13/01/2026
📢ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.
📌ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
➡️Ажлын үндсэн чиг үүрэг:
Хөтөлбөр хариуцсан менежер нь Гүйцэтгэх захирлын удирдлага доор ажиллах бөгөөд ЭМЯ, Глобаль сангийн ХЗН, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА, болон бусад БЗДХ-ын урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах.
МУ-ын болон ЭМЯ, Глобаль сангийн үр дүнд суурилсан санхүүжилтийн холбогдох хууль, дүрэм, журам, бодлогыг баримтлан ажиллах.
Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд (ЭБЭ) болон трансжендер (ТЖ) хүмүүсийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх төсөлд зориулан үйл ажиллагааны удирдамж, хөтөлбөр боловсруулах, батлагдсан төслийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнгийн тайлан бэлтгэх, тайлагнах.
ЭБЭ, ТЖ олон нийтийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх төслийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд тулгарч буй саад бэрхшээлийг удирдлагын түвшинд танилцуулан зөвшилцөх, эрсдлийг урьдчилан сэргийлэх, үүссэн саад бэрхшээлийг оновчтой шийдвэрлэх.
➡️Ажлын байранд тавигдах шаардлага:
• НЭМ, БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Монгол хэлний бичгийн дүрэм, найруулга зүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай.
• Илтгэх ур чадвартай байх.
• Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.
• Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, ажлаас суралцах, өсөх хүсэл эрмэлзэлтэй.
• Асуудалд дүн шинжилгээ хийх, хяналт шинжилгээ, үнэлгээний мэдлэгтэй, судалгаа шинжилгээний туршлагатай.
• Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй.
• Англи хэлний дундаас дээш түвшинтэй.
• Хүний эрх, жендер, бэлгийн болон нөхөн үржихүйн, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлийн талаарх мэдлэгтэй.
• Эрсдэлт бүлгийн хүн амтай ажиллаж байсан туршлага давуу тал болно.
Зорилтод бүлэг болох ГБ эрэгтэй бол давуу тал болно.
📌ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН
➡️Ажлын үндсэн чиг үүрэг:
Цахим үйлчилгээний ажилтан нь Гүйцэтгэх захирлын удирдлага доор байгууллагын цахим үйлчилгээнүүдээр Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд (ЭБЭ) болон трансжендер (ТЖ) хүмүүсийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөрт хамруулж, тоон үзүүлэлтэд хүргэж, тайлагнах
Тоон мэдээлэл, өгөгдөлийн санд дүн шинжилгээ хийж, ажиллах
Хариуцсан ажлын хүрээнд нэгжийн удирдлага болон холбогдох хүмүүсийг мэдээллээр шуурхай хангаж ажиллах;
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, хариуцлагатай, чанартай гүйцэтгэх;
Microsoft Power BI ашиглан dashboard болон тайлан боловсруулах
➡️Ажлын байранд тавигдах шаардлага:
• Статистикч чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
• Тухай чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх (НЭМ, БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх салбарт ажиллаж байсан бол давуу тал болно);
• Өгөгдөл дээр судалгаа, шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх, шийдэл олох чадвартай байх;
• MS оффисын хэрэглээний болон судалгаа (SPSS болон бусад)-ны программууд дээр ажиллах ур чадвартай байх;
• Албан хэрэг хөтлөлт, стандартын дагуу баримт бичиг боловсруулах ур чадвартай байх;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
• Ажлын ачааллыг зөв зохицуулж ажиллах чадвартай байх;
• Шинийг санаачлах, шийдвэр гаргах чадвартай байх;
• Харилцааны болон багаар ажиллах чадвартай байх;
📌Ажилд горилогч нь: “Ажилд орохыг хүссэн өргөдөл”,
“Өөрийн намтар”-ыг youth4health2003@gmail.com хаяг руу явуулна уу!
☎️Утасны дугаар: 7011-1240
Өргөдөл хүлээн авах сүүлийн огноо:
📅2025 оны 01-р сарын 27-ны 11:00 цаг