Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв Цаг захиалах утас:7755-1100
Хаяг: БЗД, 16-р хороо, СОС хүүхдийн хотхоны чанх хойно байрлаж байна. Тавтай үйлчлүүлээрэй.

30/01/2026
👧🏻👦🏻 Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ та бидний оролцоо чухал уч...
29/01/2026

👧🏻👦🏻 Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ та бидний оролцоо чухал учир гэртээ аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлж, үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулъя‼️

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА   Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв Баянзүрх дүүргийн 16...
29/01/2026

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны хамтран ажиллах албан хүсэлтийн дагуу "82 дугаар цэцэрлэг"-ийн багачуудад 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр танин мэдэхүй, биеийн хөгжлийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгууллаа.

Тус үзлэгээр нийт 5 бүлгийн 170 гаруй хүүхэд багачуудыг хэл яриа нийгэмшихүй, уламжлалтын эмчийн үзлэг, шүд амны хөндийн үзлэг, танин мэдэхүй сэтгэлзүй, хүүхдийн эмчийн үзлэг болон сэргээн засахын эмчийн өвөрмөц үзлэг оношилгоонд тус тус хамруулсан юм.
Энхрий бяцхан үрс нь эрүүл саруул өсөн торних болтугай. ❤️

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв 77551100 ☎️
Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо

👧🏻 Өсвөр насны охинтойгоо энэ талаар хэрхэн ярих учраа олохгүй байвал эдгээр аргуудыг ашиглахыг аав, ээжүүддээ зөвлөж ба...
28/01/2026

👧🏻 Өсвөр насны охинтойгоо энэ талаар хэрхэн ярих учраа олохгүй байвал эдгээр аргуудыг ашиглахыг аав, ээжүүддээ зөвлөж байна. 📝
Бүү өнгөрөө, Хүүхэдтэйгээ ярилцаарай!

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв нь Хүүхдийн сэтгэл зүйчтэй бөгөөд эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, зөвлөгөө өгөх учраа олохгүй байвал манай төвийн 77551100 утсаар цаг авч үйлчлүүлээрэй. 🥰

Хамгийн дотны хүмүүсээсээ эдгээр үгсийг сонсох нь охидод ямар байдаг бол..‼️Бүү өнгөрөө, Хүүхэдтэйгээ ярилцаарай!Нийслэл...
28/01/2026

Хамгийн дотны хүмүүсээсээ эдгээр үгсийг сонсох нь охидод ямар байдаг бол..‼️

Бүү өнгөрөө, Хүүхэдтэйгээ ярилцаарай!
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв нь Хүүхдийн сэтгэл зүйчтэй бөгөөд эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны охин/хүүтэйгээ манай төвийн 77551100 утсаар цаг авч үйлчлүүлээрэй. 🥰

👧🏻 Өсвөр насны хүүхэд өөрт нь тохиолдоод байгаа зүйлсийг тэр бүр аав, ээждээ хэлэхгүй ч “Надад хэцүү байна” гэдгээ үйл х...
28/01/2026

👧🏻 Өсвөр насны хүүхэд өөрт нь тохиолдоод байгаа зүйлсийг тэр бүр аав, ээждээ хэлэхгүй ч “Надад хэцүү байна” гэдгээ үйл хөдлөлөөрөө илэрхийлж байдаг.

Бүү өнгөрөө, хүүхэдтэйгээ ярилцаарай!
👧🏻 Өсвөр насны охинтойгоо энэ талаар хэрхэн ярих учраа олохгүй байвал эдгээр аргуудыг ашиглахыг аав, ээжүүддээ зөвлөж байна. 📝
Бүү өнгөрөө, Хүүхэдтэйгээ ярилцаарай!
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв нь Хүүхдийн сэтгэл зүйчтэй бөгөөд эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны охин/хүүтэйгээ манай төвийн 77551100 утсаар цаг авч үйлчлүүлээрэй. 🥰

Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ цаг гаргана гэхээр хэдэн цаг зарцуулах ёстой гэж төсөөлдөг ч яг үнэндээ өдөрт чанартай 20-30...
28/01/2026

Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ цаг гаргана гэхээр хэдэн цаг зарцуулах ёстой гэж төсөөлдөг ч яг үнэндээ өдөрт чанартай 20-30 минут л байхад хангалттай. 🥰❤️

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв
the Children Mongolia 🇲🇳

28/01/2026

🦠 НИПАХ ВИРУС – ҮҮСГЭГЧ БА ДАМЖИХ ЗАМ

Нипах вирус нь амьтнаас хүнд дамждаг аюултай зоонозын халдварт өвчин юм. Вирусийн үндсэн тээгч нь жимсний сарьсан багваахай (Pteropus төрөл) бөгөөд хүнд болон амьтдад халдвар дамжуулах эрсдэлтэй.

📌 Халдвар дамжих замууд:
🔹 Халдвартай сарьсан багваахай, гахай болон тэдгээрийн биеийн шингэнтэй (шүлс, шээс, цус) шууд харьцах
🔹 Сарьсан багваахайн ялгадсаар бохирдсон түүхий жимс, дал модны түүхий шүүс хэрэглэх
🔹 Халдвартай хүнтэй ойр харьцах (гэр бүл, эрүүл мэндийн ажилтнууд)
Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)

НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ  МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА ✅Ерөнхий мэдээлэл:Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан ба...
28/01/2026

НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

✅Ерөнхий мэдээлэл:

Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм.
Уг халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой гэж үзэж байна.

Нипах вирусийн халдвар нь эмнэлзүйн хувьд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит) үүсгэж, улмаар үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд нас баралтын түвшин 40–75 хувьтай байна.

Одоогоор нипах вирусийн халдварын эсрэг вакцин, вирусийн эсрэг эмчилгээ байхгүй байна.

✅Өвчлөлийн нөхцөл байдал:

Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгддэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын албан мэдээллээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онд, 2018 оноос хойш Керала мужид өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тус улс нь нипах вирусийн халдварын нутагшмал голомттой юм. Хамгийн сүүлд 2025 оны 08 дугаар сард Энэтхэг Улсын Керала мужид 4 хүн өвчилж, 2 хүн нас барсан талаар мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ Бангладеш Улсад нипах вирусийн халдвар 2001 оноос хойш жил бүр бүртгэгддэг нутагшмал халдвар бөгөөд 2025 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын хооронд Бангладеш Улсад газарзүйн байршлын хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан.
Бангладеш Улсад 2001 оноос хойш 347 батлагдсан нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэсэн бөгөөд нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.

✅Олон улсад тархах эрсдэл:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага, дээрх улсын хувьд эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн байна.

Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан мэдээлэл байхгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр бүртгэгдэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эрсдэлийг бууруулсан байна.

✅Үйл явдалд суурилсан тандалтын мэдээлэл:

Одоогийн байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 5 тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа ба Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан 3 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлж байна.
Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй байна.

Албан эх сурвалж: https://www.who.int/news-room/fact-sheets/detail/nipah-virus
https://www.who.int/emergencies/disease-outbreak-news/item/2025-DON577

😷 Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье‼️
28/01/2026

😷 Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье‼️

26/01/2026

🛑 УЛААНБУРХАН, УЛААНУУД – НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ 💉

👶🧒 Хэрвээ таны хүүхэд 10–15 настай
📅 (2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) бол
улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулаарай.

⚠️ Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж,
өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байна.

📍 Дархлаажуулалт хийх хугацаа:
🗓 2026 оны 01 дүгээр сарын 26-наас
🗓 2026 оны 02 дугаар сарын 06 хүртэл

🏥 Хаана?
• Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
• Сум, өрхийн эрүүл мэндийн төв
• Салбар амбулатори
• Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет

💉 Ашиглаж буй вакцин нь
🇮🇳 Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн,
✅ GMP
✅ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
✅ Монгол Улсын холбогдох шаардлагыг бүрэн хангасан
аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.

❤️ Хайртай үрсээ халдвараас хамгаалъя!
🤝 Нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

+97677551100

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв:

Share

Category