Nature Assisted Senior Living

Nature Assisted Senior Living Монгол хамгийн анхны Ахмадуудад зориулсан асаргаа тусламжтай амьдрах төв нээгдэж байна. Mongolian first Assisted Senior living center.

Сэтгэлзүйч, сэтгүүлч, найруулагч, багш, сонсогч, дэмжигч, урамшуулагч, зөвлөгч, туслагч, бичигч, уриалагч, шинийг санаачлагч, нийгэмд сайн сайханыг түгээгч

 #Ахмадын Амьдрах газар буюу  #бусдын  #тусламж  #дэмжлэгтэй амьдрах ⭐Ахмадын амьдрах газар буюу бусдын тусламж дэмжлэгт...
25/06/2024

#Ахмадын Амьдрах газар буюу #бусдын #тусламж #дэмжлэгтэй амьдрах

⭐Ахмадын амьдрах газар буюу бусдын тусламж дэмжлэгтэй амьдрах газар Насны намар гадаа ирэхэд хэн нэгний тусламж болох цагт хажууд байх туслах ах дүүс эсвэл хажууд нь байж чадахгүй ч найдвартай хэн нэгний гар доор хайртай эцэг эхээ асруулах өөрийн дураар бие даан амьдрах газрыг Монгол улсын хэмжээнд хамгийн анхны хэмээн нээх гэж буйдаа тун сэтгэл хангалуун байна.

Юуны түрүүнд өөрийнхөө талаар багахан энд танилцуулъя. Ахмадын амьдрах газар нээх санаа маань АНУ -д энэ салбарт ажиллаж Сара гэж дуудуулах үеэс л эхэлсэн санаа маань юм. АНУ- д ирээд нэлээд хэдэн жил яг л гэрэл шиг хурдан өнгөрсөн байна. Хүний хөгжил дэвшлээр дэлхийд тэргүүлэх оронд ирээд хамгийн анхны хийж буй хийсээр буй ажил маань ахмадын амьдрах газар буюу Senior Assisted Living place.

Үүнийг бичихтэй давхцан бэрийн маань хэлж байсан үг санаанд орлоо. Би чамайг ахмадын газар ажилдаг гэж хэлээгүй учир нь хүмүүс чамайг хүмүүсийг асардаг гэж л ойлгоно гэсэн үг . Нээрээ тийм дээ, Монголчуудад маань байдаг түгээмэл ойлголт асрамжийн газар үр үр хүүхэддээ хаягдсан, гологдсон болон харж хандах хүнгүй ядруухан ахмадуудын очдог улсын асрамжийн газар.

Мэдээж тийм төсөөлөл байдаг хүмүүст тийм ажил гээд ч нэг л толгойд нь буухгүй байх. Юуны түрүүнд мэдээж хүмүүс асардаг ажил тийм ч муу зүйл биш харин ч зарим ажлуудын хувьд биед амар ажил шиг хажуугаас нь харж буй хүний хувьд санагддаг.

Миний ажил бол ахмадын газар хүн асрахтай холбоотой бус харин хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх зохион байгуулах түүнийг нутагшуулах турших, найруулах зохион байгуулах ажил юм.

Магадгүй жоохон төсөөлөл орж ирсэн байх гэж найдаж байна. Миний бие Малайз улсын Лимкоквинг их сургуульд Англи хэл дээр сэтгүүлч найруулагчаар төгсөөд Монголд хэсэг хугацаанд өөрийн мэргэжлээр ажиллан дараа нь АНУ – д гэр бүлийн хүнээ даган ирж хийж буй мэргэжлийн салбарын ажил маань юм.

Ажил маань нэг мужид байх 3н өөр хотод байрлах 3 өөр газар 2,2 өдөр, 1 өдөр ажиллах хуваарийн дагуу ажилдаг.

Их сонирхолтой бас их үр өгөөжтэй тийм сайхан ажил. Ажлын цаг 9-5 цагтай бусдын дунд суралцан өөрийн хайсаар яваа нэгэн.
Нилээдгүй хэдэн жил ажилссаны дараа яагаад манай Монгол улсад ийм газар байдаггүй юм бол гэж бодох болсон. Ажил амьдралаа холбосон энэ салбар маань Монгол улсад маань маш ихээр дутагдаж байгааг өөрийн амьдрал дээрээсээ ч жишээ авахад бэлхэн харагдахаар.

Та бүхний амьдрал дээр болон төсөөлөлд байгаа байх настай ээж, ааваа ганцаар нь яалтчгүй ажил амьдралын шаардлагаар ах дүү нартай найдан үлдээж буй хэчнээн хувь маань гадны орон болон ажилтай амьдралтай уулзах ч завгүй ч настай аав ээждээ санаа чилээн явдаг болоо. Орчин үед ах дүүсэд найдах нь тийм ч оновчтой зөв сонголт биш болсон. Хүн бүр л доор бүрээ ажилтай тэр бүр туслах асрах хүн тун ховор үед амьрах газар хамгийн чухал салбар юм.

Манайд байдаг бусдын тусламжтай амьдрах ахмадын газар ердөө л нэг ойлголт байдаг тэр нь “АСРАМЖИЙН ГАЗАР” ахмадын амьдрах газар нь асрамжийн газраас өөр ойлголт юм .

Магадгүй харьцуулалт доорх зурагнаас илүү тайлбаргүй харж болно.

Ажилдаг байгууллага маань АНУ-н хэмжээнд 63н салбартай нэг салбарт багадаа 50с доошгүй хүн амьдарч өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байна.

Амьдрах газар маань хүн бүр өөрийн гэсэн байртай байхаас гадна хоол унд, аюулгүй байдал, 24 цагийн хяналт, эрүүл мэндийн үзлэгээс гадна 24 цагийн сувилагч тухайн амьдарч буй ахмадуудын эм болон бусад зүйлд туслах үйлчилхээс гадна, соёл урлаг, аялал зугаалаг, найз нөхөд гэр бүлийн уулзалт зохион байгуулаг нэг ёсондоо бие даан тусламжтай амьдрах ахмадуудын гэр өргөө гэсэн үг юм.

АНУ- эдгээр газруудад мэдээж хуримтлалтай , санхүүгийн их үүсвэртэй хүмүүс байдаг. Хамгийн багадаа нэг сард амьдрах өртөг 35н сая төгрөгөөс дээш байдаг.

Сүүлийн үед танил болоод буй Алзеймер болон Деминшиа өвчний эхлэл дунд шатанд буй хүмүүст бүр ч илүү өртөгтэй үйлчилгээтэй байдаг.

Мэдээж Монгол улсад нээгдэж буй энэхүү газар маань санхүүгийн хэмжээнд таарсан газар бий болгоно гэж зорьж байна.

Ингээд та бүхэндээ ахмадын амьдрах газар болон Асрамжийн газар хоёрыг харьцуулсан зураг доор орууллаа. Багахан ч гэсэн анхны хөнгөхөн ойлголтыг өгсөн гэж найдаж байна. Мэдээж цаашлаад маш олон мэдээлэл оруулах тул та бүхэн хамт байж хэрэгтэй мэдээллээ бусдадаа түгээгээрэй.

Байгаль Ахмадын амьдрах газрын талаарх мэдээлэл сонирхож буй бол та хувийн чатаар холбогдоорой.

Хүндэтгэсэн С.Сара

Стампорд хот, АНУ
2024/06/25

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nature Assisted Senior Living posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram