Хамба лам Д.Нацагдорж

Хамба лам Д.Нацагдорж Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хамба лам Д.Нацагдорж, Hospital, Ulaanbaatar.

30/04/2026

🩺 УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД БИЕ СЭТГЭЛИЙН УЯЛДАА

Оточ Манрамба их сургуулийн ректор, Монгол Улсын Хүний гавьяат эмч,Хамба лам Д.Нацагдорж

📍 Хаана: Дундговь аймгийн Ахмадын өргөөний зааланд
📅 Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 01-нд

🕐 ХӨТӨЛБӨР

🔹 Үзлэг: 10:00–12:00
(Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг)

🔹 Лекц: 14:00–15:00
(Дундговь аймгийнАхмадын өргөөний зааланд)

📞 Лавлах утас: 9463-3003

02/04/2026
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” хоёр өдөр болж өндөрлөлө...
31/03/2026

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” хоёр өдөр болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн төлөөлөгчид оролцлоо.

Хоёр өдөр үргэлжилсэн уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны бодлого чиглэлээ тодорхойлох, хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хариуцлагатай, удирдлагын манлайлалтай ажиллах шаардлагатайг уриалсан юм.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын төлөөлөл, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Төлөөлөн удирдах зөвлөл, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах ажилтан оролцлоо.

“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦ БА ЭКСПОРТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА“Монголын у...
11/03/2026

“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦ БА ЭКСПОРТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА

“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлгийг уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, уламжлалт эм бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэх зэрэг бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд хийж байна.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нээж үг хэлэв. Тэрбээр, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, инноваци, хиймэл оюун, эмийн үйлдвэрлэлийн шинэ технологитой уялдуулан хөгжүүлэх нь бидний өмнө тавьсан чухал зорилт бөгөөд өв уламжлалаа хадгалсан, нотолгоонд суурилсан, экспортын чадавхтай Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх цаг ирсэн. Иймээс өнөөдрийн “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг нь зөвхөн салбарын асуудал бус, Монгол Улсын эрүүл мэнд, шинжлэх ухаан, эдийн засгийн ирээдүйтэй холбоотой чухал алхам болно” гэлээ.

Уг хэлэлцүүлэгт Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, уламжлалт анагаах ухааны үе үеийн эмч, эрдэмтэн судлаачид оролцож байна.

“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж байн....

Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Хамба лам Д.НАЦАГДОРЖ: "Өнөөдрийн энэ сайхан бэлгэт ө...
05/03/2026

Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Хамба лам Д.НАЦАГДОРЖ:

"Өнөөдрийн энэ сайхан бэлгэт өдөр Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв Манба Дацан болон Монос групп Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Манба Дацан МУЭСТ болон Оточ Манрамба Их Сургууль, Монос групп 1990 оноос анагаах ухааны салбарт мөр зэрэгцэн ажиллаж ирсэн түүхтэй. Цагаан морин жил бид энэхүү үйлсээ эхлүүлж байсан бол өнөөдөр гал морин жилд буюу 37-ныхоо жил дээр ирлээ. Энэ хугацаанд Манба Дацан, Монос хоёр байгууллага Монгол улсдаа төдийгүй дэлхийд уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлэх талаар асар олон зүйлсийг хийсэн байна.

Манай хоёр байгууллага өөр өөрийн өвөрмөц онцлог хөгжлөөр явж ирсэн. Энэ онцлог, хөгжлийн туршлага, ололт амжилтынхаа үр дүнтэй зүйлсийг нэгтгэн уламжлалт анагаах ухаан, боловсрол, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулъя гэж ярилцаж, тохирч байна. Бид хэн хэнийгээ номын ёсоор хүндэлж ирсэн сайхан хамтын харилцаатай. Тиймээс энэ сайхан зөв бодол санаагаар дор бүрнээ ажлаа сайн хийж байсан хоёр байгууллага хамтраад ажиллана гэдэг бол бидний оюун мэдлэг, чадвар дадал, боловсрол, Монголынхоо ард түмэнд улам сайн зүйлийг хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэл дээр нэгдэж байгаа юм.

Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам их хөгжиж, монголдоо уламжлалт анагаах ухаан болон өрнийн анагаах ухааны мэдлэг боловсрол, өв соёл, шинжлэх ухааны салбарт үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэлтэй байна.
Монголынхоо ард түмэнд болон хоёр байгууллагынхаа олон зуун ажилтан, мэргэжилтнүүддээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Манба Дацан, Монос группийн анагаах ухааны төлөөх ариун үйлс арван зүгтээ дэлгэрч байхын ерөөл өргөе"

МАНБА ДАЦАН МУЭСТ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ГАВЬЯАТ ЭМЧ, ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ: Манба Дацан & Монос групп уламжлалт анагаах ухаан...
05/03/2026

МАНБА ДАЦАН МУЭСТ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ГАВЬЯАТ ЭМЧ, ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ: Манба Дацан & Монос групп уламжлалт анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулахаар хамтын ажиллагаагаа эхлүүллээ 🤝🌿🩺💊🏥

Өнөөдөр “Манба Дацан” Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв, “Монос” группийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. ✍️
Талууд эм үйлдвэрлэл 🏭, эрдэм шинжилгээ 🔬, магистр болон докторын түвшний судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар хэлэхдээ:

"Манба Дацан МУЭСТ болон Оточ Манрамба Их Сургууль, Монос групп 1990 оноос анагаах ухааны салбарт мөр зэрэгцэн ажиллаж ирсэн түүхтэй. Цагаан морин жил бид энэхүү үйлсээ эхлүүлж байсан бол өнөөдөр гал морин жилд буюу 37-ныхоо жил дээр ирлээ. Энэ хугацаанд Манба Дацан, Монос хоёр байгууллага Монгол улсдаа төдийгүй дэлхийд уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлэх талаар асар олон зүйлсийг хийсэн байна.
Манай хоёр байгууллага өөр өөрийн өвөрмөц онцлог хөгжлөөр явж ирсэн. Энэ онцлог, хөгжлийн туршлага, ололт амжилтынхаа үр дүнтэй зүйлсийг нэгтгэн уламжлалт анагаах ухаан, боловсрол, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулъя гэж ярилцаж, тохирч байна. Бид хэн хэнийгээ номын ёсоор хүндэлж ирсэн сайхан хамтын харилцаатай. Тиймээс энэ сайхан зөв бодол санаагаар дор бүрнээ ажлаа сайн хийж байсан хоёр байгууллага хамтраад ажиллана гэдэг бол бидний оюун мэдлэг, чадвар дадал, боловсрол, Монголынхоо ард түмэнд улам сайн зүйлийг хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэл дээр нэгдэж байгаа юм.
Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам их хөгжиж, монголдоо уламжлалт анагаах ухаан болон өрнийн анагаах ухааны мэдлэг боловсрол, өв соёл, шинжлэх ухааны салбарт үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэлтэй байна.
Монголынхоо ард түмэнд болон хоёр байгууллагынхаа олон зуун ажилтан, мэргэжилтнүүддээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Манба Дацан, Монос группийн анагаах ухааны төлөөх ариун үйлс арван зүгтээ дэлгэрч байхын ерөөл өргөе" гэв.

#МанбаДацан
#МоносГрупп
#ХамтынАжиллагаа
#СанамжБичиг
#УламжлалтАнагаахУхаан
#ЭмҮйлдвэрлэл
#ЭрдэмШинжилгээ
#МагистрДоктор
#СудалгааХөгжил
#МонголЭмЗүй

МАНБА ДАЦАН МУЭСТ & МОНОС ГРУПП — ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 🤝Өнөөдөр “Манба Дацан” Монголын Ула...
05/03/2026

МАНБА ДАЦАН МУЭСТ & МОНОС ГРУПП — ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 🤝

Өнөөдөр “Манба Дацан” Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв, “Монос” группийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. ✍️

Талууд эм үйлдвэрлэл 🏭, эрдэм шинжилгээ 🔬, магистр болон докторын түвшний судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд,
Эм үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний хүрээнд:
• Манба Дацан эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдэж буй уламжлалт эмийн зарим хэлбэрийг орчин үеийн эмийн хэлбэр (жишээлбэл: капсул, шахмал, мөхлөг, ханд гэх мэт) оруулах технологийн судалгааг хамтран гүйцэтгэх;
• Орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлэх технологийн туршилт, үйлдвэрлэлийн туршилтын шатны ажил гүйцэтгэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

Магистр, докторын оюутнуудын судалгааны хамтын ажиллагааны хүрээнд: 📚
1. Магистр, докторын оюутнуудын судалгаа, шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх,
2. Хамтарсан судалгаа хийх:
• Эмийн хими (идэвхт нэгдлийн найрлага, бүтэц, стандартчилал);🧪
• Фармакологийн үйлдлийн судалгаа (in vitro, in vivo туршилт);
• Биологийн идэвхийн судалгааны 🧬чиглэлээр тус тус хамтран ажиллана.

#МанбаДацан
#МоносГрупп
#ХамтынАжиллагаа
#СанамжБичиг
#УламжлалтАнагаахУхаан
#ЭмҮйлдвэрлэл
#ЭрдэмШинжилгээ
#МагистрДоктор
#СудалгааХөгжил
#МонголЭмЗүй

05/03/2026
05/03/2026
27/02/2026
... Зурхайн шинжлэх ухаан нь бурхны шашны бага таван ухаанд багтдаг онцлогтой. Бурхан багшийн үеэс Дүйнхорын “Цагийн хүр...
25/02/2026

... Зурхайн шинжлэх ухаан нь бурхны шашны бага таван ухаанд багтдаг онцлогтой. Бурхан багшийн үеэс Дүйнхорын “Цагийн хүрд”-ийн ном номлогдох цагаас эхэлж зурхайтай холбоотой олон боть номыг эрдэмтэн мэргэд зохиож гаргасан байдаг.

“Бусдад туслахуй” анагаах ухааны Манба Дацан хийдийн хамба лам, уламжлалт анагаах ухааны их эмч Д.Нацагдоржтой уулзаж, зурхайн ухаан монголчуудын уламжлалт баяр ...

Address

Ulaanbaatar
13361

Alerts

Be the first to know and let us send you an email when Хамба лам Д.Нацагдорж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category