Naraa baria zasal

Naraa baria zasal Уламжлалт анагаах ухааны бариа засал эмчилгээгээр дагнаж үйл ажиллагаа явуулдаг.88223665 99703665
(2)

*ШИЛЭН ХҮЗҮҮ ХӨШИХ* - Олон цагаар сууж ажиллах- Стресс ядаргаа- Идэвхитэй хөдөлгөөнгүй хүмүүст элбэг тохиолдно. Удаан ху...
07/05/2026

*ШИЛЭН ХҮЗҮҮ ХӨШИХ*
- Олон цагаар сууж ажиллах
- Стресс ядаргаа
- Идэвхитэй хөдөлгөөнгүй хүмүүст элбэг тохиолдно.
Удаан хугацаанд чангарсан булчинг суллахгүй бол тархины цусан хангамжид сөрөг нөлөө үзүүлнэ.
Мөн хавсраад дараах зовиурууд илэрч болно:
-толгой өвдөх,
- дээш хөөрч чилэх,
- толгой эргэх,
- дагз шилэн хүзүүгээр хөших
- чих шуугих,
- А\Д ихсэх
Ямар арга хэмжээ авах вэ?🤔🤔🤔
- Зөв тэгш суух,
- Идэвхитэй дасгал хөдөлгөөн, сунгалтын дасгал хийх
Бариа засалд хамрагдаж шивүүр самнуур хийлгэж бумба тавиулах зэрэг эмчилгээ хийлгэж бие махбодио эрч хүчээр сэлбээрэй
#Нараабариазасал


#хүзүүмөрнийбулчинсуллах
Цаг авах 88223665 99703665
Хаяг 1 хороолол 34б байр 3 орц Нараа бариа засал

Хий гэж юу вэ? Хий өвчнийг хэрхэн эмчлэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙХүний бие анх эхийн хэвлийд эцгийн цагаан дусал, эхийн ула...
07/05/2026

Хий гэж юу вэ? Хий өвчнийг хэрхэн эмчлэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ
Хүний бие анх эхийн хэвлийд эцгийн цагаан дусал, эхийн улаан цус, өөрийн намш гэсэн гурван зүйлээс бүрэлдэж хүн бий болдог. Намш гэдэг нь хязгааргүйгээс, олон эрин галвыг туулан, янз бүрийн төрөл дамжин сайн, муу үйлийн үрийг тээж, хадгалж ирсэн хар үгээр бол нэг ёсны нэг үйлийн үрийг хадгалсан сүнслэг ой санамж гэхэд болно. Намшийг биежүүлэгч нь эр, эм хоёр эс гэж үздэг. Энэ үйл явцад хийн оролцоо маш чухал байдаг. Ураг эхийн хэвлийд 5 долоо хоногтой байхад анхны буюу үндсэн гурван судасны эх үүсвэр бий болдог.

– Нэг нь артер, венийн буюу цусан судас
– хоёр дахь нь тархи, нугас дагасан мэдрэлийн судас
– гурав дахь нь хийн судас.

Энэ гурвыг хүний биеийн үндсэн гурван судас гэж үздэг.

Хийн судас толгойн оройгоос бэлгэ эрхтний үзүүр хүртэл гол хийн судас байрладаг. Түүний салаа нь биеийн бүх хэсгээр түгэж оршдог. Хийн судас хоосон чанартай.Түүнээс гадна цусан судас болон мэдрэлийн цагаан судасны дотуур хий гүйж байдаг. Энэ судсан дотор хүний сэтгэл гүйж байдаг. Хийн судасны салаанууд биеийн бүх хэсгээр байдаг. Хүн гэнэт айхад бүх биенээс хар хөлс асгардаг нь сэтгэлийн хувь бүх биед байгаагийн илрэл. Уур хилэн ихдэхэд цусанд халууны хүч хуримтлагдаж, шарын бэлгэ чанарууд ихэссэнээр элэгний өвчин юм уу цусны гол эрхтэн болох нүдэнд өөрчлөлт орно.

Их санааширч, гунигладаг хүний хүсэл тачаалын сэтгэл их учраас хийн эрхтнүүд болох зүрх, толгой, ясны өвчинд голчлон нэрвэгдэнэ. Ер нь алив бүх өвчний гол шалтгаан нь сэтгэлд оршдог гэж үздгийн учир энэ юм. Сэтгэл хэр зэрэг амар амгалан байна тэр хэрээр хийн судасны гүйдэл түвшин байж бие эрхтэн эрүүл байдаг. Тиймээс ч уламжлалт анагаах ухаанд хүнийг эмчлэхдээ сэтгэлийг чухалчлан үзсээр ирсэн. Аливаа өвчний үндэс, шалтгааныг таслая гэвэл сэтгэлээ засч, амгалан байх нь чухал. Хүн аливаад туйлын тайван амгалан байх ёстой. Бухимдаж, стресстэх юм бол үнэхээр хийрхэнэ.

Дэндүү их догдолсон юм уу, дэндүү их гутарсан байдалд ажиллаж, амьдрах юм бол олон өвчний ужиг шалтгаан болно. Амгалан байна гэдэг нь живээд, мунхуурахын нэр биш. Живэлт, догширол хоёрын аль нь ч биш. Ямар ч салхигүйд зул нэг асдаг даа, яг түүн шиг амгалан орчинд амьдарч, ажиллах ёстой. Тэгж чадвал хийрхэхгүйгээс гадна хийн өвчин тусахгүй байж болно.
Хий нь ширүүн, хөнгөн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэх мэт зургаан бэлгэ чанартай.

Энэ зургаан бэлгэ чанар хүний биед тодорхой хэмжээнд байх ёстой. Хийг хямраах олон нөхцөл байдаг. Олон хоног шимгүй идээ идэх, өлсгөлөн байх, нойр алдах, гаслант сэтгэлээр удаан шаналах, хэт их ярих гэх мэт нөхцлүүдээр хямарна. Бүх биед түгэж оршдог боловч яс, чих, хүрэлцэхүй, зүрх, амин судас, олгой (бүдүүн гэдэс) гэсэн эрхтнүүдэд хийн бэлгэ чанар илүү давамгай байдаг учраас эдгээр эрхтнүүд илүү өвчилдөг. Зарим хүмүүс турна гээд шимгүй хоол идэж, байнгын өлсгөлөн байдалтай байдаг.

Шимтэй, тослог, бүлээн чанартай идээ ундыг бага хэмжээгээр тохирсон цагтаа хэрэглэх хэрэгтэй. Сэрүүн чанартай, ногоон цай, байхуу цай байнга ууж байна. Хий арвидуулах нэг шалтгаан болдог. Өдөрт 3-6 литр ус уух, хүний биеийн 70-90 хувь нь ус гэх юм. Энэ бол ташаа буруу зүйл. Хүний бие ус, шороо, хий, гал, огторгуй гэсэн таван махбодийн харьцангуй тэнцвэртэй байдал дээр оршин тогтнож байдаг. Мах булчин, ясанд шороо махбодын хувь их, цусанд усан махбодын хувь их гэх мэт эдгээр таван махбодын эрхтэн бүрд харьцангуй оршдог.

Энэ таван бүрдэл махбодийг тохирсон унд хоолоор тэжээж, тэтгэж байж хүний бие эрүүл сайхан байдаг. Ус хэтрүүлж уугаад байвал усан махбодио хэвийн хэмжээнээс нь ихэсгэнэ, тэгээд өвчилдөг. Хүний биеийг амьдруулж байдаг их чухал нэг зүйл бол галын илч. Ус хэтрүүлэн ууж ходоодны галын илчээ багасгаснаар хоолны шингэлт муудаж, хий хаван үүсч байдаг. Энэ тохиолдолд жин хасах тухай яриад ч хэрэггүй. Галын илч хэвийн, сайн байх юм бол илүү өөх, хаван үүсэхгүй. Галыг хэт ихэдүүлвэл бас сөрөг үр дүнтэй. Цус, шарын өвчин үүсгэнэ.

Тэгэхээр хүн өөрийн унд хоол, явдал мөрөө тохируулж таван махбодийн тэнцвэртэй байлгаж, гурван гэмийн бэлгэ чанарыг хэвийн байлгаж чадвал өвчингүй эрүүл, сайхан байх боломжтой.

Зуны улиралд бүх биеийн шар усны сүв нээгдэж, биеийн илч гадагшилж байдаг. Галын илч гадагшилж байгаа учраас хэт их идэж болохгүй. Ходоод, хоол боловсруулах эрхтний шингээх хүч суларч байдаг учраас хөнгөн хоол, жишээ нь махаа багасгаж цагаан идээ голцуу идэх хэрэгтэй. Тэгвэл хүйтний улиралд шар усны нүх сүв хаагдаж, дотоод галын илч бадарч байдаг. Тиймээс шим тэжээлтэй хоол унд идэхийг эрхэмлэх ёстой. Ер нь улирал, цагийн байдал бие махбодид маш чухал нөлөө үзүүлж байдгийг мартаж болохгүй.

Шарын өвөрчлөл:
Шарын анхны эх үндэс нь уур хилэнгийн сэтгэлээс улбаатай. Шар нь тослог, хурц, халуун, хөнгөн, суулгах, туулгах, нойтон, өмхий үнэртэй. Бүх эрхтэнд шарын чанар байдаг ч голлох эрхтнүүд нь элэг, цөс, нарийн гэдэс, нүд, цус, хөлс зэрэг эрхтэнд голлон оршдог.
Элэг, цөс гэх мэт биеийн дунд хэсгээр голлож оршино гэсэн үг. Шарын бэлгэ чанар ихсэх юм уу, багасвал эдгээр эрхтнүүд өвчлөх магадлал өндөрсөнө. Архи хэтрүүлэн уухад цус бохирдон, өтгөрч улмаар элэг өвчилдөг. Халуун чанартай зүйлс, биеийн галын илч хэт бадарч, ихэдсэнээс шарын махбодь хямарна.

Сэтгэлээс уур омог, атаа жөтөө нь шарын бэлгэ чанаруудыг хямраана.
Их ууртай хүмүүс ихэвчлэн цөсөө авахуулсан байдаг даа. Уурлаад цөс нь өтгөрсөөр чулууждаг байх нь. Уурласнаас даралт ихэснэ, цус хөөрнө.
Уурлаж байгаад цус нь судсаа задлаад /харваад/ хүн үхэлд хүрдэг.

Энэ өглөөний мэнд! 100 жилийн өмнөх монголчууд морь  тэмээгээ сургаж унадаг, нүүдэл хийдэг, түлээ усандаа явдаг, сүү саа...
06/05/2026

Энэ өглөөний мэнд!

100 жилийн өмнөх монголчууд морь тэмээгээ сургаж унадаг, нүүдэл хийдэг, түлээ усандаа явдаг, сүү саалиа бэлддэг, гэрээ барьж буулгадаг,зундаа цагаан идээгээ иддэг, өвөлдөө махан идэш иддэг байсан тул биеийн жин багатай, хөнгөн шингэн, яс шүд, үс хараа сайтай, оюун хурц гүн ухаан хоосон чанар мэддэг байсан болой. Тэр цагт аав эжий, ном, багшаа дээдэлдэг, байгалиа хайрлан тэнгэр газраа шүтдэг, эх орноо хамгаалдаг, засаг төр нь ч ардууд нь ч монголоо гэх сэтгэлтэй хүн хүнээ хайрладаг ёс зүйтэй байсан нь түүхээс илт харагдана. Өвдвөл монгол эмнэлгээрээ өөрсдийгөө эмнэдэг гаднаас багаж, эм тарианы хараат байсангүй.
Орчин цагт хот суурин гэгч зохиомол орчинд давхарлан өрсөн шавран байшинд амьдарч, гармагц автомашин унан хүүхдийнхээ амьсгалах агаарыг хордуулж, хөдөлгөөнөө зохиомлоор хорин, 4 улирлын туршид тарган мах зооглон, архинд бултаараа живж, импортын нүүрс ус сахараар баялаг хоол, амттан, халуун ногоо тэргүүтнийг шүтсээр бие нь хүндэрч, сэтгэл доройтон, атгаг муу бодолд автаж, бие нь илүүдэл энергээ задалж үл дийлэн сахрын шижингээр шаналан, өөх махандаа баригдаж, амьсгаадан түүртэх, таргалах, зүрх судасны өвчинд автаж, цус нь өтгөрсөөр буй атал дээрээс нь химийн элдэв эм ууж биеээ хордуулсаар байгаа нь харанхуйд буруу замаар ангал руу алхаж буй мэт.. Газраа ухан жаал алт нүүрсээ хямд арилжан, олсон 5 төгрөгөө оронд нь бордсон гахай, тахиа, хортой чанаргүй ногоо жимс хүнс, гадны хямд хэн ч тоохооргүй эм тарианд зарах нь ухаан муут наймаачин луга төр засагтайн шинж.
Нягтлан шинжвээс бие оюун, орчин нөхцөл хөгжиж байгаа мэт ч уруудсаар байгаа ч юм шиг...
Монгол хүн бүр дасгал хийж, зундаа махаа багасган цагаан идээгээ шүттүгэй, өвөлдөө мах өөхөө зооглогтүн.
Ус ,агаар, сэтгэлгээ нь бохирдсон хотоос дайжин холдогтүн!
Зуурдын эд хогшил шүтэж, хувиа хичээгч, номонд үл дурлан, мөнх наслах мэт аашлах шунаг сэтгэлээ барьж сур.
Тэгж чадваас нас уртсаж өвчин багасах нь тод.
Эм уумаар бол монгол эм ууж дадагтүн.

др Ма.

БУМБА ТАВИЛТЫН ДАРААХ ТОЛБО ЮУ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?⸻🟠 Цайвар ягаан👉 Цусны эргэлт хэвийнЦус, хүчилтөрөгч саадгүй явж байна.⸻🔴 ...
06/05/2026

БУМБА ТАВИЛТЫН ДАРААХ ТОЛБО ЮУ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?

🟠 Цайвар ягаан
👉 Цусны эргэлт хэвийн
Цус, хүчилтөрөгч саадгүй явж байна.

🔴 Тод улаан
👉 Хөнгөн саатал
Булчин бага зэрэг чангарсан, эргэлт удааширч эхэлсэн.

🔴 Улаан → бараан ягаан
👉 Дунд зэргийн бөглөрөл
Цусны урсгал багассан, хүнд оргих мэдрэмжтэй байна

🟣 Бараан улаан / нил ягаан
👉 Гүн бөглөрөл
Удаан хугацааны булчингийн чангарал, ядаргаатай холбоотой.

⚫ Бараан нил ягаан / бараг хар
👉 Хүнд бөглөрөл
Цусны эргэлт муу, бие их ачаалал авсан үед илэрнэ.

🟡 Цайвар шар / бүдэг
👉 Сэргэлтийн үе
Бие аажмаар сэргэж, эргэлт хэвийн болж байна.

Цөс өтгөрөлтэй, хүүдий нь үрэвсэлтэй, нугалралтай, элсэн чулуутай үед цөсний хүүдийгээ угаах хөтөлбөрт хамрагдаарай.Цаг ...
02/05/2026

Цөс өтгөрөлтэй, хүүдий нь үрэвсэлтэй, нугалралтай, элсэн чулуутай үед цөсний хүүдийгээ угаах хөтөлбөрт хамрагдаарай.
Цаг авах утас 99703665

28/04/2026

Хий шар бадганыг тэнцвэржүүлэхэд бариа хурдан нөлөөтэй
ядаргаа тайлах
Нойронд сайн болох
Эрч хүчтэй хөнгөн байхад тусална
Цаг авах утас 88223665 99703665
Хаяг 1 хороолол 34б байр 3 орц Нараа бариа засал

Өглөө хоол орой нь хор болдог бидний мэдэх эрүүл хүнснүүд
28/04/2026

Өглөө хоол орой нь хор болдог бидний мэдэх эрүүл хүнснүүд

Address

Хаяг: СХД 1-р хороолол 34б 3 орц 73 тоот Нараа бариа засал
Ulaanbaatar
921022

Telephone

+97699703665

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Naraa baria zasal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Naraa baria zasal:

Share