Baby Shark хүүхэд, нярайн эмнэлэг

Baby Shark хүүхэд, нярайн эмнэлэг Тэргүүлэх зэрэгтэй хүүхэд, нярайн эмчийн удирдлага дор амбулаторийн анхан шатны бүхий л үйлчилгээг үзүүлэх болно.

Хаяг: ХУД, 18 хороо, Удирдлагын академиас зүүн тийш Хүннү2222 хотхоны 1-р ээлжийн зүүн урд буланд Champ fittness-ийн хажууд байрлаж байна.

Манай эмнэлэг дотроо эмийн сантай тул👩‍⚕️ хүүхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, 📝 оношлуулсны дараа ⏱️ цаг алдалгүй эм...
05/02/2026

Манай эмнэлэг дотроо эмийн сантай тул👩‍⚕️ хүүхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, 📝 оношлуулсны дараа ⏱️ цаг алдалгүй эмчилгээ шууд эхлүүлэх боломжтой.

🧸 Хүүхдэд ээлтэй, тайван орчин

📞 Цаг авах: 7007-7007
📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, Хүннү 2222 хотхон, 114-р байр

#Хүүхдийнэмнэлэг

👨‍⚕️ Манай эмнэлэгт амбулатори болон өдрийн эмчилгээ тогтмол хийгдэж байна.👶 Хүүхдийн биеийн байдлыг эмчийн үзлэгээр үнэ...
03/02/2026

👨‍⚕️ Манай эмнэлэгт амбулатори болон өдрийн эмчилгээ тогтмол хийгдэж байна.

👶 Хүүхдийн биеийн байдлыг эмчийн үзлэгээр үнэлж,
💉 дусал, тариа, эмчилгээ
🔹 хордлого тайлах
🔹 шингэн нөхөх эмчилгээг
👩‍⚕️ мэргэжлийн эмч, сувилагчийн байнгын хяналтад хийж гүйцэтгэнэ.

🧸 Хүүхдэд ээлтэй, тайван орчин

📞 Цаг авах: 7007-7007
📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, Хүннү 2222 хотхон, 114-р байр

#ӨдрийнЭмчилгээ #Хүүхдийн эмнэлэг

🧒 БӨӨР – ХҮҮХДИЙН ӨСӨЛТИЙН ЧУХАЛ ЭРХТЭН🩵 Бөөр нь зөвхөн шээс ялгаруулах үүрэгтэй эрхтэн биш юм. Хүүхдийн өсөлт бойжилт, ...
01/02/2026

🧒 БӨӨР – ХҮҮХДИЙН ӨСӨЛТИЙН ЧУХАЛ ЭРХТЭН

🩵 Бөөр нь зөвхөн шээс ялгаруулах үүрэгтэй эрхтэн биш юм. Хүүхдийн өсөлт бойжилт, дархлаа, цусны даралт, ясны хөгжилд шууд нөлөөлдөг амин чухал эрхтэн билээ.

🔹 Бөөр эрүүл байснаар
✔️ Биеийн өсөлт хэвийн явагдана
✔️ Хор бодис биеэс бүрэн гадагшилна
✔️ Ус, эрдсийн тэнцвэр хадгалагдана
✔️ Яс, булчингийн хөгжил дэмжигдэнэ

🛡️ Бөөрийг хэрхэн хамгаалах вэ?
✔️ Хүүхдийг ус сайн уудаг болгох
✔️ Давс, хийжүүлсэн ундааг хязгаарлах
✔️ Даарч хөрөхөөс сэргийлэх
✔️ Шээсээ барихгүй байх дадал хэвшүүлэх
✔️ Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах

⚠️ Харин бөөрний үйл ажиллагаа алдагдвал
• Хүүхдийн өсөлт удаашрах
• Ядарч сульдах
• Дархлаа сулрах
• Нүүр, хөл хавагнах
• Шээсний өөрчлөлт илрэх эрсдэлтэй

🚨 Хэрвээ таны хүүхдэд
• Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх
• Шээхэд өвдөх, ойр ойрхон шээх
• Нуруу, хэвлийн доод хэсгээр өвдөх
• Нүүр, хөл хавагнах
• Халуурах, ядрамтгай болох зэрэг шинж тэмдэг илэрвэл иэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаарай.

📞 Цаг авах: 7007-7007
📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, 18-р хороо,
Хүннү 2222 хотхон, 114-р байр

#БамбайБулчирхай #ЭрүүлМэнд #ХүүхдийнЭмнэлэг #УрьдчиланСэргийлэх #Бөөр

27/01/2026

Хайр бол эмчилгээний нэг хэсэг юм…👩🏻‍❤️‍💋‍👨🏻🐣♥️

Хайр түгээсэн халамжит ханийгаа … 👩🏻‍❤️‍💋‍👨🏻

22/01/2026

🦋 Бамбай булчирхайн ЭХО оношилгоо тогтмол хийгдэж байна

Бамбай булчирхайн
▪️ хэлбэр, хэмжээ
▪️ бүтэц
▪️ голомтот өөрчлөлт байгаа эсэх
▪️ зангилаа, уйланхай үүссэн эсэх

зэрэг үзүүлэлтүүдийг ЭХО шинжилгээгээр нарийвчлан оношлох боломжтой.

⏱ Та хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай.

📞 Цаг авах: 7007-7007
📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, 18-р хороо,
Хүннү 2222 хотхон, 114-р байр

#БамбайБулчирхай #ЭХОоношилгоо #ЭрүүлМэнд #УрьдчиланСэргийлэх

📢 Үйлчлүүлэгчдийн анхааралд👇Эмнэлэг дотоод ажилтай тул амралтын өдрөөр дараах хуваарийн дагуу ажиллана.12 сарын 20нд   -...
18/12/2025

📢 Үйлчлүүлэгчдийн анхааралд

👇Эмнэлэг дотоод ажилтай тул амралтын өдрөөр дараах хуваарийн дагуу ажиллана.

12 сарын 20нд - 11:00-14:00
12 сарын 21нд - Амарна
12 сарын 22-с хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Baby Shark хүүхэд, нярайн эмнэлэг

✅ ЭРДЭС БОДИС👉Амьд бие махбодын биеийн жингийн 2️⃣➖3️⃣%-ийг эрдэс бодисууд эзэлнэ. Тэдгээр нь уураг, өөх тос, нүүрс ус ш...
17/12/2025

✅ ЭРДЭС БОДИС
👉Амьд бие махбодын биеийн жингийн 2️⃣➖3️⃣%-ийг эрдэс бодисууд эзэлнэ. Тэдгээр нь уураг, өөх тос, нүүрс ус шиг энерги нөөцлөхгүй ч амьд биеийг эрдэс бодисгүйгээр төсөөлөх аргагүй юм. Учир нь бие махбод эрдсийн дутагдалд маш мэдрэмтгий учраас үүнээс үүсэлтэй эмгэг өөрчлөлтүүд илэрдэг.

👉Эрдэс бодис бие махбодыг нөхөн сэлбэх, эд эсийн бодисын солилцоонд ихэвчлэн оролцоно. ⁉️Жишээлбэл: фосфор, кальци зэрэг эрдэс бодис ясны эдийг төлжүүлэхэд, төмөр цусны улаан эсийн хүчилтөрөгч зөөвөрлөхөд, натри кали зэрэг нь эсийн гадаад дотоод даралтыг бүрдүүлэх гэх мэт гол үүргийг гүйцэтгэнэ.
Мөн биеийн ус давс, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй тул тодорхой эрдэс бодисын оролцоогүйгээр бие махбод оршин тогтох аргагүй юм.

♻️Бие махбодыг бүрдүүлэх химийн элементийн 96,5%-ийг C, O, H, N гэсэн дөрвөн элемент, 2,5%-ийг макро эрдэс, 0,99%-ийг микро эрдэс, 0,01%-ийг хэт бичил эрдсүүд эзэлдэг.

🧬Эрдэс бодисын дутагдал болон илүүдлээр уураг, тос, нүүрс ус, аминдэмийн солилцоо хямарч төрөл бүрийн өвчин үүсэж байна. Иймээс эрдэс бодисын хэмжээг хянаж байх нь чухал юм.

🔬Манай эмнэлэгт кальци, төмөр, фосфор, натри, кали, магни, цайр, хлор зэрэг эрдсийн шинжилгээ авч байна.
👩‍⚕️Шинжилгээний хариугаа хүүхдийн эмчид уншуулан, зөвлөгөө аваарай

📍 Хан-Уул дүүрэг, 18 хороо Хүннү2222 хотхон, 114 байр буюу Канад сургуулийн баруун талд байрлаж байна.
☎️ 70077007; 99587764 (цаг авна)

23/11/2025

ЗӨВХӨН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ буюу
2025/11/24- 2025/11/28-ны өдрийг дуустал
Хүүхдийн бүх эхо оношилгоо 50%
Урьдчилан сэргийлэх багц үзлэг- 10% тус тус хямдарлаа.

Та дараах эхоноос сонгон харуулах боломжтой.
👉 Зулай
👉 Түнх
👉 Хэвлий
👉 Бамбай
👉 Төмсөг
👉 Үе, зөөлөн эд
👉 Умай дайвар

📍 Хан-Уул дүүрэг, 18 хороо Хүннү2222 хотхон, 114 байр буюу Канад сургуулийн баруун талд байрлаж байна.

☎️ 70077007; 99587764 (цаг авна)

СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ 14 ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛЭХ САНАЛЫГ ЭМЯ ГАРГАЖ БОЛОВСРОЛЫН ЯАМАНД ХҮРГҮҮЛЛЭЭ👇👇👇
23/11/2025

СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ 14 ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛЭХ САНАЛЫГ ЭМЯ ГАРГАЖ БОЛОВСРОЛЫН ЯАМАНД ХҮРГҮҮЛЛЭЭ👇👇👇

СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ 14 ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛЭХ САНАЛЫГ ЭМЯ ГАРГАЖ БОЛОВСРОЛЫН ЯАМАНД ХҮРГҮҮЛЛЭЭ

Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна.

47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж байгаа бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогдож байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байна. Томуу томуу төст өвчний дэгдэлтийн пик үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно байх бөгөөд хүндрэл ихтэй өвчлөл хэт тархах буюу их нэрвэгдэх эрсдэлтэй байгаа тул тархалтыг урьдчилан бууруулан намжаахын тулд сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнө байхаар тохируулах саналтай байна.

2017/2018-2024/2025 оны ТТӨ-ний хөдлөл зүйгээр ЕБС-ийн өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг 2 долоо хоног урагшуулахад өвчний тохиолдол 2 дахин буурч, тархалтын хурд саарсан үзүүлэлттэй байсан байна.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн ЭМЯ-аас Боловролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлээд байна.

Өнөөдөр сургууль, цэцэрлэгийг карантилах тухай саналыг огт хэлэлцээгүй бөгөөд цахим сургалтын хэлбэр болон амралтыг урагшлуулах тухай Боловсролын яам бусад нөлөөллөө тооцоолон шийдвэр гаргана.

Нойр бол хүн, амьтны хамгийн чухал физиологийн үйл ажиллагааны нэг. Хүнийг унтаж амарч байх үед тархи маш олон зүйлийг б...
13/11/2025

Нойр бол хүн, амьтны хамгийн чухал физиологийн үйл ажиллагааны нэг. Хүнийг унтаж амарч байх үед тархи маш олон зүйлийг боловсруулдаг. Мөн бие махбодь өөрийгөө цэвэрлэх, хоргүйжүүлэх, булчин амрааж суллах зэргээр өөрийгөө маргаашын өдөртөө бэлдэж байдаг.

#СЭМҮТ #сэтгэцийнэрүүлмэнд #нойрныхямрал #ХүүхдийнСэтгэцийнЭрүүлМэнд #хүүхэдөсвөрүе

🔰23 цагаас хойш унтдаг хүүхэд сөрөг сэтгэл хөдлөлд автаж, хянах чадваргүй болж, урт хугацаандаа олон өвчний эрсдэл үүсдэг.

✍️СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Хүүхдийн сэтгэцийн эмч Л.Цэрэндолгор Eguur News сайтын сэтгүүлч Д.Мөнхбаттай ХҮҮХДИЙН НОЙРНЫ АСУУДАЛ-ын талаар ярилцсаныг хүлээн авна уу.

💁❗️Хичнээн оройтож унтсан ч хүүхдүүдийн өглөө сэрэх цаг өөрчлөгдөхгүй шүү дээ. Эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгт нь явуулахын тулд хүчээр ч хамаагүй сэрээж, босгож байгаа байх. Энэ нь нойрон дунд явагдаж буй циклийг хүчээр тасалж байна гэсэн үг.
📌Ингэснээр хүүхдүүд маш таагүй мэдрэмжтэй сэрдэг.
Үүнээс гадна нойр дутуу учир тархины үйл ажиллагаанд хямралууд үүснэ. Танин мэдэхүйн үйл ажиллагаа буюу анхаарал төвлөрөл алдагдаж эхэлдэг. Нэгээс нөгөө рүү хурдан шилжиж чадахгүй, зааж байгаа хичээлийг 100 хувь ойлгох чадваргүй болчихдог. Өөрөөр хэлбэл сурлагын чанар алдагдаж эхэлнэ.
📌Мэдээж сайн тогтоогоогүй бол эргэж амархан мартана шүү дээ. Үүн дээр нэмээд сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Илүү их сөрөг мэдрэмжтэй болно. Сөрөг сэтгэл хөдлөлдөө автаж эхэлнэ. Үүнийгээ хянах чадвар суларна. Ингэснээр шийдвэр гаргах, сонголт хийх тал дээр алдаа гаргаж эхэлдэг. Энэ бүхэн богино хугацаанд гарч буй өөрчлөлт.

📌Харин урт хугацаандаа бие махбодын олон өвчин үүсгэх эрсдэл бий болдог. Унтаж байхад бие махбод өөрийгөө хоргүйжүүлэх үйл явц явагддаг гэж хэлсэн шүү дээ. Ялангуяа элэг, бөөр дээр. Гэтэл унтаж, амрахгүй байгаа хүний биед үүнтэй холбоотой архаг өвчнүүд бий болдог. Хэрэв энэ зүйлүүдээс урьдчилан сэргийлье гэвэл нойрны зөв дэглэмтэй болох шаардлагатай. Дэглэмийг бид өөрсдөө бий болгоно. Эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэрлэнэ.

🔰Дэлгэрэнгүй ярилцлагыг https://tinyurl.com/4zxdpmsr холбоосоор хандаж уншина уу.

#СЭМҮТ #сэтгэцийнэрүүлмэнд #Нойрныхямрал #Хүүхдийнсэтгэцийнэрүүлмэнд #хүүхэдөсвөрүе

Address

Хүннү 2222 хороолол, Улаанбаатар 17011
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:30 - 19:00
Wednesday 09:30 - 19:00
Thursday 09:30 - 19:00
Friday 09:30 - 19:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00

Telephone

+97670077007

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Baby Shark хүүхэд, нярайн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Baby Shark хүүхэд, нярайн эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram