Орон сууц борлуулалт

Орон сууц борлуулалт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Орон сууц борлуулалт, Худ 11хороо, Ulaanbaatar.

• Төлбөрийн уян хатан нөхцөл
• Аюулгүй найдвартай орчин бүрдүүлэх нэгдсэн хамгаалалт
• 𝐈𝐒𝐎 𝟗𝟎𝟎𝟏 стандартын шаардлага хангасан хаалга, паркетан шал болон хана
• 3 давхар метал ганжуулсан цонхтой

04/09/2025
🔴 𝟐өрөө 52.6м2-ын байрыг танд санал болгож байна. ________________________🔴 Бүрэн цутгамал 112 айлын метал фасадтай 3 да...
04/09/2025

🔴 𝟐өрөө 52.6м2-ын байрыг танд санал болгож байна.
________________________
🔴 Бүрэн цутгамал 112 айлын метал фасадтай 3 давхар ганжуулсан метал цонхтой төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон орон сууц
________________________
🔴 Барилгын бүтэц, давуу талууд:
• Олон жилийн настай Метал фасад
• Бүрэн цутгамал хийц
• Бүх тагт вакум хаалттай
• Галын аюулаас хамгаалсан мэдрэгч дохиолол
• Евро-стандартын сантехникийн болон дулаан хангамжийн тоног төхөөрөмж
• Төлбөрийн уян хатан нөхцөл
• Аюулгүй найдвартай орчин бүрдүүлэх нэгдсэн хамгаалалт
• 𝐈𝐒𝐎 𝟗𝟎𝟎𝟏 стандартын шаардлага хангасан хаалга, паркетан шал болон хана
• 3 давхар метал ганжуулсан цонхтой
________________________
🔴 Байршлын давуу тал:
• Хотын хамгийн утаагүй хэсэгт байрлалтай
• Нийтийн тээврийн буудал 400м
• Авто машины дулаан болон ил зогсоол хүртээмжтэй
• Богд уулын харагдац сайтай
• Хотхондоо хүүхэд болон хөгшид аюулгүй зорчиж тоглох Авто машингүй зурвас бүхий том тоглоомын талбайтай.
________________________
🔴 Байршил:
УБ хот, ХУД 11-р хороо Зайсан толгойн зүүн урд талд, Америк сургуулиас урагшаа...
________________________
📲 Дэлгэрэнгүй мэдээллийг
9508-8005 8800-3194

дархлаагаа дэмжээрэй
14/01/2023

дархлаагаа дэмжээрэй

ГАНГА ӨВСНИЙ АЧ ТУСМонголчууд бид үнэтэй цайтай эм, витамин, сүлжээний элдэв дээдийн бэлдмэл гэсэн хор хэрэглэхээсээ илү...
21/03/2022

ГАНГА ӨВСНИЙ АЧ ТУС

Монголчууд бид үнэтэй цайтай эм, витамин, сүлжээний элдэв дээдийн бэлдмэл гэсэн хор хэрэглэхээсээ илүү Монгол хөрс шороонд ургаж, Монгол хүний бие онцлогт тохирсон, байгалийн аура, биеийн энергийг дэмжиж өгдөг ариун дагшин өвс ургамлаа шүтэж хэрэглэх ёстой юм шүү. Өвөг дээдэс маань ганга өвсний ид шидийг гайхан биширч, амьдрал ахуйдаа байж болох бүх хувилбараар нь ашигладаг байсныг олон жишээгээр хэлж болохоор байна. Гангыг ууж, утаж, дэрлэж, идэж дуундаа хүртэл “Ариун ганга” гэж оруулж ирсэн нь цаанаа учиртай билээ.Ингээд ариун сайхан үнэртэй, айл гэрт буй муу энергийг хөөж сайн сайхныг урин дууддаг увидастай ганга өвсний гайхамшгуудыг хүргэж байна.

НЯН, ХАЛДВАРЫГ УСТГАЖ, УУШГИЙГ ЦЭВЭРЛЭНЭ.

Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь агаар дахь нян бактерийг устгаж, амьсгалаар хүний биед орсноор уушгийг цэвэрлэж биеийг эрүүлжүүлдэг. Арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх нян бактер, олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог хамгийн хэрэгтэй ургамал.

АМЬСГАЛЫН ЗАМ, ХООЛОЙН ӨВЧНИЙГ АНАГААНА.

Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.

АРЬСНЫ ХАРШИЛ, МӨӨГӨНЦӨР, ЯР ШАРХЫГ АРИЛГАНА.

Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг. Гангыг ууж, биеэ шавшсанаар нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг.

АМНЫ ХӨНДИЙГ ХАМГААЛЖ, ШҮДИЙГ ХОРХОЙТОХООС СЭРГИЙЛНЭ.

Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Байнга хэрэглэснээр амны хөндийн элдэв бактерийг устгаж таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээнэ. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтохоос сайтар хамгаалдаг.

ЭЛДЭВ ШАВЬЖ, ШУМУУЛ, ЦАГААН ЭРВЭЭХЭЙГ ҮРГЭЭНЭ.

Гангийг үүсгэж, утсахад жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргэдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавжнуудыг ганга өвсний үнэр, тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай.

СТРЕСС, БУХИМДЛЫГ ТАЙЛЖ ТАЙВРШУУЛНА.

Ганганы үнэр уушиг, судас болон оюун санааг “нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулахад ганга хамгийн чухал хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмчлээрэй.

ХӨХНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЖ ЦЭВЭРШИЛТИЙГ ХОЙШЛУУЛНА.

Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь биед дутагдаж буй дааврын ялгаралтыг нэмэгдүүлснээр цэвэршилтийг хойшлуулдаг.

ГАНГЫГ УУЖ ХЭРЭГЛЭХДЭЭ:

Ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит, уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулах, хеликобактерыг устгахад ууж хэрэглэхдээ 1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1 – 2 минут буцалгаад 1 – 2 цаг хандалж хэрэглэдэг. Өдөрт 70 – 100 мл-аар хоолноос өмнө 3 удаа уудаг.

10/03/2022

Балжиннямтай билэгт сайн өдрийн мэнд❤️Есөн үеээрээ жаргаж, дэвжин дээшилж Үргэлж мандан бадарч байх болтугай

Address

Худ 11хороо
Ulaanbaatar
SULD2023

Telephone

+97670173553

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Орон сууц борлуулалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Орон сууц борлуулалт:

Share