн төв байр
Ulaanbaatar
14100

Telephone

+97677770508

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Red Cross Youth posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mongolian Red Cross Youth:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram