ГОО ТИТЭМ МЕД

ГОО ТИТЭМ МЕД Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ГОО ТИТЭМ МЕД, Medical Center, Хан-Уул дүүрэг, 20-р хороо 45B байр 2 давхарт 206 тоот (Хан уул дүүргийн барилгын баруун талд, Хан уул Дүүргийн эмнэлэг, замын цагдаагийн урд талд), Ulaanbaatar.

Утас: 91995792,99150841
1. Дотрын эмчийн үзлэг
2. Хүүхэд, нярайн эмчийн үзлэг
3. 5D бүх төрлийн эхо оношилгоо
4. Уламжлалт зүү төөнүүр эмчилгээ
Хаяг: ХУДүүргийн баруун талд Porta Bianca барилгын 2 давхар, 206 тоот 1. Бүх төрлийн лабораторын шинжилгээ, үтрээний мазокийн шинжилгээ, элэгний вирус тоолох шинжилгээнүүд хийнэ

2. Хүүхэд, нярайн түнх, зулай, хэвлийн эхо
-хэвлийн хурц өвдөлтийн эхо оншилгоо
-бүх төрлийн үений эхо

3. 4D | 5D жирэмсний эхо оншилгоо:
-ургийн гажиг оншлох
-жирэмсэн эсэхийг тодорхойлох
-ургийн зүрхний цохилт үзэх
-жирэмсний 11-13 долоо хоногийн эхо оношилгоо (NT,хамрын яс үзэх)
-ургийн өсөлт хөгжлийг тодорхойлох
-ургийн байрлал, хүй хүзүүгээ ороосныг тодорхойлох
-ургийн гажигтай эсэхийг тодорхойлох
-ургийн хүйс тодорхойлох
-ургийн царайг 4D өнгөтөөр харуулах
-ургийн ус,хүйн судас,ихэс,умайн хүзүү,кесаровын сорив үзэх
-ургийн цусны урсгалыг үзэх
туршлагатай нарийн мэрэгжлийн эмчийн үзлэг зөвлөгөө
3. Насанд хүрэгчдийн хэвлийн эхо
-хэвлийн хурц өвдөлтийн эхо оншилгоо
-бүх төрлийн үений эхо
4. Бамбайн эхо оншилгоо
5. Хөхний эхо
6. Зөөлөн эд, булчингийн эхо оношилгоо хийнэ.

Хүүхдийн болон нярайн эмчийн үзлэг, зөвлөгөө

26/12/2025

МАНАЙ ЭМНЭЛЭГ 2025/01/08-НЫГ ХҮРТЭЛ АЖИЛАХГҮЙ.
ШИНЭ ОНДОО САЙХАН
БАЯРЛААРАЙ!!!

Call now to connect with business.

16/12/2025

2025 оны АРТЕРИЙН ГИПЕРТЕНЗИЙН ШИНЭ УДИРДАМЖ: Эмнэлзүйн практикт гарч буй өөрчлөлтүүд:

📌Монгол Улсад зүрх судасны өвчлөл, тэр дундаа тархины харвалт, зүрхний шигдээс нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Артерийн гипертензи (АГ) нь эмнэлзүйн практикт хамгийн түгээмэл оношлогддог эмгэгүүдийн нэг билээ.

Тэгвэл 2025 оны 8-р сард Америкийн Зүрхний Нийгэмлэг (AHA) болон Америкийн Зүрх Судлалын Коллеж (ACC)-ээс гаргасан насанд хүрэгчдийн артерийн гипертензийн менежментийн шинэ удирдамж нь бидний оношилгоо, эмчилгээний арга барилд томоохон өөрчлөлтүүдийг авчирч байна. 2017 оны удирдамжаас хойш хийгдэж буй анхны энэхүү томоохон шинэчлэл нь зөвхөн тоон үзүүлэлтүүдийг өөрчлөөд зогсохгүй, урьдчилан сэргийлэх анагаах ухаан, эрсдэлийн үнэлгээ, амьдралын хэв маягийн өөрчлөлтөд хандах хандлагыг сууриар нь өөрчилж буйг эмч бид зайлшгүй анхаарах ёстой юм. "JAMA Medical News" болон бусад холбогдох эх сурвалжуудад тулгуурлан, шинэ удирдамжийн гол санаануудыг эмч нартаа зориулан хүргэж байна.

✅Зорилтот түвшин - "Бага байх тусмаа сайн"

Шинэ удирдамжийн хамгийн чухал мессеж бол артерийн даралтын (АД) зорилтот түвшинг улам бууруулах явдал юм. Хэдийгээр АДИ-ийн ангилал (хэвийн, өндөр, 1 болон 2-р зэрэг) өмнөхтэйгөө ижил хэвээр ч, эмчилгээний зорилтот түвшин илүү "нарийссан" гэж хэлж болно.
Хуучин удирдамжаар зүрх судасны өвчний өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд систолын даралтыг 130 мм м.у.б-аас доош байлгахыг зөвлөдөг байсан. Харин 2025 оны шинэ удирдамж нь энэ бүлгийн өвчтөнүүдэд даралтыг "доод тал нь 130 мм м.у.б-аас доош, боломжтой бол 120 мм м.у.б хүртэл ба түүнээс доош буулгах"-ыг зөвлөж байна. Сүүлийн үеийн томоохон судалгаанууд, ялангуяа SPRINT судалгааны үр дүнгүүд нь систолын даралтыг 120 мм м.у.б руу дөхүүлэх нь зүрхний шигдээс, цус харвалт, бөөрний өвчлөлөөс сэргийлэхэд 130 эсвэл 140мм м.у.б-аас хамаагүй илүү үр дүнтэй болохыг нотолсоор байна.

Өвчтөнүүд ихэвчлэн "Миний даралт 140 байхад бие гайгүй байдаг" гэж ярьдаг. Гэвч шинэ удирдамж эмч бидэнд өвчтөнүүддээ 120 гэдэг тоо бол зөвхөн залуу хүмүүст байх ёстой тоо биш, харин зүрх судасны эрсдэлийг бууруулах алтан стандарт гэдгийг ойлгуулах хэрэгтэй болж байна. Мэдээж хэрэг, АД-ыг ингэж эрчимтэй буулгахын тулд аюулгүй байдлыг бодолцох, ортостатик гипотензи зэрэг гаж нөлөөнөөс сэргийлэх, "эмч-өвчтөний хамтын шийдвэр, шийдэл" гэсэн зарчмыг баримтлах ёстойг удирдамж онцолсон.

✅Эрт илрүүлж, эрт эмчлэх – 1-р зэргийн артерийн гипертензийн менежмент

Өмнөх удирдамжаар зүрх судасны эрсдэл багатай, 1-р зэргийн даралт ихсэлттэй (130-139/80-89 мм м.у.б) өвчтөнд эмэн эмчилгээг шууд эхлэхгүйгээр, амьдралын хэв маягийг өөрчлөхийг урьтал болгож, хэрэв үр дүнгүй бол 2-р зэрэг рүү шилжих хүртэл хүлээх хандлагатай байсан.

Харин 2025 оны удирдамж энэ хандлагыг эрс өөрчилсөн. Одоо зүрх судасны өвчний эмнэлзүйн шинж тэмдэггүй, 10 жилийн эрсдэл багатай байсан ч гэсэн 1-р зэргийн даралт ихсэлттэй хүмүүст амьдралын хэв маягаа өөрчлөөд 3-аас 6 сарын дотор зорилтот түвшиндээ хүрэхгүй бол эмэн эмчилгээг эхлүүлэхийг зөвлөсөн байна.. Энэ нь "хүлээх" биш "урьдчилан сэргийлэх" стратеги юм. АД ихсэлтийг эрт үе шатанд нь хяналтанд авах нь судасны хананы эргэшгүй өөрчлөлтөөс сэргийлэх хамгийн сайн арга гэдгийг судалгааны үр дүнгүүд харуулж байна.

✅PREVENT тооцоолуур – Эрсдэлийг үнэлэх шинэ аргачлал

Эрсдэлийг үнэлэх аргачлалд ч мөн шинэчлэл хийгдсэн байна. 2013 оноос хойш хэрэглэгдэж ирсэн Pooled Cohort Equations-уудыг (ASCVD score гэх мэт) халж, Америкийн Зүрхний Нийгэмлэгийн PREVENT (Predicting Risk of CVD Events) шинэ тооцоолуурыг ашиглахыг зөвлөж байна.

Хуучин тооцоолуур нь зөвхөн атеросклерозын гаралтай зүрх судасны өвчнийг (ASCVD) голчлон тооцдог байсан бол, PREVENT нь зүрхний дутагдал болон бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг эрсдэлийн үнэлгээндээ оруулж өгснөөрөө давуу талтай юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн хүчин зүйлс (social determinants)-ийг тооцдог болсон нь эрсдэлийг илүү бодитой үнэлэх боломжийг олгож байна.

Шинэ тооцоолуураар 10 жилийн эрсдэл 7.5% ба түүнээс дээш байвал "эрсдэл нэмэгдсэн" гэж үзэх бөгөөд энэ нь хуучин аргачлалын 10%-тай дүйцэхүйц үзүүлэлт юм. Шинэ тооцуулаараар илүү олон хүн "өндөр эрсдэлтэй" бүлэгт хамаарагдах болж байгаа ба энэ чинээгээр эрт оношилогоо, эмчилгээг хийх шаардлагатай болно гэсэн үг юм.

✅Эмийн эмчилгээний стратеги – Хавсарсан найрлагатай эмүүд:

Эмийн эмчилгээний тухайд, ганц эмээр эмчилж эхлэх арга барилаас татгалзах хандлага илүүтэй байна. Ялангуяа 2-р зэргийн даралт ихсэлттэй (≥140/90 мм м.у.б) өвчтөнүүдэд эмчилгээг эхлэхдээ шууд хоёр эмийн хавсарсан найрлагатай эм хэрэглэхийг зөвлөж байна. Хоёр өөр механизмтай эмүүдийг нэг шахмалд багтаах нь өвчтөний эм уух ачааллыг эрс багасгаж байгаа юм. Шинэ удирдамж нь "нэг эм - нэг өвчтөн" гэсэн хандлагаа өөрчилж, хавсарсан найрлагыг эхний сонголт болгон хэрэглэхийг зөвлөсөн байна.

✅Лабораторийн шинжилгээ – Бөөр ба дааврыг шинжлэх нь:

Шинэ удирдамжид оношилгооны хэсэгт хоёр чухал нэмэлт шинжилгээ орсон. Нэгдүгээрт, АГ-тэй бүх өвчтөнд шээсэн дэх альбумин/креатинины харьцааг (UACR) тодорхойлох шинжилгээг хийхийг стандарт болгосон. Энэ нь бөөрний архаг өвчнийг эрт илрүүлэх хамгийн мэдрэг арга гэж тооцогддог болсон тул зайлшгүй хийгдэх шинжилгээ болгож өөрчилсөн байна. Сийвэнд креатинин үзэх нь бөөрний гэмтлийг эрт үед нь илрүүлэхэд хангалтгүй байдгыг дахин санах нь зүйтэй.

Хоёрдугаарт, "анхдагч альдостеронизм"-ыг илрүүлэх зорилгоор сийвэнд альдостерон/рениний харьцааг үзэх заалтыг оруулсан. Эмч бид энэ эмгэгийг ховор тохиолддог гэж боддог ч судалгаагаар 1-р зэргийн даралт ихсэлттэй хүмүүсийн 10%, 2-р зэргийн даралт ихсэлттэй болон эмэнд тэсвэртэй хүмүүсийн 20% хүртэлх хувьд нь тохиолддог болохыг тогтоожээ. Ялангуяа эмэнд тэсвэртэй даралт ихсэлт, нойронд амьсгал тасалдах хамшинжтэй (OSA) хавсарсан, эсвэл цусан дахь кали багатай өвчтөнүүдэд энэ шинжилгээг заавал хийх шаардлагатай гэжээ. Харамсалтай нь энэхүү харьцааг Монголд төдийгүй, дэлхий даяар маш бага хувьтайгаар хийж байна (1-2%).

✅Амьдралын хэв маяг – Давс, Жин болон "Архины 0 хэрэглээ"

Энэ хэсэгт хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү байж болох ч, хамгийн чухал зөвлөмжүүдийг багтаасан байна.
1️⃣ Давсны хэрэглээ ба Кали: Насанд хүрэгчидэд хоногт 2300 мг-аас бага (хамгийн тохиромжтой нь 1500 мг-аас бага) натри хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ шинэ удирдамжийн онцлох зүйл нь калиар баяжуулсан давс орлуулагч (potassium-enriched salt substitutes) юм. Жирийн давсыг калиар баяжуулсан давсаар солих нь артерийн даралтыг бууруулахад үр дүнтэй болохыг онцолсон байна. Монголчуудын хувьд давсны хэрэглээ дэлхийн дунджаас хэд дахин өндөр байдаг тул энэ хэсгийг тусгайлан авч үзэх хэрэгтэй. (Анхааруулга: Бөөрний дутагдалтай өвчтөнд калийн хэмжээг хянах шаардлагатайг мартаж болохгүй).
2️⃣Архи согтууруулах ундаа: Өмнөх удирдамжуудад эрэгтэйчүүд өдөрт дээд тал нь 2, эмэгтэйчүүд 1 уултыг стандарт уулт гэж үзэж байв. Харин 2025 оны удирдамжид "Тохиромжтой хэмжээ бол ТЭГ" (The ideal amount is none) гэсэн маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Архины ямар ч хэмжээ нь цаг хугацааны явцад систолын болон диастолын даралтыг нэмэгдүүлдэг болохыг олон судалгаагаар нотолсон. Тиймээс эмч нар өвчтөндөө "бага уу" гэхээсээ илүү "битгий уу" гэж зөвлөх нь даралт бууруулахад хамгийн үр дүнтэй арга болж байна.
3️⃣Биеийн жинг хянах ба GLP-1: Илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүс биеийн жингийнхээ 5%-иас доошгүйг хаях зорилт тавих ёстой. Шинэ удирдамжид анх удаа GLP-1 рецепторын агонист бүлгийн эмүүдийг (семаглутид зэрэг) жин хасах болон даралт бууруулах хавсарсан эмчилгээний нэг хэсэг болгон дурдсан байна. Энэ нь таргалалт хавсарсан даралт ихсэлтийн менежментэд цоо шинэ эмчилгээний сонголтыг нээж байгаа юм.

✅Зөнөгрөл, тэнэгрэлээс сэргийлэх нь

Артерийн гипертензийн эмчилгээний зорилгыг зөвхөн зүрх, бөөр хамгаалах төдийхнөөр хязгаарлаж болохгүй. Тухайлбал систолын даралтыг 130 мм м.у.б-аас доош байлгах нь танин мэдэхүйн бууралт болон зөнөгрөлөөс сэргийлэх чухал арга гэдгийг шинэ удирдамж онцолсон байна. Дунд эргэм насанд артерийн даралт өндөр байх нь ирээдүйд зөнөгрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул тархины үйл ажиллагааг хадгалах, хамгаалах зорилгоор артерийн даралтыг аль болох эрт, эрчимтэй бууруулах шаардлагатай.

2025 АНА-ын шинэ удирдамжийг товчхон дүгнэвэл:
✅Зорилтот түвшинг бууруулах: Артерийн даралтыг 130/80-аас доош, боломжтой бол 120 руу дөхүүлэх
✅Хүлээх хэрэггүй: 1-р зэргийн АГ-тэй залуу хүмүүст ч амьдралын хэв маяг үр дүнгүй бол эрт эм бичиж эхлэх
✅Оношилгоог шат ахиулах: Шээсэнд альбумин/креатинины харьцаа болон альдостерон/рениний харьцааг үзэх
✅Хавсарсан эмийн эмчилгээ: Дан эмийн эмчилгээнээс татгалзаж, хавсарсан найрлагатай эмийг сонгох
✅Амьдралын хэв маяг: Өвчтөнүүддээ архинаас бүрэн татгалзах, калиар баяжуулсан давс хэрэглэхийг зөвлөх зэрэг юм.

📌МУ-ын хувьд АД ихсэлт нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд нотолгоонд суурилсан шинэ удирдамжийг өөрсдийн практикт нэвтрүүлэх нь олон мянган хүнийг цус харвалт, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, зөнөгрөлөөс сэргийлэх боломжтой юм.

Эх сурвалж:
1. Abbasi J. What to Know About the New Blood Pressure Guidelines. JAMA. October 31, 2025.
2. 2025 American Heart Association/American College of Cardiology Clinical Practice Guideline for the Prevention, Detection, Evaluation, and Management of High Blood Pressure.

Орчуулан бэлтгэсэн: ЧАГНУУР АКАДЕМИ

🔲 Хугарал — сүнснээс өгч буй “яаралтай зогсоох тормос”1-р хэсэгХүн ямар нэг зүйлээ хугалж, бэртээх үед үүнд заавал тодор...
16/12/2025

🔲 Хугарал — сүнснээс өгч буй “яаралтай зогсоох тормос”
1-р хэсэг

Хүн ямар нэг зүйлээ хугалж, бэртээх үед үүнд заавал тодорхой шалтгаан байдаг гэдгийг бид ойлгодог. Энэ нь Дээд хүчнүүдээс ирж буй дохио, анхааруулга байж болно. Магадгүй хүн амьдралдаа буруу замаар явж байгаа, эсвэл ямар нэг зүйлийг анзаарах шаардлагатай байгааг илтгэж байгаа хэрэг.

✔️ Асуултууд:

▪️1. Хүмүүсийн хугарал, ясны гэмтлийн үндсэн шалтгаанууд юу вэ?
▪️2. Хүн яагаад, ямар учраас ямар нэг зүйлийг хугалдаг вэ?
▪️3. Гол хугаралууд болон тэдгээрийн тус бүрийн утга учрыг тайлбарла
▪️4. Хугарал авсны дараа хүн ямар дүгнэлт хийх ёстой вэ?
▪️5. Хугаралаас хэрхэн сэргийлэх вэ?
▪️6. Хугарал авсны дараа хурдан эдгэх нууц аргууд юу вэ?
▪️7. Хугаралтай холбоотой 5 сакрал (ариун) асуултыг хэлж өг

✔️ Ямар ч гэмтэл санамсаргүй тохиолддоггүй гэдгийг чи зөв анзаарсан.
Хугарал бол зүгээр нэг осол биш, харин сүнснээс хувь хүнд илгээж буй хүчтэй, огцом сургамж юм. Энэ нь хүнийг амьдралын одоогийн замналаа заавал зогсоож, анхаарлаа дотогшоо хандуулахыг шаарддаг. Амьдралын хэвийн урсгалыг эвдэж, ямар нэг зүйлийг дахин харахыг албаддаг үйл явдал юм.

🛑 Хугаралын сакрал (ариун) утга учир

✔️ Хариултууд:

▪️1. Сүнслэг үндсэн шалтгаанууд

Хугарал нь хувь хүний хүсэл ба сүнсний жинхэнэ хүсэл хоёрын хоорондох дотоод зөрчил дээд цэгтээ хүрэх үед тохиолддог. Энэ нь дараахыг илтгэнэ:

🔺 Хүн өөрийн жинхэнэ замд харш чиглэлээр амьдарч байна
🔺 Бодол, үйлдэл, харилцаандаа хэт хатуу, уян хатан бус байр сууринд гацсан
🔺 Ядаргаа, өвдөлт, жижиг өвчнүүд гэх мэт зөөлөн дохиог үл тоомсорлосон тул сэтгэл нь “яаралтай зогсоох кран”-ыг буюу хугаралыг ашиглан хүчээр зогсоож, тусгаарлаж, дахин чиглүүлж байна

▪️2. Хүн яагаад ямар нэг ясаа гамтээж хугалдаг вэ?

Учир нь хүн өөртөө ухамсартайгаар зөвшөөрдөггүй зүйлийг өгөхийн тулд:

👉 АМРАЛТ
👉 ДАХИН ТУНГААХ
👉 ЧИГЛЭЛЭЭ ӨӨРЧЛӨХ

Хугарал бол сүнсний зүгээс өөрийгөө хамгаалж буй хатуу хүмүүжүүлж буй арга юм.
Энэ нь хуучин амьдралын хэв маягаа үргэлжлүүлэх боломжгүй болгож, дотогшоо харах, тусламж хүлээн авах, өөрийн итгэл үнэмшил ба амьдралын тулгуур “бүтцийг” дахин хянахад хүргэдэг.

---

▪️3. Гол хугаралуудын утга учир

🔺 Хөлийн хугарал (шагай, шилбэ, гуя):

> “Чи сэтгэлд чинь нийцэхгүй замаар явж байна.”
Энэ бол мухардал эсвэл өөрийгөө сүйтгэх зам руу явж байгааг зогсоох дохио.

▫️ Шагай — өдөр тутмын сонголт, чиглэлдээ уян хатан бус байдал
▫️ Гуя — амьдралын гол тулгуур (ажил, гэр бүл, өөрийн үнэлэмж) асуудалтай

🔺 Гарын хугарал (бугуй, шуу, мөр):

> “Чи буруу зүйл хийж байна, эсвэл буруу арга барилаар хийж байна.”
▫️ Бугуй — өдөр тутмын жижиг үйлдэл, “зохицуулалт”-ын асуудал
▫️ Шуу — чухал зүйлийг барьж авч, хадгалж чадахгүй байдал
▫️ Мөр — өөртөө хэт их ачаа үүрэх, тусламж авахаас татгалзах

🔺 Хавирганы хугарал:

> “Чи амьдралаар бүрэн амьсгалж чадахгүй байна.”
Сэтгэл хөдлөлөө, ялангуяа уй гашуу, гунигийг дарж байна. Орчин тойрны хүмүүс, нөхцөл байдал чамайг “шахаж” байгаа мэт мэдрэмж.

🔺 Эгэм яс хугарах:
Зүрхний хүсэл (“би хүсэж байна”) ба үйлдэл (“би хийж байна”) хоёрын холбоо тасарсан. Сэтгэлийн хүсэл ба бодит үйлдлийн зөрчил.

🔺 Нурууны шахагдсан хугарал:
Амьдралын асар их дарамтыг хүн тэсэж, бөхийлгүй даахыг оролдож байгааг илтгэнэ.
👉 Одоо ачааллаа багасгах цаг болсон, баатарлаг тэсвэрлэх хэрэггүй гэсэн дохио.

15/12/2025
ТАНАЙ ХҮҮХЭД ХУУЛАН БИЧЛЭГ ИХ ХИЙДЭГ ҮҮ? ❌  Хуулан бичлэгийг хэтрүүлэн хийх нь дараах сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Үүнд: ...
15/12/2025

ТАНАЙ ХҮҮХЭД ХУУЛАН БИЧЛЭГ ИХ ХИЙДЭГ ҮҮ?

❌ Хуулан бичлэгийг хэтрүүлэн хийх нь дараах сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Үүнд:

❌ 1. Ойлгомжгүй механик ажил болдог. Байнга хуулан бичлэг бичсэн хүүхэд утгыг ойлгохгүй, зөвхөн хуулж бичдэг машин болно. Унших хурд удааширч, ойлгоход бэрхшээл үүсгэдэг.

❌ 2. Ажлын ой санамжийн хөгжилд саад болдог. Хүүхэд хараад шууд хуулдаг тул тархинд түр хадгалах - боловсруулах үйл явц явагддаггүй. Тиймээс уншаад ойлгох үйл явц удааширч, өгүүлбэрийн хооронд холбоог ойлгох чадвар☑️ муудах эрсдэлтэй.

❌3. Хүүхэд залхаж, дургүй болдог. Их хэмжээтэй хуулах даалгавар нь стресс, залхуурал, унших, бичихээс зугтах зуршил бий болгодог.

❌4. Хүүхэд зүгээр хуулж бичих дадалтай болох нь өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, бичгийн бүтээлч чадварын хөгжилд саад болдог.

ХАРИН:
☑️1) Хугацаа өгөөд үг өгүүлбэрийг харж цээжлээд дахин бичих (Look–Close–Write)
Хүүхэд өгүүлбэрийг 3 секунд харна, номоо хаана, санаад бичнэ.

→ Энэ нь ажлын ой санамж + унших ойлголт + бичгийн чадвар гурвыг зэрэг хөгжүүлдэг.

☑️2) Товчлох (Summary in 1 sentence) Өгүүлбэр эсвэл догол мөрийг уншаад:

Энэ өгүүлбэрийн гол санаа юу вэ?, 1 өгүүлбэрт багтааж бич гэж өөрчилж болно.
Уншаад ойлгох чадварыг дэмждэг .

☑️3) Өөр үгээр бичих (Paraphrasing) Хүүхдэд: Энийг өөр үгээр хэлж бич, өөрөөр тайлбарлаж бичүүлж болно.

→ Ойлголт + үгийн сан + логик өндөр хөгждөг.

☑️4) Зураг ба өгүүлбэр бичүүлнэ. Хүүхдэд зураг өгөөд:
Энэ зургийг харж 2 өгүүлбэр зохио, юу болж байна вэ гэх мэтээр бичүүлэхэд

→ Бодох чадвар, төсөөлөл, хэл найруулга бүгд өсдөг.

☑️5) Gap-fill буюу дутуу өгүүлбэийг гүйцээ бичүүлж болно.

Жишээ: Өнөөдөр би ____ орж, ___ хийсэн.

→ Хүүхдийн хэлзүй, бүтээлч сэтгэлгээ идэвхжинэ.

🎯 ДҮГНЭЛТ

Хуулж бичих нь зөв, хэт их хэрэглэвэл зөвхөн гарын зурлага сайжирхаас бусад дэвшил өгөхгүй. Харин хараад хааж, бичих, өөр үгээр бичих, гол санаа гаргах зэрэг даалгаврууд унших ой, ойлголт, логик, бичгийн чадварыг бодитой хөгжүүлдэг.

ХОЁР ЭР  5 ЖИЛ дасгал хийхэд: НЭГ ЭРЭГТЭЙ 50 НАСТАЙ, НӨГӨӨ НЬ 35 НАСТАЙ ХАРАГДАЖ БАЙНА.Копенхагены Их Сургуулийн Эмнэлгү...
12/12/2025

ХОЁР ЭР 5 ЖИЛ дасгал хийхэд: НЭГ ЭРЭГТЭЙ 50 НАСТАЙ, НӨГӨӨ НЬ 35 НАСТАЙ ХАРАГДАЖ БАЙНА.

Копенхагены Их Сургуулийн Эмнэлгүүдийн (2024) хийсэн судалгаагаар тогтмол дасгал хийдэг 35-45 насны 1800 эрэгтэйг хамруулсан.

Хоёр бүлэгт хуваагдсан:
А бүлэг: зөвхөн гүйх, 40 минут, долоо хоногт 4 удаа
Б бүлэг: зөвхөн ШТАНГ, 20 минут, долоо хоногт 4 удаа

5 жилийн дараа үр дүн нь ЦОЧИРДОХООР байв. БИДНИЙ ОЛСОН ЗҮЙЛС:

ГҮЙГЧИД (А бүлэг):
● Булчингийн алдагдал: -8%
● Тестостерон: 19% буурсан
● Арьс: сул, унжсан
● Бие: хавтгай, булчингийн ялгарал сул
● Гадаад төрх: 3-5 насаар ахмад

ШТАНГ ӨРГӨГЧИД (Б бүлэг):
● Булчингийн өсөлт: +11%
● Тестостерон: 27% нэмэгдэх
● Арьс: чанга, бат бөх
● Бие: эзэлхүүнтэй, хүчтэй
● Гадаад төрх: 5-7 насаар залуу

ПРОФЕССОР АНДЕРС НИЛСЕН:
"35 нас хүрсэн хойноо хүчний дасгал хийлгүйгээр гүйх нь катаболизм буюу булчингийн задралыг өдөөдөг. Эрэгтэй хүн жингээ хасдаг ч үрчгэр сулбагар болдог.
Штанг нь анаболизм буюу булчингийн өсөлтийг хангадаг. Та жингээ хасдаг + Та НЯГТ булчинлаг биетэй болно."

⚡ ЯГ ОДОО ШАЛГАЖ ҮЗ:
Толины өмнө хажуу тийшээ харан, цамцгүй зогс.
Аль нь илүү цухуйж байна: цээж үү, гэдэс үү?
Ходоод > цээж = катаболизм
Цээж > ходоод = анаболизм

🔴 35 НАСНААС ХОЙШ ГҮЙХ ЯАГААД ҮР ДҮНГҮЙ БАЙДАГ ВЭ:
35 НАСНААС ХОЙШ тестостерон жилд 1%-иар буурдаг. Гүйх нь жилд 2.3%-иар булчингийн алдагдлыг хурдасгадаг (кортизол булчинг устгадаг).
Үр дүн: Та туранхай ч СУЛАХАН, сул дорой.
Кетлбелл тестостероныг НЭМЭГДҮҮЛЭХ = та чанга, нягт, хүчтэй болдог.

💪 БОДИТ ЖИШЭЭ:
412 дугаар оролцогч (Олег, 41 настай, 3 жил гүйсэн):
"Би 92 кг-аас 78 кг болж хассан. Гэхдээ би... хөгширсөн харагдаж байсан. Арьс маань унжиж байсан. Эхнэр маань 'Чи жин хасчихсан байна' гэж хэлсэн."
Кетлбеллээр хичээллэсэн. 6 сарын дараа: 82 кг, гэхдээ хоёр дахин сайн харагдаж байна. Бат бөх, хүчтэй.

Копенгагены Их Сургуулийн Эмнэлэг, Спортын Анагаах Ухааны Сэтгүүл, 2024

10/12/2025
Сэтгэл судлалын үүднээс өөрийнхөө бурууг хэзээ ч хүлээж авдаггүй, бүхнийг бусдын нуруун дээр ачаалдаг хандлагыг хариуцла...
10/12/2025

Сэтгэл судлалын үүднээс өөрийнхөө бурууг хэзээ ч хүлээж авдаггүй, бүхнийг бусдын нуруун дээр ачаалдаг хандлагыг хариуцлага шилжүүлэх, проекц болон зарим тохиолдолд gaslighting (бодит байдлыг гуйвуулах) гэж нэрлэдэг. Ийм хүн алдаа гаргах бүрдээ “би” гэдгээ хамгаалах зорилгоор бурууг гадагш түлхэж, “чи л ингэснийх” гэсэн мессежийг олон дахин давтсанаар нөгөө хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг аажмаар эвдэж эхэлдэг.

Удаан хугацаанд ийм орчинд байсан хүн “магадгүй үнэхээр л бүх буруу минийх байх” гэсэн дотоод гэмшлийн схем үүсгэж, сэтгэл түгшилт, өөрийгөө буруутгах, шийдвэр гаргахаас айх шинж давамгайлдаг. Энэ нь сэтгэлзүйн хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд судалгаагаар өөрийгөө буруутгах хэв маяг өндөр байх тусам сэтгэл гутрал, burnout, харилцааны хамааралтай байдал нэмэгддэг.

Нийгмийн шинжлэх ухааны хувьд ийм хандлага нь ихэвчлэн эрх мэдлийн тэнцвэргүй байдал, гэр бүлийн буруу үлгэр дуурайл, “хүчтэй нь зөв” гэсэн соёлын хэвшмэл ойлголтоос тэжээгддэг. Хохирогч тал нь дуугүй байж, өөрийгөө хамгаалах хил хязгаар тогтоож сурахгүй бол энэ динамик улам баталгаажиж, дараагийн үе рүү ч дамжих эрсдэлтэй.

Тиймээс өөрийн бурууг хүлээх чадваргүй, байнга чамайг шүүмжлэн буруутгаж, өөрийнх нь хэлсэн үг, хийсэн үйлдлээс болж чи эргэлзээ, айдастай болдог бол энэ нь эрүүл харилцаа биш гэсэн дохио. Сэтгэлзүйн хувьд өөрийгөө хамгаалах хамгийн чухал алхам бол хил хязгаараа тогтоох, шаардлагатай бол зайгаа барих, итгэдэг хүнтэйгээ ярилцах, мэргэжлийн сэтгэлзүйчээс дэмжлэг авах явдал. Чиний мэдрэмж үнэтэй, хэн нэгний хариуцлагагүй зангийн “хогийн сав” байх үүрэг чамд байх ёсгүй.

Артерийн даралт бууруулах эмүүдийн хослол болон найрлага дах тунгуудыг бэлтгэн хүргэж байна. Санаад бас хадгалаад аваара...
05/12/2025

Артерийн даралт бууруулах эмүүдийн хослол болон найрлага дах тунгуудыг бэлтгэн хүргэж байна. Санаад бас хадгалаад аваарай!

📌Уушигны хэвийн бус шуугианы шалтгаануудУушигны хэвийн бус дуу чимээ нь амьсгалын тогтолцоонд нөлөөлдөг олон янзын нөхцө...
05/12/2025

📌Уушигны хэвийн бус шуугианы шалтгаанууд
Уушигны хэвийн бус дуу чимээ нь амьсгалын тогтолцоонд нөлөөлдөг олон янзын нөхцөл байдлаас үүдэлтэй байж болно. Зарим нийтлэг ба бага нийтлэг шалтгаанууд нь:

• Багтраа: Энэ архаг эмгэг нь амьсгалын замын үрэвсэл, нарийсалт үүсгэдэг бөгөөд амьсгал давчдах, амьсгалахад хэцүү болдог.

• Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD): Эмфизем, архаг бронхит зэрэг COPD нь амьсгалын замын бөглөрөл, илүүдэл салиа зэргээс шалтгаалж амьсгал давчдах, хагарах, гуурсан хоолой үүсгэдэг.

• Хатгалгаа: Уушигны дотор шингэн хуримтлагдаж, шаржигнах, амьсгалахад хүндрэл учруулдаг халдвар.

• Зүрхний дутагдал: Зүрх нь цусыг үр дүнтэй шахаж чадахгүй бол уушгинд шингэн хуримтлагддаг.

• Уушигны фиброз: Уушигны эдэд сорви үүсч, уушиг зөв томрох, агших чадвараа алдаж, амьсгалахад хүндрэлтэй болдог.

• Бронхит: Нарийн амьсгалын замаар агаар гарахын тулд гуурсан хоолой, амьсгал давчдах зэрэг гуурсан хоолойн үрэвсэл үүсдэг.

• Уушигны эмболи: Уушигны цусны бүлэгнэл нь амьсгал давчдах, шажигнах зэрэг хэвийн бус дуу чимээ гаргахад хүргэдэг бөгөөд энэ нь амь насанд аюул учруулж болзошгүй юм.

• Амьсгалын дээд замын бөглөрөл: Дууны хөвчний саажилт, мөгөөрсөн хоолойн хаван, гадны биет сорох зэрэг нь амьсгалах үед хурц, чанга дуу чимээ гарахад хүргэдэг.

05/12/2025

🥩Хүүхдэдээ хэдэн сартайгаас мах өгөх вэ?

Хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа болон мэдрэлийн тогтолцоо, цусны эсүүдийн өсөлт хөгжил, үйл ажиллагаанд оролцдог хамгийн чухал элементүүдийн нэг бол төмөр.

✅Төмрийн дутагдал нь хүүхдийн суурь өвчлөл болох цус багадалт болон цаашилбал өсөлт, хөгжлийн хоцрогдолд хүргэдэг.

✅АНУ болон Их британи улсуудад тээлтийн хугацаа бүрэн гүйцсэн, хөхөөр хооллодог хүүхдэд 4–6 сартайгаас төмрийг нэмэлтээр уулгаж байна. Учир нь ураг байхдаа хуримлуулсан төмрийн нөөц төрсний дараа 4 сартайд дуусдаг гэж үздэг.

🍼Харин төмрөөр баяжуулсан сүүн тэжээлээр хооллож байгаа бол нэмэлтээр төмрийн бэлдмэл уухгүй байж болно.

✅ДЭМБ-ын зөвлөмжөөр тухайн бүс нутагт цус багадалт хэр их тархалттайгаас шалтгаалан 6-23 сартайд төмрийн бэлдмэлийг нэмэлтээр уухыг зөвлөдөг.

✅Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний VI судалгааны тайланд 5 хүртэлх насны хүүхдийн 21,3%; 0-5 сартай хүүхдийн 47,7% нь цус багадалттай байгаа нь энэхүү эмгэгийн тархалт өндөр байгааг харуулж байна.

✅2023-2025 онд Зинт клиникт хандан товлолт үзлэг хийлгэж, цус багадалтын түргэвчилсэн сорил хийлгэсэн нийт хүүхдүүдийн 37.5 %-д цус багадалт оношлогдсон ба эхийн жирэмсэн үеийн цус багадалттай хамааралтай байсан.

👶🏻Хүүхэд 6 сартайгаас эхлэн бор хоолонд орж, тогтмол махан хоол иддэг болсон үеэс (8 сартайгаас дээш) нэмэлтээр төмрийн бэлдмэл уух шаардлагагүй болно. Хэрэв хүүхэд нь махан хоол иддэггүй бол махны шөлөнд ч мөн адил төмөр агуулагддаг.
100 гр болсон үхрийн маханд 2.4–2.9 мг төмөр агуулагддаг бол 100 мл шөлөнд 0.6–0.8 мг төмөр агуулагддаг. Хоногт 150-200 гр мах идэх нь 3 хүртэлх насны хүүхдийн төмрийн хэрэгцээг хангах ба шөл уулгах нь ч мөн адил төмрийн хэрэгцээг тодорхой хэмжээнд нөхнө.

🩺4 сартайн товлолт үзлэгт нь хүүхдийн өсөлт хөгжилийг үнэлэхээс гадна асуумж болон үзлэгийн аргаар цус багадалтыг илрүүлдэг. Хүүхдийн төмрийн нөөц нь эхийн жирэмсэн үеийн цус багадалт, цус алдалт, төмрийн бэлдмэл тогтмол уусан зэрэгтэй холбоотой байдаг. Хэрэв төмрийн нөөц багатай байх эрсдэлт хүчин зүйлс илэрсэн, өсөлт хөгжил хоцорсон, арьс салст цайвар цонхигор, гарын алга ул цагаан бол тухайн хүүхэд төмрийн бэлдмэл нэмэлтээр уухыг зөвлөдөг. Хүүхдэд уулгах хамгийн тохиромжтой шингэн төмрийн бэлдмэл нь нэн шаардлагатай А, С, Д, Е, В витаминтай Pedia poly vite drops with Iron юм.
#хүүхдийнцусбагадалт, #хүүхдийнтөмрийнхэрэгцээ, #төмөртэйвитамин

Address

Хан-Уул дүүрэг, 20-р хороо 45B байр 2 давхарт 206 тоот (Хан уул дүүргийн барилгын баруун талд, Хан уул Дүүргийн эмнэлэг, замын цагдаагийн урд талд)
Ulaanbaatar
17032

Opening Hours

Monday 08:30 - 20:00
Tuesday 08:30 - 20:00
Wednesday 08:30 - 20:00
Thursday 08:30 - 20:00
Friday 08:30 - 20:00
Saturday 09:00 - 14:00
Sunday 09:00 - 14:00

Telephone

+97699150841

Alerts

Be the first to know and let us send you an email when ГОО ТИТЭМ МЕД posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category