
09/01/2024
Тестний 2 зураас харах огторгуйгаас ч хязгааргүй баяр баясал, жигүүртэй болсон мэт нисэх. Тогтоож чадалгүй алдах дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу яаж ч чадахгүй гомдол, цөхрөл, үрээ тогтоодгүй биеэ үзэн ядах, эзгүй заяагаа хясах... Хажуу дахь хань түшгийнхээ агуу сэтгэл, уужуу ухаанд тэсэж ирсэн итгэл, түүнийхээ харцыг нь эгцэлж чадахгүй дальдчих гэмшил.
Хэн хэнийхээ өмнө буруутай мэт хүлээтэй байх хүмүүний орчлонгийн энэ насны ерөөлт тавилангаа суллаж бие бие рүүгээ инээсээр аз ерөөн өөр өөрсдийн өөр замыг олохоор салж одоцгоолоо.
Бидний дэргэд, нэгэн эмэгтэйн хажууд өдий цаг мөч хүртэл, одоо ч хамт түших ноён нуруу, уужуу сайхан сэтгэлтэй эр хүн танд тэднийхээ өмнөөс талархаж байгаагаа хэльюү, дахин дахин баярлалаа.
Хүний заяа, эхийн хэвлий хоёр хоосон байдаггүй гэдгийм.., Ивээдэг тэнгэр, энэрдэг бурхан гэж байдаг бол хүмүүний эцэг, эх болохын ертөнц үнэнийг болгоогооч 🙏
Та бүхэндээ аз жаргал хүсье.