24/10/2024
Маш хэрэгтэй шүү Мэдээд аваарай!!!
ТУНГАЛГИЙН ТОГТОЛЦОО
Айл гэр байнга хог хаягдлаар дүүрж байдагтай адил хүний биенд эсүүдийн хоорондох зай нь элдэв бохирдол, эс эрхтэний ялгадас, хорт бодис, эмгэг бичил биетүүдээр дүүрдэг. Үүнийг байнга цэвэрлэж зайлуулж устгаж байдаг Тунгалгийн тогтолцоог байгалиаас бидэнд заяасан юм байна. Нэг ёсны бохирын систем юм.
Тунгалгийн тогтолцоо:
• БОДИСЫН СОЛИЛЦООГ дэмжих үүрэг: эд завсрын шингэнийг цуглуулан авч, цусны эргэлтэнд буцаан оруулах үүрэгтэй
• ШҮҮХ, ЦЭВЭРЛЭХ үүрэг: Вений судасруу хүргэх замандаа аливаа бохирдол, хорыг шүүгээд устгаад гадугшлуулах үүрэгтэй. Шүлс, нус, хөлс, бусад ялгасаар гадагшлуулна
• тунгалгийн шингэний элемөнтүүдийг бий болгоно.
• ХАМГААЛАХ ҮҮРЭГ: Энд хүний бие махбодийн хамгаалах алба гэгдэх лейкоцит, микрофагууд оршдог. Гаднаас орж ирсэн бактери, хорт зүйлүүдийг тэд устгах, халдвар, хорт бодис тархахаас хамгаалах үүрэгтэй.
• БИЕНИЙ ДАРХЛААЖУУЛАЛТ, дархлааны эсүүд энд үйл ажиллагаагаа энд явуулдаг.
Тунгалгийн тогтолцооны тухай чухал ойлголт:
• Цуснаас 3 дахин их. Биений шингэний 70% тунгалгийн шингэн эзэлнэ.
• Биенд цугларсан хорын 80% энд хуримтлагддаг
• Тунгалгын шингэн нь биений бүх шингэний суурь болдог, нулимс, үрийн шингэн, шүлс, хөлс г.м
• Зөвхөн нэг тийшээ чиглүүлдэг клапануудын тусламжтайгаар доороос дээшээ, гаднаасаа дотогшоо урсана
• Өөрийн гэсэн шахдаг зүрх байхгүй, өрц болон хажуугийн булчингуудаар шахагддаг
• Удаан хөдөлдөг, хөлний хуруунаас толгой хүртэл хүрэхэд 3 сар болно.
Тунгалгийн тогтолцоо нь дор дурдсан хэсгүүдээс бүтнэ. Үүнд:
1. ТУНГАЛГИЙН ЗАНГИЛААНУУД буюу тунгалгийн булчирхайнууд /биенд 450ш байдаг/: Үүнийг Гаалийн албатай зүйрлэж болно. Энд бактери, вирус, хортой бодис, эс эрхтний ялгадсыг цааш нь нэвтрүүлэхгүй шүүж, түүнийг устгаж , биенээс гаргаж гадагшлуулна Тунгалгийн булчирхайд асар их хэмжээний инестин агуулагдаж байдаг. Харин интестин нь биеийн дархлааг сайжруулан, хүний биед агууллагддаг ашигтай нэгдлүүдийг ашиггүй нэгдлүүдээс зааглан, хөгшрөлтөөс сэргийлдэг байна.
Зангиланууд ихээр байдаг эрхтэнгүүд:
• Бэлэг эрхтэн
• Бүдүүн гэдэс
• Хөлсний булчирхай
• Дэлүү
• Сэрвээ булчирхай
• Хамар
• Амны хөндий
• Нүд
• Уушиг
• Толгой
2. ТУНГАЛГИЙН СУВГУУД: Энэ нь эд, эрхтэнээс тунгалгийн шингэнийг маш нарийн хялгасан сувгаар нийлүүлж аваад арай том сувгуудаар дамжуулаад венийн цусанд нийлүүлэх сувган тогтолцоо юм.
3. ТУНГАЛГИЙН ШИНГЭНЭ, лимфа/ лат.
Тунгалгийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдах маш олон шалтгаан бий:
• ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ
o Тунгалгийн тогтолцоо нь цэвэрлэх чадвартай, тэгэх ч үүрэгтэй, гэхдээ хөдөлгөөнгүй болчихоороо өтгөрөөд янз бүрийн хорт бодис овоороод, бичил биетүүд үржээд өвчин эмгэг үүснэ. Хавдарын эх энд үүсдэг гэдэг.
• Буруу амьсгал. Хөдөлгөөн багатай хүн хэвлийгээр биш цээжээрээ бас хурдан амьсгалдаг, ялангуя эмэгтэйчүүд
• БУРУУ ХООЛЛОЛТ
• СТРЕСС
• Тэжээллэг бодисын дутагдал
• Агаар хөрс хортой орчин
• Эмийн эмчилгээ
Тунгалгийн тогтолцоогоо цэвэрлэх болсон гэдгийг батлах шинж тэмдэгүүд:
• Булчирхайнууд томрох
• Нус, цэр, ялгадас ихээр гарах
o Тунгалгийн тогтолцоо бохирдохоор Кандида мөөгөнцөөр ихээр үрждэг, түүнийг арилгах маш хэцүү.
• Хоол боловсруулалт хямрах, гэдэс дүүрэх
• Толгойн байнгын өвдөлт
• Байнга нойр хүрэх
• Байнга хамар битүүрэх, ханиад томуу ойрхон ойрхон хүрэх
• Илүүдэл жин
• Архаг ядаргаа
• Үе мөчний үрэвсэл
o Гол үүсгэгч стрептокок
• Арьсны өвчин /харшил, псориоз, дерматит, диатез, арьсны ургацууд/
o Тунгалгын зангилаа, булчирхайнууд бөглөрөөд шууд арьсаар гарч эхлэхээр тэгнэ.
o Энэ үед мөөгөнцөр үүсэж хүндрүүлдэг
Тунгалгийн тогтолцоог идэвхжүүлж цэвэршүүлэх Аюрвед болон Альтернатив эмчилгээний аргуудыг танилцуулья.
Эдгээр нь хорыг биеэс зайлуулж тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн явуулахад тусална.
1. Хөдөлгөөний идэвхи: Бидний биед цуснаас 3 дахин их хэмжээний тунгалгийн шингэн бий. Цус хангамжийн системд шахдаг зүрх байвал энд шахах эрхтэн байдаггүй. Тиймээс тунгалгийн тогтолцоонд шаардлагатай хамгийн эхний зүйл бол тогтмол дасгал хөдөлгөөн юм.
• Эрчимтэй хөдөлгөөнтэй, хөлс гаргах дасгал тогтмол хийж байх. Хөлсөөр асар ир бохирдол гардгийг бүгд мэдэж байгаа.
• Сунгалтын дасгал, Йогийн дасгал: тунгалгийн хөдөлгөөнийг сайжруулна.
• Тунгалгийн тогтолцоонд нөлөөлөх бас нэг сайн дасгал бол жижиг батут дээр үсрэх юм.
2. Амьсгалын дасгал:
• Хэвлийн гүнзгий амьсгал. Хэвлийгээр амьсгал авснаар өрц хөдөлгөөнд орж шахуургын үйл явц өрнөж тунгалгийн тогтолцоог дэмжинэ. Ингэснээр хорт бодисыг биед зөөвөрлөхөд тусална.
3. Зөв хооллолт, хоолны дэглэм: Мацаг, пребиотик, пробиотик
4. Цэвэр ус уух: Өөртөө тааруулж ус ууна, бүлээн ус ууна. Нимбэг, цагаан гаатай ус уувал сайн.
5. Тосон цэвэрлэгээ: усанд уусдаггүй бодисууд биенд агуулагдаж байдаг учир үүнийг эмчилгээний тос уух ба тосолгоогоор цэвэрлэнэ. /Йогийн панчакарма/
6. Саун ба Усан массаж: Тунгалгийн тогтолцоог хоргүйжүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол саун болон усан иллэг юм. Энэ нь тунгалгийн эргэлтийг нэмэгдүүлэх ба илүүдэл шингэн, өөх, хорыг эсээс зайлуулна.
7. Биеийн массаж: Сайн боловч буруу хийвэл тулгалгын суваг, клапануудыг гэмтээх аюултай.
8. Халуун, хүйтэн шүршүүр: Цусны судас халуун усны нөлөөгөөр өргөсдөг харин хүйтэн усанд судас агшдаг. Биед агуулагдах шингэнүүд нь ийм нөлөөнд удаан хугацаагаар байснаар “шахуургын” үйлчилгээ үзүүлнэ. Жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүмүүст энэ эмчилгээг хийж болохгүй.
9. Хуурай цэвэрлэгээ: 10 минутын турш биеийн сойзны тусламжтай тойрог хөдөлгөөн хийж биеэ угааж цэвэрлээрэй.
10. Тунгалгийн урсгалд нөлөөлдөг хүнс хэрэглээ: Маалингын үр, Навчит ногоон ногоо, Чиа үр, Спирулина
Эмчилгээний ерөнхий загвар:
• Тунгалгийн хөдөлгөөний эрчимжүүлэх. /ЧИХЭР ӨВС/, Анхаарах зүйл өмнө нь элэг, цөс цэвэрлэсэн байх
• Хор тайлах. /Идэвхжүүлсэн нүүрс, Энтеросгель/ сайн.
• Витаминжуулалт, эрдэсжүүлэлт /ЙОД/
Тунгалгийн тогтолцоонд муугаар нөлөөлдөг зүйлс:
• Хөдөлгөөний дутагдал
• Сахар, сахар агуулсан хүнс, цагаан гурил, боловсруулагдсан тос,
• Амьтны гаралтай өөх тос, мах, сүү сүүн бүтээгдэхүүний хэтрүүлэн хэрэглээ
• Цай, кофе, хийжуулсан ундаа
• Бариу хувцас: Бариу хувцас өмссөнөөр тунгалгийн тогтолцооны эргэлтэнд муугаар нөлөөлнө. Учир нь бариу хувцас тунгалгийн урсгалыг саатуулж хорт бодис хуримтлагдахад хүргэдэг.