Ашид дэлгэрэх гоо Ардын уламжлалт эрүүл мэнд бариа засалын төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Ашид дэлгэрэх гоо Ардын уламжлалт эрүүл мэнд бариа засалын төв

Ашид дэлгэрэх гоо Ардын  уламжлалт эрүүл мэнд бариа засалын төв Уламжлалт анагаах ухааны доктор, бариа засалч

18/08/2023
Өвчин бол эзэндээ гомдсон эд эсийн мэдээлэл буюу All In The Mind ☝️Өвчин зовуурыг тайлах нэг шинжлэх ухааны салбар бол п...
15/08/2023

Өвчин бол эзэндээ гомдсон эд эсийн мэдээлэл буюу All In The Mind ☝️

Өвчин зовуурыг тайлах нэг шинжлэх ухааны салбар бол психосоматик (psychosomadic). Эрт дээр үеэс бидний Монголчууд сэтгэл зовсон үед бие махбод өвддөг гэдгийг сайн мэддэг байсан болохоор "сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гэдэгт итгэж олон өвчний эсрэг янзан бүрийн дом засал хийж сэтгэл аргадан тайвшруулдаг байж. 1980 оны үеэс Европт психосоматик (психо - сэтгэл, соматик - бие маход) салбар эрчимтэй хөгжин эмгүй эмчилгээний голлох байр суурийг эзэлж эхэлсэн.

Психосоматик гэж юу вэ? Маш товчхондоо бол сэтгэлийн гэмтэл бие дээр өвчин, зовуур болж илрэх. Өвчний шинж тэмдгийг биш гарал үүсэл, учир шалтгааныг олж эмчилдэг.

Ойлгомжтой байх үүднээс дараах хэдэн жишээ дурдъя.

☝️Шөнө шүдээ хавирах (bruxismus)

Шалтгаан: өдрийн стресс, сэтгэлийн бухимдал, шулуухан шударга хэлье гэсэн зүйлээ шүдээ зуугаад өнгөрөх, өөрийгөө бусдаас доор үзэх гэх мэт явдлаас үүдэлтэй.

Эмгүй эмчилгээ засал: өдрийн бухимдал стрессээ өөрөө хүлээн зөвшөөрөх. Стрессээ гаргах арга хэмжээ авах (иога, бясалгал хийх гэх мэт).

Энгийн эмнэлгийн эмчилгээ: ядаргаа гэж оношлоод тодорхой нэмэлт тариа, витамины эмчилгээ хийх.

☝️Хүүхэд орондоо шээх

Шалтгаан: хүүхдэд их сэтгэлийн дарамт шахалт өгөх, хүүхдийн хэлсэн & хийсэн бүхнийг буруутгах. Орондоо шээх бол шөнө дунд сэтгэлээ тайвшруулах гомдлын нулимс гэж психосоматик салбар үздэг.

Эмгүй эмчилгээний засал: хүүхдийг хувь хүн гэдэг талаас нь хүлээн зөвшөөрөх, өөрийгөө илэрхийлэх орон зайд нь хүндэтгэлтэй хандах.

Энгийн эмнэлгийн эмчилгээ: бөөр болон мэдрэлийн тасагт хүлээлгэн өгөх.

Энэ мэтээр нэг онош дээр хоёр өөр эмчилгээний арга зүй яригдаж байгааг та анзаарсан байх. Орчин цагийн эмчилгээний арга зүй илүү сэтгэл засал руугаа түлхүү хандаж, эмийн хэрэглээг багасгаж байгаа билээ.

Монголчуудад их тохиолддог өвчин. Үүнд:

☝️ Хоолой өвдөх
Хоолой өвдөх бол өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн тод илрэл. Хатуу үгээр хэлбэл өөрөө өөртэйгөө "дайн" зарласан. Тийм учраас хоолойгоор дамжин давах бүх зүйл зовуур өвчин болж хувирах. Дотоод хүнээ "хооллохгүй" шийтгэж байгаа учраас хоолой өвддөг гэнэ.

Сэтгэлийн засал: өөрөө өөрийгөө хайрла, хүлээн зөвшөөр.

☝️ Хөхөөр өвдөх (эмэгтэйчүүд)
Хөхний өвчин (mastodynie). Энэ талаар маш нарийн мэдээлэл байгаа ч их энгийн ойлгомжтой байх үүднээс хэдхэн өгүүлбэрээр бичлээ. Хөх өвдөх хоёр том үндсэн шалтгаан байна.

1) эмэгтэйлэг энерги алдагдах. Энэ үед өөрийнхөө эмэгтэйлэг энергийн төвийг олж, хөхөндөө илүү анхаарал хандуулах. Жишээ нь хөхөнд массаж хийх.

2) Хөхийг латинаар Mamma гэх буюу "Ээж" гэсэн нэртэй. Ээж, охины хооронд эвтэй таатай харилцаа алдагдах үед аль алиных нь хөх өвддөг.

☝️ Нуруу өвдөх
Нурууны өвдөлтийг дотор нь хүзүү, цээж хэсэг, ахар сүүл гэж 3 хэсэгт хуваана. Хэсэг болгоны өвдөлт өөр өөр учир шалтгаантай. Амьдралдaa хармааргүй зүйлээ хойшоо чулуудсанаас болж нурууны өвдөлт үүсдэг. Хойшоо чулуудах? Ямар учиртай зүйрлэл вэ?
- дотоод болон гадаад хүний зөрчилдөөн
- амьдралд таалагдахгүй бүхнээ нүднээсээ далд нуух
- өөрөө өөртөө худал мэдрэмж итгүүлэх гэх мэт далд ухамсрын мэдээлэл нуугдаж байдаг юм байна. Нуруу өвдөнө өө гэдэг нь энэ хүнд амьдралын ачааг үүрэх тэнхэлгүй байна гэсэн дохио.

Арга зам: тай чи, иога гэх мэт энергийн дасгал хийх, нуруун дээрээ уушги байна гэж төсөөлөн бодож нуруу тал руугаа гүнзгий амьсгалах (амьсгалах гэдэг нь үлээх гэдэгтэй ойролцоо. Хүүхэд ёоёо болсон хэсэгт бид үлээж домнодог шиг арга), амьдралын чиг хандлагыг өөрчлөх. Том өөрчлөлт жижигхэн зүйлээс эхэлдэг болохоор 21 хоногт өөр дээр шинэ өөрчлөлт дадал болгох (жишээ нь өдөр бүр иога хийх).

☝️ Толгой өвдөх
Хүний биеийн төв цэг бол толгой. Толгой эргэх, толгой хатгаж өвдөх, толгой доргих гэх мэт толгой өвдөлт олон янз. Маш тодорхой бөгөөд товч хэлэхэд толгой өвдөх шалтгаан нь Амьдралд төөрчихсөн, амьдралын төв цэгээ олохгүй байгаа байдал. Эрэгтэй, эмэгтэй хүний толгойн өвдөлт өөр өөр байдаг байна. Эрэгтэй хүний толгой өвдвөл эго баланс алдагдсан байна гэж үзэх бол эмэгтэйн толгой өвдөлт толгой дүүрэн бодол иx гэнэ,

Арга зам: БИ ХҮСЭЖ БАЙНА!!! гэж өөртөө зоригтой хэлж амьдралд дайчин байх байдал гэнэ.

☝️ Экзем
Психосоматик салбар арьсыг өөрийн хил хязгаар, өөрөө өөртэйгөө харилцаx гэж хардаг. Арьс бол бидний дотоод, гадаад орчноос тусгаарлаж байгаа хамгийн том эрхтэн. Бидний нүдэнд харагдах арьсны өнгө, байдал бүгд бидний дотоод биетэй холбоотой. Хэрвээ арьс харшил, екзем өртөмтгий байвал асуудлыг голомтыг мөн адил дотроосоо хайна. Мэдээж механик аргаар арьс гэмтсэн бол өөр хэрэг (химийн хортой бодис). Тиймээс экзем, харшил чухам юунаас яаж аваад байгаагаа эхлээд сайн тодорхойлох хэрэгтэй.

Экзем бол бидний ухамсрын цагдаа ах. Дотоод бие, сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдсан үед экзем гарна. Экзем бидэнд ямар мэдээлэл өгөх гээд байна аа гэвэл энэ биеэ сайн анхаар, хайрла, халамжил гэсэн дохио мэдээлэл өгч байгаа.

☝️ Таргалалт
Таргалалт буюу илүүдэл жин. Хүн төрөлхтөн хайрын бэлэг тэмдгийг 💚 дүрсээр буюу бүрэн дүүрэн хэлбэрээр дүрсэлж ирсэн. Хайр гэдэг үгийн цаана бүрэн дүүрэн гэсэн сэтгэл ханамж мэдрэмж байдаг. Гэвч бидний далд ухамсар дотоод сэтгэл хайраар хоосон байгааг мэдсэн үед гадаад хайрандаа анхаарч эхэлдэг. Тэр бол идэх.Өөхлөлт ихтэй байна аа гэдэг нь өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлж байна гэсэн үг. Бусдаас өөрийгөө тусгаарлаад эхлэх бол өөрөө өөрийгөө гаргууд нь хаях, сэтгэл санааны гүн хямралд ороход ойрхон байна гэсэн.

Арга зам: хоол идэх цаг анхаарлаа өөр үйл ажиллагаанд зарцуулах. Жишээ нь бүтээлч байх. Хэт их хоол идмээр байвал ямар нэгэн бүтээлч зүйл хийх. Өдөр бүр жингээ үзэхгүй байх. Биеийн биш сэтгэлийн жингээ нэмэх буюу таашаал авдаг зүйлсээ хийх (хоолноос бусад).

☝️ Архи уух
Согтсон цагтаа л жаргалтай байгаа мэдрэмжийг хүн авах гэж архи уудаг. Архинд биш тэр сайхан мэдрэмжид донтсон учраас ямар ч үнэ цэнээр хамаагүй согтохын тэмүүлнэ. Архи уулаа гэж шүүмжилхээс илүүтэйгээр яагаад архи уугаад байгаа учир шалтгааныг олох хамгийн том шийдэл болно. Эрэгтэй, эмэгтэй хүний архидалт хоорондоо өөр өөр шалтгаантай байдаг. Би эрэгтэй тал дээр нь илүү мэдээлэл бичлээ.
Шалтгаан: өр зөөлөн, үргэлж ээжийн хайртай хүү байсан тэр л эр хатуу амьдралын ачааг дийлэхгүй байгаа учраас архи ууж энэ хүнд амьдралаас зайлс хийдэг. Согтуу эр ихэвчлэн ээжийгээ их ярих, ээжийн тухай дуу дуулах, хүүхэд насаа их дурсдаг. Хэт их архинд донтсон эр архийг уух биш угжиж таашаал авдаг (өөрийгөө нялх хүүхэд гэж бодох) үзэгдэл Дэлхийн бүхий л эрчүүдэд байдаг нийтлэг үзэгдэл гэнэ. Нэг үгээр хэлбэл хатуу амьдралд эрт бэлтгэгдээгүй хүмүүс архи их уудаг.

Арга зам: өөрийн уян зөөлөн байдлаа хүлээн зөвшөөрөх. Хүүхэд настайгаа хагацах ямар нэгэн зан үйл хийх (эрт цагт өсвөр насны хүүг ан руу авч яван эр хүн болсон гэдгийг мэдрүүлдэг байж), амьдралаас зугтах биш амьдралтай тэмцэх тэр дайчин занг өөртөө бий болгох (спортоор хичээллэх) гэх мэт олон арга зам байна.

☝️ Бөөр өвдөх
бөөр өвдөх гэр бүлийн, хосуудын асуудалтай холбоотой гэнэ. Хэтэрхий их хүлээлт ихтэй хайр дурлал эмэгтэйчүүдийн бөөр өвдөх шалтгаан болдог. Тиймээс хүсээд байгаа хайраа хажууд хүндээ эв зүйгээр хэлж ойлгуулах, хоорондоо зөрчилгүй байх.

Хэрвээ та өвдсөн бол эм уухаас өмнө яагаад өвдөв гэдгээ нэг сайн бодоод, судлаад, анхаараад үзээрэй.

Copy

Хэрэв таны хоолой өвдсөн эсвэл идээлсэн бол...Хоолой нь өвдөж үзээгүй нэг ч хүн үгүй биз ээ. Тэгвэл гэрийн нөхцөлд хийж ...
15/07/2023

Хэрэв таны хоолой өвдсөн эсвэл идээлсэн бол...

Хоолой нь өвдөж үзээгүй нэг ч хүн үгүй биз ээ. Тэгвэл гэрийн нөхцөлд хийж болох үр дүнтэй бяцхан арга зааж өгье.
Эрхий болон долоовор хурууны хумсны гадар сахар хэмжигч зүүгээр /lancent/ хатгаж 3-5 дусал цусыг гаргана.

Цэг олох арга: Хумсны босоо, хөндлөн хэсгийг дагуулан хумсаараа шигтгэнэ. 2 шугамын огтлолцлын цэг.

Хатгах арга: Цэгийг тэмдэглэсний дараа цус гаргах гэж буй хурууны угаас дээш цусыг нь шахаж бариад спирттэй хөвөнгөөр арчаад зүүгээрээ хатгана. Бага насны хүүхэд бол 2-3 дусал, насанд хүрсэн хүн бол 3-5 дусал шахаж гаргахад болно. Гарсан цусыг спирттэй хөвөнгөөр арчиж авна.

Мөн астма хөдлөх үед танд энэ цэг

💝💞💯🙏Сайн байцгаан уу манайхаан за маамуутай болсон ээжүүд хэр их байнаа 💞🙏Давалгаалаарй хөөрхөн үү дээ эмч нь та нартаа ...
22/06/2023

💝💞💯🙏Сайн байцгаан уу манайхаан за маамуутай болсон ээжүүд хэр их байнаа
💞🙏Давалгаалаарй хөөрхөн үү дээ эмч нь та нартаа аз жаргал хүсье 🥰💝💞🙏

16/06/2023

Бүх эд эрхтэнээ хайрлаарай

ЭРХТЭНҮҮД ГОМДОЛВОЛ

1,ТОЛГОЙ: Миний хуйх их хуурай үс минь байнга унана их хэцүү. Өглөө болгон хуйхыг минь хумсаараа массажлаад үсээ угаахдаа шампуньдаа нэг халбага сода хийгээд сайн маажиж угаадаггүй байхгүй юу. Тэгээд халуун усаар л услаад байна. Xүйтэн усанд бүр чаддаггүй юм бол хүйтэн бүлээн усаар угааж болно доо. Ингээд баярлуулаад байвал юу гээд л толгой өвдөж даралт ихдэж үс унахав дээ.
2.ХҮЗҮҮ: Манай эзэн өндөр дэртэй унтдаг. Үрчлээтэж байна гээд л химийн гаралтай тос нялаад байна. Тэгээд бас давхар эрүүтэй. Уг нь өдөрт хэд хэдэн удаа арагшаа гэдийгээд 10 секунд болоод давхар ирүүг минь хоёр хажуу тийшээ массажлаад дэргүй унтаад байвал би үрчийж хорчийхгүй шүү дээ...
3. ГАР: Эзэн намайг зай завсаргүй зарна. Нэг гарын тос түрхсэн болоод тэгээд хуруу, тохой янгинаад байна гээд… Уг нь хумсыг минь будахгүй ядахдаа 14 хоног амьсгалчихмаар. Бас гараа атгаж тавиад, бугуйгаа бас тохойгоо эргүүлж тойруулах дасгал хийхэд 3 минут хавааск ш дээ. Мөрөө эргүүлж тойруулаад байвал юу гээд бадайрч эзнээ зовоох вэ дээ. .
4. ЦЭЭЖ: Би уг нь тэвхгэр байхыг хүсдэг. Эзэн бөгтийгөөд л жирийгээд байдаг. Сайхан тэвхгэр алхвал мөр чинь бас гоо сайхан ш дээ. Мээм байна. Өдөр шөнөгүй намайг левчихээр хүлнэ. Би суллагдмаар л байна ш дээ Гэртээ байхдаа сул чөлөөтэй. Бас зөөлөн атгаж тавин, баруун зүүн тийш 2 минут гapaapaa массажилчихвал над дээр бэрсүү булчирхай үүсэхгүй ..
5.ХОДООД+НОЙР БУЛЧИРХАЙ: Эзэн арай дэндэнэ ээ. Чихтэл нь иднэ. Би ямар ч зайгүй тэгээд бүдүүн гэдэс бид 2 байлдана. Би түлхээд нөгөөх авахгүй. Ээ шөнө их хэцүү дүүрэн хоол наашаа ч гүй цаашаа ч гүй… Уг нь орой 18 цагаас хойш юм идэхгүй бол бүдүүн гэдэстэй хэрэлдэхгүй нөгөө БАБА г гулгуулчихна. Эзэн халуун хоол идээд л аpаас нь хүйтэн ус уугаад л том том өөх үмхлээд нойр булчирхай намайг зовоодог байхгүй юу. Бас архи гулгаад ороод ирнэ. Нойр булчирхай би чинь ходоодтой хам найз юм чинь ходоод хөнгөн шингэн бол ..
5.ЭЛЭГ: Би их эмзэг эрхтэн л дээ. Вирус наалдахдаа тун амархан. Миний дайсан архи. Бас өөхлөлт. Эзэн тарган тэгээд өөх хусаад байна. Гөлгөр гадаргуутай болмоор. Куркуматай ус, хужиртай ус юм уу сүү уувал бас их сайн .
7.ЗҮРХ: Би бол мотор. Эзэн хэт их таргалвал би амьсгалах ачааллаа дийлэхгүй ш дээ бас өөхлөнө. Хөнгөн шингэн стрессгүй л байвал би дуртай. Уурлаад улангасаад намайг түргэн түргэн цохилуулаад бүр ШИГДЭЭС рүү амбаардах гээд… Өдөрт 30 минут алхаад тайван байвал эрүүл байхын үндэс шүү дээ.
8.НУРУУ: Уг нь би тулгуур эрхтэн байхгүй юу. Эзэн намайг анхаарахгүй юмөө. Бүслүүрээрээ баруун зүүн тийш 10 эргэлдэхэд л миний сульдаа гарчихна. Мэдрэл нугасны судлуудтай холбоотойгоо мэднэ л дээ. Ээ дээ тэр 108 мөргөхөд мааш сайн шүү дээ
9. БӨӨР: Би хэвлийдээ буй нялхас шиг усанд их дуртай. Эзэн ус уухгүй юмөө. Тэгэхээр эргэн тойронд БӨӨРНИЙ ЧУЛУУ гээч нь наалдаад… Уг нь усыг л сайн уувал би усан дотроо хөвөөд… нөгөө чулуу мулуунууд хөөгдөнө ш дээ. Юун бөөрний дутагдал. Би тэр усанд бол нугасгүй ш дээ. Гэхдээ хүйтэн биш бүлээн ус сайн шүү
10. ДАВСАГ+САВ: Би шээстэй байх үнэн дургүй. Эзэн хавчаад байдаг юм. Тэгэхээр нөгөө шээс нь бусад руу үсчих гээд… Тэр дор нь шээчихэж бай л даа. Сав би дүлий эрхтэн нь үнэн л дээ. Эзэн дандаа босоо эсвэл хэвтээ байлгана.
Уг нь би эзэн 10 минут завилж суухад л гуяны артер венийн судас над руу гүйгээд би бөөн баяр. Бас нүцгэн шалдан гүйгээд намайг өвтгөөд тэгээд савны нтр өвчнийг наагаад л… Гэдэс давсаг бид 2 ыг орой болгон сүүлний эсвэл шар тосоор хэвтэж байгаад нар зөв буруу эргүүлээд 50, 50 удаа маccaж хийчихвэл болоно
11. НАНДИН ЭРХТЭН: Би эзэн усанд орвол л нэг сайхан. Бусад үед хуурайшаад л явдаг ш дээ. Кокосны тос, Aloe vera-гаар тослоод байвал хуурайшихгүй ш дээ. Тэгээд битгий дааруул л даа. Даарахаар дарангуйлаад тэр шээс чинь гарахгүй ЦИСТИT ирж шургалаад хэцүү хэцүү. Хүүхдийн bebe сальфетикаар арчаад тосолчихож байгаарай. Битгий химийн гаралтай саван хөөс нтр ээр угаагаад бай. Нандин эрхтэн тэртэй тэргүй дотроосоо байнга цэвэрлэгддэг .
12. ХӨЛ: Би чинь төгс үүрэгтэй эрхтэн ш дээ. Тулгуур багана. Эзэн ямар ч хөдөлгөөн хийхгүй хэвтээд би хөшихөөр чинь өвдөг булчин чинэрч бадайрна ш дээ. Тэр тархи толгойтойгоо цусаараа дамжуулаад уулзчихмаар л. Орой болгон хөлөө хананд сойгоод 15 минут хэвтэх дасгал хийвэл эрхтэн бидний цус эргэлдээд уулздаг..
75006177..

21/05/2023

🇲🇳💞 ТУНГАЛАГИЙН ТОГТОЛЦОО 😘🙏🏻
Хүний биенд эсүүдийн хоорондох зай нь элдэв бохирдол, эс эрхтэний ялгадас, хорт бодис, эмгэг бичил биетүүдээр дүүрдэг. Үүнийг байнга цэвэрлэж зайлуулж устгаж байдаг тунгалагийн тогтолцоог байгалаас бидэнд заяажээ. Нэг ёсны бохир цэвэрлэх систем юм.
Хүний биед 450орчим тунгалагийн булчирхай буюу зангилаа байдаг

Тунгалагийн тогтолцоо:

🇲🇳💞БОДИСЫН СОЛИЛЦООГ дэмжих үүрэг: эд завсрын шингэнийг цуглуулан авч, цусны эргэлтэнд буцаан оруулах үүрэгтэй

• 🇲🇳💞ШҮҮХ, ЦЭВЭРЛЭХ үүрэг: Вений судасруу хүргэх замдаа аливаа бохирдол, хорыг шүүж устгаад гадагшлуулах үүрэгтэй. Шүлс, нус, хөлс, ялгадасаар гадагшилна.

• ❤‍🔥Тунгалагийн шингэний элементүүдийг бий болгоно.

🇲🇳💞ХАМГААЛАХ ҮҮРЭГ: Энд хүний бие махбодийн хамгаалах алба гэгдэх лейкоцит, микрофагууд оршдог. Гаднаас орж ирсэн бактери, хорт зүйлүүдийг тэд устгах, халдвар, хорт бодис тархахаас хамгаалах үүрэгтэй.

🇲🇳💞 БИЕИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ, дархлааны эсүүд энд үйл ажиллагаагаа явуулдаг.

❤‍🔥Тунгалагийн тогтолцооны тухай чухал ойлголт:

🇲🇳💞Цуснаас 3 дахин их. Биеийн шингэний 70%-г тунгалагийн шингэн эзлэнэ.
• Биенд цугларсан хорын 80% нь энд хуримтлагддаг
• Тунгалагийн шингэн нь биеийн бүх шингэний суурь болдог, нулимс, шүлс, хөлс гэх мэт
• Зөвхөн нэг тийшээ чиглүүлдэг клапнуудын тусламжтайгаар доороос дээшээ, гаднаасаа дотогшоо урсана
• Өөрийн гэсэн шахдаг механизм байхгүй, өрц болон хажуугийн булчингуудаар шахагддаг
• Урсгалын хурд удаан, хөлийн хуруунаас толгой хүртэл хүрэхэд 3 сар болно.

Тунгалгийн тогтолцоо нь дор дурдсан хэсгүүдээс бүтнэ. Үүнд:
1. 🇲🇳💞ТУНГАЛАГИЙН ЗАНГИЛААНУУД буюу тунгалагийн булчирхайнууд /биенд 450ш байдаг/: Үүнийг Гаалийн албатай зүйрлэж болно. Энд бактери, вирус, хортой бодис, эс эрхтний ялгадсыг цааш нь нэвтрүүлэхгүй шүүж, түүнийг устгаж , биенээс гаргаж гадагшлуулна Тунгалгийн булчирхайд асар их хэмжээний инестин агуулагдаж байдаг. Харин интестин нь биеийн дархлааг сайжруулан, хүний биед агууллагддаг ашигтай нэгдлүүдийг ашиггүй нэгдлүүдээс зааглан, хөгшрөлтөөс сэргийлдэг байна.
Зангилаа ихээр байдаг эрхтэнгүүд:
• Бэлэг эрхтэн
• Бүдүүн гэдэс
• Хөлсний булчирхай
• Дэлүү
• Сэрээ булчирхай
• Хамар
• Амны хөндий
• Нүд
• Уушиг
• Толгой
2.🇲🇳💞 ТУНГАЛАГИЙН СУВГУУД: Энэ нь эд, эрхтэнээс тунгалагийн шингэнийг маш нарийн хялгасан сувгаар нийлүүлж аваад арай том сувгуудаар дамжуулж венийн цусанд нийлүүлэх сувган тогтолцоо юм.
3. 🇲🇳💞ТУНГАЛАГИЙН ШИНГЭН, лимфа/ лат.

Тунгалагийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдах маш олон шалтгаан бий:
• 🇲🇳💞ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ
Тунгалагийн тогтолцоо нь цэвэрлэх чадвартай, тэгэх ч үүрэгтэй, гэхдээ хөдөлгөөнгүй болчихоороо өтгөрснөөр янз бүрийн хорт бодис овоорон, бичил биетүүд үржиж өвчин эмгэг үүснэ. Хавдрын эх энд үүсдэг гэдэг.
• Буруу амьсгал. Хөдөлгөөн багатай хүн хэвлийгээр биш цээжээрээ хурдан амьсгалдаг, ялангуя эмэгтэйчүүд
• 🇲🇳💞БУРУУ ХООЛЛОЛТ
• СТРЕСС
• Тэжээллэг бодисын дутагдал
• Агаар хөрс хортой орчин
• Эмийн эмчилгээ
Тунгалгийн тогтолцоогоо цэвэрлэх болсон гэдгийг батлах шинж тэмдэгүүд:
• Булчирхайнууд томрох
• Нус, цэр, ялгадас ихээр гарах
o Тунгалгийн тогтолцоо бохирдохоор Кандида мөөгөнцөөр ихээр үрждэг, түүнийг арилгах маш хэцүү.
• Хоол боловсруулалт хямрах, гэдэс дүүрэх
• Толгойн байнгын өвдөлт
• Байнга нойр хүрэх
• Байнга хамар битүүрэх, ханиад томуу ойрхон ойрхон хүрэх
• Илүүдэл жин
• Архаг ядаргаа
• Үе мөчний үрэвсэл
o Гол үүсгэгч стрептокок
• Арьсны өвчин /харшил, псориоз, дерматит, диатез, арьсны ургацууд/
o Тунгалгын зангилаа, булчирхайнууд бөглөрөөд шууд арьсаар гарч эхлэхээр тэгнэ.
o Энэ үед мөөгөнцөр үүсэж хүндрүүлдэг
Тунгалгийн тогтолцоог идэвхжүүлж цэвэршүүлэх Аюрвед болон Альтернатив эмчилгээний аргуудыг танилцуулья.
Эдгээр нь хорыг биеэс зайлуулж тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн явуулахад тусална.
1. ❤‍🔥Хөдөлгөөний идэвхи: Бидний биед цуснаас 3 дахин их хэмжээний тунгалгийн шингэн бий. Цус хангамжийн системд зүрхний тусламжтайгаар шахалт явагдаж байдаг бол энд шахах эрхтэн байдаггүй. Тиймээс тунгалагийн тогтолцоонд шаардлагатай хамгийн эхний зүйл бол тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр урсгалыг нь сайжруулж бөглөрөл үүсгэхгүй байх юм.
• Эрчимтэй хөдөлгөөнтэй, хөлс гаргах дасгал тогтмол хийж байх. Хөлсөөр асар ир бохирдол гардаг гэдгийг бүгд мэдэж байгаа.
• Сунгалтын дасгал, Йогийн дасгал: тунгалагийн урсгалыг сайжруулна.
• Тунгалагийн тогтолцоонд нөлөөлөх бас нэг сайн дасгал бол жижиг батут дээр үсрэх юм.
2. Амьсгалын дасгал:
• Хэвлийн гүнзгий амьсгал. Хэвлийгээр амьсгал авснаар өрц хөдөлгөөнд орж шахуургын үйл явц өрнөж тунгалагийн тогтолцоог дэмжинэ. Ингэснээр хорт бодисыг зөөвөрлөхөд туслана.
3. Зөв хооллолт, хоолны дэглэм: Мацаг, пребиотик, пробиотик
4. Цэвэр ус уух: Өөртөө тааруулж ус ууна, бүлээн ус ууна. Нимбэг, цагаан гаатай ус уувал сайн.
5. Тосон цэвэрлэгээ: усанд уусдаггүй бодисууд биенд агуулагдаж байдаг учир үүнийг эмчилгээний тос уух ба тосолгоогоор цэвэрлэнэ. /Йогийн панчакарма/
6. Саун ба Усан массаж: Тунгалгийн тогтолцоог хоргүйжүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол саун болон усан иллэг юм. Ингэснээр тунгалагийн шингэний эргэлтийг нэмэгдүүлэх ба илүүдэл шингэн, өөх, хорыг эсээс зайлуулна.
7. Биеийн массаж: сайн боловч буруу хийвэл тунгалагийн суваг, клапнуудыг гэмтээх аюултай.
8. Халуун, хүйтэн шүршүүр: Цусны судас халуун усны нөлөөгөөр өргөсдөг харин хүйтэн усанд судас агшдаг. Биед агуулагдах шингэнүүд нь ийм нөлөөнд удаан хугацаагаар байснаар “шахуургын” үйлчилгээ үзүүлнэ. Жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүмүүст энэ эмчилгээг хийж болохгүй.
9. Хуурай цэвэрлэгээ: 10 минутын турш биеийн сойзны тусламжтай тойрог хөдөлгөөн хийж биеэ угааж цэвэрлээрэй.
10. Тунгалагийн урсгалд нөлөөлдөг хүнс хэрэглээ: Маалингын үр, навчит ногоон ногоо, чиа үр, спирулина

🇲🇳💕Эмчилгээ
• Тунгалагийн шингэний урсгалыг эрчимжүүлэх. /ЧИХЭР ӨВС/, Анхаарах зүйл өмнө нь элэг, цөс цэвэрлэсэн байх
• Хор тайлах. /Идэвхжүүлсэн нүүрс, Энтеросгель/
• Витамин, эрдэс /ЙОД/
Тунгалагийн тогтолцоонд муугаар нөлөөлдөг зүйлс:
• Хөдөлгөөний дутагдал
• Сахар, сахар агуулсан хүнс, цагаан гурил, боловсруулсан тос,
• Амьтны гаралтай өөх тос, мах, сүү сүүн бүтээгдэхүүний хэтрүүлэн хэрэглэх
• Цай, кофе, хийжуулсан ундаа
• Бариу хувцас: Бариу хувцас өмссөнөөр тунгалагийн тогтолцооны эргэлтэнд муугаар нөлөөлнө. Учир нь бариу хувцас тунгалагийн урсгалыг саатуулж хорт бодис хуримтлагдахад хүргэдэг.
😘🙏🏻❤‍🔥 .75006177.

16/05/2023

.🇲🇳💕Авро буюу гэрлэн бүрхүүл 🇲🇳💕Хүний бие судас, хий, дуслаас тогтоно...
Хүний бие гэдэг бадган, шар, хий гэх гурван өөр дүр байдлаас бүрэлдэн тогтож, улмаар өсөж хөгжих явцад амин чухал эртнүүдэд төвлөрсөн судсан сүлжээг үүсгэнэ. Эдгээр сүлжээг үүсгэж буй цус, тунгалаг, мэдрэлийн гурван зүйлийн судал байна.
Энэхүү судсан сүлжээг наран сүлжээ буюу хүрд гэх бөгөөд бодитой орших, дадуулга бясалгалаар бүтээх гэж хоёр ангилна. Бодитой орших хүрд нь их биеийн гол шугам дагуу орших болон бусад хэсэгт орших тодорхой бэлчирт байдаг. Бясалгалаар бүтээх хүрд нь бодитой орших хүрдийг шүтэж барилдах юм. Тодруулбал бясалгал бүтээл хийх зорилго, хийн гүйдлийг дадуулах ёс, багшийг дагаж тооны хувьд 3, 5, 7 хүрдийг бясалгах, агуулгын хувьд билигдэлийг хувиргаж бясалгах ёс өвөрмөц байна.
Бодитой орших
1💕Их амгалангийн хүрд
32 салбарласан, шүхэр хөмөрсөн мэт, хийг эрхтний үүдэнд татах, нас уртасгах зэрэг үйлийг гүйцэтгэдэг усан махбодитой, цагаан өнгөтэй, амь баригч хий оршдог. Энэ хүрдийг боргоцой булчирхайн үйл ажиллагаатай холбож үздэг. Боргоцой булчирхай бие махбодийн унтах, амрах, идэвхижих биологийн хэмнэлийг зохицуулдаг.
2. 💕Төгс эдлэхүйн хүрд
16 салбарласан өөдөө харсан шүхэр мэт, хийг дээш татдаг, идэх өгүүлэхийг нөхцөлдүүлдэг, гал махбодьтой, улаан өнгөтэй, дээш гүйгч хий оршино. Энэ хүрдийг бамбай булчирхайн үйл ажиллагаатай холбож үздэг. Энэхүү булчирхайн шүүрэл нь хүний биеийн өсөлт, хөгжилтөнд гол үүрэгтэй.
3.💕 Номын хүрд
Төв судлыг гурав ороож, цээжний голд шүхэр хөмөрсөн мэт оршиж 8 салаална. Хөдөлгөөнийг нөхцөлдүүлэгч энэ хүрд нь огторгуй махбодитой, хөх өнгөтэй, түгээмэл гүйгч хий оршино. Энэ хүрдийг сэрээ булчирхайн үйл ажиллагаатай холбон үздэг. Сэрээ булчирхай нь бие махбодийн дархлаа эсэргүүцлийг хариуцдаг.
4. 💕Хувилгаан хүрд
64 салаатай, өөдөө харсан шихэр мэт хүрд нь тунгалаг цөвийг ялгаж, тунгалагын биед татна. Хар ногоон өнгөтэй, хий махбодитой, гал тэгшитгэгч хий оршино. Энэ хүрдийг бөөрний дээд булчирхай болон нойр булчирхайн тодорхой хэсэг болох Лангергансын аралтай үйл ажиллагааг холбон үздэг. Бөөрний дээд булчирхай нь хоёр бөөрний дээд талд наалдсан байдалтай байрладаг. Инсулины хэт ялгарахаас сэргийлэн зохицуулдаг. Тэрчлэн энэ булчирхайнаас ялгарах даавар нь уураг, өөх тосны солилцоог зохицуулна. Нойр булчирхай нь 12 хуруу гэдэсний махиад байрладаг. Хүний биед хэрэгцээтэй энергийн эх үүсвэр глюкоз буюу чихрийн зохицуулагч гэж ойлгож болно.
5. 💕Амгаланг тэгшитгэгч хүрд
Умдаг ясны зааг тушаа оршиж, 32 салаалсан хүрд нь дусал, цус, цөвийг гадагшлуулах, барих үүргийг гүйцэтгэнэ. Шороон махбодитой, шар өнгөтэй, уруу арилгагч хий оршино. Энэ хүрдийг бэлгийн булчирхайн үйл ажиллагаатай холбож үздэг. Бэлгийн булчирхай гэдэгт эрэгтэй хүний төмсөг, эмэгтэй хүний өндгөвч орно. Төмсөгт эр бэлгийн эс боловсордог бол өндгөвчинд эр бэлгийн эсийг хүлээн авч нэгдэх чадвартай өндгөн эс боловсордог. Мөн энэ хүрдийг түрүү булчирхай болон бөөрний дээд булчирхайд хамаарах нөхөн үржихүйн болон сэтгэл зүйн олон үйл ажиллагаатай холбож үздэг.

💕Дээрх таван хүрд байхаас гадна оройд орших эрдэнийн хүрд, магнайд орших бумбын хүрд нийт долоон хүрд байна. Энэхүү хүрдийг өнчин тархины дотоод шүүрлийн үйл ажиллагаатай холбож үздэг. Өнчин тархинаас ялгардаг шүүрэл бусад шүүрлийг зохицуулах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй.

💕Бусад жижиг хүрд
Зүрхний оройн хүрд, тархи нугасны залгаа хүрд болон чих, эгэм, мөр, тохой, алга, цавь, өвдөг, шагай, улны хүрд гэсэн жижиг 11хүрд байна.

💕Нууц хүрд
Хүүхэн хэлний хүрд буюу хоолойн хүрдны дээр байх нууц нэгэн хүрд мэт бясалгал дадуулгаар ашиглах увидас бүхий 3 хүрд байна.

💕Бясалгалаар бүтээх
1. 💕Мянган дэлбээт хүрд буюу Титэм хүрд
Толгойн оройд байх мянган дэлбээтэй, цагаан өнгөтэй бадамлянхуа цэцгэн дүрслэлтэй. Зөн билиг, оюунлаг, хурц дайчин чанарыг билигдэнэ.
2. 💕Гурав дахь нүд хүрд
Хоёр нүдний голд духны хэсэгт байрлах хоёр дэлбээтэй, гурвалжин дүрс буюу огторгуй голтой үзмэн ягаан өнгөтэй бадамлянхуа цэцэг нь нүд мэт дүрслэлтэй. Идэвхитэй, амгалан, итгэл төгөлдөр байдлыг билигддэг.
3. 💕Хоолойн хүрд
Хоолойд байрлах 16 дэлбээтэй, огторгуй доторх хий буюу гурвалжин дүрсэн доторх дугуй дүрс голтой хөх өнгөтэй бадамлянхуа цэцгэн дүрслэлтэй. Цоглог, дэвшилтэт байдлыг билигдэнэ.
4. 💕Зүрхэн хүрд
Цээжинд байрлах 12 дэлбээтэй, зөрсөн хоёр гурвалжин буюу зургаан өнцөгт үүсгэсэн голтой ногоон өнгөтэй бадамлянхуа цэцгээр дүрсэлнэ. Зөрсөн хоёр гурвалжин нь арга билгийг төлөөлүүлжээ. Хайр сэтгэл, уур хилэн,нинжин сэтгэлийг билигдэнэ.
5. 💕Олон уулзварын хүрд
Хэвлийн дээд хэсэг, ходоодны орчим, сээрний төгсгөл хэсэгт байрлах, 10 дэлбээтэй, доош хандсан гурвалжин голтой, шар өнгөтэй бадамлянхуа цэцгээр дүрсэлнэ. Хөгжилтэй, бадрангуй, өөдрөг байдлыг билигдэнэ.
6.💕 Ууцны хүрд
Хэвлийн доод хэсэг, ууц хэсэгт байрлах 6 дэлбээтэй, нар саран голтой, улбар шар өнгөтэй бадамлянхуа цэцгээр дүрсэлнэ. Аз жаргалтай, амжилттай, зоригтой байдлыг билигдэнэ.
7. 💕Суурь хүрд
Ахар сүүлний хэсэгт байрлах, 4 дэлбээтэй, шороо дотор огторгуй буюу дөрвөлжин доторх гурвалжин дүрс голтой, улаан өнгөтэй бадамлянхуа цэцгээр дүрсэлнэ. Эрч хүчтэй, урин тачаангуй, шийдмэг байдлыг билигдэнэ.

10/05/2023

Өвчин🇲🇳👍💕 бол эзэндээ гомдсон эд эсийн мэдээлэл буюу All In The Mind ☝️

Өвчин зовуурыг тайлах нэг шинжлэх ухааны салбар бол психосоматик (psychosomadic). Эрт дээр үеэс бидний Монголчууд сэтгэл зовсон үед бие махбод өвддөг гэдгийг сайн мэддэг байсан болохоор "сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гэдэгт итгэж олон өвчний эсрэг янзан бүрийн дом засал хийж сэтгэл аргадан тайвшруулдаг байж. 1980 оны үеэс Европт психосоматик (психо - сэтгэл, соматик - бие маход) салбар эрчимтэй хөгжин эмгүй эмчилгээний голлох байр суурийг эзэлж эхэлсэн.

Психосоматик гэж юу вэ? Маш товчхондоо бол сэтгэлийн гэмтэл бие дээр өвчин, зовуур болж илрэх. Өвчний шинж тэмдгийг биш гарал үүсэл, учир шалтгааныг олж эмчилдэг.

Ойлгомжтой байх үүднээс дараах хэдэн жишээ дурдъя.

☝️Шөнө шүдээ хавирах (bruxismus)

Шалтгаан: өдрийн стресс, сэтгэлийн бухимдал, шулуухан шударга хэлье гэсэн зүйлээ шүдээ зуугаад өнгөрөх, өөрийгөө бусдаас доор үзэх гэх мэт явдлаас үүдэлтэй.

Эмгүй эмчилгээ засал: өдрийн бухимдал стрессээ өөрөө хүлээн зөвшөөрөх. Стрессээ гаргах арга хэмжээ авах (иога, бясалгал хийх гэх мэт).

Энгийн эмнэлгийн эмчилгээ: ядаргаа гэж оношлоод тодорхой нэмэлт тариа, витамины эмчилгээ хийх.

☝️Хүүхэд орондоо шээх

Шалтгаан: хүүхдэд их сэтгэлийн дарамт шахалт өгөх, хүүхдийн хэлсэн & хийсэн бүхнийг буруутгах. Орондоо шээх бол шөнө дунд сэтгэлээ тайвшруулах гомдлын нулимс гэж психосоматик салбар үздэг.

Эмгүй эмчилгээний засал: хүүхдийг хувь хүн гэдэг талаас нь хүлээн зөвшөөрөх, өөрийгөө илэрхийлэх орон зайд нь хүндэтгэлтэй хандах.

Энгийн эмнэлгийн эмчилгээ: бөөр болон мэдрэлийн тасагт хүлээлгэн өгөх.

Энэ мэтээр нэг онош дээр хоёр өөр эмчилгээний арга зүй яригдаж байгааг та анзаарсан байх. Орчин цагийн эмчилгээний арга зүй илүү сэтгэл засал руугаа түлхүү хандаж, эмийн хэрэглээг багасгаж байгаа билээ.

Монголчуудад их тохиолддог өвчин. Үүнд:

☝️ Хоолой өвдөх
Хоолой өвдөх бол өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн тод илрэл. Хатуу үгээр хэлбэл өөрөө өөртэйгөө "дайн" зарласан. Тийм учраас хоолойгоор дамжин давах бүх зүйл зовуур өвчин болж хувирах. Дотоод хүнээ "хооллохгүй" шийтгэж байгаа учраас хоолой өвддөг гэнэ.

Сэтгэлийн засал: өөрөө өөрийгөө хайрла, хүлээн зөвшөөр.

☝️ Хөхөөр өвдөх (эмэгтэйчүүд)
Хөхний өвчин (mastodynie). Энэ талаар маш нарийн мэдээлэл байгаа ч их энгийн ойлгомжтой байх үүднээс хэдхэн өгүүлбэрээр бичлээ. Хөх өвдөх хоёр том үндсэн шалтгаан байна.

1) эмэгтэйлэг энерги алдагдах. Энэ үед өөрийнхөө эмэгтэйлэг энергийн төвийг олж, хөхөндөө илүү анхаарал хандуулах. Жишээ нь хөхөнд массаж хийх.

2) Хөхийг латинаар Mamma гэх буюу "Ээж" гэсэн нэртэй. Ээж, охины хооронд эвтэй таатай харилцаа алдагдах үед аль алиных нь хөх өвддөг.

☝️ Нуруу өвдөх
Нурууны өвдөлтийг дотор нь хүзүү, цээж хэсэг, ахар сүүл гэж 3 хэсэгт хуваана. Хэсэг болгоны өвдөлт өөр өөр учир шалтгаантай. Амьдралдaa хармааргүй зүйлээ хойшоо чулуудсанаас болж нурууны өвдөлт үүсдэг. Хойшоо чулуудах? Ямар учиртай зүйрлэл вэ?
- дотоод болон гадаад хүний зөрчилдөөн
- амьдралд таалагдахгүй бүхнээ нүднээсээ далд нуух
- өөрөө өөртөө худал мэдрэмж итгүүлэх гэх мэт далд ухамсрын мэдээлэл нуугдаж байдаг юм байна. Нуруу өвдөнө өө гэдэг нь энэ хүнд амьдралын ачааг үүрэх тэнхэлгүй байна гэсэн дохио.

Арга зам: тай чи, иога гэх мэт энергийн дасгал хийх, нуруун дээрээ уушги байна гэж төсөөлөн бодож нуруу тал руугаа гүнзгий амьсгалах (амьсгалах гэдэг нь үлээх гэдэгтэй ойролцоо. Хүүхэд ёоёо болсон хэсэгт бид үлээж домнодог шиг арга), амьдралын чиг хандлагыг өөрчлөх. Том өөрчлөлт жижигхэн зүйлээс эхэлдэг болохоор 21 хоногт өөр дээр шинэ өөрчлөлт дадал болгох (жишээ нь өдөр бүр иога хийх).

☝️ Толгой өвдөх
Хүний биеийн төв цэг бол толгой. Толгой эргэх, толгой хатгаж өвдөх, толгой доргих гэх мэт толгой өвдөлт олон янз. Маш тодорхой бөгөөд товч хэлэхэд толгой өвдөх шалтгаан нь Амьдралд төөрчихсөн, амьдралын төв цэгээ олохгүй байгаа байдал. Эрэгтэй, эмэгтэй хүний толгойн өвдөлт өөр өөр байдаг байна. Эрэгтэй хүний толгой өвдвөл эго баланс алдагдсан байна гэж үзэх бол эмэгтэйн толгой өвдөлт толгой дүүрэн бодол иx гэнэ,

Арга зам: БИ ХҮСЭЖ БАЙНА!!! гэж өөртөө зоригтой хэлж амьдралд дайчин байх байдал гэнэ.

☝️ Экзем
Психосоматик салбар арьсыг өөрийн хил хязгаар, өөрөө өөртэйгөө харилцаx гэж хардаг. Арьс бол бидний дотоод, гадаад орчноос тусгаарлаж байгаа хамгийн том эрхтэн. Бидний нүдэнд харагдах арьсны өнгө, байдал бүгд бидний дотоод биетэй холбоотой. Хэрвээ арьс харшил, екзем өртөмтгий байвал асуудлыг голомтыг мөн адил дотроосоо хайна. Мэдээж механик аргаар арьс гэмтсэн бол өөр хэрэг (химийн хортой бодис). Тиймээс экзем, харшил чухам юунаас яаж аваад байгаагаа эхлээд сайн тодорхойлох хэрэгтэй.

Экзем бол бидний ухамсрын цагдаа ах. Дотоод бие, сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдсан үед экзем гарна. Экзем бидэнд ямар мэдээлэл өгөх гээд байна аа гэвэл энэ биеэ сайн анхаар, хайрла, халамжил гэсэн дохио мэдээлэл өгч байгаа.

☝️ Таргалалт
Таргалалт буюу илүүдэл жин. Хүн төрөлхтөн хайрын бэлэг тэмдгийг 💚 дүрсээр буюу бүрэн дүүрэн хэлбэрээр дүрсэлж ирсэн. Хайр гэдэг үгийн цаана бүрэн дүүрэн гэсэн сэтгэл ханамж мэдрэмж байдаг. Гэвч бидний далд ухамсар дотоод сэтгэл хайраар хоосон байгааг мэдсэн үед гадаад хайрандаа анхаарч эхэлдэг. Тэр бол идэх.Өөхлөлт ихтэй байна аа гэдэг нь өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлж байна гэсэн үг. Бусдаас өөрийгөө тусгаарлаад эхлэх бол өөрөө өөрийгөө гаргууд нь хаях, сэтгэл санааны гүн хямралд ороход ойрхон байна гэсэн.

Арга зам: хоол идэх цаг анхаарлаа өөр үйл ажиллагаанд зарцуулах. Жишээ нь бүтээлч байх. Хэт их хоол идмээр байвал ямар нэгэн бүтээлч зүйл хийх. Өдөр бүр жингээ үзэхгүй байх. Биеийн биш сэтгэлийн жингээ нэмэх буюу таашаал авдаг зүйлсээ хийх (хоолноос бусад).

☝️ Архи уух
Согтсон цагтаа л жаргалтай байгаа мэдрэмжийг хүн авах гэж архи уудаг. Архинд биш тэр сайхан мэдрэмжид донтсон учраас ямар ч үнэ цэнээр хамаагүй согтохын тэмүүлнэ. Архи уулаа гэж шүүмжилхээс илүүтэйгээр яагаад архи уугаад байгаа учир шалтгааныг олох хамгийн том шийдэл болно. Эрэгтэй, эмэгтэй хүний архидалт хоорондоо өөр өөр шалтгаантай байдаг. Би эрэгтэй тал дээр нь илүү мэдээлэл бичлээ.
Шалтгаан: өр зөөлөн, үргэлж ээжийн хайртай хүү байсан тэр л эр хатуу амьдралын ачааг дийлэхгүй байгаа учраас архи ууж энэ хүнд амьдралаас зайлс хийдэг. Согтуу эр ихэвчлэн ээжийгээ их ярих, ээжийн тухай дуу дуулах, хүүхэд насаа их дурсдаг. Хэт их архинд донтсон эр архийг уух биш угжиж таашаал авдаг (өөрийгөө нялх хүүхэд гэж бодох) үзэгдэл Дэлхийн бүхий л эрчүүдэд байдаг нийтлэг үзэгдэл гэнэ. Нэг үгээр хэлбэл хатуу амьдралд эрт бэлтгэгдээгүй хүмүүс архи их уудаг.

Арга зам: өөрийн уян зөөлөн байдлаа хүлээн зөвшөөрөх. Хүүхэд настайгаа хагацах ямар нэгэн зан үйл хийх (эрт цагт өсвөр насны хүүг ан руу авч яван эр хүн болсон гэдгийг мэдрүүлдэг байж), амьдралаас зугтах биш амьдралтай тэмцэх тэр дайчин занг өөртөө бий болгох (спортоор хичээллэх) гэх мэт олон арга зам байна.

☝️ Бөөр өвдөх
бөөр өвдөх гэр бүлийн, хосуудын асуудалтай холбоотой гэнэ. Хэтэрхий их хүлээлт ихтэй хайр дурлал эмэгтэйчүүдийн бөөр өвдөх шалтгаан болдог. Тиймээс хүсээд байгаа хайраа хажууд хүндээ эв зүйгээр хэлж ойлгуулах, хоорондоо зөрчилгүй байх.

Хэрвээ та өвдсөн бол эм уухаас өмнө яагаад өвдөв гэдгээ нэг сайн бодоод, судлаад, анхаараад үзээрэй.

99039540

Address

Модны 2
Ulaanbaatar
65413

Telephone

+97675006177

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ашид дэлгэрэх гоо Ардын уламжлалт эрүүл мэнд бариа засалын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share