26/03/2025
🌺🌺🌺 Бүсгүйчүүд та бүхэн минь жил бүр тогтмол эсийн шинжилгээнд хамрагдсанаараа умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
✅ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Умайн хүзүүний хорт хавдар гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, савны амсар хэсгийн хавдар юм. Энэхүү өвчнийг эрт үед нь илрүүлэх зорилгоор умайн хүзүүнээс гуужсан эсийг авч шинжилж харахыг эсийн шинжилгээ гэх ба энэ шинжилгээгээр хавдар болон хавдрын урьтал өвчнүүдийг оношлох бүрэн боломжтой.
✅ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭГ ХЭН ӨГӨХ ВЭ?
• 18 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон охид;
• Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд;
• Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд;
• Мөн 30, 33, ,36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насны бүх эмэгтэйчүүд.
✅ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС
• Сарын тэмдэг ирж байх үед өгөхгүй байх;
• 48 цагийн өмнө баннд орохгүй байх;
• 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх;
• 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх.
‼️ ХОРТ ХАВДАРЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
• Бэлгийн харьцааны дараа үтрээнээс цус гарах;
• Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах;
• Сарын тэмдэг ирээгүй үед үтрээнээс цус алдах.
🏥Манай эмнэлэг 7️⃣ хоногийн бүх өдрүүдэд ажиллана🌹🌷🌸БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЦАГ АВЧ, ТУХТАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ😍
🏢 #ХАЯГ: Багануур дүүрэг 3-р хороо 42.1
( 2-р давхар)
☎ : 91990546, 99185506
📆 :
Даваа-Бямба 08:00-19:00 цаг
Ням гаригт. 10:00-15:00 цагт ажиллана.
#Эмэгтэйчүүдийн #эхо #мазок #ХЯМДРАЛ #эмнэлэг
#спираль #суулгац #Жирэмсэн
#Охид #цэвэршилтийн #Хуурайшилт #цэвэршилт #Миом #Киста #БЗХӨ