Биндэръяа Эмийн сан

  • Home
  • Биндэръяа Эмийн сан

Биндэръяа Эмийн сан Хан уул дүүрэг 120мянгат жетро сүпермаркет дотор. Утас:99033213

ЯПОН АМИН ХҮЧЛИЙН ДУСЛЫН ШИНГЭН 500mL FROM JAPAN- Уураг, эрдэс, аминдэмийн дутагдал- Мэс заслын эмчилгээний өмнө болон д...
19/03/2024

ЯПОН АМИН ХҮЧЛИЙН ДУСЛЫН ШИНГЭН 500mL
FROM JAPAN
- Уураг, эрдэс, аминдэмийн дутагдал
- Мэс заслын эмчилгээний өмнө болон дараа
- Шээсээр уураг алдах, хэвлийд шингэн хурах үед
- Элэгний үрэвслийн хөнгөн хэлбэр /АлАТ, АсАТ ихсэх/
- Бөөлжилт, суулгалтын дараах шингэн алдалтын үед
- Хоолны хордлого, архи, эмийн бодисын хордлогын үед
- Нарийн гэдэсний үйл ажиллагаа алдагдах
- Хоол боловсруулах замын хатингаршилт эмгэг
- Хоол боловсруулах замын мэс заслын эмчилгээний өмнө болон дараа
- Архаг ядаргаа, стресс, ажлын хэт ачааллын үед утас: 99033213

09/05/2023
17/01/2023

Мэргэжлийн Цахим Сонин

09/05/2022

🩺

ЦАГ ГАРГАЖ УНШААРАЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ

👼 Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн хэзээ шамлагдах вэ?
Энэхүү мэдээллийг сүүлийн 2 жилийн нотолгооны хамгийн өндөр түвшний буюу мета анализ ашиглан бэлтгэсэн тул өндөр хөгжилтэй олонхи орны эмнэлгүүдийн өнөө үед мөрдөж буй зарчим юм.
1. Дөнгөж төрсөн 100 нярай эрэгтэй хүүхдийн 95 аас 96 -гийн бэлэг эрхтэн буюу шодой шамлагддаггүй, ердөө 4-5-ынх нь л шамлагддаг байна. Өөрөөр хэлбэл нярай, бага насны /5 хүртэл насны/ эрэгтэй хүүхдийн шодой шамлагдах албагүй гэдгийг манай эцэг, эхчүүд мэдэж байх ёстой. Үүнийг эрүүл гэж үзнэ. Түүнчлэн памперснаас болж одоогийн хүүхдийн шодой шамлагдахгүй байгаа гэдэг мэдээлэл түгсэн нь туйлын буруу ойлголт юм.
2. 1- 3 нас хүрэхэд 30%-д, 5 насанд 60%-д шодойн толгойг хучиж буй тээрхийн арьс өөрөө хагас эсвэл бүрэн шамлагддаг болно. Энэ насанд шамлахад шээсний сүв харагдахгүй бол фимоз гэнэ. Тэгэхээр Фимоз гэдэг оношийг 5 наснаас өмнө тавих ёсгүй бөгөөд 5 наснаас өмнө шодойг хүчээр шамлах /язарна!, өвдөнө!, сорвижино!/, байнга шамлах “дасгал” хийх /шодойгоороо оролддог буруу зуршилтай болно!/, тээрхийн арьсыг тайрах /циркумцези/, сэтлэх зэрэг мэс ажилбар /10-аад төрлийн хүндрэл гарах магадлалтай!, гоо сайхан нь алдагдана!/ хийж болохгүйг гэдгийг эцэг эхчүүд төдийгүй эмч нар анхаарах хэрэгтэй!
3. Тээрхийн арьс бэлэг эрхтэний толгойтой наалдсан байх нь хэвийн бөгөөд энэхүү төрөлхийн, онгон наалдацыг 9-10 нас хүртэл салгуулах шаардлагагүй гэж үздэг. Тэгэхээр бага насанд нь шодойн наалдацыг хүчээр салгуулж болохгүй. Наалдацыг салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.
4. Тээрхийн арьс бага багаар сунаж, наалдац нь аажмаар салж /ялангуяа 5 наснаас хойш/ эрэгтэй хүүхэд эрийн цээнд хүрч 16 - 17 нас хүрэхэд шодой өөрөө 100% шамлагддаг гэдгийг манай нийт эцэг эхчүүд төдийгүй эмч нар анхаарах хэрэгтэй! Энэ явц нь урьд цагт ч тийм байсан, одоо ч мөн ийм байгаа. Зөвхөн 0.5 - 1% -д эмгэг фимозын улмаас шамлагдахгүй байж болох бөгөөд энэ тохиололд л эмнэлгийн заалтаар хагалгаа хийнэ.
5. Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэний арьсыг тайрах, сэтлэх зэрэг хагалгааг зөвхөн эмнэлгийн заалтаар хийх ёстой бөгөөд энэ заалт нь маш ховор тохиолддог. Эрүүл шодойг эмчийн саналаар мэс хүргүүлж болохгүй. Харин шашны уламжлалын дагуу хүүхдийнхээ тээрхийн арьсыг тайруулах нь тухайн гэр бүлийн асуудал гэдэг нь ойлгомжтой.
Тэгэхээр эрэгтэй хүүхдийн шодойг нотолгоонд суурилаагүй элдэв мэдээлэл, хувь хүний санал бодлоор “шамлах ёстой” гэж янз бүрээр тайлбарлан оролдох, мэс засал хийх нь ямар ч үндэслэлгүй юм.
Хүүхдийнхээ шодойг угааж шодойн ариун цэврийг багаас нь сахиулж сургах хэрэгтэй!

Хүүхдийн мэс заслын эмч, МУ-ын Төрийн шагналт, АУ-ны доктор, Клиникийн профессор М. ТҮМЭННАСАН

09/05/2022
26/04/2022
26/04/2022

50 насандаа өөрийгөө илүү сайхан мэдрэхийн тулд 30 насандаа хийх зүйлс:

1. Тамхинаас гарах.

Нэгэн хэрэглэгч ийнхүү бичиж байна “Хэрэв та нар одоо намайг харах боломжтой байсан бол би өвдөг дээрээ сөгдөн тамхинаас гарах тухай бодох боломж өгөөч гэж хүсэх байсан”. Үнэтэй, таагүй үнэртдэг, эрүүл мэндэд хортой. Одоо больж болохгүй гэж үү?

2. Эцэг, эх, ах, дүү нартайгаа таатай харилцаатай байх.

Та гэр бүл, найз нөхөдтэйгөө таагүй харилцаатай гэж боддог ч бай дотны хүмүүстэйгээ хэл амаа олж сурах хэрэгтэй. Гэр бүлийн холбоо маш чухал юм. Удахгүй та үүнийг жинхэнэ баялаг гэдгийг ойлгох болно.

3. Спортоор хичээллэх.

Аль болох идэвхтэй амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Тэгвэл та 50 насандаа хангалттай идэвхтэй байх болно. Дасгал, хөдөлгөөн хий. Бие мах бодь тань хэвийн, эрүүл байх ёстой.

4. Мөнгөө хэмнэж сур. Бага ч гэсэн үлдээж сур.

Энэ бол уйтгартай, сонирхолгүй зөвлөгөө байж мэднэ. Гэхдээ үүн шиг чухал зүйл гэж үгүй. 30 насанд хүний халаасанд бага ч гэсэн хадгалах боломжтой мөнгө үлддэг. Яг одоо хэмнэж, хадгалж эхэл. Тэгвэл удахгүй та гайгүй хуримтлал бий болгож чадна.

5. Байгаа зүйлдээ хангалуун бай.

Аз жаргал гэдэг үг амжилт, алдар нэрээс илүү утгатай. Гомдоллохоос илүүтэй байгаа зүйлдээ талархаж сур. Тэгвэл та өөрийгөө жинхэнэ аз жаргалтайгаар мэдрэх болно.

6. Амьдралын зорилгоо биелүүлэхийн тулд хойш бүү тавь.

Байшин авмаар байна уу? Ном бичмээр байна уу? Боловсролоо ахиулмаар байна уу? Карьераа өөрчлөмөөр байна уу? Бизнес эхлүүлмээр байна уу? Тийм бол өнөөдөр эхэл. Хэзээ нэгэн өдөр хийнэ хэмээн бүү хойш тавь.

7. Нойроо ав.

Хангалттай унт. Нэг цагт унтаж, нэг цагт бос. Нойргүйдлээс сал.

8. Шүдэндээ анхаарал хандуул.

Нас ахих тусам шүдний асуудал нэмэгддэг. Харин шүдний эмчилгээ илүү цаг, мөнгө шаардах болно. Тиймээс эмчилгээг хойш тавих хэрэггүй.

9. Эд зүйл биш дурсамж цуглуул.

Та бол таны амьдралын туршлага. 50 насандаа гэнэт сэрээд та дурсамж биш эд зүйл цуглуулсандаа харамсах болно. Дурсамжийг хаяж болохгүй. Тэд хэзээ ч үнэ цэнэгүй болохгүй.

10. Өгч сур.

Сайн үйлс хий. Бусдад аз жаргал авчирдаг зүйлийг хий. Гэхдээ үүнийг хийхдээ сэтгэлээсээ хий. Харин хариу үйлдэл бүү хүлээ. Тэгвэл таны зүрх хайраар дүүрэх болно.

11. Сониучхан бай.

Өдөр бүр таныг айлгадаг ямарваа нэгэн зүйл хий.
Гэрээсээ гарч, ямар нэгэн галзуу зүйл хий. Жинхэнэ адал явалтай орооцолд. Олон зураг дар, дотны хэн нэгнээ хамт авж яв. Эдгээр дурсамжууд таныг хөгшин болсон хойно дулаацуулах болно.

12. Муу зүйл идэхээ боль.

Амьдралынхаа туршид та хэдэн ч төгрөг цуглуулж болно, үрж болно. Гэхдээ эрүүл мэндийг худалдан авч болохгүй. Тиймээс түргэн хоол, архи болон бусад дэмий зүйлсээс татгалзах хэрэгтэй.

13. Жилд ядахдаа 10 ном унш.

Таны тархи тогтмол хөгжиж байх ёстой. Тиймээс зурагт, фэйсбүк, сошл, тоглоом зэрэг үр ашиггүй зүйлсд мөнгө үрэхээ больж, сайн ном унш.

14. Аял. Аль болох их.

Аялал биднийг өөрчлөдөг. Тэд маш олон асуултад хариулт өгдөг. Тэд бидэнд урам өгдөг. Тэд бидний айдсыг үгүй хийдэг. Аялал бол өөрийгөө амьд гэдгийг мэдрэх боломжийг өгдөг зүйл.

15.Бясалгаж сур.

Бясалгал таны цагнаас маш багийг үрэх хэдий ч амьдралд тань гайхалтай өөрчлөлтийг авчрах болно. Үүнийг баталдаг маш олон судалгаа байдаг.

16. Өөрийнхөөрөө бай. Хэн нэгэнтэй өөрийгөө бүү харьцуул.

Та 50 нас хүрэхэд та хэн нэгэнд ямар сэтгэгдэл төрүүлэх бол гэдэг нь тийм ч чухал зүйл биш байх болно. Өөрийнхөө замыг эхэл. Хүчтэй бол.

17. Өдрийн тэмдэглэл хөтлө.

Та өөрийнхөө хамгийн нандин дурсамжуудаг мартах болно. Тиймээс тэмдэглэл хий. Мөн зурагнуудаа хадгал.

18. Найзууддаа анхаарал тавь.

Таныг өөрийгөө илүү сайхан мэдрэхэд тус болдог хүмүүстэй ойр бай. Тэдэндтэй хамт инээлд. Тэнэг зүйл хийж, амьдралаас таашаал ав.

19/04/2022

БЗД-ийн 10-р хорооны Цэн-Оюу өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Д.Солонготой хүүхдийн хоол тэжээлийн талаар ярилцлаа. Хүүхдийг зургаан сартайгаас нь бор хоолонд оруула...

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Биндэръяа Эмийн сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram