Глобаль сангийн төслүүд / Global Fund grants in Mongolia

Глобаль сангийн төслүүд / Global Fund grants in Mongolia ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл

ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх,
тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилготой.

27/04/2026
27/04/2026
27/04/2026
21/04/2026
21/04/2026
20/04/2026
20/04/2026

📱 Даатгуулагч та E-Mongolia аппликейшнаар ЭМД-ын шимтгэлээ хялбархан төлөөрэй.
⏱️Таны шимтгэл төлөлт 15 минутад баталгаажна.

#ДаатгуулагчИргэн #ЭМД #ШимтгэлТөлөт

13/04/2026

ГЭРЭЭТ СУДЛААЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАНА.
📌Судалгааны сэдэв: ХДХВ-ийн өндөр эрсдэлтэй хүн амын дундах мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээ, түүний ХДХВ-ийн эрсдэлийг нэмэгдүүлэх хамааралыг (CHEMSEX) судлах суурь судалгаа

📌Гүйцэтгэх хугацаа: 2026 оны 4-р сард эхэлж, 7-р сарын 30-нд дууссан байх

СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ДААЛГАВАР
📌Судалгааны зорилго:
1. ЭБЭ болон ТЖ, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн дунд CHEMSEX зан үйл, хэрэглээний нөхцөл байдлыг тодорхойлох.
2. Эрсдэлт бүлгийн дунд CHEMSEX-ийн хэрэглээ тархах, нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, ямар төрлийн бодис хэрэглээг байгааг гаргах.
3. CHEMSEX-тэй холбоотой ЭБЭ, ТЖ болон ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн дадал зуршил, туршлага, хэрэгцээ, саад бэрхшээлийг ойлгох.
4. Эрүүл мэндийн болон ХДХВ-ийн эсрэг хариу арга хэмжээ, мансууруулах бодисын хор хөнөөлийг бууруулах стратеги, нийгмийн эрүүл мэндийн бодлогот хэрхэн тусгах талаар нотолгоонд суурилсан зөвлөмж бий болгох.
📌Судалгааны ажлын хүрээнд гүйцэтгэх ажил:
1. Зөвлөхүүдийг сонгох, судалгааны аргачлал боловсруулах, батлуулах, ажлын хэсэг байгуулах
2. Асуумж боловсруулах, ёс зүйн хороогоор батлуулах
3. Судлаачид болон судалгаанд хамаарал бүхий хүмүүсийг сургах, судалгааны мэдээллээ цуглуулж эхлэх
4. Цуглуулсан мэдээлэлд дүгнэлт хийх
5. Тайлан бичих, дүнгэлт уулзалт, хэлэлцүүлэг
6. Судалгааны эцсийн тайлан ирүүлэх
📌Судалгааны ажил гүйцэтгэх болон тайлан бичихэд ”ЭМЯ, Глобаль сангийн Судалгааны ажил гүйцэтгэх удирдамж”-ийг баримтална.
📌Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах:
Судалгааг багаар гүйцэтгэх ба сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхогчид дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ.Үүнд:
Судалгааг гүйцэтгэх судлаач (судалгааны багийн ахлагч, гишүүдийн)-ийн туршлага, ур чадварын мэдээлэл бүхий товч намтар (CV).
Судалгааны ажлын туршлага болон ижил төстэй судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагыг нотлох баримт бичиг.
Судалгааны ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, цагийн хуваарь.
Судалгааны ажлын үнийн санал.
📫Материал хүлээн авах: Төслийн баримт бичиг буюу техникийн болон үнийн саналыг 2026 оны 4-р сарын 20-ны 13:00 цагаас өмнө youth4health2003@gmail.com хаяг руу явуулна уу!

📌Дэлгэрэнгүй мэдээллийг : 7011-1240, 9904-0735 “Залуус эрүүл мэнд төв” ТББ
Ирүүлсэн төслийн талаар ажлын 3 хоногийн дотор ярилцлага хийж хариуг мэдэгдэнэ.

Address

Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж 9, Скай плаза бизнес төвийн 2 давхар
Ulaanbaatar
14220

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670008010

Alerts

Be the first to know and let us send you an email when Глобаль сангийн төслүүд / Global Fund grants in Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Глобаль сангийн төслүүд / Global Fund grants in Mongolia:

Share