06/05/2025
Д витаминыг хэрхэн зөв уух вэ?
1. Магни нь Д витамины үйлчлэлийг дэмжиж өгдөг. Та магнийн дутагдалтай байгаа үед авч буй Д витамин тань ажлаа бүрэн хийхгүй гэсэн үг. Ихэнхи хүний биед өдөрт 300 мг магни хэрэгтэй байдаг аж. Цусны шинжилгээгээ өгөөд үзээрэй. Самар, бууцай зэрэг хүнсэнд магни их байдаг юм байна.
2. Д витамин нь дархлаа, хоол боловсруулалтад гол хэрэгтэй витамин юм. Гэхдээ ганцаараа энэ ажлуудыг хийж чаддаггүй аж. Zinc буюу цайр түүнд хань болдог. Цусны шинжилгээгээ өгөхдөө цайраа бас анхаарч хараарай. 20 мг орчим цайр өдөртөө авч байх хэрэгтэй юм байна. Олон янзын цайрын бэлдмэл байдгаас Picolinate, Citrate гэсэн төрлүүд нь бие хурдан шимэгддэг. Өндөг, маханд цайр их бий.
3. Д витамины бас нэг сайн найз нь А витамин юм. Энэ хоёр хамтарч байж дархлааг дэмжиж өгдөг. А гийн дуталтай байж Д ээ их уугаад байвал тэнцэрт байдал алдагдаж ядрах, дархлаа доройтох, арьс янз бүр болох асуудал гарна. Долоо хоногтоо ганц удаа элэг идчихээд байхад А витамин ок талдаа юм билээ. Мэдээж цусны шинжилгээ л яг хэлнэ. Өндөг бас сайн.
4. Д витамин нь таны цусанд кальцийг шимэгдүүлж тогтоож байдаг. Гэхдээ К2 витамин дуталтай бол цусан дахи кальци буруу газрууддаа очиж наалддаг. Зөөлөн эдүүд, артерийн судасны хана зэрэг очиж наалдах ёсгүй газрууддаа оччихдог. К2 байж байж кальцийг ясанд шингээж өгдөг. 5000 IU нэгж Д витамин тутамд 150 mcg нэгж К2 витамин байж байж зөв баланс болдог гэнэ. МК-7 гэдэг нь К2 ын нэгэн төрөл юм. Гадуур их харагддаг. Эмчтэй энэ талаар ярилцаарай. Энэ хоёр витаминий хавсарсан бэлдмэлүүд их бий.
5. Д витамин нь хүний биед өөрөөсөө ялгаруулж чаддаг витамин юм. Нарны гэрэлд биеэ ээх нь үүнийг ялгаруулах үндэс болно. Зун сайхан биеэ ээж аваарай. Монгол улс нь Д витамин ялгаруулахад хангалттай нартай бүс нутагт ордоггүй. Гадаа гэгээтэй нартай байлаа гээд таны бие Д ялгарна гэсэн үг биш юм. Бид үндэстнээрээ Д гийн дутагдалтай гэж хэлж болхоор юм билээ. D2, D3 гээд Д витамин дотроо төрлүүдтэй. Aмьтны гаралтай хүнснээс авдаг бас бие тань өөрөө үйлдвэрлэдэг нь D3 гэж ойлгож болно. Бас үүний үйлчлэл нь D2 оосоо илүү гэдэг.