Sona Yoga Studio

Sona Yoga Studio Бясалгал, Стресс тайлах йог
Эмэгтэйчүүдийн дотоод тэнцвэр
Амьсгал + сэтгэл засал холбосон хичээл

Яагаад заавал 15 минут чөлөөтэй хөдөлж байж, иог хийх ёстой вэ? 💃🧘‍♀️1. Сэтгэл зүйн "хог"-оо хаях: Хөгжмийн аянд дураара...
14/03/2026

Яагаад заавал 15 минут чөлөөтэй хөдөлж байж, иог хийх ёстой вэ? 💃🧘‍♀️

1. Сэтгэл зүйн "хог"-оо хаях: Хөгжмийн аянд дураараа хөдөлж биеэ сэгсрэх нь стрессийн дааврыг (кортизол) хамгийн хурдан гадагшлуулдаг.

2. Тунгалагийн системээ сэрээх: Тунгалагийн шингэн зөвхөн хөдөлгөөнөөр урсдаг. Чөлөөт урсгал нь биеийг дотроос нь "угааж", хаванг буулгана.

3. Гүн сунгалт: Биеэ зөөллөсний дараа иог хийхэд булчин огт өвдөхгүй, илүү уян хатан болдог.
Манай хөтөлбөр: 15 мин Чөлөөт урсгал + 30 мин Эмэгтэйлэг иог + 15 мин Амралт.

#ХанУул #Монгол #Улаанбаатар

#Йог #МонголЙог #ӨглөөнийЙог

#ЭмэгтэйлэгЭнерги #СэтгэлЗүй #ӨөрийгөөХайрлая #СтрессТайлах #ЭрүүлАмьдрал #ХаврынЗөвлөгөө

Аарцагны булчин чангарах нь сэтгэл хөдлөлийн гацалттай шууд холбоотой байдаг." 🧠🧠Бид хичээлээрээ эмэгтэй хүний энергийн ...
14/03/2026

Аарцагны булчин чангарах нь сэтгэл хөдлөлийн гацалттай шууд холбоотой байдаг." 🧠🧠

Бид хичээлээрээ эмэгтэй хүний энергийн төв болох аарцаг ёроолын булчинг суллаж, цусан хангамжийг сайжруулахад онцгой анхаардаг.

Энэ нь таныг илүү зөөлөн, эмэгтэйлэг бөгөөд тайван болоход тусална.

✨ Өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.

Өглөө 07:30 цаг. Ажилдаа явахаас өмнө өөртөө гаргах хамгийн үнэ цэнтэй 1 цаг. 🌿
📍 Байршил: Emart Хан-Уул, Спорт цогцолбор (Зогсоол хангалттай)
✅ Давуу тал: Том, цэлгэр заал + Шүршүүр + Хувцас солих өрөө.
Та иогоо хийчихээд, усанд ороод, эрч хүчтэйгээр ажилдаа шууд явах боломжтой.
💎 Төлбөр: 12 оролт – 220,000₮
🎁 Early Bird: 3-р сарын 18-ны дотор бүртгүүлбэл 190,000₮.

Асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээгээрэй эсвэл DM бичээрэй

#ХанУул

#Йог #МонголЙог #ӨглөөнийЙог

#ЭмэгтэйлэгЭнерги #СэтгэлЗүй #ӨөрийгөөХайрлая #СтрессТайлах #ЭрүүлАмьдрал #ХаврынЗөвлөгөө

Яагаад зарим Бясалгал Йог хийдэг хүмүүс илүү залуу харагддаг вэ?Залуу харагдаж байна гэдэг нь ихэнхдээ-тайван мэдрэлийн ...
06/03/2026

Яагаад зарим Бясалгал Йог хийдэг хүмүүс илүү залуу харагддаг вэ?
Залуу харагдаж байна гэдэг нь ихэнхдээ
-тайван мэдрэлийн систем
-сайн цусны эргэлт
-уян бие
-эерэг сэтгэл
гэсэн дөрвөн хүчин зүйлийн нийлбэр байдаг.
Үүнийг тодруулбал 3–4 бодит шалтгаантай байдаг. Энэ нь зөвхөн “аз” биш гэдгийг анзаараарай. Ерөнхийдөө амьдралын хэв маягтай холбоотой байх магадлал өндөр. Бясалгал, Йог хийдэг бол дараах 4 зүйлийн ач тус танд ирдэг.

1️⃣ Мэдрэлийн систем тайван байдаг
Байнга стрессддэг хүмүүсийн нүүр:
-дух үрчийдэг
-эрүү чангардаг
-нүд ядарсан харагддаг
Харин бясалгал, амьсгалын дасгал хийдэг хүмүүсийн мэдрэлийн систем тайван байдаг.
Йогийн амьсгалын системийг
Pranayama
гэж нэрлэдэг.
Энэ нь:
-стрессийн гормон багасгах
-зүрхний хэмийг тогтворжуулах
-нүүрний булчинг сулруулах
нөлөөтэй
➡️ Тиймээс нүүр илүү зөөлөн, амар амгалан харагддаг.

2️⃣ Цусны эргэлт сайн байдаг
Йог, сунгалт, хөдөлгөөн нь:
-судасны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг
-хүчилтөрөгчийг сайн тараадаг
Үүний үр дүнд:
-арьсны өнгө илүү эрүүл
-нүд гялалзсан
-нүүр “амьд” харагддаг
Хүмүүс үүнийг л “гэрэлтэж байна” гэж хэлдэг.

3️⃣ Биеийн уян хатан байдал
-Нас ахих тусам хүмүүс:
-мөр бөгтийх
-алхалт удаашрах
-бие хатуу болдог.
Йог хийдэг хүн:
-нуруу тэгш
-алхалт хөнгөн
-биеийн хөдөлгөөн уян байдаг.

➡️ Хүмүүс хараад тархиндаа автоматаар
“залуу хүн байна” гэж дүгнэдэг.

4️⃣ Сэтгэл хөдлөл их нөлөөлдөг
Хүний сэтгэл доторх байдал нүүрэнд маш хүчтэй нөлөөлдөг.

Жишээ:
-ууртай хүмүүс хурдан хөгширдөг
-санаа зовдог хүмүүс нүдний үрчлээтэй болдог

Харин:
-тайван
-эерэг
-амьдралдаа талархдаг хүмүүс илүү залуу харагддаг.

5️⃣ Генетик + амьдралын хэв маяг
Зарим хүмүүс генетикийн хувьд удаан хөгширдөг.
Гэхдээ дараах зүйлс илүү чухал:
-хөдөлгөөн
-сайн унтах
-стресс багатай байх
-амьсгалын дасгал
Эдгээр нь биологийн хөгшрөлтийг удаашруулдаг.

#ӨөрийгөөХөгжүүлэх #бясалгал #гэрэлөөд #амарамгалан #ӨөрийгөөХайрла #йогийначтус

01/03/2026

🏔️ Гэрэл өөд: "Өөрийгөө Сорих" 7 Хоногийн Аялал

Гэрэл рүү тэмүүлж буй хүн сүүдрээсээ айдаггүй, харин түүнийг яаж гэрэлтүүлэхээ мэддэг

Өөрийгөө хайрлана гэдэг нь зөвхөн дуртай зүйлээ идэж, амрахын нэр биш. Жинхэнэ хайр бол өөрийнхөө доторх "залхуурал", "айдас", "гомдол"-той нүүр тулах сахилга бат юм. Гэрэл рүү алхах зам адармаатай ч, түүнийг туулах тусам таны дотоод "булчин" чангарч, амьдрал илүү хөнгөн, утга учиртай болдог.

Бид өөрсдийгөө дараах 3 чиглэлээр сорьж, бясалгалаа бодит үйлдэл болгоцгооё:

1. Ухамсрын сорилт (Awareness Challenge) 🧠
• Даалгавар: Өдөрт 10 минут ямар ч чимээгүй орчинд зүгээр л суу. Утасгүй, хөгжимгүй.
• Зорилго: Өөрийнхөө хамгийн их зугтдаг тэр бодолтой нүүр тул. Түүнийг хайраар ажигла, гэхдээ бүү өмгөөл. Үнэнээ хүлээн зөвшөөрөх нь гэрэл рүү хийх эхний алхам.

2. Харилцааны сорилт (Responsibility Challenge) 🤝
• Даалгавар: Бусдыг шүүмжлэх эсвэл гомдоллох гэж буй агшин бүрээ барьж ав.
• Зорилго: "Энэ нөхцөл байдалд миний хариуцлага юу вэ?" гэж өөрөөсөө асуу. Бясалгал бол зөвхөн дэвсгэр дээр биш, амьдрал дээрх хандлага юм.

3. Бие махбодын сорилт (Discipline Challenge) ✨
• Даалгавар: Өөртөө амласан нэг жижиг зүйлээ (жишээ нь: эрт босох, дасгал хийх) заавал биелүүл.
• Зорилго: Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх нь өөрийгөө хүндэтгэх хамгийн дээд хайр юм.

Энэ зам хэцүү санагдаж байна уу? Тийм ээ, өөрчлөлт үргэлж эсэргүүцэлтэй тулдаг. Гэхдээ энэ адармаатай замыг хайр, бясалгал хоёроор зэвсэглэн туулах нь таныг жинхэнэ аз жаргалд хөтөлнө.

#ӨөрийгөөХайрла #Бясалгал #ГэрэлӨөд #ӨөрийгөөХөгжүүлэх #АмарАмгалан

🌑✨ НАР ХИРТЭЛТ: ХУУЧНЫГ ҮДЭЖ, ШИНЭ ГЭРЛЭЭ АСААХ ЦАГӨнөөдөр огторгуй ертөнцийн энерги хамгийн хүчтэй хувьсан өөрчлөгдөх, ...
26/02/2026

🌑✨ НАР ХИРТЭЛТ: ХУУЧНЫГ ҮДЭЖ, ШИНЭ ГЭРЛЭЭ АСААХ ЦАГ
Өнөөдөр огторгуй ертөнцийн энерги хамгийн хүчтэй хувьсан өөрчлөгдөх, "нар хиртэх" онцгой өдөр тохиож байна. Йогийн гүн ухаанд энэ нь дотоод ертөнцөө цэвэрлэж, шинэ энергийг хүлээн авах хүчирхэг "портал" буюу үүд нээгдэж буй хэрэг юм.

Энэхүү шилжилтийн мөчийг ашиглан танд зориулсан бяцхан "Эрчим хүчний чөлөөлөх" зан үйлийг санал болгож байна:

1. Юунаас татгалзах вэ? (Release) 📝
Цаас, бал аваад таны өсөлтөд саад болж буй 3 зүйлийг бичээрэй (Энэ нь айдас, хуучин гомдол, эсвэл хорт зуршил байж болно). Бичсэнийхээ дараа тэрхүү цаасаа урах эсвэл шатааж, "Би одоо чөлөөтэй боллоо" гэж дотроо шивнээрэй.
2. Юуг угтах вэ? (Manifest) 🌟
Ирээдүйд биелэхийг хүсэж буй хамгийн том 1 мөрөөдлөө цаасан дээр бичээрэй. Түүнийгээ нандин газар эсвэл мандала дээрээ хадгалж, биелж буйгаар төсөөлөн бясалгаарай.

🧘‍♂️ Өнөөдрийн зөвлөгөө:
Энэ өдөр аль болох их ус ууж, биеийн энергийн сувгуудаа нээх сунгалтын дасгалууд хийж, дотогшоо төвлөрөхөд цаг гаргаарай.
Нам гүм байдал бол хамгийн хүчтэй залбирал юм.

#Йог #ЭрүүлМэнд #НарХиртэлт

06/02/2026

Амралт+ Йог+Бясалгал+Зөөлөн урсгал хосолсон Хөтөлбөрт урьж байна. Хэнд зориулсан бэ? Өөртөө цаг гаргаж, хайрыг дотроосоо мэдрэхийг хүсдэг, бие сэтгэлээ зөөлөн аргаар амрааж, өөрийгөө өөрийнхөө нүдээр харж эхлэхэд бэлэн бүсгүйчүүддээ зориулав. Дэлгэрэнгүй хөтөлбөрийг 👉1 гэж бичээрэй.
Бүх хүнд биш.
Дуудлага мэдэрсэн хүн холбогдоорой.
#өөртөөбичихзахидал #анагаалт

❤️“ЗҮРХЭНДЭЭ ХАЙРАА УРЛАХУЙ”❤️ RETREATАМРАЛТ+ЙОГ+БЯСАЛГАЛ + ЭНЕРГИЙН УРСГАЛ ЧӨЛӨӨЛӨХ 2 ӨДӨР Хэзээ: 2/14-2/15Хаана: Найра...
05/02/2026

❤️“ЗҮРХЭНДЭЭ ХАЙРАА УРЛАХУЙ”❤️ RETREAT
АМРАЛТ+ЙОГ+БЯСАЛГАЛ + ЭНЕРГИЙН УРСГАЛ ЧӨЛӨӨЛӨХ 2 ӨДӨР
Хэзээ: 2/14-2/15
Хаана: Найрамдал

Зүрхний йог, бясалгал, хайрын захианы аяллаар өөртөө дахин ойртож, дотоод тайвшрал ба хайрыг мэдрэмж хэлбэрээр авч буцах эмэгтэйлэг нэг өдөр.

❤️ Хөтөлбөрийн 3 үндсэн зорилго

1. Өөрийгөө өөрийнхөө нүдээр харж, зүрхэндээ дахин ойртох
Хайрын захиа, зүрхний йог, бясалгалаар дамжуулан дотоод дуу хоолойгоо сонсож, өөртөө зөөлөн хандаж эхлэх.

2. Анхаарлаа гадагш бус, өөр дээрээ төвлөрүүлж сурах
Бусдын хүлээлт, дүрээс түр холдож, бие–сэтгэл–зүрхээ нэгэн цэгт төвлөрүүлэх тайван орон зайд амрах.

3. Хайрыг амьдралдаа мэдрэмж хэлбэрээр шингээж буцах
Нэг өдрийн амралтаар тайвширч, зөөлөн, дулаан төлөвт шилжин, өөрийгөө хайрлах шинэ дадлыг авч буцах.

Харин хэнд тийм сайн тохирохгүй вэ?💡

• Хурдан“турна”, “өөрчлөгдөнө” гэсэн амлалт хайж байгаа хүнд
• Маш идэвхтэй, их дасгалтай retreat хүсэж байгаа хүнд
• Дотоод ажил, чимээгүй орон зайд бэлэн биш

Хэрвээ чи ядарсан биш,
сэрэхийг хүсэж байвал…👉энэ хөтөлбөр чамд зориулагджээ

Бүх хүнд биш.
Дуудлага мэдэрсэн хүн холбогдоорой.

Илүү мэдээлэл 👉 1 бичээд танд мсжээр хүрэх болно.

#СүнслэгӨсөлт #УрамЗориг #анагаалт #өөртөөбичихзахидал #Сэргээх #идэвхижүүлэх

Хайрын өдрөөр юу хийх гэж байна? Үггүй өдрүүдийн дундөөрийгөө дахин танина,утасгүй, чимээгүй орон зайдүнэн дуу анх удаа ...
05/02/2026

Хайрын өдрөөр юу хийх гэж байна?

Үггүй өдрүүдийн дунд
өөрийгөө дахин танина,
утасгүй, чимээгүй орон зайд
үнэн дуу анх удаа тод сонсогдоно.

Бусдыг орхиж байгаа биш,
өөртөө буцаж ирж буй алхам,
холдох нь зугтах биш,
хөнгөрч, амьсгаа авахын нэр.
Retreat — зугтаасан зам биш,
өөртэйгөө уулзах ариун аялал.

Удахгүй эхэлнэ,
үг багатай ч гүн утгатай өдрүүд,
чи бусдад биш,
өөртөө үнэнч байх зоригийг эндээс олно.

Манай 2 өдрийн Yoga+Бясалгал+Энергийн урсгал цэвэрлэх Retreat тун удахгүй бүртгэл эхлэнэ.
Та сонирхож байвал мсжээр мэдээлэл авах нээлттэй.

#анагаалт #хайр #амралт #сэргээх #идэвхижүүлэх #өөртөөбичихзахидал

🌿 Биеийн Чи энергийг сэргээж, урсгалыг идэвхжүүлэх шинэ дэмжигч 🌿Манай йогын орон зайд✨ Ультра соник 3 үйлдэлт төөнүүр а...
02/02/2026

🌿 Биеийн Чи энергийг сэргээж, урсгалыг идэвхжүүлэх шинэ дэмжигч 🌿

Манай йогын орон зайд
✨ Ультра соник 3 үйлдэлт төөнүүр аппарат ирлээ.

🔸 Чи энергийн урсгалыг идэвхжүүлнэ
🔸 Булчин, хөшингө тайвшруулна
🔸 Цус, энергийн эргэлтийг дэмжинэ

Йог, бясалгал, амьсгалын дараа
эсвэл гэртээ өөртөө цаг гаргах мөчид хэрэглэхэд тохиромжтой 🌙

🧘‍♀️ Байгалийн аргаар
🧘‍♀️ Зөөлөн долгионоор
🧘‍♀️ Бие–сэтгэлийг нэгэн цэгт авчрах туслагч

📩 Дэлгэрэнгүй мэдээлэл, үнэ авах бол DM-ээр холбогдоорой
Манай орон зайд ирээд туршиж үзэх боломжтой 🤍
Хаяг: ХААЯ-ны урд Орчлон Комплекс В1 давхарт 9А тоот
Утас 80082020

💛 Өөрийгөө хайрлах бол бүхний эхлэл 💛Хайр бусдаас эхэлдэггүй, эхлээд өөрөөсөө эхэлдэг.Өдрийн хэдхэн минут ч гэсэн гүнзги...
19/01/2026

💛 Өөрийгөө хайрлах бол бүхний эхлэл 💛

Хайр бусдаас эхэлдэггүй, эхлээд өөрөөсөө эхэлдэг.
Өдрийн хэдхэн минут ч гэсэн гүнзгий амьсгал аваад, өөртөө анхаарал тавь.
Өөрийгөө ойлгож, өөрийгөө энхрийл, өөртөө итгэлтэй бай.
Йогын дасгал, амьсгалын техник, дотоод тайван байдал — энэ бол чиний өөрийгөө хайрлах алхам.
Чиний дотоод эрч хүч, эерэг энерги чам руу үнэн хайр татах хүч бий болгодог.
Өөрийгөө хайрла, итгэлтэй бай — хайрыг өөрөө эхэлж авчир. 💫
#анагаалт

🌟 11/11 — Хаалганы өдөр, Энергийн Портал Нээгдлээ! 🌟Өнөөдөр бол орчлонгийн энерги хамгийн хүчтэйгээр урсаж, бидний дотоо...
11/11/2025

🌟 11/11 — Хаалганы өдөр, Энергийн Портал Нээгдлээ! 🌟

Өнөөдөр бол орчлонгийн энерги хамгийн хүчтэйгээр урсаж, бидний дотоод зөн билэг, хүсэл мөрөөдөлтэй гүн холбоо тогтоох онцгой өдөр юм.
✨ 11:11 гэдэг тоо нь шинэ эхлэл, сэргэл, хүсэл биелэлтийн бэлгэдэл бөгөөд таны бодол, үг, үйлдэл бүгд бодит орон зайд нөлөөлөх хүчтэй байдаг.

🧘‍♀️ Энэ өдрийг ашиглан:
• Зөвхөн эерэг бодол тээж, хүсэл мөрөөдлөө тодорхойл.
• Бясалгал, амьсгалын дасгал, талархал-аар өөрийн энергиэ цэвэрлэ.
• Өөртөө болон орчлон ертөнцөд итгэ.

💫 Энэ бол “боломжийн хаалга” нээгдэж буй мөч.
Өнөөдрийн эрч хүчийг зөв чиглэлд ашигла — өөрийн дотоод гэрэл, хүсэл биелэх замыг гэрэлтүүлээрэй.

#ЙогынЭнерги #ЗөнБилэг #ХүсэлБиелэлт #Бясалгал

🖤 УЛТРА УЛААН ТУЯАНЫ ХУУРАЙ САУН ХӨНЖИЛ 🖤💦 Гэртээ спа мэт тайвшрал, гоо сайхны арчилгааг нэг дор!🔥 Давуу талууд: • 🌡️ Ул...
29/10/2025

🖤 УЛТРА УЛААН ТУЯАНЫ ХУУРАЙ САУН ХӨНЖИЛ 🖤

💦 Гэртээ спа мэт тайвшрал, гоо сайхны арчилгааг нэг дор!

🔥 Давуу талууд:
• 🌡️ Ультра улаан туяагаар биеийг гүн халааж, илүүдэл хөлс, хорт бодисыг гадагшлуулна
• 💆‍♀️ Булчин суллаж, ядаргааг тайлна
• 💖 Арьсыг толигор, уян хатан болгоно
• ⚖️ Илүүдэл жинг багасгаж, биеийн хэлбэрийг сайжруулахад тусална
• 🕒 Хаана ч, хэзээ ч — зүгээр л хэвтээд амар!

🧥 Онцлог:
• Хар өнгийн гоёмсог дизайн
• 🧢 Малгайтай — хүзүү, толгойг давхар халаана
• 🧳 Цүнх, савтай — авсаархан, хурааж хадгалахад хялбар
• ⚡ Хурдан хална, тохируулгатай температур

🌸 Эрүүл амьдрал, гоо үзэсгэлэнг нэг алхмаар эхлүүл!

📦 Үнэ: 300к + 🎁Массажтай Хөхний даруулга /60kбайдаг /
🚚 Хүргэлттэй
📲 Захиалга өгөхөд хүргэлт бэлэн байна!
# саун #тураах
#тураахбүтээгдэхүүн

Address

БЗД/ийн Хаа-н яамны урд ОРЧЛОН КОМПЛЕКС т
Ulaanbaatar
14230

Opening Hours

Monday 07:45 - 17:00
18:00 - 20:45
Wednesday 07:45 - 17:00
18:00 - 20:45
Friday 07:45 - 17:00
Saturday 09:45 - 17:00

Telephone

80082020

Alerts

Be the first to know and let us send you an email when Sona Yoga Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Sona Yoga Studio:

Share

Category