Оточ мед

Оточ мед Уламжлалт анагаах ухаан, үзлэг, оношлогоо, эмчилгээ 72338006

АНХААРУУЛГА‼️‼️‼️ДОР БҮРНЭЭ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИАРАЙ🙏🏻🙏🏻🙏🏻🦠Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд ха...
31/01/2025

АНХААРУУЛГА‼️‼️‼️

ДОР БҮРНЭЭ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИАРАЙ🙏🏻🙏🏻🙏🏻

🦠Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрдэг. Халдвар өвчтэй хүнээс агаар дуслын замаар дамжин халдварлана.
⁉️Өвчин үүсгэгч нян гадаад орчинд амьдрах чадвар маш сул. Тасалгааны дулаанд 1-3 цаг, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Иймээс гэр ахуйн орчинд цэвэрлэгээ ариутгалыг сайн хийхийг зөвлөж байна.
Менингококкт халдварын хэлбэрээс хамаарч өөр өөр шинж тэмдэг, хүндрэлийг үүсгэдэг.
‼️Цусархаг тууралт: Хонго, гуя, гар, мөч, цээж, нүүр, нүдний зовхи хэсгээр цэгэн болон од хэлбэрийн цус харвалтууд үүснэ. Тууралт халуурч эхэлснээс хойш 6-8 цагийн дараа ажиглагдана. Том хэмжээний цус харвалтууд эцэстээ үхжилт үүсгэдэг.
‼️Тархи, нугасны үрэвсэл: Нянгийн халдвар тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Жихүүдэс хүрэх, 38-39 хэм хүрч огцом халуурах, тайван бус болох, татганах шинж илэрнэ. Маш мэдрэмтгий, цочимтгой болно.
✅Бие сульдсан, дархлаа муудсан үед халдварт өртөх эрсдэл нэмэгддэг тул биеийн эсэргүүцлээ сайжруулах
✅Энэ халдварын үед бусад халдварт өвчинтэй андуурах тохиолдол гардаг учраас дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, хугацаа алдаж хүлээлгүйгээр эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ.
🆘Өндөр халуурах
🆘Бөөлжих
🆘Толгой өвдөх
🆘Нойрмоглох
🆘Цусархаг тууралт гарах
🆘Гэрэлд цочимтгой болох
🆘Дагз хөших
🆘Таталт өгөх

Уламжлалт анагаах ухааны үзлэг, оношлогоо эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.☎️95608006☎️86717162
29/01/2025

Уламжлалт анагаах ухааны үзлэг, оношлогоо эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
☎️95608006
☎️86717162

27/01/2025
27/01/2025

Address

Ub
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Оточ мед posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Оточ мед:

Share